Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/197

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4,  36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.9, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д

зааснаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокуророос шүүгдэгч*******г шүүгдэгч Ц.Мөнгөннасан, М.Нэргүй нартай  бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 33 дугаар гудамжны 3 тоот хашаанд Засгийн газрын шугамаар ноолуур өндөр үнээр авч байна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  хохирогч Ц.Одонхүү, А.Батзориг, Ц.Баярзаяа, А.Мөнхжаргал, Н.Өлзийсүрэн, Б.Мягмарсүрэн, Ц.Түмэндэмбэрэл нарт 18,456,900 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокуророос  шүүгдэгч Ц.Мөнгөннасанд холбогдох

эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,

 

 Шүүгдэгч М.Нэргүйд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,

 

Шүүгдэгч Б.Хоролмаа,*******, Ж.Отгонтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгосугай.

 

           3. Шүүгдэгч  Ц.Мөнгөннасанг бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож,  цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

           Шүүгдэгч М.Нэргүйг бүлэглэж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

           Шүүгдэгч*******г бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

           Шүүгдэгч Б.Хоролмааг бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

          Шүүгдэгч Ж.Отгонтуяаг бүлэглэж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч,өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч  Пантаг овгийн Цэдэнсамбын Мөнгөннасанг  зургаан жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Мишигдоржийн Нэргүйг таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Нанжин овгийн Бямбадоржийн Хоролсүрэнг  арван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Нанжин овгийн Бямбадоржийн Хоролмааг  арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван сая төгрөгөөр торгох ялаар,

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Богд овгийн Жанцандоржийн Отгонтуяаг арван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнгөннасанд оногдуулсан зургаан жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид, шүүгдэгч М.Нэргүйд  оногдуулсан  таван  жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг тус тус  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнгөннасангийн цагдан хоригдсон  365 /гурван зуун жаран тав/ хоногийг, шүүгдэгч М.Нэргүйн  цагдан хоригдсон 115 /нэг зуун арван тав/  хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хоролмаагийн цагдан хоригдсон 132 /нэг зуун гучин хоёр/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 1,980,000 /нэг сая есөн зуун наян мянга/ төгрөгийг, шүүгдэгч*******гийн цагдан хоригдсон 132 /нэг зуун гучин хоёр/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 1,980,000 /нэг сая есөн зуун наян мянга/ төгрөгийг тэдэнд оногдуулсан торгох ялаас тус тус хассугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хоролмаад оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван сая төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч*******д оногдуулсан арван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Ж.Отгонтуяад оногдуулсан арван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг  тус тус гурван жилийн хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хоролмаа,*******, Ж.Отгонтуяа нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц............... төгрөгийг,

 

              Шүүгдэгч .................. төгрөгийг,  

 

Шүүгдэгч .........төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч .......,

 

Шүүгдэгч ............с 28,033,334 төгрөгийг гаргуулж хохирогч .......... тус тус олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........300,000 төгрөгийг, шүүгдэгч ........ 300,000 төгрөгийг тус тус гаргуулж “Монгол санхүү бүртгэл” ХХК-д, шүүгдэгч ........ 130,960 төгрөгийг, шүүгдэгч .........  130,960 төгрөгийг, шүүгдэгч ............130,960 төгрөгийг тус тус гаргуулж “Дамно” ХХК-д тус тус олгосугай.

 

           11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч ........................... нэхэмжлэлээс 5,480,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

12. Шүүгдэгч ........................ байрны асуудлыг шийдвэрлэсэн  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ/2022/00545 дугаартай “Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 дүгээр хавтаст хэргийн 197 дугаар хуудсанд үдэгдсэн ............ А-4 бичгийн цаасан дээр цэнхэр өнгийн балаар бичсэн бичвэр бүхий 1 хуудсыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205022064 дугаарт бүртгэлтэй,  үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000715207 дугаартай  гэрчилгээг хохирогч .............. буцаан олгож,

 

 Хэрэгт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хороолол 16 дугаар байрны 18 тоот хаягтай Ү-2201012960 бүртгэлийн дугаартай 3 өрөө байрыг битүүмжилсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  прокурорын тогтоолыг,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1330 дугаартай Баянгол дүүргийн 3 дугаар хороо 18-41 тоотод бүртгэлтэй 3 өрөө орон сууцны зориулалт бүхий Ү-2205022064  гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрлийг,

 

          Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дугаартай “иргэний нэхэмжлэгч М.Жавзмаагийн нэр дээр бүртгэлтэй 85-78 УБЯ улсын дугаартай ногоон өнгийн “Ниссан Патрол’ маркийн JN1TANY62Z0000021 дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай”  прокурорын зөвшөөрлийг,

 

           Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах улсын бүртгэлийн Ү-1018000893 дугаартай 70 мкв хувийн орон сууц, мөн Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах улсын бүртгэлийн Г-1018001410 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 576 мкв газрын бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

         

14. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШТ/92 дугаартай шүүхийн тогтоолоор Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч ............. нарын 2020 оны 10 дугаар сарын 13-нд төрсөн хүү ................ /регистрийн дугаар УХ20301378/  асран хамгаалагч тогтоохыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.  

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ............. нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч .......................... нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ............... авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

16.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

17.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ............... нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч .................. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ

 

                                                         ШҮҮГЧ                           М.МАНДАХБАЯР

 

                                                        ШҮҮГЧ                          Э.ДУЛМАА