| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0173/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/172 |
| Огноо | 2023-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгч А.Т**********р, С.П**********ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А**********хийн Т**********р, С**********жийн П**********ж нарт холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүдэгч С.П**********ж, А.Т**********р нар нь бүлэглэж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар хороонд байрлах “Содхишиг” дэлгүүрийн гадна 2022 оны 07 дугаар сарын сарын 13-ны өдөр Э.Х**********л, Д.Э**********х нарыг зодож улмаар Э.Х**********лын биед баруун ухархайн хананд хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл, Д.Э**********хийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хацрын зөөлөн эдэд няцралт, баруун хэнгэргэн хальсанд цооролт бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.П**********ж, А.Т**********р нар нь бүлэглэж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар хороонд байрлах “Содхишиг” дэлгүүрийн гадна 2022 оны 07 дугаар сарын сарын 13-ны өдөр Э.Х**********л, Д.Э**********х нарыг зодож улмаар Э.Х**********лын биед баруун ухархайн хананд хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл, Д.Э**********хийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хацрын зөөлөн эдэд няцралт, баруун хэнгэргэн хальсанд цооролт бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 25-р хуудас), CD-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 26-р хуудас), хохирогч Э.Х**********лын мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас), хохирогч Д.Э**********хийн мэдүүлэг (хх-ийн 39-р хуудас), иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мэдүүлэг (хх-ийн 45-р хуудас), гэрч М.Зоригтбаатарын мэдүүлэг (хх-ийн 47-р хуудас), гэрч С.Бямбадоржийн мэдүүлэг (хх-ийн 49-р хуудас), гэрч С.Пүрэвбатын мэдүүлэг (хх-ийн 51-р хуудас), гэрч М.Сувдмаагийн мэдүүлэг (хх-ийн 54-56-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 404 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 67-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 405 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 67-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.Т**********р, С.П**********ж нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Э.Х**********л 2,500,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч С.П**********ж, А.Т**********р нар нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлсэн, хохирогч Д.Э**********хийн нэхэмжилсэн 500,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.П**********ж, А.Т**********р нар нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Т**********р, С.П**********ж нараас тус бүр 1,250,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Х**********лд, тус бүр 250,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э**********хэд олгох нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржав нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр хохирогч Э.Х**********лд эмнэлгийн үйлчилгээ авсан 248,000 төгрөгийг, хохирогч Д.Э**********хэд эмнэлгийн үйлчилгээ авсан 191,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Э.Х**********лд 248,000 төгрөг, Д.Э**********хэд 191,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 40-41-р хуудас)-гаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Т**********р, С.П**********ж нараас тус бүр 219,500 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч А.Т**********р, С.П**********ж нар нь хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Т**********р, С.П**********ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн ************* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Т**********р, С.П**********ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Орших овогт С**********жийн П**********ж, Дуутан овогт А**********хийн Т**********р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэн нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С**********жийн П**********ж, А**********хийн Т**********р нарыг тус бүр 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Т**********р, С.П**********ж нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч А.Т**********р, С.П**********ж нараас тус бүр 1,250,000 (нэг сая хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч Э.Х**********лд, тус бүр 250,000 ( хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э**********хэд, тус бүр 219,500 (хоёр зуун арван есөн мянга таван зуу) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
5. Эрүүгийн ************* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т**********р, С.П**********ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР