Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/210

 

 

 

 

 

 

     2023       02          09                                    2023/ШЦТ/210  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Я.Болортуяа

Шүүгдэгч ................. нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хялбаршуулсан журмаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч .................овогт .................-ын .................холбогдох эрүүгийн “2206 05873 0076” дугаартай хэргийг шүүх 2023 оны 02 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .................оны ..... дүгээр сарын ........-ний өдөр Булган аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, .................аймгийн .................сум, ......... дугаар баг, ................., ................., .....дүгээр гудамжны....... тоотод байнга оршин суух хаягтай боловч ганцаараа .................дүүргийн ...... дугаар хорооны .......... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар................. .................овогт .................-ын..................

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч .................нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 01 цагийн орчимд согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .................-ийн ..... дугаар хэлтсийн ................. тоот хохирогч ................. хашаанд байхдаа хаалгаа онгойлгож өгөөгүйгээр шалтаглан .................-ийн эзэмшлийн .................улсын дугаартай Тоёото Акуа загварын тээврийн хэрэгслийг өшиглөж, баруун талын хаалга, баруун талын толийг хууль бусаар гэмтээсний улмаас 447.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч .................мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч .................-ийн мэдүүлэг /хх-ийн 4-5, 47/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 8-9/, шүүгдэгч .................-ын мэдүүлэг /хх-ийн 39/, Арвижих-эстимейт” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18/, хохирогч .................-ийн Баянзүрх дүүргийн прокурорын газар гаргасан хүсэлт /хх-ийн 27/, шүүгдэгч.................-ын эрүүгийн хариуцлага хүлээн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч . ................. нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 01 цагийн орчимд согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........................ дугаар хэлтсийн ................. тоот хохирогч .................-ийн хашаанд байхдаа хаалгаа онгойлгож өгөөгүйгээр шалтаглан .................-ийн эзэмшлийн ......... ......улсын дугаартай Тоёото Акуа загварын тээврийн хэрэгслийг өшиглөж, баруун талын хаалга, баруун талын толийг хууль бусаар гэмтээсний улмаас 447.500 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч .................-ийн өгсөн: "... Би тухайн шөнийн 01 цагийн орчимд гэртээ 2 хүүхдийн хамт унтаж амарч байхад хашааны гадаа машин ирж чимээ гарахаар нь би сэрээд байж байтал удахгүй хашаа даваад хүний хөлийн чимээ гарахаар нь би сэрээд байж байтал удахгүй хашаа даваад хүний хөлийн чимээ ирж байгаа сонсогдож гэрийн хаалга тогшиход нь би .................байна гэж мэдсэн. .................согтуу “хаалга онгойлго” гэж хэл амаар доромжилж чанга дуугараад хүүхэд айлгаад байсан. Тэгээд би хаалгаа онгойлгож өгөхгүй байж байтал хашаа нь дотор байсан миний .................улсын дугаартай хар өнгийн Тоёото акуа маркийн тээврийн хэрэгслийн баруун талын хаалгыг өшиглөж хонхойлгосон, будгийг халцалж, баруун талын толийг эвдэлж сүйтгэсэн байсныг цагдаа нар ирэхэд нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

“Арвижих эстимейт” ХХК-ийн: “... авто машин техникийн эвдрэл, гэмтлийн үнэлгээ 447.500 төгрөг...” гэх 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 21619 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд .................-ын яллагдагчаар өгсөн: “... Би хамтран амьдрагч .................-ийн эд зүйлийг эвдэлж, гэмтээснээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин алдаа дутагдал гаргахгүй миний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 39/,

 

Шүүгдэгч .................-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хх-н 41-44/,

 

Шүүгдэгч .................-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 45/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч .................-нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 01 цагийн орчимд согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................. дугаар хэлтсийн ................. тоот хохирогч .................-ийн хашаанд байхдаа хаалгаа онгойлгож өгөөгүйгээр шалтаглан .................-ийн эзэмшлийн .................улсын дугаартай Тоёото Акуа загварын тээврийн хэрэгслийг өшиглөж, баруун талын хаалга, баруун талын толийг хууль бусаар гэмтээсний улмаас 447.500 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч .................-ыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.    

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч .................нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 01 цагийн орчимд согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .................дугаар хэлтсийн ................. тоот хохирогч .................-ийн хашаанд байхдаа хаалгаа онгойлгож өгөөгүйгээр шалтаглан .................-ийн эзэмшлийн .................улсын дугаартай Тоёото Акуа загварын тээврийн хэрэгслийг өшиглөж, баруун талын хаалга, баруун талын толийг хууль бусаар гэмтээсний улмаас 447.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Эрх зүйн дүгнэлт

                                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Иймд шүүгдэгч .................нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 01 цагийн орчимд согтуурсан үедээ .................дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .................дугаар хэлтсийн................. тоот хохирогч .................-ийн хашаанд байхдаа хаалгаа онгойлгож өгөөгүйгээр шалтаглан .................-ийн эзэмшлийн ................. улсын дугаартай Тоёото Акуа загварын тээврийн хэрэгслийг өшиглөж, баруун талын хаалга, баруун талын толийг хууль бусаар гэмтээсний улмаас 447.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч .................-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрх байдлаар шүүгдэгч .................-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Хохирогч .................-ийн зүгээс гомдол саналгүй, хохирлоо бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар .................-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч .................нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүгдэгч .................нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт ................. ................. “Бусдын хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .................-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар .................нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар .................нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.  Шүүгдэгч .................-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .................нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч .................нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл .................-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС