Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/91

 

 

 

 

 

 

 2023         01         19                                    2022/ШЦТ/91

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                           

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

   Улсын яллагч М.Отгонжаргал,

   Шүүгдэгч ………….... түүний өмгөөлөгч И.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч …………....овогтой ………….... …………....холбогдох эрүүгийн “2206 00457 1426” дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэгт суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх болон 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 123а байрны 10 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар…………...., …………....овогтой ………….... …………....

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч ………….... ………….... нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Шаргал” төвд үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын 312 дугаартай өрөөнд хууль бусаар нэвтэрч иргэн М.Үнэнсайханы эзэмшлийн мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, оймс 2 ширхэг болон хэрэглэж байсан сормуусны будаг, нүүрний энгэсэг, хумсны хутга, уруул өнгөлөгч, нүдний контур, нүүрний тень, уруулын будаг, сахлын машин, жижиг цүнх, зэрэг гоо сайхны хэрэгсэл эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч …………....-д нийт 323.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ………….... мэдүүлэхдээ: “...Би өөрийгөө санаатайгаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж бодохгүй байна. Миний бие хэрэг гарах үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд хүнээс гал асуух гэж л өрөөнд нь орсон...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч ………….... өгсөн мэдүүлэг /хх-23-24/, гэрч ………….... өгсөн мэдүүлэг /хх-31-32/, гэрч ………….... өгсөн мэдүүлэг /хх-78-79/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-45-46/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-7/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-9/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-12-13/, Шүүх Сэтгэц Эмгэг судлалын 94 дугаартай дүгнэлт /хх-52-53/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-103-104/, шүүгдэгч ………….... урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-56/, шинээр Шүүх Сэтгэц Эмгэг судлалын 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт 3 хуудас   зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч ………….... ………….... нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Шаргал” төвд үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын 312 дугаартай өрөөнд хууль бусаар нэвтэрч иргэн ………….... эзэмшлийн мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, оймс 2 ширхэг болон хэрэглэж байсан сормуусны будаг, нүүрний энгэсэг, хумсны хутга, уруул өнгөлөгч, нүдний контур, нүүрний тень, уруулын будаг, сахлын машин, жижиг цүнх, зэрэг гоо сайхны хэрэгсэл эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч ………….... нийт 323.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ………….... өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагийн орчимд Хэнтий аймгаас нөхөр…………....  хамт Улаанбаатар хотод орж ирээд “Шаргал төв” гэдэг зочид буудлын 310 тоот өрөөнд орж байрлаад маргааш нь уг өрөөний халуун ус ажиллахгүй байсан учир 313 тоот өрөөнд шилжин орсон тэгээд нөхрийн хамт 10 цагийн үед эд зүйлсээ өрөөнд үлдээгээд явах үедээ буудлын ресейпшнээс түлхүүр асууж, түгжих гэсэн боловч “манайх камертай гаднаас хүн орж гарахгүй санаа зоволтгүй юм аа үлдээгээд явж болно” гэхээр нь хаалгаа сайн хааж яваад өдөр 14 цагийн орчимд буцаж ирэхэд өрөөнд байсан хар хөх өнгийн кошлоктой эрэгтэй хүний мөнгөн гинж, бөгж, эмэгтэй хүний монетон гинж, тод брэндийн 2 ширхэг шинэ оймс, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг эд зүйлс алга болсон байхаар нь буудлын хяналтын камерыг шүүлгэхэд тухайн буудалд үйлчлүүлж байсан нэг эмэгтэй хүн буудлын камерыг шүүлгэхэд тухайн буудалд үйлчлүүлж байсан нэг эмэгтэй хүн буудлын өрөөнүүдийн хаалгыг татаж явж байгаад миний байсан өрөөний хаалгыг онгойлгож ороод хэсэг хугацааны дараа буцаж гарч ирээд өөрийн байсан өрөөндөө орчхоод буцаад гарч явж байгаа нь бичигдсэн байсан тэгээд цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан..” гэх мэдүүлэг /хх-23-24/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ………….... өгсөн: “... “Шаргал” гээд зочид буудалд бид хоёр 3 давхарт 1 ортой өрөө хоногоор нь авсан бөгөөд би тэнд 2 цаг орчим болоод тэндээс гараад ………….... тэнд үлдээд би ………….... согтуу байхаар нь орой ирнэ одоо ажлаас дуудаад байна гэж хэлээд гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-31-32/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ………….... өгсөн: “...Манай буудлын өрөөнүүд болон 312 тоот өрөө нь хүн байнга амьдрах, түр оршин суухаар ашигладаг. Ялангуяа хөдөөнөөс буюу орон нутгаас ирсэн хүмүүс олон хоногоор амьдарч байгаад явдаг...” гэх мэдүүлэг /хх-78-79/,

 

“…………....” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн Б31-22-38 дугаартай үнэлгээгээр алдагдсан эд зүйлийг 295.900 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-45-46/,

 

2022 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр иргэн ………….... цагдаагийн байгууллагад хандаж: “...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Шаргал” төв зочид буудлын 312 тоот өрөөнөөс эд зүйлээ хулгайд алдсан..” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-7/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн хийсэн тухай тэмдэглэл: “... 4 дэх цагаан өнгийн хаалгыг онгойлгон өрөө рүү дотогш оров. 4 дэх өрөө хүү орсон эмэгтэй куртикнийхээ юүдэнг өмсөн, баруун талдаа цагаан өнгийн оосортой улаан өнгийн цүнх үүрэн өрөөнөөс гарч ирэн коридороор нааш алхан гарах хаалгаар гарснаар бичлэг дууссан...” гэх тэмдэглэл /хх-12-13/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 94 дугаартай:

            1. ………….... нь сэтгэцийн хувьд Холимог шинж бүхий 2 туйлт сэтгэл цочирдлын эмгэгтэй байна.

            2. …………....  нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 5 дугаар клиникт 2021 оны 12 дугаар сарын 29-нөөс хойш хэвтэн эмчлүүлж байна.

            3. …………....  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            4. ………….... нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53/,

 

            “Дамно” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б31-22-909 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-103-104/,

Гэрч …………....эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-9/,

Хохирогч ………….... эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.    

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч ………….... …………....нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Шаргал” төвд үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын 312 дугаартай өрөөнд хууль бусаар нэвтэрч иргэн …………....-ны эзэмшлийн мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, оймс 2 ширхэг болон хэрэглэж байсан сормуусны будаг, нүүрний энгэсэг, хумсны хутга, уруул өнгөлөгч, нүдний контур, нүүрний тень, уруулын будаг, сахлын машин, жижиг цүнх, зэрэг гоо сайхны хэрэгсэл эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч …………....-нд нийт 323.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт

                                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Иймд шүүгдэгч …………....-н 2021 оны 12 дугаар сарын 29-ний 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Шаргал” төвд үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын 312 дугаартай өрөөнд хууль бусаар нэвтэрч иргэн …………....-ны эзэмшлийн мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, оймс 2 ширхэг болон хэрэглэж байсан сормуусны будаг, нүүрний энгэсэг, хумсны хутга, уруул өнгөлөгч, нүдний контур, нүүрний тень, уруулын будаг, сахлын машин, жижиг цүнх, зэрэг гоо сайхны хэрэгсэл эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч …………....-нд нийт 323.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн…” бол хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрсэнийг ойлгоно.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч …………....-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо. 

 

Хохирогч ………….... нь хулгайд алдагдсан эд зүйлсээ буцааж авсан, гомдол санал гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо. Үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүхээс шүүгдэгч …………....-д ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч …………....-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалах нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч ………….... нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ………….... овгийн ………….... …………....-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. …………....-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч …………....-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай

 

5. Шүүгдэгч ………….... нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, …………....-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл …………....-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

                                

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС