Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/180

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ундрахбаяр,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархан Жигжид овгийн Цэндийн Эрдэнэцэцэгт холбогдох 2226002360195 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                                              

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 31 настай, регистрийн дугаар ЙЗ91121601, эмэгтэй, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо Малчны 1-38 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Дархан Жигжид овгийн Цэндийн Эрдэнэцэцэг

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэг нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн нутаг дэвгэр А0301 дугаартай авто зам дээр 70-45 УАТ улсын дугаартай “Тоёото Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдол зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 23.8-д “суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөнд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана”, мөн дүрмийн 23.9-д “жолоочийн өвөр дээр эсхүл суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас засмал замын постны төлбөр хураан авах бетонон суурь хэсгийг мөргөж тус тээврийн хэрэгслийн бүхээг дотор зорчиж явсан 1 настай, эмэгтэй Б.Дуулим авто ослын хавсарсан хүнд гэмтэл болох гавал яс, суурь ясны хугарал, их, бага тархины аалзан хальс дахь тархмал цус харвалтын улмаас амьсгал, зүрх судас, олон эрхтний дутагдалд орж нас барсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бардуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн орчимд гэр бүлээрээ Дундговь аймгийн Сайхан-Овоо сум орохоор гарсан. Манай эхнэр Эрдэнэцэцэгийн нэр дээр байдаг 70-45 УАТ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинтай явсан. Хотоос гарснаас авахуулаад би жолоо барьж явсан. Тэгж яваад замдаа 2 удаа зогсож хэсэг унтаж байгаад хөдөлсөн. Бор хошуунаас нааш шороон зам дээр гарч ирээд гэгээ орчихсон байхад 05:30 цагийн үед “би жаахан унтаадахъя, нойр чинь хүрч байна уу” гэхэд эхнэр “гайгүй байна” гэсэн. Эрдэнэцэцэг машинаа жолоодоод би урд жолоочийн хажууд суусан. Манай талийгаач хүүхэд Дуулимыг эмээд нь өгөөд ард суулгах гэсэн чинь над дээр ирэх гээд орилоод байсан. Харанхуй шөнө хүүхэд уйлуулаад яах вэ гээд дээлээ нөмгөн өмсөөд хүүхдээ дээлэндээ боогоод тэврээд, хүүхэд бид хоёр унтаад явсан. Унтаж байтал буугаарай гээд хашхираад байсан. Би охиноо тэврээстэйгээ суудал, салон хоёрын дунд хавчуулагдсан байсан. Охиноо тэврээтэй буугаад охин дуугарахгүй байхаар нь унтаж байна гэж бодож байсан. Нөгөө хэдийн хаалгыг хаднаас нь түлхэж өгтөл эхнэр гарч ирээд хүүеээ охиноо хараачээ гэсэн, царайг нь хартал хөхөрчихсөн амьсгалахгүй байсан. Би хиймэл амьсгал хийсэн, постны замын цагдаагаас эмнэлэг рүү гялс яваад өгөөч гэсэн чинь 103 дуудсан гэж хэлсэн. Тэгээд цагдаатай явахаар болоод, эхнэр бид хоёр охиноо аваад явж байтал хуучин цагаан хаалга өнгөрөөд түргэний машинтай тааралдсан. Амьсгалын төхөөрөмж залгаад эмнэлэгт авч очсон. Ирээд томографид харсан, тархины маш хүнд гэмтэл авсан байна, тархи нь нугас руугаа шаантаглаж орсон, маш найдваргүй байна гэж хэлсэн. 4 хоног эмчилгээ хийлгэж байгаад охин өөд болсон. 70-45 УАТ автомашин нь Эрдэнэцэцэгийн өөрийнх нь нэр дээр байдаг автомашин байгаа юм. Ц.Эрдэнэцэцэг нь жирэмсэн 2022 оны 08 дугаар сарын 20-нд төрөх хугацаа нь болно. Шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

 

Гэрч Ц.Намхаймядагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн орой 21 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. Жолоог Бардуу барьж яваад, би хойно хүүхдээ өвөр дээрээ аваад явсан. Манай бэр Ц.Эрдэнэцэцэг нь жирэмсэн юм. Шороон зам дээр гарч ирээд л Ц.Эрдэнэцэцэг жолоо барьсан. Талийгаач хүүхдийг Бардуугийн өвөр дээр суулгасан. Өвөр дээр нь сууна гээд орилоод байсан юм. Ц.Эрдэнэцэцэг машинаа барьж яваад Өвөрхангайн постоор орох гээд хурд сааруулагч дээр хурдаа хасч байсан, хаалт нь онгорхой харагдаж байсан. Би доошоо хар луу, зүүрмэглэл үү, тэгтэл гэнэт л түр тар хийгээд л явчихсан. Миний биед гэмтэл учраагүй. Дуулим л ухаангүй, хэд хоног эмнэлэгт эмчлэгдээд нас барсан. Осол болох үед Ц.Эрдэнэцэцэг машин жолоодож явсан. Ц.Эрдэнэцэцэг нь байнга л хөдөө гадаа жолоо барьдаг юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

 

Гэрч П.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт Замын цагдаагийн тасагт олон нийтийн цагдаагаар ажилладаг. Тус өдөр би Онгийн голын постонд цагдаагийн дэд ахлагч Г.Баянбатын хамтаар үүрэг гүйцэтгэж байсан юм. Өглөөний 06:10 цагийн орчим тус пост руу мөнгөлөг саарал өнгийн “Тоёото Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот талаасаа орж ирсэн. Тухайн үед Г.Баянбат бид хоёр постны баруун талд машиндаа сууж байсан. Тэгтэл тухайн тээврийн хэрэгсэл юу юугүй чигээрээ орж ирээд постны хойд бетонон хэсгийг мөргөчихсөн. Жолоочийн суудал дээрээс нэг эмэгтэй бууж ирээд машиныхаа араар тойроод нөгөө талд яваад очсон. Г.Баянбат бид 2 наанаас нь яваад очтол жолоочийн хажуугийн суудал дээрээс жаахан хүүхэд тэвэрчихсэн нэг эрэгтэй хүн туслаарай хүүхэд ухаан алдчихлаа гээд орилоод буугаад ирсэн. Би шууд л 103 дуудсан. Тухайн эрэгтэй хүний тэвэрч байсан хүүхдийн хамар амнаас нь бага хэмжээний цус гарсан, ухаангүй байсан. Би тэгэхээр нь аймгаас эмнэлэг ирэхийг хүлээж цаг алдаж байхаар наанаас нь явъя гэж бодоод тухайн хүмүүсийг Баянбатын эзэмшлийн цэнхэр өнгийн “Тоёото Приус-30” маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслээр аймгийн төв рүү аваад явсан. Яг аймгийн төв рүү орох үед өөдөөс түргэний машин ирээд тэр хүмүүсийг аваад явсан. Тус тээврийн хэрэгсэл дотор 3 том хүн, 3 хүүхэд байсан ба жолооч Эрдэнэцэцэг гэх хүн жолоодож явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Политехник коллежийн техникийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №18 дугаартай “...1. Уг хэрэг нь зам тээврийн осол мөн.

 

2. 70-45 улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Эрдэнэцэцэг нь 1.            Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолооч дараах зүйлийг хориглоно: Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байна.  

 

3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдол зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

4. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8-д Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөнд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

5. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9-д Жолоочийн өвөр дээр эсхүл суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй, тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-40 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №062 дугаартай "...1. Талийгаач Б.Дуулимын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал ясны суман заадлын салсан хугарал, гавал яс, суурь ясны олон хэлтэрхийт хугарал, их бага тархины аалзан хальс дахь тархмал цус харвалт, дух, цох, хамар хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой.

 

4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 

5. Нас барсан цаг хугацаа нь 25-30 байх боломжтой.

 

6. Талийгаач Б.Дуулим нь авто ослын үед авто ослын хавсарсан хүнд гэмтэл гавал яс, суурь ясны хугарал, их бага тархины аалзан хальс дахь тархмал цус харвалтын улмаас амьсгал, зүрх судас, олон эрхтний дутагдалд орж нас барсан байна “ гэсэн дүгнэлт /хх-ийн 27-30 хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу нөхөр Бардуу, хадам ээж Намхаймядаг, дүү Ануужин, хүү Өлзий-Орших, талийгаач охин Дуулим нарын хамт миний эзэмшлийн 70-75 УАТ улсын дугаартай автомашинтай гарсан. Хотоос гарахад 21:00 цаг болж байсан. Манай нөхөр Бардуу машин жолоодоод гарсан. Өлзийт сумын Бор хошуу багийг өнгөрөөд шороо руу ороод би машинаа жолоодоод хадам ээж Намхаймядаг, Ануужин, Өлзий-Орших нар ард суугаад Бардуу урд миний хажууд суугаад өвөр дээр нь Дуулимыг суулгаад явсан. Талийгаач охин Дуулим зогсоход сэрчихээд хойно суулгах гэхээр уйлаад байсан юм. Тэгээд Өвөрхангай аймаг руу би жолоодоод явсан. Аймгийн зүүн талын пост дөхөөд хурдаа хасаад, 2 хурд сааруулагчийг давсан. Тухайн үед постны хаалт нь өргөгдсөн байсан, онгорхой байна гээд мөнгө бэлдчихээд шууд гарах юм уу гэж бодож байсан. Тэгээд яг юу болсныг мэдэхгүй, яаснаа санахгүй байгаа, унтсан гэхээр үгүй ч юм шиг нэг мэдсэн пост мөргөсөн байсан. Надад бол айхтар доргилт мэдэгдээгүй юм. Бардуугийн өвөр дээр байсан Дуулимын нүүр лүү харахад хамраас нь цус гараад, царай нь хөхөрчихсөн байсан. Тэгээд буугаад харсан чинь машинаараа постыг яг голлоод мөргөсөн байсан. Түргэн дуудчихаад постны цагдаатай хүүхдээ аваад явж байтал замд түргэний машин таараад тэр машинаар Дуулимыг эмнэлэгт авч ирсэн. Эмч нар үзээд толгойдоо хүнд гэмтэлтэй ар дагзны яс нь цуураад нугас руугаа шаантагласан байна. Тархиндаа цус хуралттай байна гэсэн. Эмнэлэгт байхад ерөөсөө ухаан ороогүй, хөдөлгөөн хийгээгүй, эмч нар нь шууд амь насыг аврах боломжгүй гэмтлүүдтэй байна гэж хэлж байсан. Тэгээд 4 хоноод 5 дугаар сарын 05-ны өдөр нас барсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71 хуудас/,  

 

           Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэгийн жолоодох эрхийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2226002360195 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 63-65 хуудас/,

 

 Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэгийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, 6201000084 дугаартай Б.Дуулимын нас барсны гэрчилгээний хуулбар, Н.Ануужингийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76, 77, 79, 83, 84, 94 хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэг нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт А0301 дугаартай авто зам дээр 70-45 УАТ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 23.8, 23.9 гэсэн заалтуудыг зөрчиж хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас засмал замын постны төлбөр хураан авах бетонон суурь хэсгийг мөргөж тус тээврийн хэрэгслийн бүхээг дотор зорчиж явсан 1 настай, эмэгтэй Б.Дуулимын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэгийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг Өвөрхангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэг нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд шүүх хуралдаанд дүгнэлт гаргахгүй гэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэгт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

           Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэг нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр А0301 дугаартай автозамд 70-45 УАТ улсын дугаартай “Тоёото Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдол зогсоох арга хэмжээ авна”, 23.8-д “суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөнд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана”, 23.9-д “жолоочийн өвөр дээр эсхүл суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Онгийн голын постын бетонон суурь хэсгийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгслийн бүхээг дотор зорчиж явсан 1 настай  Б.Дуулим нас барсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

            Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бардуугийн “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн орчимд гэр бүлээрээ Дундговь аймгийн Сайхан-Овоо сум орохоор гарсан. Манай эхнэр Эрдэнэцэцэгийн нэр дээр байдаг 70-45 УАТ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинтай явсан. ...Бор хошуунаас нааш шороон зам дээр гарч ирээд гэгээ орчихсон байхад 05:30 цагийн үед “би жаахан унтаадахъя, нойр чинь хүрч байна уу” гэхэд эхнэр “гайгүй байна” гэсэн. Эрдэнэцэцэг машинаа жолоодоод би урд жолоочийн хажууд суусан. Манай талийгаач хүүхэд Дуулимыг эмээд нь өгөөд ард суулгах гэсэн чинь над дээр ирэх гээд орилоод байсан. Харанхуй шөнө хүүхэд уйлуулаад яах вэ гээд дээлээ нөмгөн өмсөөд хүүхдээ дээлэндээ боогоод тэврээд, хүүхэд бид хоёр унтаад явсан. Унтаж байтал буугаарай гээд хашхираад байсан. Би охиноо тэврээстэйгээ суудал, салон хоёрын дунд хавчуулагдсан байсан. Охиноо тэврээтэй буугаад охин дуугарахгүй байхаар нь унтаж байна гэж бодож байсан. Нөгөө хэдийн хаалгыг хаднаас нь түлхэж өгтөл эхнэр гарч ирээд хүүеээ охиноо хараачээ гэсэн, царайг нь хартал хөхөрчихсөн амьсгалахгүй байсан. Би хиймэл амьсгал хийсэн, постны замын цагдаагаас эмнэлэг рүү гялс яваад өгөөч гэсэн чинь 103 дуудсан гэж хэлсэн. Тэгээд цагдаатай явахаар болоод, эхнэр бид хоёр охиноо аваад явж байтал хуучин цагаан хаалга өнгөрөөд түргэний машинтай тааралдсан. Амьсгалын төхөөрөмж залгаад эмнэлэгт авч очсон. Ирээд томографид харсан, тархины маш хүнд гэмтэл авсан байна, тархи нь нугас руугаа шаантаглаж орсон, маш найдваргүй байна гэж хэлсэн. 4 хоног эмчилгээ хийлгэж байгаад охин өөд болсон. 70-45 УАТ автомашин нь Эрдэнэцэцэгийн өөрийнх нь нэр дээр байдаг автомашин байгаа юм. ЦШинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,  

 

Гэрч Ц.Намхаймядагийн “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн орой 21 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. Жолоог Бардуу барьж яваад, би хойно хүүхдээ өвөр дээрээ аваад явсан. Шороон зам дээр гарч ирээд л Ц.Эрдэнэцэцэг жолоо барьсан. Талийгаач хүүхдийг Бардуугийн өвөр дээр суулгасан. Өвөр дээр нь сууна гээд орилоод байсан юм. Ц.Эрдэнэцэцэг машинаа барьж яваад Өвөрхангайн постоор орох гээд хурд сааруулагч дээр хурдаа хасч байсан, хаалт нь онгорхой харагдаж байсан. Би доошоо хар луу, зүүрмэглэл үү, тэгтэл гэнэт л түр тар хийгээд л явчихсан. Миний биед гэмтэл учраагүй. Дуулим л ухаангүй, хэд хоног эмнэлэгт эмчлэгдээд нас барсан. Осол болох үед Ц.Эрдэнэцэцэг машин жолоодож явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

 

Гэрч П.Даваадоржийн“...Өглөөний 06:10 цагийн орчим тус пост руу мөнгөлөг саарал өнгийн “Тоёото Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот талаасаа орж ирсэн. Тухайн үед Г.Баянбат бид хоёр постны баруун талд машиндаа сууж байсан. Тэгтэл тухайн тээврийн хэрэгсэл юу юугүй чигээрээ орж ирээд постны хойд бетонон хэсгийг мөргөчихсөн...Жолоочийн хажуугийн суудал дээрээс жаахан хүүхэд тэвэрчихсэн нэг эрэгтэй хүн туслаарай хүүхэд ухаан алдчихлаа гээд орилоод буугаад ирсэн. Тухайн эрэгтэй хүний тэвэрч байсан хүүхдийн хамар амнаас нь бага хэмжээний цус гарсан, ухаангүй байсан. Тус тээврийн хэрэгсэл дотор 3 том хүн, 3 хүүхэд байсан ба жолооч Эрдэнэцэцэг гэх хүн жолоодож явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Политехник коллежийн техникийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №18 дугаартай “...1. Уг хэрэг нь зам тээврийн осол мөн.

 

2. 70-45 улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Эрдэнэцэцэг нь 1.            Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолооч дараах зүйлийг хориглоно: Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байна. 

 

3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдол зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

4. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8-д Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөнд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

5. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9-д Жолоочийн өвөр дээр эсхүл суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй, тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-40 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №062 дугаартай "...1. Талийгаач Б.Дуулимын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал ясны суман заадлын салсан хугарал, гавал яс, суурь ясны олон хэлтэрхийт хугарал, их бага тархины аалзан хальс дахь тархмал цус харвалт, дух, цох, хамар хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой.

 

4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 

5. Нас барсан цаг хугацаа нь 25-30 байх боломжтой.

 

6. Талийгаач Б.Дуулим нь авто ослын хавсарсан хүнд гэмтэл гавал яс, суурь ясны хугарал, их бага тархины аалзан хальс дахь тархмал цус харвалтын улмаас амьсгал, зүрх судас, олон эрхтний дутагдалд орж нас барсан байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-30 хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Өлзийт сумын Бор хошуу багийг өнгөрөөд шороо руу ороод би машинаа жолоодоод хадам ээж Намхаймядаг, Ануужин, Өлзий-Орших нар ард суугаад Бардуу урд миний хажууд суугаад өвөр дээр нь Дуулимыг суулгаад явсан. ...Аймгийн зүүн талын пост дөхөөд хурдаа хасаад, 2 хурд сааруулагчийг давсан. Тухайн үед постны хаалт нь өргөгдсөн байсан, онгорхой байна гээд мөнгө бэлдчихээд шууд гарах юм уу гэж бодож байсан. Тэгээд яг юу болсныг мэдэхгүй, яаснаа санахгүй байгаа, унтсан гэхээр үгүй ч юм шиг нэг мэдсэн пост мөргөсөн байсан. Надад бол айхтар доргилт мэдэгдээгүй юм. ...Машинаараа постыг яг голлоод мөргөсөн байсан. ...Дуулимыг эмнэлэгт авч ирсэн. Эмч нар үзээд толгойдоо хүнд гэмтэлтэй, ар дагзны яс нь цуураад нугас руугаа шаантагласан байна. Тархиндаа цус хуралттай байна гэсэн. Эмнэлэгт байхад ерөөсөө ухаан ороогүй, хөдөлгөөн хийгээгүй, эмч нар нь шууд амь насыг аврах боломжгүй гэмтлүүдтэй байна гэж хэлж байсан. Тэгээд 4 хоноод 5 дугаар сарын 05-ны өдөр нас барсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71 хуудас/,    

 

            Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2226002360195 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 63-65 хуудас/  

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

          Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

          Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

     

          Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэг нь дээд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

          Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэг нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, түүнийг Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдол зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 23.8-д “суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөнд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана”, мөн дүрмийн 23.9-д “жолоочийн өвөр дээр эсхүл суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэхийг хориглоно” гэж заасныг  зөрчсөн үйлдэл болон тухайн үйлдлийн улмаас талийгаач Н.Дуулим нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

            Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн B ангиллын жолоочийн үнэмлэхтэй  болох нь №1142383 дугаартай жолоочийн үнэмлэх, гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэг бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бардуугийн шүүхэд ирүүлсэн “Ц.Эрдэнэцэцэгт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа Н.Бардуу миний бие Солонгос улсад ажиллаж байгаа учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Мөн надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй учир хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

            Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэгт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хохирогчийн зүгээс гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй нөхцөл байдал, чин сэтгэлээсээ гэмшиж гэм буруугаа зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна.  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбогдуулан төлбөр нэхэмжлээгүй. Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэг нь өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд “...Би өнөө маргаашгүй төрөх болсон. Мөн хотод бага насны сургуулийн хүүхэдтэй болохоор энэ ял шийтгэлийг өөрчилж өгнө үү” гэсэн.

           Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт  зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

           Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд хуульд заасан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна гэж үзлээ.

 

           Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, тэнссэн хугацаанд хүлээлгэñýí үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэг нь Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн  9 дүгээр хороо, малчин 1 дүгээр гудамжны 38 тоотод оршин суудаг болох нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул тэнссэн хугацаанд болон  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүхээс оногдуулсан гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,    

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дархан Жигжид овгийн Цэндийн Эрдэнэцэцэгийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчйн ЭрдДархан Жигжид овогт Цэндиэнэцэцэгийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн  хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэгт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэгт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэгт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэгт тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бардуу нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг  тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр

болтол шүүгдэгч Ц.Эрдэнэцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

               ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                   Д.ЦЭЦЭГЭЭ