| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/00299/И |
| Дугаар | 102/ШШ2019/01898 |
| Огноо | 2019-06-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2019/01898
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ч.М, хариуцагч С.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь заалтыг баримтлан 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Т.А-г эх Ч.Мийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан гэрлэгчид охин Т.А-г 18 нас хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлэгт 19.400.000 төгрөгийг хариуцагч нэг удаа бөөнд нь төлөх, гэр бүлийн дундын хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамж, 47 дугаар байрны 11 тоотын 63 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан 80.000.000 төгрөгөөс багагүй үнээр худалдаж борлуулж, гэр бүлийн 4 гишүүн тэнцүү хуваан авах, хариуцагч С.Т нь өөрт ногдох хэсгээс хүүхдийн тэтгэлгийн 19.400.000 төгрөгийг суутгахыг зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Төөс 140.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Мт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ