Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/199

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч Х.Золбоо, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сэрээнэн овгийн Хүрэлбаатарын Золбоод холбогдох 2226001070235 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 13-ний өдөр, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 26 настай, регистрийн дугаар ЙЮ96051316, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын худалдаа мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 21 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух, Сэрээнэн овгийн Хүрэлбаатарын Золбоо.

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.Золбоо нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт хохирогч П.Болорцэцэгийг “Норд Бенз” амтомашин зах зээлийн ханшаас доогуур үнээр худалдан авч өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөлдөлд оруулж,  2021 оны 06 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд иргэн М.Ууганбаатарын Хаан банк дахь 5063432567 дугаарын харилцах дансаар 24,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Х.Золбоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 29,000,000 төгрөг төлсөн” гэв.

 

Хохирогч П.Болорцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 31-ний орой манай нөхөр Г.Содхүү “миний нэг таньдаг дүү “Норд бенз” гэдэг шинэ машин авсан байна. Тэгээд надад хямдхан “Нордбенз” автомашин таньдаг хүнээсээ гайгүй үнээр олоод өгье гэж байна. Тэр Нордбензийг нь аваад түрээсэнд явуулъя, урьдчилгаа 24,000,000 төгрөг болно гэж хэлж байна. Тэр машиныг авъя” гээд байхаар нь би цаад хүн чинь тэгээд найдвартай хүн юм уу гэхэд найдвартай, сайн таньдаг дүү байгаа юм гэж хэлсэн.  Манай нөхөр 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нөгөө Золбоо гэж хүнтэйгээ яриад 5063432567 тоот дугаарын данс аваад би тэр данс руу нь 24,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш 07 дугаар сард Золбоо гэдэг хүн рүү ярихад “машин чинь Замын-Үүдийн хил дээр ирчихсэн гэсэн. Хил хаалттай болохоор орж чадахгүй байгаа гэж байна. Удахгүй орчих байх” гэж хэлсэн. Дараа нь 8 сард 2-3 удаа холбогдоход бас “хил гааль хаалттай байна” гэсэн. Тэгээд 9 дүгээр сард ярихад “нөгөө машин нь орж ирэхгүй байна. Би та хоёрын мөнгийг буцааж өгье, хэдэн сар удаачихлаа, хүүтэй нь 30,000,000 төгрөг болгож өгнө” гэсэн. 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би залгаад мөнгөө бүтнээр хий гэсэн чинь “за байж бай, нөгөө хүн маань нөгөө Нордбензээ оруулаад ирсэн гэнэ. Одоо зарах гэж байгаа, мөнгийг чинь бүтнээр нь шилжүүлнэ” гэсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Тэгээд чимээгүй алга болсон. Хэд хоногийн дараагаас залгаад мөнгөө авъя гэсэн чинь “байж бай мөнгө одоохон бүтлээ, урд ажиллаж байсан цалингаа авах гэж байна, нөгөө хүн машинаа зарчихсан гэсэн мөнгө нь орж ирэхгүй байна гэнэ” гэх мэтээр худлаа ярьсаар 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөнгийг чинь өгч дуусгана гэж хэлээд алга болоод 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Нийт 14 сая төгрөг өгсөн. Анхнаасаа нөхөр бид хоёрыг залилж мөнгө авсан. Тэр машин авах хүнийхээ дугаарыг өгөөдөх үнэхээр тийм машин байгаа юм уу асууя гэхээр тэр хүнийхээ дугаарыг өгөхгүй байгаа. Би маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/,

 

Гэрч М.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 06 дугаар сарын эхээр өдрийн санахгүй байна. Би хотод байсан чинь манай арван жилийн нөгөө ангид сурдаг байсан Золбоо гэх залуу залгаад чиний дансанд мөнгө хийлгээд авах боломж байна уу? Би өөрийн дансаар авах гэхээр зээл татчих гээд байна гэж хэлсэн тэгэхээр нь би асуудалгүй биз дээ, ямар учиртай юу мөнгө юм гэхэд машины мөнгө байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би өөрийн Хаан банкны 5063432567 тоот дугаарын дансаа өгсөн. Тэгсэн миний дансанд 24,000,000  төгрөг орж ирсэн. Золбоо наад мөнгөө буцаагаад миний данс руу хийчих гэж хэлээд, тэгээд би 20,000,000 төгрөгийг нь интернэт банкаар шилжүүлээд тухайн өдөр шилжүүлэх мөнгөний лимит болчихоод байсан учир 12 цаг өнгөрөөгөөд үлдсэн 4,000,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Тэрнээс хойш Золбоотой дахин холбогдоогүй. 2021 оны 12 дугаар сард над руу Өвөрхангайн банкинд ажилладаг Болорцэцэг гэх хүн яриад Золбоог таних уу ? Чиний данс руу мөнгө хийсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би танина, ямар учиртай мөнгө болохыг нь мэдэхгүй байна. Миний данс руу мөнгө хийгээд тэр өдөртөө буцаагаад авсан гэж хэлээд тэр хүнд би өөрийн дансны хуулгыг гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/,

 

Гэрч Г.Содхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Х.Золбоо гэх хүнтэй Өвөрхангай аймгийн Шүүхийн гадна таарсан. Тэгээд юм ярьсан чинь ах би шинэ “Хово” авсан гэж хэлсэн. Тэгээд тэр “Норд бенз” машины талаар ярьж байгаад та ийм машин авахгүй юм уу, түрээсэнд явуулах зүгээр шүү дээ, түрээсэнд явбал гайгүй юм хийдэг юм” гэсэн. Тэгэхээр нь “сонирхъё, хэд гэдэг юм, ямар шугамаар авдаг юм” гэж асуусан чинь “манай таньдаг ах “Норд бенз” зардаг юм. Дүү нь өөрөө авч байгаа болоод танд хямдхан аваад өгөх үү” гэсэн. Тэгэхээр нь хэд гэж байгаа юм, ямар шуу машин байна гэсэн чинь бэлэн байгаа гэсэн гээд цагаан өнгийн Норд бенз машины зураг үзүүлсэн. 80,000,000 гээд байна, энэ боломжийн машин байна лээ, та энийг ав ав. Ийм боломж олдохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд намайг 24,000,000 төгрөг олчих, үлдсэнийг нь хүүгүй машинаа аваад түрээсэнд явуулж байгаад 3 хуваагаад надад өгчихгүй юу гэсэн. Тэгэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд би орой нь эхнэртээ “24,000,000 төгрөг өгөөд үлдсэнийг нь хуваагаад, хүүгүй, машинаараа ажил хийгээд өгчих юм байна” гэж хэлсэн. Эхнэр 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээл аваад тэр өдрөө Золбоотой холбоо барьж авъя гэж хэлтэл, Ууганбаатар гэх хүний 5063432567 тоот дугаарын данс өгсөн. Тэр данс руу 24,000,000 төгрөгөө хийчих, дүү нь цааш нь шилжүүлчихье гэсэн. Тэгж хэлснийх нь дагуу манай эхнэр өөрийн данснаасаа интернэт банкаар 24,000,000 төгрөгийг 5063432567 тоот дансанд шилжүүлсэн. Золбоо машин хилээр орж ирэхээр нь хоёулаа очиж авна гэж хэлсэн. Тэгээд хил хаачихсан хилээр машиныг чинь оруулахгүй байна гэж хэлээд, ерөөсөө ярихгүй, залгахаар утсаа авахгүй байгаад байсан. Сүүлд 09 сард гаалийнх нь бичгийг одоо бүрдүүлээд байна. Цаад хүн нь хөөцөлдөөд байгаа гэж хэлсэн. Тэгээд 09 сард машин өгөхгүй болохоор нь мөнгө төгрөгөө авъя гэсэн чинь одоо энэ машин тэрэг орж ирэхээ больчихлоо, би танай мөнгийг одоо хүүтэй нь 30,000,000 төгрөг болгож өгнө гэсэн.  Манайх буцаагаад 20,000,000 төгрөгөө авсан.  4,000,000 төгрөг дутуу байгаа. Утсаа авахаараа дандаа худлаа ярьдаг, банкин дээр байна, хөдөө ахынх руугаа явах гэж байна, малчны зээл авах гэж байна энэ тэр гээд ярьдаг. Манай мөнгийг яасан гэхээр цаад хүн рүү нь шилжүүлсэн гэж хэлдэг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

 

Хаан банкны 5063432567 тоот дугаарын дансанд 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 24,000,000 төгрөг шилжүүлсэн депозит дансны хуулга /хх-ийн 54-60-р хуудас/,

 

   Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2226001070235 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 64-56 хуудас/,

 

  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 114 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 98 хуудас/ ,

 

           Шүүгдэгч Х.Золбоогийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр  сумын 8 дугаар багийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн  тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-75, 80, 81,85 хуудас/,

 

Хохирогч П.Болорцэцэгийн шүүхэд ирүүлсэн “Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Х.Золбоод холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам,

шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн,

хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд  “...Х.Золбоо нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт “таньдаг хүнээсээ “Норд бенз” автомашин зах зээлийн ханшнаас доогуур үнээр худалдан авч өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн П.Болорцэцэгийг төөрөгдөлд оруулж, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бодит байдлыг ойлгож мэдээгүй иргэн М.Ууганбаатарын Хаан банк дахь 5063432567 дугаарын харилцах дансаар 20,000,000 төгрөг, мөн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хаан банкны 5063432567 дугаарын харилцах дансаар 4,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

           

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүх хуралдаанд “...Х.Золбоо нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг өөрөө хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан. Тийм учир хэргийн зүйлчлэлийн тал дээр санал нийлж байгаа. Х.Золбоогийн хувьд тохиолдлын чанартай гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, одоо Таван толгойд машин барьдаг, тогтсон амьдрал ахуйтай, хэрэг хялбаршуулсан явагдаж байх тул прокурортой 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял тохиролцсон, тохиролцсон торгох ялын хүрээнд ялыг оногдуулах боломжтой гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Х.Золбоо нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хохирогч П.Болорцэцэгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт “Норд Бенз” автомашин зах зээлийн ханшаас доогуур үнээр худалдан авч өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөлдөлд оруулж, 2021 оны 06 дугаар сарын 02, 03-ны өдөр М.Ууганбаатарын Хаан банк дахь 5063432567 дугаарын харилцах дансаар 24,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдсон, тус гэмт хэргийг үйлдсэн болох нь  хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч П.Болорцэцэгийн “...2021 оны 05 дугаар сарын 31-ний орой манай нөхөр Г.Содхүү миний нэг таньдаг дүү Норд бенз” гэдэг шинэ машин авсан байна. Тэгээд надад хямдхан “Нордбенз” автомашин таньдаг хүнээсээ гайгүй үнээр олоод өгье гэж байна. Тэр Нордбензийг нь аваад түрээсэнд явуулъя, урьдчилгаа 24,000,000 төгрөг болно гэж хэлж байна. Тэр машиныг авъя” гээд байхаар нь би цаад хүн чинь тэгээд найдвартай хүн юм уу гэхэд найдвартай, сайн таньдаг дүү байгаа юм гэж хэлсэн.  Манай нөхөр 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нөгөө Золбоо гэж хүнтэйгээ яриад 5063432567 тоот дугаарын данс аваад би тэр данс руу нь 24,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш 07 дугаар сард Золбоо гэдэг хүн рүү ярихад “машин чинь Замын-Үүдийн хил дээр ирчихсэн гэсэн хил хаалттай болохоор орж чадахгүй байгаа гэж байна. Удахгүй орчих байх” гэж хэлсэн. Дараа нь 8 сард 2-3 удаа холбогдоход бас хил гааль хаалттай байна” гэсэн. Тэгээд 9 дүгээр сард ярихад нөгөө машин нь орж ирэхгүй байна. Би та хоёрын мөнгийг буцааж өгье, хэдэн сар удаачихлаа хүүтэй нь 30,000,000 төгрөг болгож өгнө гэсэн. Нийт 14,000,000 төгрөг өгсөн. Анхнаасаа нөхөр бид хоёрыг залилж мөнгө авсан. Тэр машин авах хүнийхээ дугаарыг өгөөдөх, үнэхээр тийм машин байгаа юм уу асууя гэхээр тэр хүнийхээ дугаарыг өгөхгүй байгаа. Би маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/,

 

Гэрч М.Ууганбаатарын “...2021 оны 06 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Би хотод байсан чинь манай арван жилийн нөгөө ангид сурдаг байсан Золбоо гэх залуу залгаад чиний дансанд мөнгө хийлгээд авах боломж байна уу? Би өөрийн дансаар авах гэхээр зээл татчих гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би асуудалгүй биз дээ, ямар учиртай юу мөнгө юм гэхэд машины мөнгө байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би өөрийн Хаан банкны 5063432567 тоот дугаарын дансаа өгсөн. Тэгсэн миний дансанд 24,000,000  төгрөг орж ирсэн. Золбоо наад мөнгөө буцаагаад миний данс руу хийчих гэж хэлсэн. Тэгээд би 20,000,000 төгрөгийг нь интернэт банкаар шилжүүлээд тухайн өдөр шилжүүлэх мөнгөний лимит болчихоод байсан учир 12 цаг өнгөрөөгөөд үлдсэн 4,000,000 төгрөгийг нь шилжүүлсэн.  2021 оны 12 дугаар сард над руу Өвөрхангайн банкинд ажилладаг Болорцэцэг гэх хүн яриад Золбоог таних уу, чиний данс руу мөнгө хийсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би танина, ямар учиртай мөнгө болохыг нь мэдэхгүй байна. Миний данс руу мөнгө хийгээд тэр өдөртөө буцаагаад авсан гэж хэлсэн.Тэр хүнд би өөрийн дансны хуулгыг гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/,

 

Гэрч Г.Содхүүгийн “...2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Х.Золбоо гэх хүнтэй Өвөрхангай аймгийн Шүүхийн гадна таарсан. Тэгээд юм ярьсан чинь ах би шинэ “Хово” авсан гэж хэлсэн. Тэгээд тэр “Норд бенз” машины талаар ярьж байгаад та ийм машин авахгүй юм уу, түрээсэнд явуулах зүгээр шүү дээ, түрээсэнд явбал гайгүй юм хийдэг юм гэсэн. Тэгэхээр нь “сонирхъё, хэд гэдэг юм, ямар шугамаар авдаг юм” гэж асуусан чинь манай таньдаг ах “Норд бенз” зардаг юм. Дүү нь өөрөө авч байгаа болоод танд хямдхан аваад өгөх үү гэсэн. Тэгэхээр нь хэд гэж байгаа юм, ямар шуу машин байна гэсэн чинь бэлэн байгаа гэсэн гээд цагаан өнгийн Норд бенз машины зураг үзүүлсэн. 80,000,000 гээд байна, энэ боломжийн машин байна лээ, та энийг ав ав. Ийм боломж олдохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд намайг 24,000,000 төгрөг олчих, үлдсэнийг нь хүүгүй, машинаа аваад түрээсэнд явуулж байгаад 3 хуваагаад надад өгчихгүй юу гэсэн. Тэгэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд би орой нь эхнэртээ “24,000,000 төгрөг өгөөд үлдсэнийг нь хуваагаад, хүүгүй, машинаараа ажил хийгээд өгчих юм байна” гэж хэлсэн. Эхнэр 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээл аваад тэр өдрөө Золбоотой холбоо барьж авъя гэж хэлтэл, Ууганбаатар гэх хүний 5063432567 тоот дугаарын данс өгсөн. Тэр данс руу 24,000,000 төгрөгөө хийчих, дүү нь цааш нь шилжүүлчихье гэсэн. Тэгж хэлснийх нь дагуу манай эхнэр өөрийн данснаасаа интернэт банкаар 24,000,000 төгрөгийг 5063432567 тоот дансанд шилжүүлсэн. Золбоо машин хилээр орж ирэхээр нь хоёулаа очиж авна гэж хэлсэн. Тэгээд хил хаачихсан хилээр машиныг чинь оруулахгүй байна гэж хэлээд, ерөөсөө ярихгүй, залгахаар утсаа авахгүй байгаад байсан. Сүүлд 09 сард гаалийнх нь бичгийг одоо бүрдүүлээд байна. Цаад хүн нь хөөцөлдөөд байгаа гэж хэлсэн. Тэгээд 09 сард машин өгөхгүй болохоор нь мөнгө төгрөгөө авъя гэсэн чинь одоо энэ машин тэрэг орж ирэхээ больчихлоо, би танай мөнгийг одоо хүүтэй нь 30,000,000 төгрөг болгож өгнө гэсэн.  Манайх буцаагаад 20,000,000 төгрөгөө авсан.  4,000,000 төгрөг дутуу байгаа. Утсаа авахаараа дандаа худлаа ярьдаг, банкин дээр байна, хөдөө ахынх руугаа явах гэж байна, малчны зээл авах гэж байна энэ тэр гээд ярьдаг. Манай мөнгийг яасан гэхээр цаад хүн рүү нь шилжүүлсэн гэж хэлдэг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

 

Хаан банкны 5063432567 тоот дугаарын дансанд 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 24,000,000 төгрөг шилжүүлсэн депозит дансны хуулга /хх-ийн 54-60-р хуудас/,

 

   Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2226001070235 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 64-56 хуудас/,

 

  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 114 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 98 хуудас/,

 

   Хохирогч П.Болорцэцэгийн шүүхэд ирүүлсэн “ Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт,

 

   Шүүгдэгч Х.Золбоогийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

          Шүүгдэгч Х.Золбоо нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч П.Болорцэцэг, гэрч Г.Содхүү, М.Ууганбаатар нарын мэдүүлэг, гэрч М.Ууганбаярын дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

          Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Х.Золбоогийн хохирогч П.Болорцэцэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 24,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

            Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Х.Золбоод холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх  дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Золбоо нь хохирогч П.Болорцэцэгт 29,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч П.Болорцэцэгийн “Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч Х.Золбоогийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Х.Золбоо нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.Золбоод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн  хувийн байдал, прокурорын ялын санал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Х.Золбоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Х.Золбоод дээрх хуульд заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.Золбоо нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Болорцэцэгт 29,000,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

    Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

     Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Золбоод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сэрээнэн овогт Хүрэлбаатарын Золбоог хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сэрээнэн овогт Хүрэлбаатарын Золбоог  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Золбоод шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.Золбоо нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Болорцэцэгт 29,000,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч П.Болорцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус  дурдсугай.          

           

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч 17.3 авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Золбоод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦЭЦЭГЭЭ