Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/175

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2,  3.3, 3.5, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Тарган овгийн  Рэнчингийн Энхбазарт  холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Тарган овгийн  Рэнчингийн Энхбазарыг  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Тарган овгийн Рэнчингийн Энхбазарыг  гурван жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Энхбазарт оногдуулсан  гурван жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

             5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Энхбазарын цагдан хоригдсон ес хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

             6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Р.Энхбазараас 8,569,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Батчулуунд 3,097,000 төгрөгийг, хохирогч Б.Нямцэрэнд 2,822,000 төгрөгийг,  хохирогч Т.Даваасүрэнд 1,500,000 төгрөгийг,  иргэний нэхэмжлэгч Д.Далаймөнхөд 1,150,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  “Арвайхээр сумын ЗДТГ-ын хамт олноос дурсгав” гэсэн бичигтэй цулгуй мөнгөн аяга 1 ширхэг,  “Батгоёл хийц” гэсэн үнийн цаас наасан аяга жижиг цулгуй мөнгөн аяга 1 ширхэг, хүрэн тагштай ёроолондоо өлзий хээтэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг ёроолондоо морины дүрстэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

            8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч*******д 3,026,000 төгрөг, хохирогч*******д 1,350,000 төгрөг, хохирогч Ц.Хоролсүрэнд 1,860,000 төгрөг, хохирогч Д.Өвгөнтогтоход 680,000 төгрөг тус тус төлсөн, хохирогч Ц.Хоролсүрэн,*******,******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шинэ цагийн 2 бөөрөн дээрээ очиртой, очироо тойроод түмэн насан хээтэй, 2 талдаа мөртэй, мөнгөн хулганы дүрс бүхий халбагатай мөнгөн хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн 7 инчийн хэмжээтэй ёроолон хэсэгтээ өлзий хээтэй, дотор хэсэгтээ зураасан сэвтэй мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 6 инчийн хэмжээтэй цэцэгтэй, цэцэгний гадна хэсэгтээ хээтэй, хээний хонхор хэсгийг харлуулсан ижил хэмжээ бүхий мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн 6 инчийн хэмжээтэй цулгуй, ёроолон хэсэгтээ өлзий хээтэй мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 5 инчийн хэмжээтэй ёроолон хэсэгтээ өлзий хээтэй мөнгөн аяга 1 ширхэг,  шинэ цагийн 4 инчийн хэмжээтэй ёроолон хэсэг нь цөмөрсөн аяга 1 ширхгийг хохирогч Э.Батчулуунд,  хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхгийг хохирогч Б.Нямцэрэнд, 5,5х4,5 см-ийн хэмжээтэй хар өнгийн оруулгатай, нүүр хэсэгтээ төмөр оруулга бүхий түгжээтэй, зэсэн гогцоотой  хэт хутганы бэлийг хохирогч Д.Өвгөнтогтоход, халтар мана хөөргийг хохирогч Ц.Хоролсүрэнд, 41 размерын пүүз 1 хосыг шүүгдэгч Р.Энхбазарт тус тус буцаан олгож,  Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн хяналтын камерын 09 минут 59 секунд болон 04 минут 15 секундын хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Энхбазарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Энхбазарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦЭЦЭГЭЭ

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                    Х.ОТГОНЖАРГАЛ

     

                                                       ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР