| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2022/0124/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/164 |
| Огноо | 2022-08-17 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/164
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 36.13, 38.1
дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б- овгийн Цэ-ын Д хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б- овгийн Ц-ын Д гурван жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д оногдуулсан гурван жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Т.Агаас 11,000,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Т-д 5,500,000 төгрөг, хохирогч Б.Б-д 5,500,000 төгрөгийг, иргэний хариуцагч Б.О-ээс 63,722,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т-д 6,350,000 төгрөгийг, хохирогч Б.Б-д 7,350,000 төгрөгийг, хохирогч С.М-д 5,336,000 төгрөг, хохирогч Ц.- 5,440,000 төгрөгийг, хохирогч А.Д-вт 5,160,000 төгрөг, хохирогч Б.М 1,750,000 төгрөг, хохирогч Б.Жа-д 10,000,000 төгрөг, хохирогч Л.О-д 8,530,000 төгрөг, хохирогч Ц.А-т 5,700,000 төгрөг, хохирогч Л.Т-д 7,900,000 төгрөгийг,
Иргэний хариуцагч Ц.Ш-оос 176,318,200 төгрөгийг гаргуулж хохирогч С.Бт 26,087,500 төгрөг, хохирогч Б.Г-д 15,657,000 төгрөг, хохирогч Ш.-Гд 23,850,000 төгрөг, хохирогч Б.Э-рт 10,000,000 төгрөг, хохирогч С.Л-ид 11,300,000 төгрөг, хохирогч Э.Ш-рт 23,800,000 төгрөг, хохирогч О.О-т 2,440,000 төгрөг, хохирогч Г.Г-т 14,038,500 төгрөг, хохирогч Т.Д-д 10,478,000 төгрөг, хохирогч А.М-д 1,640,000 төгрөг, хохирогч Д.Д-д 15,255,700 төгрөг, хохирогч Н.Ө-ад 10,071,500 төгрөг, хохирогч О.Н-т 5,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б-д 700,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ж.Л-д 6,000,000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Д-ийн нэхэмжилсэн 32,280,000 төгрөгийн нэхэмжлэлээс 21,802,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Оээс 223,000 төгрөгийг, иргэний хариуцагч Ц.Ш-оос 32,386,800 төгрөгийг, иргэний хариуцагч М.А-оос 19,412,600 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Л-ээс 500,000 төгрөг, иргэний хариуцагч С.П-аас 200,000 төгрөг, иргэний хариуцагч Л.Г-ээс 800,000 төгрөгийг, иргэний хариуцагч Д.Н-раас 120,000 төгрөгийг, иргэний хариуцагч Л.Д-аас 20,000 төгрөгийг, иргэний хариуцагч Г.Т-аас 10,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ц.Днь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.С-о, иргэний нэхэмжлэгч П.У-г, Д.Д- нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШЇЇГЧ Д.ЦЭЦЭГЭЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР