Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 4

 

 

 

 

 

   2019          12             24                                          2020/ДШМ/4                            

 

 Н.Б-эд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

            шүүгдэгч Н.Б-,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/1144 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1908023951290 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-гийн Б, Улаанбаатар хотод 2001 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эцэг, дүү нарын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, аш31 дүгээр байр, 9 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Малчин 0-00 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Н.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Ухны ам”-ны энгэрт байрлах иргэн Г.Г-гийн зуслангийн сууцны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, шилэн хорготой хийморийн морь, навчин тамхи, 3 шил виски, 1 шил конъяк, 1 шил Япон сакай зэрэг эд зүйлийг хулгайлж 785,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Б-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Цаашид ийм болчимгүй юм хийж ирээдүйгээ баллахгүй байхыг эрхэмлэж явах болно. Миний залуу насыг бодон анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг минь харгалзан үзэж, өмгөөлөгч Б.Баттулгын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж өгнө үү” гэсэн саналыг давхар хянаж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө гэдэгт маш их итгэж байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Б-эд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Н.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Ухны ам”-ны энгэрт байрлах иргэн Г.Г-гийн зуслангийн сууцны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, шилэн хорготой хийморийн морь, навчин тамхи, 3 шил виски, 1 шил конъяк, 1 шил Япон сакай зэрэг эд зүйлийг хулгайлж 785,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Гүррагчаагийн “... зуслангийн сахиул Эрдэнэчимэг цонх тогтоох үедээ  байшин руу харахад эд зүйл замбараагүй байсан гэсэн. 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр эхнэр Энхтуяа, охин Загдсүрэнгийн хамт очоод хулгай орсон гэдгийг мэдсэн ... цонхны түгжээг шалгаж үзэхэд мулт татсан байсан ...” гэх /хх 12/,

гэрч О.Энхтуяагийн “... 2019 оны 4 дүгээр сарын 28-нд зуслангийн байшиндаа очиход хулгай орсон байсан ...” гэх /хх 21/,

гэрч Г.Загдсүрэнгийн “... 4 дүгээр сарын 28-ны өдөр зуслангийн байшиндаа очиход шкафны хаалга онгорхой, дотор нь байсан зүйлс газраар тарчихсан байсан ... ээж бид хоёр цэвэрлэгээ хийж байгаад эмэгтэй ботинк, хийморийн морь, архи, навчин тамхи зэрэг эд зүйлсийг алга болсныг мэдээд аавд хэлээд, цагдаад гомдол гаргасан ...” гэх /хх 23/,

гэрч Ч.Сайнбилэгийн “... 4 дүгээр сарын 24-ний өдөр Гүррагчаагийн байшингийн цонх онгорхой байсан. Тиймээс охин руу нь залгаж хэлсэн. Маргааш нь Гүррагчаа “цонхыг ороод хаачих, би амралтын өдөр очьё” гэсэн. Би гэрт нь ортол шкаф нь онгорхой баахан эд зүйлс газраар хөглөрсөн, Гүнгэрваа нь газар салаад унасан хэвтэж байсан ба бүх зүйл эмх замбараагүй байсан. Би цонхыг нь скочоор нааж үлдээсэн. 4 дүгээр сарын 28-ны өдөр Гүррагчаа ирээд эд зүйлээ шалгаад архи, морьтой сувинер, эмэгтэй хүний гутал алга байна гэсэн...” гэх /хх 26-27/,

гэрч О.Батжаргалын “... 4 дүгээр сарын дундуур Мөнх-Оргил, Буяннэмэх нартай архи уугаад ... тасраад унасан ... Буяннэмэх орой дуудахаар нь гэрээс гартал 3 хайрцагтай виски, хэдэн ширхэг навчин тамхи барьчихсан байсан. Учрыг асуутал таньдаг хүнээсээ авсан гэж хэлсэн...” гэх /хх 31/ мэдүүлгүүд,

эд зүйлийн үнэлгээ /хх 40-41/ зэргээр нотлогдон, тогтоогдсон байна.  

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Н.Б-ийн бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь хуульд нийцсэн, өөрөөр шүүгдэгчид оногдуулсан ялын хэмжээг багасгах, хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “... ял хөнгөрүүлэх ...” талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/1144 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН         

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Баярцогтод холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Д.Баярцогт нь 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 33-6-60 тоотод оршин суух С.Уянгын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 46 инчийн “Funai” загварын зурагтыг хулгайлж 560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Уянгын “... Би өдрийн 17 цагийн орчим гэрээ цоожилж гараад найзындаа байж байгаад шөнийн 00 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн цоожны цүүг мушгиад ороод “Funai” загварын 46 инчийн зурагт авчихсан байсан...” гэх /хх 21-22/,

гэрч Г.Хүрэлпүрэвийн “... Доржийн Баярцогт гэсэн хүн манай ломбарданд 43 инчийн “Funai” загварын зурагтыг 7 хоногийн хугацаатай зээлийн барьцаанд тавьсан ...” гэх мэдүүлгүүд /хх 33/,

эд зүйлийн үнэлгээ /хх 34-36/,

“... хэргийн газраас илрүүлсэн 2 ширхэг гарын мөр нь Доржийн Баярцогтын баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн ...” гэсэн шинжээчийн 1979 дугаартай дүгнэлт /хх 41/,

барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх 96/ зэргээр нотлогдон, тогтоогдсон байна.  

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Д.Баярцогтын бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхээс Д.Баярцогтод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байх тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 663 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Баярцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ         

ШҮҮГЧ                                                                        Д.ОЮУНЧУЛУУН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН