Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав,

Улсын яллагч М.Мөнхтайван,

Шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********** овогт *********-ын *******-д холбогдох 2326000750110 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч **********нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбар тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас хохирогч *********-ыг ********* тоот данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 400,000 төгрөгийг ********* тоот данс руу шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч ********** нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбар тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас хохирогч *********-ын *********тоот данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 400,000 төгрөгийг *********тоот данс руу шилжүүлэн авсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-4 хуудас/, хохирогч *********-ын “...Би 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөнгөний хэрэг гараад Малчин дэлгүүрийг ажиллуулдаг ***** гэх хүнээс 1,500,000 төгрөг зээлэхээр болоод өөрийн *********дугаарын дансаа өгтөл удалгүй миний дансанд мөнгө шилжүүлсэн байсан. Тухайн мөнгөө картнаасаа авах гээд Арвайхээр сумын Хаан банкны салбар тооцооны төв ороод АТМ-аас авах гээд үйлчлэгчээс картнаас мөнгө аваад өгөөч гэхэд хажууд зогсож байсан 40 орчим насны залуу би аваад өгье гэхээр нь би картаа өгөөд миний дансанд сая гаран мянган төгрөг байгаа аваад өг гээд хаан банкны виза картныхаа нууц дугаарыг хэлэхэд картнаас 2 удаа мөнгө авч өгөөд шууд гараад яваад өгсөн. Тухайн үед би АТМ-д картаа хийгээд дансны үлдэгдлээ шалгахад 75.000 төгрөг үлдсэн байхаар нь би өөрөө авсан. Тэгээд би Хаан банкны теллерт хандан энэ мөнгийг тоолоод өг гэхэд за гээд миний мөнгийг тоолж үзснээ 1.075.000 төгрөг гэхээр нь би хүнээр авахуулсан юм. Миний данснаас мөнгө дутаад байна гэхэд та архи уусан байна. Өглөө ирээд хуулгаа үзчих гэсэн. Би өглөө нь очоод хуулгаа авахад миний данснаас *********дугаарын дансанд 400,000 төгрөгийн зарлага гарсан байхаар нь тухайн надад мөнгө авсан залуу мөнгө авч өгөхдөө миний данснаас *********дугаарын дансанд 400,000 төгрөг шилжүүлэн авсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргасан юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 5- р тал/,

      Хохирогч *********-ын эзэмшлийн Хаан банкны *********тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5-р тал/,

     Шүүгдэгч ********-ын эзэмшлийн Хаан банкны *********тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-ийн 14-р тал/,

     2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Таньж олуулах ажиллагааны “...Тухайн залуу 3 дугаарт байна, би биеийн ерөнхий байдал, царай төрхөөр нь таньж байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24-р тал/,

      2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ямар нэгэн бичиглэлгүй, цагаан өнгийн DVD-нд хуулсан бичлэгт үзлэг хийсэн “...Хөх өнгийн курткатай, курткан дотуураа хөх өнгийн малгайтай цамц, эрэгтэй хүний дүрс бичлэг байв. Уг эрэгтэй нь АТМ-ээс бэлэн мөнгө гаргуулж авч, өгч байгаа бичлэг байв...” тэмдэглэл /хх-ийн 39-р тал/,

         2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2326000750110 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 27-28 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

          Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

    Шүүгдэгч **********нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           Энэ хэргийн улмаас хохирогч ***********-д учирсан хохирол 400,000 төгрөгийг хохирогч ***********-д хүлээлгэн өгсөн болох нь Хаанбанкны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орлогын мэдүүлэг /хх-ийн 51хуудас/-ээр, хохирогч *********** нь “400,000 төгрөгөө буцаан авсан тул гомдол саналгүй байхгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 52 хуудас/-ийг гаргасан байна. Иймд хохирогч ***********-д учирсан хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч ********-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1  жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч **********овогт *********-ын *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1  жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч **********овогт *********-ын ********-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч ***********-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагыг арга хэмжээ тус тус авч,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч ***********-д тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Шүүгдэгч **********нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***********-д400000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч **********овогт *************-ын ********-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч **********овогт *************-ын ********-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч ***********-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч ***********-д тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч **********нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***********-д400000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

  9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                            Х.ОТГОНЖАРГАЛ