Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/162

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагва,

Улсын яллагч Б.Бавуудорж,

Шүүгдэгч Х.Бямбадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Батлаан овгийн Хүрэлбаатарын Бямбадоржид холбогдох 2226000000183 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, 2 эгчийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багт байрлах “Ачтан ирээдүй” эмнэлгийн 2 дугаар давхарт оршин суух хаягтай, Батлаан овгийн Хүрэлбаатарын Бямбадорж /1РД:ЙП0328206/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.Бямбадорж 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Шонхор таун байрны 4 дүгээр давхрын 6 тоотод А.Гантулгын “REDMI-А9” маркийн гар утас 1 ширхэг, улаан хүрэн өнгөтэй, шинэ дэлгэдэг гар утасны гэр 1 ширхэг, А.Гантулгын эзэмшлийн цахим үнэмлэх, төрийн банкны карт зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Бямбадорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч А.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг Шонхор таун байрны 4 дүгээр давхрын 6 тоотод оршин суух ангийн найз Ш.Дашпүрэвийнд очиж хоносон. Маргааш өглөө буюу 2022 оны 05 дугаар сарын 26-ны 12 цагийн үед би гар утсаараа фэйсбүүк ухаад буйдан дээр сууж байсан. Харин найз Ш.Дашпүрэв надад өглөөний цай хийж өгсөн. Тэгтэл гаднаас зүс таних залуу болох Х.Бямбадорж орж ирээд

 

найз Ш.Дашпүрэвтэй хөзөр тоглоод байсан, би буйдан дээр гар утсаа хажуудаа тавьчихаад 1-2 цаг орчим унтсан. Тэгээд сэрсэн чинь миний гар утас байхгүй болсон байсан. Мөн Х.Бямбадорж гэх залуу гараад явсан байсан. Би найз Ш.Дашпүрэвээс миний гар утас хаана байна гэж асуухад “мэдэхгүй, түрүүн дэргэд чинь байсан, чи буйдангийн ардуур унагаачихсан юм биш үү, ойр хавьд чинь л байх ёстой доо” гэж хэлсэн. Тэгээд найз Ш.Дашпүрэвээс “чи аваагүй биз” гэж асуухад “би юу гэж авах юм бэ, манайд Х.Бямбадоржоос өөр хүн орж ирээгүй юм чинь гарцаагүй Х.Бямбадорж авсан байх” гэж надад хэлсэн. Тэгээд найз Ш.Дашпүрэв Х.Бямбадорж руу залгаад “А.Гантулгын утас хаана байна, чи авсан уу? гэж асуухад Х.Бямбадорж хариуд нь “би ёстой мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд дахиж залгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

 

Гэрч Ж.Цэнд-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед Өвөрхангай аймгийн төв Хүнс барааны захаас хувцас авах гэж явсан юм. Тэгтэл нутгийн залуу болох Х.Бямбадоржтой таарсан. Тэгээд бид хоёр мэндлээд миний найз болох*******ийнд Х.Бямбадоржтой хамт очсон. Тэгээд би Х.Бямбадорж,*******, Болорцогт бид дөрөв 2 ширхэг 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво хувааж уусан. Тэгээд бид хэд пиво уугаад сууж байтал Х.Бямбадорж “утас хямд зарна авах уу” гэж Батчимэгээс асуусан. Тэгэхээр нь би “сонирхоод үзье, таалагдвал авъя” гээд оролдож байтал Хайрхандулаан сумын иргэн А.Гантулга ахын хүүхдүүдийнх нь зураг гараад ирсэн.Тэгээд Батчимэг “би авахаа болилоо” гэж хэлсэн. Удалгүй Х.Бямбадорж бид хоёр Батчимэгийнхээс гараад явсан. Х.Бямбадорж гар утсаа ломбарданд тавина гээд өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

 

Гэрч*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Х.Бямбадорж, Ж.Цэнд-Очир гэх хоёр залуу манайд өдөр орж ирээд ойр зуурын юм ярьж байгаад Х.Бямбадорж гэх залуу “энэ утсыг хямд зарчихмаар байна” гээд цэнхэр өнгийн гар утас надад үзүүлсэн. Би “гайгүй хямд зарвал авъя” гээд тэр утсыг үзтэл Хайрхандулаан сумын иргэн А.Гантулга ахын зураг, бас хүүхдүүдийнх нь зурагнууд байсан. Тэгэхээр нь би “яасан олон зурагтай утас вэ” гэж асуухад “өө би зургаа устгахаа мартчихсан байна” гээд зурагнуудаа устгасан. Тэгээд Х.Бямбадорж гар утсаа гэрийн баруун талын орон дээр тавьчихаад бие засах гээд гараад явсан хойгуур нь Ж.Цэнд-Очир Х.Бямбадоржийн зарах гээд байсан утас дээр А.Гантулга ахын зурагнууд байсан гэсэн чинь “арай утсыг нь авчихаагүй байгаа” гэж хэлсэн.”  гэсэн мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

 

           Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаартай “...хохирогч А.Гантулгын хулгайд алдсан “Redmi-А9” маркийн гар утас 370,000 төгрөг, гар утасны гэр 15,000 төгрөг,  цахим үнэмлэх 30,000 төгрөг, Төрийн банкны карт 5,000 төгрөг, нийт 420,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-37 хуудас/,

 

            Эд зүйлийг хураан авсан 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 11-14 хуудас/,

 

            Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “хохирогч А.Гантулгаар “цэнхэр өнгийн “Redmi-А9” маркийн гар утас 1 ширхэг, иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, Төрийн банкны цэнхэр өнгийн карт 1 ширхгийг”  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хохирогч А.Гантулгад “цэнхэр өнгийн “Redmi-А9” маркийн гар утас, иргэний цахим үнэмлэх, Төрийн банкны цэнхэр өнгийн карт” зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл  /хх-ийн 10 хуудас/,

  

   Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2226000000183 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 1-2 хуудас/,

 

   Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 90 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 67 хуудас/ ,

 

Шүүгдэгч Х.Бямбадоржийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр  сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн  61 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50, 53, 58 хуудас/,

 

Хохирогч А.Гантулгын шүүхэд ирүүлсэн “Би алдсан гар утсаа буцаан авсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Х.Бямбадоржид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч Х.Бямбадорж нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 90 дугаартай “Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор хангаж, прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг яллагдагч Х.Бямбадорж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд  прокуророос 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч Х.Бямбадоржид холбогдох 2226000000183 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

 Шүүгдэгч Х.Бямбадорж нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Шонхор таун байрны 4 дүгээр давхрын 6 тоотод А.Гантулгын “Redmi-А9” маркийн гар утас 1 ширхэг, улаан хүрэн өнгөтэй, шинэ дэлгэдэг гар утасны гэр 1 ширхэг, А.Гантулгын эзэмшлийн цахим үнэмлэх, төрийн банкны карт зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 420,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

          Шүүгдэгч Х.Бямбадорж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

          Хохирогч А.Гантулгын “...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг Шонхор таун байрны 4 дүгээр давхарын 6 тоотод оршин суух ангийн найз Ш.Дашпүрэвийнд очиж хоносон. Маргааш өглөө буюу 2022 оны 05 дугаар сарын 26-ны 12 цагийн үед би гар утсаараа фэйсбүүк ухаад буйдан дээр сууж байсан. Харин найз Ш.Дашпүрэв надад өглөөний цай хийж өгсөн. Тэгтэл гаднаас зүс таних залуу болох Х.Бямбадорж орж ирээд найз Ш.Дашпүрэвтэй хөзөр тоглоод байсан, би буйдан дээр гар утсаа хажуудаа тавьчихаад 1-2 цаг орчим унтсан, Тэгээд сэрсэн чинь миний гар утас байхгүй болсон байсан. Мөн Х.Бямбадорж гэх залуу гараад явсан байсан. Би найз Ш.Дашпүрэвээс миний гар утас хаана байна гэж асуухад мэдэхгүй түрүүн дэргэд чинь байсан, чи буйдангийн ардуур унагаачихсан юм биш үү, ойр хавьд чинь л байх ёстой доо гэж хэлсэн. Тэгээд найз Ш.Дашпүрэвээс “чи аваагүй биз гэж асуухад би юу гэж авах юм бэ, манайд Х.Бямбадоржоос өөр хүн орж ирээгүй юм чинь гарцаагүй Х.Бямбадорж авсан байх гэж надад хэлсэн. Тэгээд найз Ш.Дашпүрэв Х.Бямбадорж руу залгаад чи А.Гантулгын утас хаана байна, чи авсан уу? гэж асуухад Х.Бямбадорж хариуд нь би ёстой мэдэхгүй гэж хэлсэн, тэгээд дахиж залгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

 

Гэрч Ж.Цэнд-Очирын “...2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед Өвөрхангай аймгийн төв Хүнс барааны захаас хувцас авах гэж явсан юм. Тэгтэл нутгийн залуу болох Х.Бямбадоржтой таарсан. Тэгээд бид хоёр мэндлээд миний найз болох*******ийнд Х.Бямбадоржтой хамт очсон, тэгээд би Х.Бямбадорж,*******, Болорцогт бид дөрөв 2 ширхэг 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво хувааж уусан. Тэгээд бид хэд пиво уугаад сууж байтал Х.Бямбадорж утас хямд зарна авах уу гэж Батчимэгээс асуусан тэгэхээр нь би сонирхоод үзье, таалагдвал авъя гээд оролдож байтал Хайрхандулаан сумын иргэн А.Гантулга ахын хүүхдүүдийнх нь зураг гараад ирсэн.Тэгээд Батчимэг би авахаа болилоо гэж хэлсэн. Удалгүй Х.Бямбадорж бид хоёр Батчимэгийнхээс гараад явсан. Х.Бямбадорж гар утсаа ломбарданд тавина гээд өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

 

Гэрч*******ийн “...2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Х.Бямбадорж, Ж.Цэнд-Очир гэх хоёр залуу манайд өдөр орж ирээд ойр зуурын юм ярьж байгаад Х.Бямбадорж гэх залуу энэ утсыг хямд зарчихмаар байна гээд цэнхэр өнгийн гар утас надад үзүүлсэн. Би гайгүй хямд зарвал авъя гээд тэр утсыг үзтэл Хайрхандулаан сумын иргэн А.Гантулга ахын зураг бас хүүхдүүдийнх нь зурагнууд байсан. Тэгэхээр нь би яасан олон зурагтай утас вэ гэж асуухад “өө би зургаа устгахаа мартчихсан байна гээд зурагнуудаа устгасан” тэгээд Х.Бямбадорж гар утсаа гэрийн баруун талын орон дээр тавьчихаад бие засах гээд гараад явсан хойгуур нь Ж.Цэнд-Очир Х.Бямбадоржийн зарах гээд байсан утас дээр А.Гантулга ахын зурагнууд байсан гэсэн чинь “арай утсыг нь авчихаагүй байгаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаартай “...хохирогч А.Гантулгын хулгайд алдсан “Redmi-А9” маркийн гар утас 370,000 төгрөг, гар утасны гэр 15,000 төгрөг,  цахим үнэмлэх 30,000 төгрөг, Төрийн банкны карт 5,000 төгрөг, нийт 420,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-37 хуудас/,

 

            Эд зүйлийг хураан авсан 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 11-14 хуудас/,

 

            Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “хохирогч А.Гантулгаар “цэнхэр өнгийн “Redmi-А9” маркийн гар утас, иргэний цахим үнэмлэх, Төрийн банкны цэнхэр өнгийн карт” зэргийг  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хохирогч А.Гантулгад “цэнхэр өнгийн “Redmi-А9” маркийн гар утас 1 ширхэг, иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, Төрийн банкны цэнхэр өнгийн карт 1 ширхгийг” хүлээлгэн өгсөн тэмдэглэл  /хх-ийн 10 хуудас/,

  

           Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2226000000183 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 1-2 хуудас/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

          Шүүгдэгч Х.Бямбадорж нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

 

            Шүүгдэгч Х.Бямбадоржийн үйлдсэн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Шонхор таун байрны 4 дүгээр давхрын 6 тоотод А.Гантулгын “Redmi-А9” маркийн гар утас 1 ширхэг, улаан хүрэн өнгөтэй, шинэ дэлгэдэг гар утасны гэр 1 ширхэг, А.Гантулгын эзэмшлийн цахим үнэмлэх, төрийн банкны карт зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 420,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

 Улсын яллагч Б.Бавуудорж  “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Бямбадорж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Х.Бямбадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ Х.Бямбадоржийн гэмт хэрэг үйлдсэн ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь прокурортой тохиролцсон ялын санал зэргийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

        

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бямбадоржид  оногдуулсан нийтэд ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,  шүүгдэгч Х.Бямбадоржид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

           Шүүгдэгч Х.Бямбадорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Гантулга нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,     

           Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

     Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бямбадоржид

авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Батлаан овгийн Хүрэлбаатарын Бямбадоржийг бусдын  эд  хөрөнгийг 

хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батлаан овгийн Хүрэлбаатарын Бямбадоржийг гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

З Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бямбадоржид оногдуулсан нийтэд ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар шүүгдэгч Х.Бямбадоржид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            5. Шүүгдэгч Х.Бямбадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Гантулга нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

           

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бямбадоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бямбадоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦЭЦЭГЭЭ