Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/162

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ундрахбаяр,

Улсын яллагч Б.Бавуудорж,

Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н овгийн Б-ын П-д холбогдох 2226000000182 эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 197. оны .. сарын ..-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт жижүүр ажилтай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 42-10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй НОвогт Б-ын П /..../,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Б.П нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны орой ....... аймгийн .......сумын 8 дугаар баг ......... тоотод оршин суух өөрийн гэртээ хохирогч Э.Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч Б.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Мэдүүлэг өгөхгүй.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос ирсэн юм. Аймагт ирээд найзуудтайгаа хэдэн пиво уугаад орой 22:00 цагийн үед Хөгжимт драмын театрт хамт ажилладаг, жижүүр хийдэг Б.П ахын гэрт буюу ...... сумын 8 дугаар баг 42-10 тоотод нэг шил 0,5 литрийн “Экс” нэртэй архи авч очсон. Б.П ах бид хоёр тэр архиа хамт ууж байгаад маргалдсан. Нэг нэгийгээ жаахан доошоо хийгээд нэг нь ахархаад нэг нь ажил үүргийнхээ хувиар томроод тэрнээсээ болоод маргалдсан. Тэр үед би сууж байгаад маргалдсан. Тэгсэн чинь Б.П ах ууж байсан архины шилээ аваад над руу шидсэн. Тэр үед би сууж байгаад шил шидэх үед нь тонгойход миний толгойн орой хэсэгт оносон. Тэгээд толгойноос шууд цус гарч байсан, түүнээс хойш мэдэхгүй байгаа юм. Нэг сэрсэн чинь эмнэлэг дээр толгойндоо оёдол тавиулж байхдаа сэрсэн. Зургаан оёдол тавиулаад дараа нь шингэн хийлгүүлсэн. Өөр зүйл болоогүй.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-7 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Амгалангийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хүний биед шинжилгээ хийсэн 413 дугаартай “...1. Э.Д-ийн биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

 

 2. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 

 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 10-11 хуудас/,

 

Яллагдагч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би ....... аймгийн Хөгжимт драмын театрт жижүүрээр ажилладаг бөгөөд ........ сумын 8 дугаар баг 42-10 тоотод эхнэр 2 хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэртээ амарч байтал 22 цагийн үед театрын найруулагч ажилтай Э.Д нэг шил 0.5 литрийн “ЭКС” нэртэй архитай орж ирсэн. Э.Д өөрөө бага зэрэг согтолттой байсан. Тэгээд Э.Д-ийн авчирсан архийг хувааж ууж эхэлсэн бөгөөд 2-3 хуруу үлдсэн байхад Э.Д бид хоёр маргалдсан, юунаас болсон бэ гэхээр Э.Дболохоор театрын найруулагч хийдэг, уран бүтээлээ яриад жаахан томроод, жижүүрүүд юм хийдэггүй энэ тэр гээд байхаар нь би Э.Д-ээс ах юм болохоороо ахархаад ахын дүү тэгж болдоггүй юм манайд унт, эсвэл харьж амар гэж хэлэхэд за, за гээд л байсан. Хэрүүл өдөөд томроод байхаар нь би уур хүрээд архины шилээ аваад Э.Д рүү шидчихсэн чинь толгойд нь оночихсон. Тэгсэн Э.Д-ийн толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь би аваад эмнэлэг рүү явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2226000000174 дугаартай  “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 1 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 45 хуудас/,

 

Шүүгдэгч Б.П-ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, ..... аймгийн ........ сумын 8 дугаар багийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №396 дугаартай тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-27, 31, 33, 35 хуудас/,

 

Хохирогч Э.Д шүүхэд ирүүлсэн “Шүүх хуралдаанд суух боломжгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.П-ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

 

 

           Шүүгдэгч Б.П нь 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаартай “Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор хангаж, яллагдагч Б.П нь прокурорын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд прокуророос 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр яллагдагч П-ид холбогдох 2226000000182 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.П нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 42 дугаар гудамжны 10 тоотод хохирогч Э.Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газар нь архины шилээр цохиж түүний эрүүл мэндэд “толгойн хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.П нь хохирогч Э.Д-ийн эрүүл мэндэд “толгойн хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч Э.Д-ийн “...Би 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 15:00 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос ирсэн юм. Аймагт ирээд найзуудтайгаа хэдэн пиво уугаад орой 22 цагийн үед Хөгжимт драмын театрт хамт ажилладаг, жижүүр хийдэг Б.П ахын гэрт буюу Арвайхээр сумын 8 дугаар баг 42-10 тоотод нэг шил 0,5 литрийн “Экс” нэртэй архи авч очсон. Б.П ах бид хоёр тэр архиа хамт ууж байгаад маргалдсан. Нэг нэгийгээ жаахан доошоо хийгээд нэг нь ахархаад нэг нь ажил үүргийнхээ хувиар томроод тэрнээсээ болоод маргалдсан. Тэр үед би сууж байгаад маргалдсан. Тэгсэн чинь Б.П ах ууж байсан архины шилээ аваад над руу шидсэн. Тэр үед би сууж байгаад шил шидэх үед нь тонгойход миний толгойн орой хэсэгт оносон. Тэгээд толгойноос шууд цус гарч байсан, түүнээс хойш мэдэхгүй байгаа юм. Нэг сэрсэн чинь эмнэлэг дээр толгойндоо оёдол тавиулж байхдаа сэрсэн. Зургаан оёдол тавиулаад дараа нь шингэн хийлгүүлсэн. Өөр зүйл болоогүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Амгалангийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хүний биед шинжилгээ хийсэн 413 дугаартай “...Э.Дийн биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10-11 хуудас/,

 

Яллагдагч Б.Пийн "...Би Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт жижүүрээр ажилладаг бөгөөд Өвөрхангай Арвайхээр сумын 8 дугаар баг 42-10 тоотод эхнэр 2 хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэртээ амарч байтал 22:00 цагийн үед театрын найруулагч ажилтай Э.Д нэг шил 0.5 литрийн “ЭКС” нэртэй архитай орж ирсэн. Э.Д өөрөө бага зэрэг согтолттой байсан. Тэгээд Э.Дийн авчирсан архийг хувааж ууж эхэлсэн бөгөөд 2-3 хуруу үлдсэн байхад Э.Д бид хоёр маргалдсан, юунаас болсон бэ гэхээр Э.Д болохоор театрын найруулагч хийдэг, уран бүтээлээ яриад жаахан томроод, жижүүрүүд юм хийдэггүй энэ тэр гээд байхаар нь би Э.Дээс ах юм болохоороо ахархаад ахын дүү тэгж болдоггүй юм манайд унт, эсвэл харьж амар гэж хэлэхэд за, за гээд л байсан. Хэрүүл өдөөд томроод байхаар нь би уур хүрээд архины шилээ аваад Э.Д рүү шидчихсэн чинь толгойд нь оночихсон. Тэгсэн Э.Дийн толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь би аваад эмнэлэг рүү явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2226000000174 дугаартай  “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

          Шүүгдэгч Б.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №413 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

          Шүүгдэгч Б.П нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

         Шүүгдэгч Б.П нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 42 дугаар гудамжны 10 тоотод оршин суух өөрийн гэртээ хохирогч Э.Дтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газар нь архины шилээр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Н овгийн Б-ын П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч Б.Бавуудорж шүүх хуралдаанд “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч .....  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ Б.Пийн гэмт хэрэг үйлдсэн ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь прокурортой тохиролцсон ялын санал зэргийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдаж  ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

           Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

                        1. Шүүгдэгч Н овгийн Б-ын П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

                        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н овгийн Б-ын П-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

                        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пид шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

                        4. Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ