Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/169

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ундрахбаяр ,

Улсын яллагч Б.Бавуудорж,

Шүүгдэгч Н.Бямбадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цоодон овгийн Нэмэхбаярын Бямбадоржид холбогдох 2226000000112 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 34 настай, регистрийн дугаар ЙЮ88032676, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 24 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Цоодон овгийн Нэмэхбаярын Бямбадорж.

 

         Үйлдсэн хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Н.Бямбадорж нь С.Алтангэрэлтэй урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 67 дугаар гудамжны 15 тоот хашаан дотроос хохирогч Д.Батсүрэнгийн өмчлөлийн 525,000 төгрөгийн үнэ бүхий 15 литрийн 2 ширхэг тогоо, 55 кг хонины мах зэргийг нууцаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Н.Бямбадорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Хохирогч О.Батсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 67-11 тоотоос 55 кг хонины нэг бүтэн гулууз, тал гулууз мах, 2 ширхэг ширмэн тогоо хулгайд алдсан. Тухайн үед гадаа амбаарныхаа хажуу талд цэнхэр өнгийн хуванцар саван дотор 2 ширхэг хонины мах буюу 55 кг махыг хөлдөөх гээд хийчихсэн байсан. 2 ширхэг тогоо нь гэрийн хажуу талд гадаа хөмрөөд тавьчихсан байсан. ...Манай гэрийн хойд талд хоёр согтуу эрэгтэй хүн цагаан шуудайтай эд зүйл үүрчихсэн явж байна гэхийг сонсоод явж очоод шуудайнд байх эд зүйлсийг харахад манай  хоёр  тогоо  мөн  байсан. Тэгээд  шууд   

 

цагдаад дуудлага өгсөн. Тэр үед улаан өнгийн малгайтай цамц өмссөн гадуураа цэнхэр өнгийн өвлийн куртик өмссөн залуу нь махыг чинь буцаагаад авч ирж өгье, цагдаа дуудахаа больчих гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42  хуудас/.

 

           Гэрч Ц.Наранхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  "...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өглөө босоод гэртээ галаа түлчихээд бие засаж яваад хашаан дотор байсан шуудайтай үнсийг нь асгаад цагаан өнгийн шуудай алга болчихсон байхаар нь нохой асгачихдаг юм байх даа гэж бодоод хашаандаа шуудайг нь хайхад байхгүй байсан. Тэгээд гэрийн баруун талд хөмрөөд тавьчихсан байсан 2 ширхэг тогоо бас хоёулаа байхгүй болчихсон байсан. Тэгээд хашаан дотор амбаарын хажууд поошигон дотор байсан мах байна уу гэж үзэхэд манай мах бас алга болсон байсан. Тэгээд хүүхдэдээ манай мах, тогоо хоёр байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд хулгайд алдсан тухайгаа мэдсэн.Хулгайд алдахынхаа өмнөх өдөр нь хоёр хонины гулууз махаа эвдээд 25 кг-ийн гурилын уутан дотор 2 салгаж хийгээд нөгөөдөхийг нь мөн адил бас өөр уутанд хийсэн нийтдээ гурван салангад ууттай мах алга болсон байсан. Уг нь хөлдөөх гээд гаргаад поошигон дотор хийсэн байсан. Тэгээд хулгайд эд зүйлээ алдсанаа мэдсэн өдрөө хулгай хийсэн хоёр хүнийг нь олж аваад цагдаад хүлээлгэж өгсөн. Тэр үед манай гэрийн баруун талд хөмрөөд тавьчихсан байсан хоёр тогоог тэр хүмүүс цагаан шуудайнд хийчихсэн явж байгаад баригдсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 хуудас/,

 

           Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/29 дугаартай  “...15 литрийн багтаамжтай хуучин хуучин хайлшин тогоо 2х15,000=30,000 төгрөг,  хонины мах 55кгх9,000=495,000 төгрөг, нийт үнэ 525,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25 хуудас/,    

 

            2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Н.Бямбадорж, С.Алтангэрэл нараас 15 литрийн 2 ширхэг хайлшин тогоо”-нд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-31 хуудас/, 

 

           2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хохирогч О.Батсүрэнгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогч О.Батсүрэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-35 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дүгээр сарын 18-ны өдрийн 222600000012 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 110 хуудас/,

 

          Шүүгдэгч Н.Бямбадоржийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-109 хуудас/ зэрэг болно.

         

         Улсын яллагч Б.Бавуудорж шүүгдэгчийн гэм буруугийн талаар  ”...Шүүгдэгч Н.Бямбадорж нь С.Алтангэрэлтэй бүлэглэж 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 67-15 тоот хашаан дотроос иргэн О.Батсүрэнгийн эзэмшлийн 15 литрийн 2 ширхэг тогоо, 55 кг хонины мах зэргийг нууцаар хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч 525,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч О.Батсүрэн,  гэрч Ц.Наранхүү нарын мэдүүлэг Хөрөнгийн үнэлгээчин  Д.Оюундарийн 01/29 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан, эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Иймд шүүгдэгч Н.Бямбадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.  Хохирогч О.Батсүрэнд хохиролд 285,000 төгрөгийг өгч хохирол бүрэн төлөгдсөн тул Н.Бямбадоржийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

          Шүүгдэгч Н.Бямбадорж нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд шүүх хуралдаанд дүгнэлт гаргахгүй гэсэн болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Н.Бямбадоржид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч Н.Бямбадорж нь С.Алтангэрэлтэй бүлэглэж 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 67 дугаар гудамжны 15 тоот хашаан дотроос хохирогч О.Батсүрэнгийн өмчлөлийн 525,000 төгрөгийн үнэ бүхий 15 литрийн 2 ширхэг тогоо, 55 кг хонины мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Н.Бямбадорж нь бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан:

 

           Хохирогч О.Батсүрэнгийн "... 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн  67-11 тоотоос 55 кг хонины нэг бүтэн гулууз, тал гулууз мах, 2 ширхэг ширмэн тогоо хулгайд алдсан. Тухайн үед гадаа амбаарынхаа хажуу талд цэнхэр өнгийн хуванцар саван дотор 2 ширхэг хонины мах буюу 55 кг махыг хөлдөөх гээд хийчихсэн байсан. 2 ширхэг тогоо нь гэрийн хажуу талд гадаа хөмрөөд тавьчихсан байсан. ...Манай гэрийн хойд талд хоёр согтуу эрэгтэй хүн цагаан шуудайтай эд зүйл үүрчихсэн явж байна гэхийг сонсоод явж очоод шуудайнд байх эд зүйлсийг харахад манай хоёр тогоо мөн байсан. Тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн. Тэр үед улаан өнгийн малгайтай цамц өмссөн, гадуураа цэнхэр өнгийн өвлийн куртик өмссөн залуу нь махыг чинь буцаагаад авч ирж өгье, цагдаа дуудахаа больчих гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42  хуудас/.

 

           Гэрч Ц.Наранхүүгийн "... 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өглөө босоод гэртээ галаа түлчихээд бие засаж яваад хашаа нь дотор байсан шуудайтай үнсийг нь асгаад цагаан өнгийн шуудай алга болчихсон байхаар нь нохой асгачихдаг юм байхдаа гэж бодоод хашаандаа шуудайг нь хайхад байхгүй байсан. Тэгээд гэрийн баруун талд хөмрөөд тавьчихсан байсан 2 ширхэг тогоо бас хоёулаа байхгүй болчихсон байсан. Тэгээд хашаан дотор амбаарын хажууд пошигин дотор байсан мах байна уу гэж үзэхэд манай мах бас алга болсон байсан. Тэгээд хүүхдэдээ манай мах, тогоо хоёр байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд хулгайд алдсан тухайгаа мэдсэн.Хулгайд алдахынхаа өмнөх өдөр нь хоёр хонины глуз махаа эвдээд 25 кг-ийн гурилын уутан дотор 2 салгаж хийгээд нөгөөдхийг нь мөн адил бас өөр уутанд хийсэн нийтдээ гурван салангид ууттай мах алга болсон байсан. Уг нь хөлдөөх гээд гаргаад пошиг нь дотор хийсэн байсан. Тэгээд хулгайд эд зүйлээ алдсанаа мэдсэн өдрөө хулгай хийсэн хоёр хүнийг нь олж аваад цагдаад хүлээлгэж өгсөн. Тэр үед манай гэрийн баруун талд хөмрөөд тавьчихсан байсан хоёр тогоог тэр хүмүүс цагаан шуудайнд хийчихсэн явж байгаад баригдсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 хуудас/,

 

           Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/29 дугаартай  “...15 литрийн багтаамжтай хуучин хуучин хайлшин тогоо 2х15,000=30,000 төгрөг,  хонины мах 55кгх9,000=495,000 төгрөг, нийт үнэ 525,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25 хуудас/,    

 

            2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Н.Бямбадорж, С.Алтангэрэл нараас 15 литрийн 2 ширхэг хайлшин тогоо”-нд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-31 хуудас/, 

 

           2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хохирогч О.Батсүрэнгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогч О.Батсүрэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-35 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дүгээр сарын 18-ны өдрийн 222600000012 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 110 хуудас/,

 

          Шүүгдэгч Н.Бямбадоржийн яллагдагчаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Н.Бямбадорж нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч О.Батсүрэн,  гэрч Ц.Наранхүү нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

 

          Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно. 

           Шүүгдэгч Н.Бямбадорж нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,  түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдэл болон  гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

            Шүүгдэгч Н.Бямбадоржийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Н.Бямбадоржийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” тогтоолоор С.Алтангэрэл нарт холбогдох 2126000000228 дугаартай эрүүгийн хэргээс Н.Бямбадоржид холбогдох “яллагдагч С.Алтангэрэл, Н.Бямбадорж нар бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 67-15 тоот хашаан дотроос иргэн Д.Батсүрэнгийн өмчлөлийн 525,000 төгрөгийн үнэ бүхий 15 литрийн 2 ширхэг  тогоо, 55 кг хонины мах зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан” хэргийг тусгаарлажээ.

 

          Хохирогч О.Батсүрэн нь хохиролд 280,000 төгрөгийг хүлээн авсан болох нь хохирогч О.Батсүрэнгийн шүүрэд ирүүлсэн “...Өөрийн ээж Ц.Наранхүүгээр дамжуулан 280,000 төгрөгийн хохирол хүлээн авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт, хохирол хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр  нотлогдож  байх тул шүүгдэгч Н.Бямбадорж нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

 

          Улсын яллагч Б.Бавуудорж шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “....Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Н.Бямбадорж нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Н.Бямбадоржид эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,  хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

          Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

         Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд “нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял” оногдуулахаар хуульчилсан.

 

          Шүүх шүүгдэгч Н.Бямбадоржид ял шийтгэл оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл бадйлын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

           Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бямбадоржид оногдуулсан нийтэд ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Бямбадоржид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

            Шүүгдэгч Н.Бямбадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Батсүрэнд 280,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

             Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

              Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бямбадоржид

авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Цоодон овгийн Нэмэхбаярын Бямбадоржийг бусадтай бүлэглэж

бусдын  эд  хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цоодон овгийн Нэмэхбаярын Бямбадоржийг дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

З Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бямбадоржид оногдуулсан нийтэд ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар зааснаар шүүгдэгч Н.Бямбадоржид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            5. Шүүгдэгч Н.Бямбадорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Батсүрэнд 280,000 төгрөг төлсөн,  бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Батсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

           

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бямбадоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бямбадоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦЭЦЭГЭЭ