| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2023/0225/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/263 |
| Огноо | 2023-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/263
2023 02 17 2023/ШЦТ/263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
Улсын яллагч Ц.Сайнхүү,
Хохирогч ...............,
Шүүгдэгч ............... , түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...............овогт ............... ...............-т холбогдох эрүүгийн “2306 00000 0038” дугаартай хэргийг шүүх 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ............... аймгийн ............... суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Боловсролын их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 5, Баянзүрх дүүргийн ........ дугаар хорооны нутагт байрлах “...............”............... дүгээр байрны ............... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ...........овогт ...............-ийн ............... /РД: ............... /.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ............... нь 2022 оны 12 дугаар сарын 8-ны шөнө Баянзүрх дүүргийн ........ дугаар хорооны нутагт байрлах ............... байрны ............... тоот өрөөнд хохирогч ...............-тэй маргалдан, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохих болон шилэн сав шидэж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ............... мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ............... мэдүүлэхдээ: “... Энэхүү хэрэг гарсны дараа шүүгдэгч нь надаас уучлалт гуйсан. Гэхдээ тэрээр сургууль дээр надтай таарахдаа муухай харах, мөрлөх зэрэг ёс бус үйлдлийг гаргадаг. Миний бие Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлчхээд, дараа нь 4 оёдол тавиулсан. Шүүгдэгчид зодуулснаас болж сэтгэл санаагаар унаж, хоол ундандаа муу болсон. Оёдол тавиулснаас гадна миний уруул орчим хавдсан байсан” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр хохирогч ...............-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9/, гэрч ...............-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 13/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 16596 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16/, шүүгдэгч ...............-ын мэдүүлэг /хх-ийн 27-28/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн_ 29/,шүүгдэгч ...............-ын хувийн хэрэг /хх-ийн 34-38/, шүүгдэгч ...............-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ...............нь 2022 оны 12 дугаар сарын 8-ны шөнө Баянзүрх дүүргийн ........ дугаар хорооны нутагт байрлах ............... байрны ......... тоот өрөөнд хохирогч ...............-тэй маргалдан, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохих болон шилэн сав шидэж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-н 23-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ...............-ийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...............байрны .......... тоотод байдаг зүс таних ...............-оос өөрийн цагаан өнгийн сорочкин цамцаа авахаар орсон. ............... нь “өө нээрээ тийм шд ээ, надад цамц нь байгаа” гэж хэлэхээр нь би өөрийн өрөөнөөс гарч ............ тоот өрөө рүү орсон. 1-2 цагийн дараа ............... манай өрөөнд орж ирээд миний цамцыг газар шидчихсэн. Тухайн үед ...............-т хандаж “цамц угаасан юм уу?” гэж хэлтэл тэрээр гараараа намайг заамдаж аваад баруун гараараа миний зүүн хацар руу нэг удаа цохиж, 2-3 удаа алгадсан, маргалдах үед миний толгойн ар хэсгээр шүүгээ мөргүүлээд гараад явсан. Би гал тогооны өрөөнд ороод цай уугаад сууж байтал ............... нь “чи олон хүн дагуулж ирээд олон юм ярилаа, миний хажууд суу” гэж хэлсэн. Тэгээд ...............-той ярилцаж байтал “чиний хоолойн өнгө надад таалагдахгүй байна, муу аалз минь гэж” хэлээд хуурай сүү хийдэг шилэн савыг над руу шидэж миний уруулны дээд хэсгийг онож цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ...............-ын өгсөн: “... 2022 оны 12 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн ........ дугаар хорооны нутагт орших ............... ...........тоотод ..............., ............... нарын хамт байсан. Тэгтэл ............... тоотод амьдардаг ...............нь орж ирээд ...............-той “чамд миний цамц байгаа бил үү? Зөндөө удаж байхад өгчихгүй” гэж хэлээд гараад явсан. Тэгтэл ............... нь цамц индүүдэж байгаад өрөөнөөсөө гараад явсан. Тэгээд удалгүй буцаад ороод ирсэн. Хэсэг хугацааны дараа оюутны байрны жижүүр эгч, байрны оюутны зөвлөлийн дарга хоёр хамт орж ирээд ...............- той уулзсан. Тухайн үед ...............-т “том асуудал биш юм чинь уучлалт гуйгаад, эвлэр” гэж хэлсэн. ............... ...............-ийг дуудсан боловч тэрээр манай өрөөнд орж ирээгүй. Тухайн үед ............... нь гал тогооны өрөөнд утсаар ярьж байх шиг байсан бөгөөд ............... өрөөнөөсөө гараад явчихсан. Хэсэг хугацааны дараа гал тогооны өрөөнд юм дуугарсан ба удалгүй ............... нь өрөөндөө орж ирсэн. Удалгүй цагдаагийн албан хаагч орж ирээд ...............- ыг авч явсан. ...............-ыг явсных нь дараа би гал тогооны өрөөнд ороход хуурай сүүтэй сав газарт унасан байдалтай, доторх сүү нь гадуур нь асгарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 16596 дугаартай:
1. ...............-ийн биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, өнгөц язарсан шарх, баруун дээд 1 дүгээр шүдний буйланд цус хуралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ...............-ын яллагдагчаар өгсөн: “... Гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,
Шүүгдэгч ...............-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 42/ зэрэг болно.
Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч ............... нь 2022 оны 12 дугаар сарын 8-ны шөнө Баянзүрх дүүргийн ....... дугаар хорооны нутагт байрлах ............... байрны ............... тоот өрөөнд хохирогч ...............-тэй маргалдан, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохих болон шилэн сав шидэж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ...............-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ............... нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хохирогч ............... нь эрүүл мэнд, эмчилгээний зардалтай холбогдуулан 23.400 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнийг
шүүгдэгчээс гаргуулж хохирогч ...............-д олгохоор тогтов.
Хохирогч ............... нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох ...............-оос жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ...............-ын гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг баримтаар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүх шүүгдэгч ...............-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч ...............-т ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна
Шүүгдэгч ............... нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........... овогт ...............-ийн ...............- ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар ...............-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ............... нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ............... нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ...............-оос 23.400 төгрөгийг гаргуулж хохирогч ...............-д олгосугай.
6. Хохирогч ............... нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, ............... нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ...............-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ...............-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС