Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
Хэргийн индекс | 173/2022/0183/Э |
Дугаар | 2022/ШЦТ/192 |
Огноо | 2022-09-15 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Баатарсүх |
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,
Улсын яллагч С.Баатарсүх,
Шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хороо овгийн Чинбатын Эрдэнэбаярт холбогдох 2226000000207 эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 50 настай, регистрийн дугаар ЙЮ75051919, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 17 дугаар гудамжны 5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Хороо овгийн Чинбатын Эрдэнэбаяр
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ногоон толгой” гэх газар иргэн Хумбаагийн гэрийн гадаа хохирогч Ц.Дамдинтай малын бэлчээрээс үүдэн маргалдсаны улмаас түүний нүүрэнд нь гараараа 3 удаа, хохирогч Ц.Дамдины гэрийн гадаа баруун шанаа хэсэгт 1 удаа тус тус цохисны улмаас эрүүл мэндэд нь 21, 23 дугаар шүдний хугарал, баруун нүдний алиманд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн санаатай хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ц.Дамдины мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би Тарагт сум “Ногоон толгой” гэх газар айлд очоод байж байтал Эрдэнэбаяр хүрээд ирсэн. Сүхбаатарынх гэж Баянгол сумын айл байгаа, тэднийд ундааны савны дундуур цагаан архи байсан. Тэрийг Эрдэнэбаяртай хувааж уугаад гараад мал руу явах гэж байтал Эрдэнэбаяр Хумбаагийнх гээд айлд очьё гэсэн. Тэднийд очсон чинь нэг шил цагаан архи байсан. Тэрийг бид хоёр уусан. Хумбаа малд явчихсан байсан. Тэндээс гараад Эрдэнэбаяр намайг “200 малтай гуйлгачин царайлж хажууд буучихаад гээд” бэлчээр харамлаад агсам тавьсан. Тэгэхээр нь би өөдөөс нь “чи тулдаа газар нутагтай биш адилхан малтай улсууд биенээсээ харамлаад яахав, адилхан л нүүж суудаг, би чамайг өвөлжөөн дээрээ буулгаж байсан” гэсэн. Тэгснээ асаад гараараа миний нүүр лүү 2-3 удаа цохисон. Би зөрүүлээд нэг удаа цохисон. Тэгээд салаад гэртээ очсон. Гэртээ байж байтал манайд хүрээд ирсэн Эрдэнэбаярынх манайхтай саахалт байсан юм. Гэрт орж ирээд “муу их зантай пизда минь, овоо юм бол шил архи гаргаад ир” гэсэн. Би байх нь байна, түрүүнийхийгээ шингээж чадахгүй байж гэсэн. Тэгсэн гадаа гараад намайг гараараа цохиод унагаад доороо оруулахад 2 шүд нь унасан. Тэгэхэд би бол цохиж чадаагүй, тэгж байгаад хүү нь ирээд аваад явсан. Эрдэнэбаяр надад 70,000 төгрөг өгсөн. Гомдоод байх юм байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хүний биед шинжилгээ хийсэн 449 дугаартай “...1. Үзүүлэгч Ц.Дамдины биед 21, 23 дугаар шүдний хугарал, баруун нүдний алиманд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9-10 хуудас/,
Яллагдагч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2226000000207 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 32 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дугаар сарын 14-ний өдрийн 109 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 53 хуудас/,
Шүүгдэгч Ч.Эрдэнэбаярын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №23 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39, 40, 41, 45, хуудас/,
Хохирогч Ц.Дамдины шүүхэд ирүүлсэн “Шүүх хуралдаанд суух боломжгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд
прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Эрдэнэбаярт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Улсын яллагч С.Баатарсүх “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ногоон толгой” гэх газар оршин суух иргэн Хумбаагийн гэрийн гадаа хохирогч Ц.Дамдинтай малын бэлчээрээс үүдэн маргалдсаны улмаас түүний нүүрэнд гараараа 3 удаа цохисон, мөн тус “Ногоон толгой” гэх газарт байх хохирогч Ц.Дамдины гэрийн гадаа түүний баруун шанаа хэсэгт 1 удаа тус тус цохисны улмаас 21, 23 дугаар шүдний хугарал, баруун нүдний алиманд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн санаатай хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр нь хохирогч Ц.Дамдины эрүүл мэндэд “21, 23 дугаар шүдний хугарал, баруун нүдний алиманд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Ц.Дамдины “...2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би Тарагт сум “Ногоон толгой” гэх газар айлд очоод байж байтал Эрдэнэбаяр хүрээд ирсэн. Сүхбаатарынх гэж Баянгол сумын айл байгаа, тэднийд ундааны савны дундуур цагаан архи байсан. Тэрийг Эрдэнэбаяртай хувааж уугаад гараад мал руу явах гэж байтал Эрдэнэбаяр Хумбаагийнх гээд айлд очьё гэсэн. Тэднийд очсон чинь нэг шил цагаан архи байсан. Тэрийг бид хоёр уусан. Хумбаа малд явчихсан байсан. Тэндээс гараад Эрдэнэбаяр намайг “200 малтай гуйлгачин царайлж хажууд буучхаад гээд” бэлчээр харамлаад агсам тавьсан. Тэгэхээр нь би өөдөөс нь “чи тулдаа газар нутагтай биш адилхан малтай улсууд биенээсээ харамлаад яах уу, адилхан л нүүж суудаг, би чамайг өвөлжөөн дээрээ буулгаж байсан” гэсэн. Тэгснээ асаад гараараа миний нүүр лүү 2-3 удаа цохисон. Би зөрүүлээд нэг удаа цохисон. Тэгээд салаад гэртээ очсон. Гэртээ байж байтал манайд хүрээд ирсэн Эрдэнэбаярынх манайхтай саахалт байсан юм. Гэрт орж ирээд “муу их зантай пизда минь, овоо юм бол шил архи гаргаад ир” гэсэн. Би байх нь байна, түрүүнийхийгээ шингээж чадахгүй байж гэсэн. Тэгсэн гадаа гараад намайг гараараа цохиод унагаад доороо оруулахад 2 шүд нь унасан. Тэгэхэд би бол цохиж чадаагүй, тэгж байгаад хүү нь ирээд аваад явсан. Эрдэнэбаяр надад 70,000 төгрөг өгсөн. Гомдоод байх юм байхгүй.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-6 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хүний биед шинжилгээ хийсэн 449 дугаартай “...1. Үзүүлэгч Ц.Дамдингийн биед 21, 23 дугаар шүдний хугарал, баруун нүдний алиманд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9-10 хуудас/,
Яллагдагч Ч.Эрдэнэбаярын мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2226000000207 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 32 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дугаар сарын 14-ний өдрийн 109 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 53 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №449 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Ц.Дамдины шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Шүүгдэгч Ч.Эрдэнэбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Ч.Эрдэнэбаярын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч Ч.Эрдэнэбаярын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ч.Эрдэнэбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, прокурорын ялын санал зэргийг õàðãàëçàí үзлээ.
Шүүгдэгч Ч.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ч.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд амьдардаг болох нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч Ч.Эрдэнэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэбаярыг гурван сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Эрдэнэбаярт мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Дамдинд 70,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эрдэнэбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хороо овгийн Чинбатын Эрдэнэбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хороо овгийн Чинбатын Эрдэнэбаярыг гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэбаярыг гурван сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ч.Эрдэнэбаярт мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэбаярт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Дамдинд 70,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Дамдин нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эрдэнэбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эрдэнэбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ