Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/190

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч С.Баатарсүх,

Шүүгдэгч Т.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хан хөгшин овгийн Төрмөнхийн Мөнхжаргалд холбогдох 2226003080222 эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 39 настай, регистрийн дугаар ЙО83091511, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Соёл Арвижих” ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 52 тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1/188 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Хан хөгшин овгийн Төрмөнхийн Мөнхжаргал.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Т.Мөнхжаргал нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 90-39 УБН улсын дугаартай “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа үл ялих зүйлээр шалтаглан эхнэр Н.Нацагнямын нүүр хэсэгт 1 удаа мөргөж, баруун хөлийн шилбэ хэсэгт 1 удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун хөлд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч Т.Мөнхжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”...2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд Ренчиндорж гэх найзындаа ирсэн. Тэгээд найзтайгаа цуг хоолны хонинд явна гэж ярьсан байсан учир хонинд явсан. Тэр өдрөө Ренчиндоржийн гэрт нь идэж, ууж байгаад маргааш өглөө нь аймгийн төв рүү гарсан. Тэгээд согтуугаар замдаа явж байгаад ийм хэрэг хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч Н.Нацагнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тарагт сумын Хүрэмт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Бүрд” гэх газар нөхөр Т.Мөнхжаргал бид хоёрын найз М.Ренчиндорж гээд залуу эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг юм. Бид нар 4-5 жилийн өмнөөс найзалж эхэлсэн. Тэгээд энэ жилийн наадмын өмнөөс Ринчиндоржийнд очиж хонь худалдаж авна шүү гэж хэлж байсан бөгөөд наадам өнгөрөөгөөд 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр буюу баасан гарагт нөхөр Т.Мөнхжаргал бид хоёр хамт Тарагт сумын 3 дугаар баг Бүрд гэх газар байх найз Ренчиндоржийн гэрт очихоор өөрсдийнхөө 90-39 УБН улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн машинтайгаа явсан. Тэр өдөр очиход Ренчиндорж найз нөхөд болохоор ганц нэг шил архи гаргаад манай нөхөртэй хамт уусан. Тэр айлд бас хүмүүс ирчихсэн байсан тэр хүмүүс бас хамт ууцгаасан. Тэр өдрөө тэндээ хоноод маргааш өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 16-ны бямба гаригт манай нөхөр Т.Мөнхжаргал архи нь гараагүй байсан бөгөөд Ренчиндорж дахиад нэг шил архи гаргаж ирээд хувааж уусан. Тэр архийг уугаад бага зэрэг халамцуу болсон. Архиа ууж дуусчихаад 09:00 цагийн үед явахаар болоод би машинаа бариад хөдөлсөн. Би өөрөө архи уугаагүй эрүүл байсан. Манай нөхөр Т.Мөнхжаргал жолоочийн эсрэг талын арын суудал дээр сууж байсан. Тэгээд явж байхдаа замдаа Т.Мөнхжаргал хэрүүл гуйгаад агсрах гээд байсан. Машинаа олигтойхон унаж чадахгүй байж энэ тэр гэж хэрүүл гуйгаад яваад байхаар нь би чи яах гэж архи уучихаараа олон юм ярьж байдаг юм бэ, дуугүй унтчихгүй гэж хэлээд эргээд хартал Т.Мөнхжаргал өөдөөс миний хамар луу духаараа нэг удаа хүчтэй мөргөсөн. Тэгэнгүүт нь би машинаа зогсоогоод буугаад хамарнаас цус гарч байгаа болов уу гэж бодоод гараараа үзэхэд цус гараагүй байсан. Тэгсэн Т.Мөнхжаргал намайг юундаа маяглаад байгаа юм суу гээд цохиж авах гээд байхаар нь би цаашаа алхаад явчихсан чинь араас машинаа унаад ирсэн. Тэгээд би аргадаад ямар ч байсан сумын төв оръё гэж бодоод аргадас хийгээд би машинаа унаад сумын төв рүү орж ирсэн. Сумын төв рүү ороод “Молор” гэх хүнсний дэлгүүрийн гадаа ирж зогсоход манай нөхөр Т.Мөнхжаргал намайг архи авч өг гээд дэлгүүр орчихоор нь тэнд нь хаячихаад би машинаа унаад шууд аймаг руу ирсэн. Гэртээ ирээд авсан хонио янзлаад байж байтал нэлээн орой 23 цаг өнгөрч байхад байхаа Т.Мөнхжаргал согтуу ирсэн. Тэгэнгүүт нь би дахиад яачих ч юм билээ гэж бодоод шууд цагдаа дуудаад өгчихсөн. Манай төрсөн эгч Н.Баасансүрэнтэй нэг хашаанд байдаг юм. Тэр орой миний хамар хавдчихсан байсан болохоор Баасансүрэн эгч мэдсэн. Би гэртээ очоод эгчдээ Т.Мөнхжаргалыг жаахан агсрах гээд байхаар нь Тарагт суманд хаячихаад ирлээ гэж хэлсэн юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хүний биед шинжилгээ хийсэн 456 дугаартай “...1. Үзүүлэгч Н.Нацагнямын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун хөлд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо

 

 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой

 

 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

 4. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 19-20 хуудас/,

 

Яллагдагч Т.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2022 оны 07 сарын 15-ны өдөр манай эхнэр Н.Нацагням бид хоёр хоолны хонь авах зорилгоор Тарагт сумын Хүрэмт 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бүрд гэх газар байдаг найз Ренчиндоржийн гэрт очсон юм. Бид хоёр өөрсдийн 90-39 УБН улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн автомашинаараа явсан бөгөөд Ренчиндоржийн гэрт очиход гаднаас хүмүүс ирчихсэн байсан бөгөөд архи ууцгааж байсан. Тэгээд тэнд уугаад хоноод маргааш нь буюу 2022 оны 07 сарын 16-ны өглөө босоход толгой өвдөөд байсан бөгөөд Ренчиндорж нэг шил архи гаргаж ирэхээр нь тэрийг бид хоёр хувааж уусан. Ренчиндоржийн задалсан архийг ууж дуусгаад эхнэр бид хоёр гэр лүүгээ явахаар хөдөлсөн. Би хойд талын суудал дээр сууж явсан бөгөөд замдаа явж байтал эхнэр шавхайн дээр хальтраад эргэчихээр нь би “машин сайн барьж чадахгүй байж яасан ширүүн явдаг юм” гэж загнасан чинь намайг “чи архи уучихаараа яах гэж ингэж олон таван юм ярьж үглэж байдаг юм бэ?” гээд над руу эргээд харахаар нь би нүүр лүү нэг удаа мөргөчихсөн юм. Тэгсэн чинь эхнэр машинаас буучихаар нь араас нь гарч суулгаад Тарагт сумын төв дээр ирээд дэлгүүр орчихоод гараад иртэл эхнэр машинтайгаа явчихсан байсан. Тэгээд Тарагт суманд би нэг хоночихоод маргааш нь орой замын унаагаар аймагт ирсэн юм. Би гэртээ ирэхдээ архи уучихсан согтуу байсан бөгөөд гэртээ ирээд байж байтал удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2226003080222 дугаартай  “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 24 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 66 хуудас/,

 

Шүүгдэгч Т.Мөнхжаргалын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №878 дугаартай тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24, 25, 27, 28, 46, 32 хуудас/,

 

Хохирогч Н.Нацагнямын шүүхэд ирүүлсэн “Шүүх хуралдаанд суух боломжгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Мөнхжаргалд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Т.Мөнхжаргал нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 90-39 УБН улсын дугаартай “Toyota Prius-11” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа үл ялих зүйлээр шалтаглан эхнэр Н.Нацагнямын нүүр хэсэгт 1 удаа мөргөж, баруун хөлийн шилбэ хэсэгт 1 удаа өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд  “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун хөлд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Шүүгдэгч Т.Мөнхжаргал нь хохирогч Н.Нацагнямын эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун хөлд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:  

 

Хохирогч Н.Нацагнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр Т.Мөнхжаргал жолоочийн эсрэг талын арын суудал дээр сууж байсан. Тэгээд явж байхдаа замдаа Т.Мөнхжаргал хэрүүл гуйгаад агсрах гээд байсан. Машинаа олигтойхон унаж чадахгүй байж энэ тэр гэж хэрүүл гуйгаад яваад байхаар нь би чи яах гэж архи уучихаараа олон юм ярьж байдаг юм бэ, дуугүй унтчихгүй гэж хэлээд эргээд хартал Т.Мөнхжаргал өөдөөс миний хамар луу духаараа нэг удаа хүчтэй мөргөсөн. Тэгэнгүүт нь би машинаа зогсоогоод буугаад хамарнаас цус гарч байгаа болов уу гэж бодоод гараараа үзэхэд цус гараагүй байсан. Тэгсэн Т.Мөнхжаргал намайг юундаа маяглаад байгаа юм суу гээд цохиж авах гээд байхаар нь би цаашаа алхаад явчихсан чинь араас машинаа унаад ирсэн.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-12 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хүний биед шинжилгээ хийсэн 456 дугаартай “...1. Үзүүлэгч Н.Нацагнямын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун хөлд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

 

 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой

 

 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

 4. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 19-20 хуудас/,

 

Яллагдагч Т.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 07 сарын 16-ны өглөө босоход толгой өвдөөд байсан бөгөөд Ренчиндорж нэг шил архи гаргаж ирэхээр нь тэрийг бид хоёр хувааж уусан. Ренчиндоржийн задалсан архийг ууж дуусгаад эхнэр бид хоёр гэр лүүгээ явахаар хөдөлсөн. Би хойд талын суудал дээр сууж явсан бөгөөд замдаа явж байтал эхнэр шавхайн дээр хальтраад эргэчихээр нь би “машин сайн барьж чадахгүй байж яасан ширүүн явдаг юм” гэж загнасан чинь намайг “чи архи уучихаараа яах гэж ингэж олон таван юм ярьж үглэж байдаг юм бэ?” гээд над руу эргээд харахаар нь би нүүр лүү нэг удаа мөргөчихсөн юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/  

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2226003080222 дугаартай  “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 24 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 66 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

          Шүүгдэгч Т.Мөнхжаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №456 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

          Шүүгдэгч Т.Мөнхжаргал нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

         Шүүгдэгч Т.Мөнхжаргалд холбогдох хэргийн зүйлчлэл зөв,  шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.    

 

Улсын яллагч С.Баатарсүх шүүх хуралдаанд “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Мөнхжаргал нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Шүүгдэгч Т.Мөнхжаргалын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Т.Мөнхжаргалын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

 

            Шүүгдэгч Т.Мөнхжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ Т.Мөнхжаргалын гэмт хэрэг үйлдсэн ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, прокурорын ялын санал зэргийг õàðãàëçàí үзлээ.

 

           Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнхжаргалд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

            Шүүгдэгч Т.Мөнхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Нацагням нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдаж  ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

           Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

                        1. Шүүгдэгч Хан хөгшин овгийн Төрмөнхийн Мөнхжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

                        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хан хөгшин овогт Төрмөнхийн Мөнхжаргалыг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

                        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнхжаргалд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

                        4. Шүүгдэгч Т.Мөнхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Нацагням нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ