Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: М.Мөнхтайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Пүрэвжав,

Хохирогч ************,

Шүүгдэгч: *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *********** овгийн ***********-н **********-т холбогдох 2326001170104 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ****** дугаар багийн ****** тоотод иргэн *********-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун хөлийн өвдөг хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************ нь “2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн **** тоотод иргэн ***********-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун хөлийн өвдөг хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/, хохирогч ************ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2023 оны 3 дугаар сарын 08-ны оройн 2 цагийн үед Дээгий надаас уучлал гуйгаад ороод ирсэн бид нар ганц хоёр пиво ууж байна ороод ир гэхээр нь би дэлгүүр хаахаас өмнө гээд 21 цаг арай болоогүй байхад дэлгүүр ороод 1 том пиво авсан. Тэрийгээ аваад нөгөө хэд дээр орсон. Гэрт байсан хүмүүстэй мэнд мэдсэн чинь ************ дуугарахгүй байсан. Дуугарахгүй байхаар нь би сайхан хаваржиж байна уу гэж мэндэлсэн чинь чамтай харьцах албагүй чи муу гуйлгачин гэхээр нь би за за том юм оо гэж хэлээд гараад явсан чинь ************ын эхнэр ************тай таарсан. Тэгээд мэнд мэдээд зогсож байсан чинь гэрт ор гээд хамт гэр лүү орсон чинь өөдөөс ************ дайраад намайг заамдаж аваад үснээс зулгаагаад зүүн шанаа хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр гэрт байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Би зугтаад гэрээс гарсан чинь араас гараад ирсэн. Гэр лүүгээ орох гэж байхад барьж аваад тонгороод унагасан. Миний дээр гараад толгой руу гараараа цохисон. **********, *********** тэд нар гарч ирээд салгасан. Би босож ирээд ************ыг 3 удаа цохисон. Би хашаанаас гараад зугтсан чинь ************ араас машинтайгаа хөөсөн. Би нарийн гудамж руу ортол тойроод явсан би явчихаар нь хашаа руу ороод ирсэн чинь араас машинтайгаа ороод ирсэн. Би гэртээ орсон байсан чинь ээж залгаад наана чинь юу болоод байгаа юм гэж асуугаад байж байтал ************ заазуур бариад чамайг ална гээд миний хүзүүн дээр тулгасан. Би зориг чинь хүрвэл ал гэсэн чинь заазуурын ишээр миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд намайг заамдаад цохиж аваад байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,

Гэрч **********-н: 2023 оны 03 дугаар сарын 08-ны орой 20 цаг 42 минутын үед намайг хоёр хүн хоолой дээр заазуур тулгаад нүдчихээд авгай хүүхэд аваад явчихлаа гэхээр нь би такси аваад хүрээд очтол гэр орноо буулгачихсан орилж чарлаад дийлдэхгүй байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Манай хүү зүрхний өвчтэй ална хядна гээд нэг хутга бариад гарч явах гээд байсан. Би хориод дийлэхгүй байж байгаад цагдаа ирсэн. Энэ хүүхдийг саатуулахгүй бол эхнэр хүүхдийг нь аваад явчихсан хүмүүсийг олж ална гээд байгаа цаашлаад хүн амины хэрэг гарч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. ************ болон манай хүүг хамтарч нүдсэн хүнд гомдолтой байна. Манай хүү нэг их архи согтууруулах ундаа хэрэглээгүй л юм шиг байна лээ. Энэ хүнийг саатуулахгүй л бол харах хүн байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,

Гэрч ************-н: Би 2023 оны 03 дугаар сарын 08-ны орой эмээгийнхээ гэрт найз Дэлгэрмаатай хамт байхад манай найзууд болох ************ эхнэр *********, танихгүй 1 залуугийн хамт ирсэн. Бид нар хоол идээд 1 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво ууж дуусаад байж байхад гаднаас манай хамтран амьдрагч ************ пиво барьчихсан орж ирээд манай найзуудтай мэндлээд ************-г дээр мэндлэхэд мэндэлсэнгүй гээд ************, ************-г цохихоор нь салгаад ************-г гэрээс авч гарсан. Буцаж гэртээ ороод байж байхад ************ танихгүй залуугийн хамт гэрээс гараад удалгүй орж ирээд явъя гэхээр нь би хүүхдүүдээ аваад ************-р найз *********-н гэрт хүргүүлсэн. Манай найз *********** руу хадам ээж залгаад хүмүүс дуудаад хүүхэд зодууллаа гэж хэлэхээр нь манай найз ************ би зодоон болоход үед байхгүй гэртээ байсан гэж хэлсэн. ************ дээр мэндлэхэд мэндэлсэнгүй гээд барилцаж аваад зодолдсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/,

Гэрч ************-н: Би 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр найз ************-г гэрээс нь очиж аваад гэртээ цай уулгасан юм. Цай уулгачхаад буцаж ************гийн гэрт ирсэн. Тэндээ байж байгаад би малдаа хивэг тэжээл өгөх гээд гарах үед ************, ********** нар ************-д ирж байсан. Тэгээд би гэртээ хариад малдаа хивэг тэжээл өгөөд харанхуй болж байхад гэртээ ороод байж байтал ************ 2 хүүхэдтэйгээ ирж хоноод 2023 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 08 өнгөрч байхад гэрт нь хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг, /хх-ийн 11-р хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч ***************-н 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 176 дугаартай “************ийн тархи доргилт, баруун хөлийн өвдөг хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/,

2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 41-р хуудас/,

023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2326001170104 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 42-43-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 Шүүгдэгч ************ нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч ***********-н биед тархи доргилт, баруун хөлийн өвдөг хэсэгт шарх гэмтлүүд учирсан байх бөгөөд хохирогч ************ нь “************аас нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй...” гэсэн хүсэлтийг гаргасан байна. Иймд шүүгдэгч ************ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

              Эрүүгийн хариуцлагын талаар:

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Иймд шүүгдэгч ********* овгийн ************-н ************-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 5.3 дугаар зүйлийн

 шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 Шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ************ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж тус тус хуульчилсан байх тул,

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *********** овгийн ***********-н ***********-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ овгийн ************-н ************ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ************ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

   7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ