| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2023/0085/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/276 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 22.4.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/276
2023 02 27 2023/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
улсын яллагч А.Дүүрэнбилэг,
шүүгдэгч .............., түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх,
шүүгдэгч .............., түүний өмгөөлөгч М.Шаравнямбуу,
шүүгдэгч .............., түүний өмгөөлөгч У.Эрдэнэбат,
шүүгдэгч .............., түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,
шүүгдэгч .............., .............., тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч .............., .............., .............., .............., тэдгээрийн өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ..............овогт ...... ........ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
шүүгдэгч .............. овогт ...... ........, ..............овогт ..............-ны ..............нарт Эрүүгийн хулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;
шүүгдэгч ..............овогт .............. .............. , .............. .............. овогт .............. .............. , .............. овогт .............. , .............. овогт .............. , .............. овогт .............. , .............. овогт ..... ......... , .............. овогт .............. ..............нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэрх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “2002 00396 0158” дугаартай хэргийг шүүх 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 26-ны өдөр .............. аймгийн .............. суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, .............. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ...... дугаар хороо, .............. байрны ........ тоотод оршин суух бүртгэлтэй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .............. , .............. овогт ..............-ийн .............. .
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ..............мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ....... дугаар хороо, .......дугаар байрны ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .............., ..............овогт ..............-ийн ...............
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .............. мэргэжилтэй, .............. ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ........ дүгээр хороо, .........дугаар байрны ......... тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар .............. , .............. ламжав овогт ..............-ны ...............
4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .............. мэргэжилтэй, .............. ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .............. дүгээр хороо, ..............дүгээр байрны .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ........, ........овогт ........ .........
5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........ мэргэжилтэй, ........ХХК-д........ ажилтай, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ........ дугаар хороо, ........байрны ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар........, ........овогт ........ ........ .
6. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........ мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ........ ажиллаж байсан, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ........ дугаар хороо, ........дүгээр байрны ........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар........, ........овогт ........-ны.........
7. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........мэргэжилтэй, ........ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ........ дүгээр хороо, ........дүгээр байрны ........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ........ .......овогт ........-ын.........
8. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........мэргэжилтэй, ........ХХК-ний Улаанбаатар салбарт ........ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ........ дугаар хороо, ........дугаар байрны ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар........, Агш овогт ........-ийн.........
9. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ........мэргэжилтэй, ........ХХК-д ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ........дугаар хороо, ........дугаар байрны ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ........ ........овогт........ .
10. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........ мэргэжилтэй, ........ СӨХ-н ........ ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ........ дүгээр хороо, ........ дугаар байрны ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар........ , ........ овогт ........-ы........ .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
1. Шүүгдэгч........ нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн ........ дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно: 7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах; 7.1.5.албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах; 7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх; 7.1.7.албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж,
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасан “Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах” эрх нөлөөг урвуулан ашиглаж, тус цэцэрлэгт хүүхдээ элсүүлэхийг хүссэн эцэг, эхчүүдийн ашиг сонирхлын үүднээс, хамран сургах тойргийн хүүхдийг цэцэрлэгт элсүүлсний хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, мөн хамран сургах тойргийн бус хүүхдийг цэцэрлэгт элсүүлсэн буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр
-2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн ........-аас “Би өрөөндөө засвар хийх гэж байгаа манай өрөөний засварын ажилд 500,000 төгрөгийн хандив өг” хэмээн өөрийн “Хаан” банк дахь........ дугаарын дансаар 500.000 төгрөгийг,
-2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн........-ээс “Цэцэрлэгт принтер авах, цонх хийлгэхэд хандив өг” хэмээн өөрийн “Хаан” банк дахь ........ дугаарын дансаар 500.000 төгрөгийг,
-2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн ........-аас “Цэцэрлэгийн 30 жилийн ойд угтаж цэцэрлэгийн гаднах гэрлэн хаягийг шинэчлэх гэж байгаа тул хандив өг” хэмээн өөрийн “Хаан” банк дахь ........ дугаарын дансаар 500.000 төгрөгийг,
-2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэн ........-аас “Цэцэрлэгийн ой болохтой холбогдуулан хандив өг” хэмээн өөрийн “Хаан” банк дахь ........ дугаарын дансаар 500.000 төгрөгийг,
- 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн........-ээс “Хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах”-д зориулж хандивласан 600.000 төгрөгийг өөрийн “Хаан” банк дахь........ дугаарын дансаар шилжүүлэн авсан,
- 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ........-оос “манай цэцэрлэгийн 30 жилийн ой болж байгаа хяналтын камер хийх гэж байгаа камержилтын ажилд хувь оруул” гэж камерын үнэ болох 700.000 төгрөгийг “..............” ХХК-ний “Хаан” банкны ........ дугаартай дансаар шилжүүлэн авсан,
-2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэн ........-аас “Цэцэрлэгийн гадна талбайг засаж тохижуулахад хандив өгөх шаардлагатай” хэмээн өөрийн “Хаан” банк дахь ........- дугаарын дансаар 600.000 төгрөгийг,
-2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэн ........-аас “Хандив” нэрээр өөрийн “Хаан” банк дахь ........ дугаарын дансаар 100,000 төгрөгийг,
-2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэн ........-оос “Цэцэрлэгийн анги засварт мөнгө хандивла” хэмээн өөрийн “Хаан” банк дахь ........ дугаарын дансаар 200.000 төгрөгийг,
-2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэн ........-аас “Цэцэрлэгт засвар хийнэ тэгэхээр хандив өгчихвөл бүртгэе” хэмээн өөрийн “Хаан” банк дахь ........ дугаарын дансаар 700,000 төгрөгийг,
-2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр иргэн ........-аас “Цэцэрлэгийн ой болох гэж байгаа тул засварын ажилд туслаач” хэмээн өөрийн “Хаан” банк дахь ........- дугаарын дансаар 500.000 төгрөгийг,
-2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэн........-аас “129 дүгээр цэцэрлэг гэх гэрлэн хаягийг шинэчлээд өг” хэмээн 700.000 төгрөгөөр шинэчлүүлсэн атлаа хандив нэрээр өөрийн “Хаан” банк дахь........- дансаар 300.000 төгрөгийг,
-2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэн ........-аас “Цэцэрлэгийн засварын будгийн ажилд зарцуулна” хэмээн хандив нэрээр өөрийн “Хаан” банк дахь ........ дугаарын дансаар 300.000 төгрөгийг,
-2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр иргэн........- ээс “Хандивын анги байгаа тэр ангид танай хүүхдийг оруулах боломжтой” хэмээн өөрийн “Хаан” банк дахь ........ дансаар 700.000 төгрөгийг,
-2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэн ........-өөс “Байгууллагын хамт олны зураг авах, жаазлахад зарцуулна” хэмээн хандив нэрээр өөрийн “Хаан” банк дахь ........ дугаарын дансаар 600.000 төгрөгийг,
-2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ........-аас “хандив өгдөг, уг мөнгө нь цэцэрлэгийн камер суурилалтад зарцуулагдана” хэмээн хандив нэрээр “.............. ” ХХК-ийн ........ тоот данс руу 500.000 төгрөгийг нийт 7.800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт;
2. Шүүгдэгч ........ нь өөрийн охин ........ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулах зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ........-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн “Хаан” банк дахь ........ дугаарын данснаас 500.000 төгрөгийг ........-ийн “Хаан” банк дахь........ дугаарын данс руу “........- ийн ээж ........-аас” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт;
3. Шүүгдэгч ........ нь өөрийн хүү ........-г Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулах зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ........-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрийн “Хаан” банк дахь ........ дугаарын данснаас 200.000 төгрөгийг ........-ийн “Хаан” банк дахь ........- дугаарын данс руу “........-оос цэцэрлэг” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт,
4. Шүүгдэгч ........-нь нийтийн албан тушаалтан буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газарт системийн засвар үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа өөрийн хүү ................ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулах зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ................ 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр “Голомт” банк дахь өөрийн ................ дугаарын данснаас 700.000 төгрөгийг “Хаан” банк дахь ................ -ийн ................ дугаарын данс руу “................ ................ ” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт,
5. Шүүгдэгч ................ нь өөрийн хүү ................ -ыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулах зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ................ -д 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Хаан” банк дахь өөрийн ................ дугаарын данснаас 300.000 төгрөгийг “Хаан” банк дахь ................ -ийн ................ дугаарын данс руу “................” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт,
6. Шүүгдэгч ................ нь нийтийн албан тушаалтан буюу Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтэст гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа өөрийн хүү ................ , ................ арыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулах зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ................ -д албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “Хаан” банк дахь ................ дугаарын данснаас ................ -ийн “Хаан” банк дахь ................ дугаарын дансанд 100.000 төгрөгийг “................ ” гэсэн утгаар шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт,
7. Шүүгдэгч ................ нь өөрийн хүү өөрийн хүү ................ -ийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулах зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ................ -д 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Голомт” банк дахь өөрийн ................ дугаарын данснаас 300.000 төгрөгийг “Хаан” банк дахь ................ -ийн ................ дугаарын данс руу “................” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт,
8. Шүүгдэгч ................ нь өөрийн хүү ................ -ийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулахын тулд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ................ -ийн шаардсаны дагуу цэцэрлэгийн хяналтын камерын үнэ болох 700.000 төгрөгийг өөрийн эхнэр ................ -ийн “Хаан” банкны ................ дугаарын даснаас “................” ХХК-ийн “Хаан” банкны ................ дугаарын данс руу “Цэцэрлэгийн камер” гэсэн утгаар шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт,
9. Шүүгдэгч ................ нь өөрийн хүү ................ г Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулахын тулд тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ................ -д албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр өөрийн “Хаан” банкны ................ дугаарын данснаас ................ -ийн “Хаан” банкны ................ дугаарын данс руу 700.000 төгрөгийг “................ -ын цэцэрлэгийн засварт хандив” гэсэн утгаар шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт,
10. Шүүгдэгч ................ -ын нь өөрийн хүү ................ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулахын тулд тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ................ -д албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхнэр ................ -ийн Худалдаа хөгжлийн банкны ................ дугаарын данснаас ................ -ийн “Хаан” банк дахь ................ дугаарын данс руу 600.000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ................ мэдүүлэхдээ: “... Миний бие 1971 онд төрсөн. 2016 онд хөдөө орон нутгаас, Улаанбаатар хотод орж ирээд хувиараа хөдөлмөр эрхэлсэн. Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж, миний бие хамгийн өндөр оноог авч тус албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Тус цэцэрлэг нь 800 гаруй хүүхдийн багтаамжтайгаар үйл ажиллагаа явуулдаг гэх боловч орчны тохижилт муу байсан. Тодруулбал цэцэрлэг нь хяналтын камергүй, гадаах тоглоомын талбай эвдрэл гэмтэлтэй байсан. Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн өмнөх эрхлэгч нь авлигын гэмт хэрэгт холбогдож, түүний албан үүргийг түдгэлзүүлсэн талаар цэцэрлэгийн ажилчид, удирдлагууд надад мэдэгдэж “та алдаа дутагдал гаргахгүй, хичээж ажлаараа” хэмээн надад хэлж байсан. Миний бие сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багшийн үйл ажиллагаа олон жил гүйцэтгэж байсан, дадлага туршлага ихтэй тул алдаа дутагдал гаргахгүй гэж бодсон. Ажиллаж байх хугацаандаа ч гэсэн өөрийгөө ёс бус, хууль бус ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй, хуулийн дагуу шударгаар л ажиллаж байна гэж бодсон. Намайг ажиллаж байх хугацаанд цэцэрлэгийн 30 жил буюу ойн арга хэмжээ болохоор болж цэцэрлэгийнхээ тохижилт, үйл ажиллагааг сайжруулах шаардлага гарсан. Манай цэцэрлэгт хяналтын камер байдаггүйгээс болж хүүхэд хэрхэн яаж унаж гэмтсэн гэдгийг бид мэдээгүй бөгөөд үүний дагуу улсын төсвөөс цэцэрлэгтээ 40 ширхэг хяналтын камер суурилуулсан. Гэтэл гаднах орчны 8 ширхэг хяналтын камер гэмтсэн. Бид үүнийг өөрийн хөрөнгөөрөө шийдвэрлэх шаардлагатай болсон. Цэцэрлэгийн багш нар тухайн хяналтын камерыг засварлуулахын тулд тус бүр 30.000 төгрөгийг хурааж эхэлсэн байсан. Мөн багш хариуцсан ангидаа эцэг эхийн хурал хийх үедээ эцэг эхчүүдээс хяналтын камер засварлахад мөнгө хурааж болохгүй юм байна аа гээд хураасан мөнгийг буцаан өгсөн. Эцэг эхийн хурлаар цэцэрлэгийн зүгээс ойн арга хэмжээнд зориулж хийх гэж байгаа ажлыг тайлагнасан бөгөөд тэд энэхүү ажилд өөрсдөө сайн дураараа хандив өгөх талаар дурдсан. Би эцэг эхчүүдэд хандив өгч болох талаар хэлсэн нь үнэн. Дээрх арга хэмжээнд эцэг эхчүүд маш их идэвхитэй оролцсон. Тэд өөр өөрсдийн чадах зүйлсээрээ бидэнд тусалсан. Дээрх эцэг эхчүүдийн төлөөлөл энэхүү зааланд надтай хамт зогсож байна. Энэ зааланд байгаа эцэг эхчүүд өмнө надтай хүүхдийнхээ элсэлтийн талаар уулзаж байсан, харьяаллаараа манай цэцэрлэгт хамаарах боловч орон тооны боломжгүйгээс болж хүүхдүүд нь тухайн үед орж чадаагүй. Цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж хүүхдүүд шилжиж, хамрагдах зэрэг үйл явдал гардаг үүний дагуу дээрх эцэг эхчүүд рүү холбоо барисныхаа буруугаас болж одоо гэм буруутай болоод зогсож байгаадаа харамсаж байна. Миний бие нэг ч гэсэн хүүхэд цэцэрлэггүй харах хүнгүй битгий байгаасай гэж бодсоныхоо үндсэн дээр хүүхдийн орон тоо гархад эцэг эхчүүдтэй холбоо барьсан нь буруу бололтой. Үүнээсээ болж ингээд /шүүх танхимд/ зогсож байгаадаа харамсаж байна. Эцэг, эхчүүд өөрсдийн хүүхдийн сурах орчинд санаа зовж хандив өгсөн, үүнийг би өөрийн харилцах дансаараа авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ тухайн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд ямар нэгэн байдлаар ашиглаагүй. Хүүхдийнхээ сурах орчинд анхаарал хандуулж, хандив тусламж өгсөн эцэг эхчүүд надтай хамт ингээд зогсож байгаад харамсаж байна. Миний бие төрийн албанд 30 жил ажиллахдаа хэн нэгэн этгээдээс хандив тусламж авч, өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулж байсан удаагүй. Миний бие авлигатай тэмцэх газрын мөрдөгчид эцэг, эхчүүдийн өгсөн хандивыг хэрхэн захиран зарцуулсан талаарх баримт, цэцэрлэгийн нягтлангийн гаргаж өгсөн санхүүгийн баримтуудыг нотлох баримт болгож гаргаж өгсөн боловч хэргийн материалд ямар нэгэн байдлаар хавсаргаагүй байна. Эцэг, эхчүүдийн өгсөн хандиваар авсан, засварласан эд зүйлс одоог хүртэл цэцэрлэгт байгаа. Энэхүү хэргийн эх үүсвэр нь жирэмсэн байсан багш ажлаас гарахдаа намайг гүтгэж авлигатай тэмцэх газарт гаргасан гомдлын үүднээс үүссэн. Миний бие эцэг, эхчүүдийн өгсөн мөнгийг хувийн дансаараа авсан гэхдээ тухайн мөнгөнөөс нэг төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулаагүй. Эцэг, эхчүүдээсээ уучлалт хүсэж байна. Миний буруутай үйлдлээс болж та бүхэнд чирэгдэл учирсанд харамсаж байна. Намайг үнэхээр уучлаарай... ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ................ мэдүүлэхдээ: “ ... Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ................ мэдүүлэхдээ: “... Миний хүүхэд тус цэцэрлэг /129 дүгээр цэцэрлэг/-н хамрах тойрог буюу харьяаллын хүүхэд. Би цэцэрлэгийн үйл ажиллагаанд зориулж хандив өгсөн, тухайн мөнгийг хэрхэн захиран зарцуулсан талаар цэцэрлэгийн эрхлэгч / ................ - г заав/ тайлагнасан. Би өөрийн өгсөн мөнгийг хахууль хэмээн бодоогүй, тухайн үед санхүүгийн тайлан сонсоод миний өгсөн хандив зөвд зүйлд зарцуулагдсан байна хэмээн бодсон. Хүүхдийнхээ сурах орчинг сайжруулах гэж хандив өгснийхөө төлөө одоо ингээд яллагдагч хэмээх нэр зүүгээд энэ танхимд зогсож байгаадаа гомдолтой байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ................ мэдүүлэхдээ: “ ... Миний бие яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийг үл хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг гарах үед манай хүүхэд 4 настай байсан. Тухайн үед 4 настай хүүхдийг цэцэрлэгт ямар нэгэн байдлаар асуудалгүй бүртгэж авдаг байсан. Манай гэр цэцэрлэгийн хажууд байдаг бөгөөд цэцэрлэгийн засвар үйлчилгээ дуусаагүй байсан. 1-2 хоногийн дараа хичээлийн шинэ жилийн нээлт болох гээд цэцэрлэгийн засвар дуусаагүй байсанд миний санаа зовж цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзаж өөрийн зүгээс ямар нэгэн туслалцаа дэмжлэг үзүүлэх боломжтой талаар асуусан. Цэцэрлэгийн эрхлэгч хашааны будгийн ажилд туслалцаа үзүүлж болох талаар хэлхэд би өөрийн хүүхдийн сурах орчны төлөө хандив өгсөн. Хэрвээ миний хүүхэд тус цэцэрлэгт элсэн орж чадаагүй байсан бол ямар нэгэн байдлаар, арай өөр аргаар туслалцаа үзүүлэх байсан байх. Гэхдээ тухайн үед манай хүүхэд хэвийн цэцэрлэгтээ элсчихсэн, сурж байсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ................ мэдүүлэхдээ: “ ... Миний 2 хүүхэд болох ................ , ................ нар нь энэ эрхлэгч / ................ /-н үед 129 дүгээр цэцэрлэгт элсээгүй. Өмнөх эрхлэгч буюу ................ -ийн үед тус цэцэрлэгт элсэн орсон. 2017-2018 онд манай байр 129 дүгээр цэцэрлэгийн хамран сургах тойрогт хамаарч байсан. Гэхдээ хамран сургах тойрог өөрчлөгдөж бид тус цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзсан. Гэтэл манай хүүхдийн багтаамж дүүрсэн гэхдээ улсын төсвөөс санхүүждэг "Их гүрний эрэн үе" гэх цэцэрлэгт та хүүхдээ хамруулчих гэж хэлсэн. Тус цэцэрлэг нь манай гэрээс зайтай, Дүнжингарав захын ойролцоо байрладаг. Үүний дагуу бид 2 хүүхдээ тухайн цэцэрлэгт хамруулсан. Хүүхдүүд 2-3 сар хамрагдаж байтал хувийн цэцэрлэг улсын төсвөөс санхүүжилт ирэхгүй байгаа тул танай хүүхдүүдийг үргэлжлүүлэн сургах боломжгүй боллоо гэсэн. Тэгээд би 129 дүгээр цэцэрлэгт очиж уулзтал "хичээлийн жил эхэлсэн тул хүүхэд элсүүлэх боломжгүй" гэсэн үүнээс болж би гэртээ ажил хийлгүй хүүхдээ харсан. Миний бие 2019 оны 5 дугаар сард ................ эрхлэгчтэй уулзаж болсон зүйлийн талаар хэлсэн. Надад хамран сургах тойрог биш болсон гэсний дагуу би уурлаж, бухимдсан. Та бүхний буруутай үйл ажиллагаанаас болж бид хохирсон гэдгийг хэлж гарч явсан. Миний бие 100.000 төгрөгийг өөрөө шилжүүлээгүй. Авлигатай тэмцэх газраас намайг дуудаж гэрчийн мэдүүлэг авсан. Би өөрийн ажил үүргийн дагуу дуудаж байгаа юм байна гэж бодоод очтол "танай хүүхдүүд 129 дүгээр цэцэрлэгт явдаг уу?" гэж асуусан "би явдаг, явдаг ч гэж дээ явж байсан. Гэхдээ ковид-19 цар тахлаас болоод сайн явж чадаагүй" гэх хариуг өгсөн. "Надаас эрхлэгчийг таних уу?" гэж асуусан "би танихгүй, нэг удаа уулзсан" талаараа, болсон зүйлийн талаараа хэлсэн. Надад нэг данс харуулсан. Би нөхрийн данс гэдгийг хэлсэн. Ямар учиртай мөнгө шилжүүлсэн талаараа хэлсэн. Би ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдээгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өөрөө, өөрийнхөө өмгөөлөгчөөр дамжуулж хэргийг сайтар шалгаж өгнө үү хэмээн хүсэлт гаргаж байсан гэхдээ хүсэлтийг хүлээн авалгүй энэ хүртэл явсанд гомдолтой байна... “ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ................ мэдүүлэхдээ: “ ... Миний хүү ................ эрхлэгчийг 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч байх үед хамран сургах тойргийнхоо дагуу цэцэрлэгтээ суралцаж чадаагүй. Эрхлэгчийн зөвлөсний дагуу улсын төсвөөс санхүүждэг хувийн цэцэрлэгт 10 хүүхдийн квот /багтаамж/ байгаа гэсний дагу тус цэцэрлэгт хамрагдсан. Тухайн цэцэрлэгт 2 жил хамрагдсан. Удалгүй цэцэрлэгийн санхүүжилт орж ирэхгүй байна гэх шалтгаанаар үргэлжлүүлэх боломжгүй болсон. Үүнээс болж 129 дүгээр цэцэрлэгт дахин очиж цэцэрлэгийн эрхлэгч / ................ /-тэй уулзсан. Цэцэрлэгийн 30 жил болж байгаа талаар сонсож, нөхөр бид 2 барилгын салбарт ажил хөдөлмөр эрхэлдэг хэрнээ туслалцаа үзүүлж чадахгүй байгаагаасаа эмээж тус үйл ажиллагаанд хандив өргөсөн. Улсын яллагчийн яллах дүгнэлтийг үл хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ................ мэдүүлэхдээ: “ ... Миний эхнэр 2019 оны хавар цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзаж, орон тоо байгаа юу? байгаа бол анги танхимын засварт хандив өргөж хүүхдээ сургах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Намар нь цэцэрлэгийн эрхлэгчтэй миний бие уулзаж цэцэрлэгийн 30 жилийн ой болох гэж байгаа, шинээр зураг авуулах гэж байгаа талаар мэдэж 600.000 төгрөгийн хандив өргөсөн. Үүнийгээ ямар нэгэн байдлаар хахууль өгсөн гэж бодохгүй байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ................ мэдүүлэхдээ: “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ................ мэдүүлэхдээ: “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ................ мэдүүлэхдээ: “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Мөн талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудаас гэрч ................ -ийн “Хаан” банк дахь ................ дугаартай дансны хуулга /2хх-100/, “................ ” ХХК-ийн “Хаан” банк дахь дансны хуулга, нийт 6.400.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн /2хх-118-120/, мөрдөгч, комиссар ................ “-ны 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаартай магадлагаа /2хх-207-250, 3хх-1-29/, Нийслэлийн Боловсролын газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2/612 дугаартай албан бичиг ”2018-2020 оны “Хамран сургах тойрог тогтоох тухай тушаал” /1хх-ийн 201-205, 2хх-1-34/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 70 дугаартай албан бичиг “................ ................ нь 2019-2021 оны хичээлийн жилд суралцаж байсан талаарх ирцийн бүртгэл /4хх-223-230/, “................ ” ХХК-ийн дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл “................ данс 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг, ................ дансанд 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, данс тодорхойгүй 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 700.000 нийт 1.700.000 төгрөг /2хх-35/, гэрч ................ -ийн өгсөн мэдүүлэг /2хх-97-98/, гэрч ................ -ны өгсөн мэдүүлэг /2хх-101-103/, гэрч ................ -ийн өгсөн мэдүүлэг /2хх-104-106/, гэрч ................ -гийн өгсөн мэдүүлэг /2хх-108/, гэрч ................ -гийн өгсөн мэдүүлэг /2хх-113/, гэрч ................ -гийн өгсөн мэдүүлэг /2хх-115/, гэрч ................ -ын өгсөн мэдүүлэг /2хх-117/, гэрч ................ -ийн өгсөн мэдүүлэг /2хх-132-133/, гэрч ................ -ийн өгсөн мэдүүлэг /2хх-135-136/, гэрч ................ -ийн өгсөн мэдүүлэг /2хх-170-171/, гэрч ................ -ийн өгсөн мэдүүлэг /2хх-173-174/, гэрч ................ -ын өгсөн мэдүүлэг /2хх-185-186/, гэрч ................ -гийн өгсөн мэдүүлэг /2хх-188-189/, гэрч ................ -ын өгсөн мэдүүлэг /2хх-191-192/, гэрч ................ -ийн өгсөн мэдүүлэг /2хх-194/, гэрч ................ -ийн өгсөн мэдүүлэг /2хх-197-198/, гэрч ................ -ийн өгсөн мэдүүлэг /2хх-200/, гэрч ................ -ийн өгсөн мэдүүлэг /2хх-202/, гэрч ................ -ын өгсөн мэдүүлэг /3хх-139/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/50 дугаартай “Цэцэрлэгийн хамран сургах тойрог тогтоох тухай” тушаал /1хх-202-250, 2хх-3-42/, ................ -ийн хохирогч, гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх-79-80, 176-177/, мөрдөгчийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал /3хх-36-41/, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаартай прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол /3хх-207-209/, шүүгдэгч ................ -ны эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-94/, ................ -ийн өгсөн тайлбар /1хх-91-92/, ................ -ын өгсөн тайлбар /1хх-96-97/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаартай албан бичиг /1хх-193/, Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 6/6191 дугаартай албан бичиг /1хх-194/, тоот албан бичгийн хавсралт /1хх-195, 199/, Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6/6303 дугаартай албан бичиг /1хх-200/, Нийслэлийн Боловсролын газрын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/50 дугаартай “Хамран сургах тойрог тогтоох тухай” тушаал /1хх-226/, хавсралт /1хх-234/, гэрч ................ -ын өгсөн мэдүүлэг /2хх-94-96/, гэрч ................ -гийн өгсөн мэдүүлэг /2хх-138-139/, ................ -ны гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх-141-142/, гэрч ................ -ын өгсөн мэдүүлэг /2хх-181-183/, ................ -ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3хх-45-46/, гэрч ................ -ийн өгсөн мэдүүлэг /3хх-137/, ................ -ийн Авилгалтай тэмцэх газрын мөрдөгчид мэдүүлгээ бичгээр хүргүүлэх тухай /3хх-179-180/, шүүгдэгч ................ -ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-98/, шүүгдэгч ................ -ны эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-99/, шүүгдэгч -ийн эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-101/, шүүгдэгч ................ -ын эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-102/, шүүгдэгч ................ -ийн эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-103/, шүүгдэгч ................ -ын эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-104/, шинээр шүүгдэгч ................ -ын нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд оршин суудаг нь үнэн болно гэж тодорхойлсон засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч ................ -ны хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар, “Зүүн хүрээ” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2021/01 дугаартай тогтоол /4хх-18/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ................ -ийн шагнал урамшууллын хуулбарууд, ажил байдлын тодорхойлолт, “................ ” ХХК-ийн тодорхойлолт, “Хаан” банкны дансны хуулга, цалингийн тодорхойлолтын хуулбар, ................ нь ажилладаг нь үнэн болно гэсэн Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Улаанбаатар салбарын албан бичиг, цалингийн тодорхойлолтын хуулбар, ................ нь ажилладаг нь үнэн болно гэсэн Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын албан бичиг, шүүгдэгч ................ ажилладаг нь үнэн болно гэсэн “Оюу толгой” ХХК-ийн албан бичиг, цалингийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн улсын тэргүүний 129 дүгээр цэцэрлэг үүсгэн байгууллагдсаны 30 жилийн ойн тайлан, ................ -ийн шинжилгээний хариу зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ................ нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно: 7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах; 7.1.5.албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах; 7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх; 7.1.7.албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж,
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасан “Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах” эрх нөлөөг урвуулан ашиглаж, тус цэцэрлэгт хүүхдээ элсүүлэхийг хүссэн эцэг, эхчүүдийн ашиг сонирхлын үүднээс, хамран сургах тойргийн хүүхдийг цэцэрлэгт элсүүлсний хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, мөн хамран сургах тойргийн бус хүүхдийг цэцэрлэгт элсүүлсэн буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр
-2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн ................ -аас “Би өрөөндөө засвар хийх гэж байгаа манай өрөөний засварын ажилд 500,000 төгрөгийн хандив өг” хэмээн өөрийн “Хаан” банк дахь ................ дугаарын дансаар 500.000 төгрөгийг,
-2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн ................ -ээс “Цэцэрлэгт принтер авах, цонх хийлгэхэд хандив өг” хэмээн өөрийн “Хаан” банк дахь ................ дугаарын дансаар 500.000 төгрөгийг,
-2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн ................ -аас “Цэцэрлэгийн 30 жилийн ойд угтаж цэцэрлэгийн гаднах гэрлэн хаягийг шинэчлэх гэж байгаа тул хандив өг” хэмээн өөрийн “Хаан” банк дахь ................ дугаарын дансаар 500.000 төгрөгийг,
-2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэн ................ -аас “Цэцэрлэгийн ой болохтой холбогдуулан хандив өг” хэмээн өөрийн “Хаан” банк дахь ................ дугаарын дансаар 500.000 төгрөгийг,
- 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн ................ -ээс “Хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах”-д зориулж хандивласан 600.000 төгрөгийг өөрийн “Хаан” банк дахь ................ дугаарын дансаар шилжүүлэн авсан,
- 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ..............-оос “манай цэцэрлэгийн 30 жилийн ой болж байгаа хяналтын камер хийх гэж байгаа камержилтын ажилд хувь оруул” гэж камерын үнэ болох 700.000 төгрөгийг “................ ” ХХК-ний “Хаан” банкны ................ дугаартай дансаар шилжүүлэн авсан,
-2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэн ................ -аас “Цэцэрлэгийн гадна талбайг засаж тохижуулахад хандив өгөх шаардлагатай” хэмээн өөрийн “Хаан” банк дахь ................ дугаарын дансаар 600.000 төгрөгийг,
-2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэн ................ -аас “Хандив” нэрээр өөрийн “Хаан” банк дахь ................ дугаарын дансаар 100,000 төгрөгийг,
-2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэн ................- оос “Цэцэрлэгийн анги засварт мөнгө хандивла” хэмээн өөрийн “Хаан” банк дахь ................ дугаарын дансаар 200.000 төгрөгийг,
-2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэн ................ -аас “Цэцэрлэгт засвар хийнэ тэгэхээр хандив өгчихвөл бүртгэе” хэмээн өөрийн “Хаан” банк дахь ................ дугаарын дансаар 700,000 төгрөгийг,
-2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр иргэн ................ -аас “Цэцэрлэгийн ой болох гэж байгаа тул засварын ажилд туслаач” хэмээн өөрийн “Хаан” банк дахь ................ дугаарын дансаар 500.000 төгрөгийг,
-2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэн ................ -аас “129 дүгээр цэцэрлэг гэх гэрлэн хаягийг шинэчлээд өг” хэмээн 700.000 төгрөгөөр шинэчлүүлсэн атлаа хандив нэрээр өөрийн “Хаан” банк дахь ................ дансаар 300.000 төгрөгийг,
-2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэн ................ -аас “Цэцэрлэгийн засварын будгийн ажилд зарцуулна” хэмээн хандив нэрээр өөрийн “Хаан” банк дахь ................ дугаарын дансаар 300.000 төгрөгийг,
-2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр иргэн ................ - ээс “Хандивын анги байгаа тэр ангид танай хүүхдийг оруулах боломжтой” хэмээн өөрийн “Хаан” банк дахь ................ дансаар 700.000 төгрөгийг,
-2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэн ................ -өөс “Байгууллагын хамт олны зураг авах, жаазлахад зарцуулна” хэмээн хандив нэрээр өөрийн “Хаан” банк дахь ................ дугаарын дансаар 600.000 төгрөгийг,
-2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ................ -аас “хандив өгдөг, уг мөнгө нь цэцэрлэгийн камер суурилалтад зарцуулагдана” хэмээн хандив нэрээр “................ ” ХХК-ийн ................ тоот данс руу 500.000 төгрөгийг нийт 7.800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт;
2. Шүүгдэгч ................ нь өөрийн охин ................ -г Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулах зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ................ -д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн “Хаан” банк дахь ................ дугаарын данснаас 500.000 төгрөгийг ................ -ийн “Хаан” банк дахь ................ дугаарын данс руу “................ -ийн ээж ................ -аас” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт;
3. Шүүгдэгч ................ нь өөрийн хүү ................ -г Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулах зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ................ -д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрийн “Хаан” банк дахь ................ дугаарын данснаас 200.000 төгрөгийг ................ -ийн “Хаан” банк дахь ................ дугаарын данс руу “................ -с цэцэрлэг” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт,
4. Шүүгдэгч ................ нь нийтийн албан тушаалтан буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газарт системийн засвар үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа өөрийн хүү ................ -г Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулах зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ................ -д 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр “Голомт” банк дахь өөрийн ................ дугаарын данснаас 700.000 төгрөгийг “Хаан” банк дахь ................ -н ................ дугаарын данс руу “................ ” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт,
5. Шүүгдэгч ................ нь өөрийн хүү ................ -г Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулах зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ................ -д 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Хаан” банк дахь өөрийн ................ дугаарын данснаас 300.000 төгрөгийг “Хаан” банк дахь ................ -ийн ................ дугаарын данс руу “................ ” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт,
6. Шүүгдэгч ................ нь нийтийн албан тушаалтан буюу Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтэст гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа өөрийн хүү ................ , ................ нарыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулах зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ................ -д албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “Хаан” банк дахь ................ дугаарын данснаас ................ -ийн “Хаан” банк дахь ................ дугаарын дансанд 100.000 төгрөгийг “................ ” гэсэн утгаар шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт,
7. Шүүгдэгч ................ нь өөрийн хүү өөрийн хүү ................ - ийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулах зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ................ -д 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Голомт” банк дахь өөрийн ................ дугаарын данснаас 300.000 төгрөгийг “Хаан” банк дахь ................ -н ................ дугаарын данс руу “................” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт,
8. Шүүгдэгч ................ нь өөрийн хүү ................ -ийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулахын тулд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ................ -н шаардсаны дагуу цэцэрлэгийн хяналтын камерын үнэ болох 700.000 төгрөгийг өөрийн эхнэр ................ -ийн “Хаан” банкны ................ дугаарын даснаас “................ ” ХХК-ийн “Хаан” банкны ................ дугаарын данс руу “Цэцэрлэгийн камер” гэсэн утгаар шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт,
9. Шүүгдэгч ................ нь өөрийн хүү ................ -ыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулахын тулд тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ................ -д албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр өөрийн “Хаан” банкны ................ дугаарын данснаас ................ -ийн “Хаан” банкны ................ дугаарын данс руу 700.000 төгрөгийг “................ ” гэсэн утгаар шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт,
10. Шүүгдэгч ................ нь өөрийн хүү ................ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулахын тулд тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ................ -д албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхнэр ................ -ийн Худалдаа хөгжлийн банкны ................ дугаарын данснаас ................ -н “Хаан” банк дахь ................ дугаарын данс руу 600.000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................ - н өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сард байхаа. Би шинэ ажилд орохоор болсон. Тэгсэн манай хүү ................ -ийг цэцэрлэгт явуулахаар болоод харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт оруулъя гэж ярилцаад манай нөхөр өргөдөл бичээд Баянзүрх дүүргийн засаг даргад өргөдөл бичиж орсон. Тэгсэн “харьяаллын дагуу байна” гэж цохож өгөөд тэр цохолттой өргөдлөө аваад цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзсан чинь нэг их ойшоохгүй байсан. Тэгснээ “цэцэрлэгийн камержуулалтанд 700.000 төгрөг өгчих” гэсэн гэж манай нөхөр ................ хэлсэн ингээд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн данснаас яг хэний ямар учиртай мэдэхгүй байна камер тавьж байгаа компани данс гэсэн тэр данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед манай нөхөр ................ хүүхдээ харьяаллын дагуу улсын цэцэрлэгт нь оруулах гэтэл аваагүй. Тэгээд би шинэ ажилд орох гээд хүүхэд харах хүн байхгүй тул тэр камерын мөнгө гэх 700.000 төгрөгийг шилжүүлэхээс өөр арга байгаагүй хэрвээ шилжүүлээгүй бол манай хүүхдийг авахгүй байсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /2хх-97-98/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................ өгсөн: “...Эцэг, эхчүүд нь өөрсдийн хүүхдээ засвартай байх хугацаанд гэртээ байлгасан. Харин 13 хүүхдийн эцэг, эх өөрсдөө харах боломжгүй байна гэхээр ................ багшийн ангид засварыг дуусгах хүртэл түр явуулсан. Тухайн ирсэн 13 хүүхдийг ирснээр бүртгэж, үлдсэн 5 хүүхдийг чөлөөтэй гэсэн шалтгаанаар бүртгэсэн зарим нэг нь өвчтэй байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /2хх-103/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................ -ийн өгсөн: “...Тухайн өдөр ангийн багш ирсэн хүүхдүүдийг бүртгэж аваад нярав ангиудаар тойрч үзээд ирсэн хүүхдүүдийн тоогоор тухайн өдрийн ирцийг бүртгэж хүүхдийн хүнсний материалыг гал тогооны ажилчдад өгдөг юм. Ирсэн хүүхдийн ирцийг тухайн өдөр нь нярав хянадаг харин би тухайн сарын эцэст нярвын тайлан болон багшийн ирцийн бүртгэлийг үндэслэж тайлан тооцоо гаргадаг байгаа. Энэ асуудлыг нярав ................ /утас: ................ /-с асуувал мэдэх байх аа миний хувьд мэдэж байгаа зүйл алга байна цэцэрлэгт өмнө нь камержуулалт хийгдсэн байсан 2019 оны 5 дугаар сард уг хяналтын камеруудад урсгал засвар хийгдээд 2019 оны 12 дугаар сард камержуулалт хийгдэж 48 ширхэг камер суулгасан. Уг ажил нь улсаас буюу байгууллагын төсвөөр хийгдсэн ажил байгаа юм 2019 оны 12 дугаар сард байгууллага өөрөө сонгон шалгаруулалт зарлаж 2019 оны 5 дугаар сард манай камеруудыг засварлаж байсан “................ ” гэх аж ахуй нэгж байгууллага шалгарч 1 сарын хугацаатай хийж дуусгасан гэсэн...” гэх мэдүүлэг /2хх-108/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................ -н өгсөн: “... Засварын ажил эхлэхээс өмнө нэгдсэн эцэг эхийн хурал хийж засвар дуустал эцэг эхчүүд хүүхдүүдээ өөрсдөө харахаар болж эцэг эхчүүд нь харах ямар ч боломжгүй зарим нэг хүүхдүүдийг засваргүй ангийн хүүхдүүдтэй цуг нэг ангид хамруулж байсан. Тийм асуудал байхгүй ээ учир нь тухайн үед ангийн багш нар хүүхдүүдээ бүртгэж надад тоогоо өгдөг байсан би үүнийх нь дагуу гал тогоонд тухайн өдөр ирсэн хүүхдийнх нь тоогоор хүнсний материалыг нь гаргаж өгдөг байсан. Би ангиудаар явж ирсэн хүүхдүүдийг нүдээр үзэж ангийн багшаас ирсэн хүүхдүүдийн тоог авч гарын үсэг зуруулдаг байсан ингээд тухайн өдөр ирсэн хүүхдүүдэд шаардлагатай хоолны хүнсний материалыг гаргаж гал тогоонд өгдөг юм. Өөрсдөө шийддэг байсан манай байгууллагаас хоол хүнс гаргаж өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /2хх-113/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................ -н өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр байхаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас Японы хөрөнгө оруулалтаар явагдаж буй Өвсний үндэс төслийн хүрээнд дулааны шугамын засварын ажил сонгон шалгаруулалт зарлагдаж манай аж ахуй нэгж шалгарч Нийслэлийн 129 дүгээр цэцэрлэгийн барилгын дотор халаалт, цэвэр бохир усны шугамын засварын ажил хийгдэж эхэлсэн. Ажил эхлэхээс өмнө Японы элчин сайдын яамтай ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Ажлаа эхлэхийн өмнө 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч, зохион байгуулагч нартай уулзаж ярилцаад засварын үед суралцаж байгаа хүүхдүүдийг хэрхэх талаар ярилцаад цэцэрлэгийн баруун талын 2 ангиас эхлэхээр болоод тухайн үед “засвартай ангийн хүүхдүүдийг өмнөх өдөр суллаж байя” гэж хэлсэн, ингээд засварын ажил эхлээд явж байхад хуучин орос барилга тул шугамууд нь хана, шаландаа бэхлэгдсэн, жорлонгийн суултуурын байрлалыг өөрчлөх зэрэг хажуугаар нь барилга засварын ажил хийгдэж байсан. Гэрээ хийхэд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл гэж заасан яг энэ хугацаандаа амжиж дуусгасан засварын ажил 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эхэлсэн 12 дугаар сарын 08-ны өдөр бид нар ажлын багажаа цэцэрлэг дээр аваачиж тавьсан. Тухайн засварын ажил явагдаж байх үед ажилчдын хоолыг цэцэрлэгийн подвалд, дулааны өрөөнд өөрсдөө хийж байсан, цэцэрлэгээс манай ажилчдад хоол унд өгч байсан ганц нэг удаа байгаа байхаа хүүхдүүдийн илүү гарсан хоолыг ажилчдад өгч байсан удаа байсан гэхдээ энэ нь ганц нэг удаа л байх, манай ажилчид бол өдрийн 12 цагт 2 дугаар хоол, өдөр нь цай боов, боорцог, орой 18 цагт 1 дүгээр хоол, боов боорцогтой өгдөг тухайн үед хүйтний улирал эхэлсэн хүүхдүүд тарсан үед ажлаа эрчимтэй явуулах ёстой байдаг байсан, мөн эрсдэлээ бодоод хүүхдүүд гэмтэж бэртэж болзошгүй гэж бодоод орой ажлаа шахдаг байсан. Ажилчид өглөө 09 цагаас орой 22 цаг хүртэл ажилладаг байсан. Сүүлийн 7-10 хоногийн хугацаанд хонож ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /2хх-115/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................ -н өгсөн: “...Манай охин ................ тус цэцэрлэгт суралцдаг юм эрхлэгч нь намайг камерын компанитай гэдгийг мэдээд “цэцэрлэгт камер суурилуулах гэж байгаа юмаа нягтлан бодогчид үнийн саналаа өгчих” гэсэн ингээд манай компани тус цэцэрлэгийн хяналтын камерын ажлыг гүйцэтгэхээр болоод 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус цэцэрлэгт хяналтын камер суурилуулах ажлыг эхэлсэн санагдаж байна. Орон нутгийн хөгжлийн сангаас гэсэн байхаа ямар ч байсан төрөөс санхүүжүүлсэн санагдаж байна тухайн үед манай компани нэлээн хэдэн цэцэрлэгт камержуулалт хийсэн би сая компанийн “Хаан” банкны дансны хуулгаа авахад 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 6.400.000 төгрөг орсон байна. Мөнгө орсны дараа ажлаа эхлээд анги болон коридорт нийт 40 хяналтын камер суулгаж 7-10 хоногийн хугацаанд ажиллаж дуусгасан. 2019 оны 02 дугаар сарын эхээр байхаа 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ................ надтай уулзаад “гадаа талбай болон гал тогоо, коридорт нэмж хяналтын камер тавимаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “санхүүжилтээ шийдчих манайх бол хамаагүй ээ мөнгө нь ороод ирвэл хийгээд өгье” гэж хэлсэн. Ингээд 8-9 хяналтын камерыг 1 сая гаруй төгрөгөөр тавьж өгсөн санагдаж байна. Дахиж гэрээ хийж ажлыг гүйцэтгэсэн баримтаа харвал тодорхой болох байхаа. 1 сая гаруй төгрөг нь 2-3 хуваагдаж орж ирсэн. Энэ 700.000 төгрөг бол урьдчилгаа нь юм шиг байна. Тухайн үед ................ эрхлэгч над руу утасдаад мөнгө нь орсон гэхээр нь дансаа шалгахад энэ 700.000 төгрөг орсон байсан. Санхүүжилт нь хаанаас орсныг би мэдэхгүй.............. захирал шилжүүлчихлээ гэж байсан тэгээд ажлаа гүйцэтгэж дуусгасан...” гэх мэдүүлэг /2хх-117/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................ -ийн өгсөн: “...Сургуулийн өмнөх боловсролын байгууллага 2-5 насны хүүхдийг элсүүлдэг, хамран сургах тойргийн дагуу элсэх ёстой байдаг өөрөөр тухайн оршин суугаа хаягийн байршлаар элсүүлдэг, бүртгэх үйл ажиллагаа нь тусдаа асуудал юм. Хамран сургах тойрог тогтоосон тушаалд тухайн цэцэрлэгт оршин суугаа хаягаар нь зааж өгч тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл оршин суугаа хаяг нь аль цэцэрлэгт харьяалагдахыг урьдчилан тогтоосон байна. Тойргийг тогтоохын өмнө тухайн хорооноос санал, судалгаа авч санал боловсруулж тушаалын хавсралтыг гаргаж Нийслэлийн боловсролын газраас хяналт шинжилгээ хийж баталдаг. Аливаа цэцэрлэг бүртгэгдсэн байр, гудамж, тоотод оршин суугч иргэдийн /иргэний үнэмлэхийн хаягаар/ 2-5 насны бүх хүүхдүүд бүртгүүлэх боломжтой. Энэ бүртгүүлсэн хүүхдүүдээс Мэдээлэл технологийн газраас боловсруулсан программын үр дүнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдож элсэн орох боломж үүснэ. Энэ бүртгэлийн ажиллагаанд дүүргийн Боловсролын хэлтсээс хяналт тавьж ажилладаг. Элсэлтээр орж байгаа цэцэрлэгийн хүүхдүүдээс ариун цэврийн хэрэгсэл, сурах хичээлийн хэрэгсэл /насны онцлогт тохирсон байдлаар/ зэргийг тоо ширхэг, чанар үзүүлэлтээр гаргасан БСШУСЯ-ны сайдын баталсан журмаар гагцхүү энэ харилцааг зохицуулсан. Өөр байдлаар хандив, мөнгөн тусламж эд зүйл авах эрхзүйн зохицуулалт байхгүй, цэцэрлэгийн ой арга хэмжээнд зориулж эцэг эхчүүдээс хандив мөнгө авах ёсгүй. Өөрөөр хэлбэл хүүхэд элсүүлэхэд ямар ч хандив авах ёсгүй, хүүхэд бүр сурах эрхтэй, хуульд хүүхэд үнэ төлбөргүй сурах ёстой. Хандивын тухай асуудал бол тус тусдаа ойлголт юм. Эхний ойлголт болох хүүхэд бүртгэх, элсүүлэн авах үед хандив мөнгөн тусламж авах асуудал байж болохгүй. Энэ тохиолдолд хандив тусламж авсан бол хууль, дүрэм зөрчсөн гэж үзэх үндэстэй. Харин нөгөө 1 ойлголт нь суралцаж байгаа хүүхдүүдээ сургахтай холбоотойгоор өөрөөс гаргасан зардал, сурах орчин нөхцөлийг сайжруулахтай холбоотой эцэг эх, асран хамгаалагчаас болон хүүхдээ сургаагүй боловч нийгмийн хариуцлагын хүрээнд хандив тусламж үзүүлж байгаа иргэн, гадаад болон дотоодын төрийн бус байгууллага, ОУ-ын байгууллагаас үзүүлж байгаа мөнгө, эд материалын хандив, мөнгөн тусламж, дэмжлэг туслалцаа зэрэгтэй холбоотой харилцааг Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, тэдгээр нийцүүлж гаргасан журам /Үүнд “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”/, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зэргээр зохицуулна. Өөрөөр хэлбэл хүүхдийг бүртгэх, элсэлт авах үед хандив болгон мөнгө, эд зүйл авч болохгүй, харин дээр дурдсан тохиолдолд хандив мөнгөн тусламж авсан бол холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэж, захиран зарцуулах, тайлагнах хуулийн зохицуулалттай. Хуульд зааснаар “Цэцэрлэгийн зөвлөл”-ийг байгуулж, уг зөвлөл нь хүүхдийн цэцэрлэгийн дээд удирдлага бөгөөд бодлого, сургалтын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, энэ явцдаа хандив тусламж авбал хэрхэн юунд зарцуулах талаар зөвлөмж, чиглэлийг гаргаж баталгаажуулсан байна. Хүүхдээ цэцэрлэгт оруулах иргэн өөртөө давуу байдал үүсгэхийг хүсэж хандсан тохиолдолд нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал, тэгш бус байдал олгож болохгүй. Бусдад давуу байдал олгох үедээ хувьдаа ашиг хонжоо гаргаж огт болохгүй. Энэ талаар хангалттай их хэмжээнд үүрэг чиглэл өгч, сургалтыг зохион байгуулж ирсэн, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтсийн даргын ажлыг хүлээлгэж өгсөн байгаа, өмнө нь 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ................ дээрх шиг асуудал гаргахад бусад цэцэрлэгт энэ талаар хангалттай үүрэг чиглэл өгч байсан. 2018 оны 6 дугаар сараас ................ эрхлэгчийг мэдэх болсон тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдоход нь ажлыг нь хүлээлгэж өгч байсан, дүүргийн Боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд би шууд удирдлагад нь хамаарах албан тушаалтан байсан, өөрөөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. 2019 оны намар байхаа над дээр нэг иргэн орж ирсэн тэгсэн. 129 дүгээр цэцэрлэгт нэг настай хөгшин ач билүү зээгээ оруулах гэсэн чинь эрхлэгч ................ 700.000 төгрөг нэхсэн надад 300.000 төгрөг байна гэсэн чинь ачийг чинь авахгүй гэж хэлсэн талаар хандсан. Тэгэхээр нь би ................ -г дуудаад тухайн үед дуудаад асуусан чинь “үгүй” гээд байсан. Тэгэхээр нь нөгөө настай хөгшнийг дуудаад нүүрэлдүүлсэн чинь “үгүй” гээд тэгээд өнгөрсөн. Гэхдээ би ................ эрхлэгчид онцгой анхааруулсан. “Энэ ямар бизнесийн салбар биш” гэж хэлээд хатуу анхааруулаад бусад цэцэрлэгийн эрхлэгч нарт ч гэсэн бараг айлган сүрдүүлэх маягтай хэлж байсан. Хүүхэд цэцэрлэгт элсүүлэхтэй холбоотой ямар ч хандив байх ёсгүй хууль дүрэм журамд ч зааж өгөөгүй. ................ эрхлэгчийн хувьд дээр дурдсан мөнгө нэхсэн гэх асуудал яригдаж байсан өөрөөр ямар нэгэн асуудал яригдаж байгаагүй, ................ эрхлэгч цэцэрлэгийн засвар үйлчилгээ, хүүхэд сурах орчныг сайжруулах тал дээр сайн удирдлага байсан гэж харж байсан. Мөн хамт олон дундаас нь ажиллахад ямар нэгэн хүндрэл бэрхшээлтэй, ёс зүйтэй холбоотой асуудлаар гомдол санал ирж байгаагүй. Ажил мэргэжлийн хувьд их туршлагатай хүн байсан...” гэх мэдүүлэг /2хх- 132-133/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................ -ийн өгсөн: “...Боловсролын тухай хуулийн 12 дүгээр зүйлд хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, бүртгэх уг үйл ажиллагааг зохион байгуулах талаар заасан байдаг, хүүхдийг бүртгэх, элсүүлэх гэсэн 2 тусдаа ойлголт байна. Нийслэлийн хэмжээнд бүх цэцэрлэгийн насны хүүхдийг эцэг эхийн хүсэлтээр цахимаар бүртгүүлээд 3 дахь жилдээ болж байна, элсэлтээ зохион байгуулахдаа бүртгэсэн хүүхдүүд дотроос системийн сонголт санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон хүүхдүүд элсэх эрх нь нээгдэнэ. Хамран сургах тойргийн хүрээгээр элсэлт явагдана. Системд хүүхдийн эхийн оршин суугаа бүртгэлтэй хаягаар хамран сургах тойргийн цэцэрлэгт хуваарилагдана. 2018, 2019 оны хичээлийн жилд дээрх аргаар явж байсан харин 2020-2021 оны хичээлийн жилд 5 настай хүүхдүүдийг сургуульд бэлтгэхийн тулд бүх 5 настай хүүхдүүдийг элсүүлсэн үлдэгдэл орон тоонд 2-3 настай хүүхдүүдийг цөөн тоогоор элсүүлсэн энэ нь бас ковид-19 цар тахалтай холбоотой байсан. Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан зөвлөмж журмыг хэрэгжүүлж дагаж мөрдөнө. Боловсролын тухай хуульд заасан хандив авах талаар заасан байдаг, манай цэцэрлэгүүд хүүхэд бүртгэх, элсүүлэх үедээ мөнгөн хандив авдаг гэсэн асуудал их яригддаг, хүүхдийнхээ суралцаж байгаа цэцэрлэгийн сургалтын орчныг сайжруулах зорилгоор хандивлагч хүн өөрийн сайн дурын үндсэн дээр хандив, мөнгөн тусламж үзүүлж болох талаар хуулийн зохицуулалт байдаг. Гэхдээ сургуулийн өмнөх боловсролын байгууллагад “элсэлтийн үед” ямар нэгэн хандив, мөнгөн тусламж авах эрхзүйн акт, заалт байхгүй. Өөрөөр хэлбэл элсэлтийн явцад ямар нэгэн хандив мөнгөн тусламж авах ёсгүй. Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 39.12 дугаар зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлэхдээ Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10.2 дугаар зүйлд заасны дагуу Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар "Цэцэрлэгийн зөвлөл” байгуулна. Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дүгээр тушаалаар баталсан “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-ийг баримталж хандивын асуудлыг шийдвэрлэдэг. Хандивлагчаас санаачлан өгсөн хандив, буцалтгүй тусламжийн орлогыг “Сургууль цэцэрлэг хөгжүүлэх сан”-д бүртгэж авах, зарцуулах, хяналт тавих, мэдээ тайланд тусгах харилцааг энэ дүрмээр зохицуулдаг. Хэрвээ аливаа цэцэрлэгийн удирдлага өөрийн сайн дураар санаачлан өгсөн хандив, буцалтгүй тусламжийг хүлээн авсан тохиолдолд “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сан”-д төвлөрүүлж, захиран зарцуулж, тайлагнаж мэдээлэх ёстой. Сангийн хөрөнгийг төрийн сангийн дансанд байршуулах бөгөөд тусгай дэд данс нээж болно. Санд төвлөрсөн хөрөнгийг сургууль цэцэрлэг дээр бэлнээр хадгалахыг хориглодог. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулаагүй боловч нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зорилгоор цэцэрлэгт хандив, мөнгөн тусламж үзүүлж байгаа тохиолдолд ч энэхүү дүрмээр зохицуулагдана. Хориглоно. Харин дээр дурдсан хууль дүрмээр бусад тохиолдлыг зохицуулна. Эрхлэгч хандивыг мөнгөн хэлбэрээр авч хэзээ ч болохгүй авахаар бол тусгай дэд санд шууд байршуулж дараа нь зарцуулалтыг тайлагнах ёстой. ................ нь 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2018 оны 06 дугаар сард ирсэн үүнээс өмнөх “Одтой жаалууд” төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан тиймээс би уг хүнийг ажлын шугамаар таньж мэднэ өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, ................ эрхлэгч 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ирснээс хойш хамт олныг сайн удирдсан, өмнө нь ................ эрхлэгч ажиллаж байхдаа асуудал гаргаад ажлаас чөлөөлөгдсөн уг нь улсын тэргүүн болж байсан цэцэрлэг байгаа юм сүүлийн 5 жилийн хугацаанд уг цэцэрлэгтэй холбоотой маш олон асуудал болж байна. Цэцэрлэгийн зөвлөл байгаа Дүүргийн Засаг даргын захирамжаар цэцэрлэгийн зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөллийг сонгодог, харин бусад төлөөллийг цэцэрлэг өөрөө сонгож саналаа оруулж засаг даргын захирамжаар баталгаажуулдаг. Шаардлагатай бол засаг даргын захирамжийг өгч болно. 7-11 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Уг нь ингэж болохгүй гэж маш олон удаа сургалт, семинарыг хийдэг. Манай байгууллага, Нийслэлийн боловсролын газар зэрэг байгууллагуудтай хамтарч улирал бүр зохион байгуулдаг, эрхлэгч нар засаг даргатай гүйцэтгэлийн гэрээ байгуулахдаа энэ асуудлыг давхар оруулж өгсөн урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг маш олон удаа зохион байгуулж байсан...” гэх мэдүүлэг /2хх-135-136/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................ -ийн өгсөн: “... Тиймээ манай цэцэрлэгт 2018 оны 11 дүгээр сард Япон улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар сантехникийн засварын ажил хийгдсэн. Уг шугам сүлжээний засварын ажил хэсэгчилсэн байдлаар хийгдсэн санагдаж байна 4 хувааж хийсэн. 2018 оны 11 дүгээр сард эхлээд 12 дугаар сардаа багтааж дуусгасан санагдаж байна. Тухайн үед засвар хийгдэж байсан ангийн хүүхдүүд ирээгүй, сургалт ороогүй. Харин засваргүй ангийн хичээл сургалт хэвийн явагдаж байсан харин засвартай ирэхгүй ангийн хүүхдүүдээс зайлшгүй хичээлдээ хамрагдах, эцэг эх нь харах боломжгүй цөөхөн тооны хүүхдийг засваргүй ангид засвар дуустал цуг суралцуулж байсан. Тийм асуудал байхгүй шүү дээ засвартай байх үед засвар хийж байгаа ажилтан нар ачаалал ихтэй ажиллаж байна илүү гарсан хоол унднаас өгч байвал яасан юм бэ эрхлэгч хэлж байсан тухайн үед манай цэцэрлэгийн ажилтан нар хэл ам ихтэй дотоодын асуудлаа гадагш мэдээлж өгч шалгуулдаг тул наад асуудал чинь дэмий байх гээд багш нарын хурлын үеэр яригдаж байсан тухайн өдөр ирсэн хүүхдүүдийг ангийн багш бүртгэж няравт өгч нярвын бүртгэлийн нягтлан бодогч хянадаг юм...” гэх мэдүүлэг /2хх-170-171/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................ -ийн өгсөн: “... Би нарийн санахгүй байна. Тухайн үед эцэг эхийн хурал хийгээд хүүхдүүдийн сурах орчныг сайжруулна энэ тэр гэж яриад хандив өгсөн санагдаж байна. Надаас ямар нэгэн мөнгө, төгрөг нэхээгүй. ................ -ий дүү нь бас 1-2 жилийн хоцрогдолтой. Би өөрөө жирэмсэн ядраад байгаа юм. Бас ................ ийм өвчтэй үнэхээр хэцүү байна гэдгээ эрхлэгч ................ -д хэлээд хорооны нийгмийн ажилтантай уулзаад энэ байдлаа хэлсэн чинь манай хүүхдийг авсан...” гэх мэдүүлэг /2хх-173-174/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................ -ын өгсөн: “... Тиймээ би уг мөнгийг шилжүүлсэн нь үнэн. 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэхээр үүнээс өмнө байхаа манай охины ангийн багш ................ гэх эмэгтэй залгаад “цэцэрлэгийн 30 ойн арга хэмжээ болох гэж байгаа, хүүхдийнхээ сурч төгссөн цэцэрлэгт хандив өгөх боломжтой юу” гэж ярьсан, “таны хандив ангийн засвар үйлчилгээнд зарцуулагдана” гэж хэлсэн. Ингээд би зөвшөөрөөд тус өдөр өөрийн данснаас 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Би нэг л хүүхэдтэй ................ -ын ................ гэх хүү 2004 онд төрсөн одоо 17 настай Нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн 11ё ангид суралцдаг юм, 2007-2009 он хүртэл хугацаанд тус цэцэрлэгт суралцаж төгссөн юм. Тухайн үед ангийн багш нь ................ гэх хүн байсан. Яагаад элсэлт бүртгэлийн үеэр ярьсныг би мэдэхгүй байна, надад өөрийн таньж мэдэх найз нөхөд, ах дүү төрөл төрөгсдийнхөө хүүхдийн тус цэцэрлэгт оруулж өгсөн асуудал байхгүй ээ уг цэцэрлэгийг манай хүү ................ суралцаж төгссөн болохоор би хандивын 700.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-185-186/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................ -ийн өгсөн: “... Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэг нь 1989 оны 10 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдаж 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цэцэрлэг нээлтээ хийж байсан. Ингээд 2019 онд тус цэцэрлэгийн 30 жилийн ой болсон. Ойг тохиолдуулж багш ажилчдын хүүхдийн урлагийн тоглолт, ахмад хүндэтгэлийн цайллага зэрэг арга хэмжээ болсон. Мөн ойг угтаад 2019 оны 5 дугаар сард 800 хүүхдийн урлагийн тайлан тоглолт хийсэн. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэг 30 жилийн ойг тохиолдуулж цэцэрлэгийн коридорын ханыг будсан өөр ажил арга хэмжээ хийгдээгүй. Үүнээс өмнө 2018 онд төсвийн санхүүжилтээр болон хөрөнгө оруулалтаар камержуулалт, шугам сүлжээний ажил, гадаа тоглоомын талбайг шинэчилсэн зэрэг ажил арга хэмжээ хийгдсэн байсан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн 30 жилийн ойг тохиолдуулж иргэн, аж ахуй нэгжээс хандив тусламж авч байгаагүй. Миний мэдэхээр болон би өөрөө хандив тусламж аваагүй. 2019 оны 5 дугаар сард эцэг эхчүүдээс хандив тусламж авах талаар яригдаж байхад ................ эрхлэгч наадах чинь болохгүй юм байна шүү гэж хэлсний дагуу хандив тусламж аваагүй. Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн 30 жилийн ойг тохиолдуулаад цэцэрлэгийн сурах орчныг сайжруулах зорилгоор хандив тусламж цуглуулъя гэж багш нарын хурал дээр яригдаад эцэг хандаж эхлэх үед ................ эрхлэгч наад асуудал чинь хууль бус юм байна больцгооё гэж хэлээд больсон...” гэх мэдүүлэг /2хх-188-189/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................ -ын өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр тус цэцэрлэгийн 30 жилийн ой болсон. Уг ойн арга хэмжээг тохиолдуулж 2019 оны 5 дугаар сард 800 хүүхдийн тайлан тоглолт, 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 250 хүүхдийн тайлан тоглолт, 2019 оны 08 дугаар сард цэцэрлэгийн хичээл сургалт эхлэхээс өмнө цэцэрлэгийн доторх хана, шатыг будсан, цэцэрлэгийн гадна талын тоглоомын талбайг ................ гишүүний хандиваар засвар хийж намар хичээл жилээр нээлтээ хийсэн. Цэцэрлэгийн түүхийг харуулсан баримтад кино хийж хуурцагт буулгаж багш ажилчдад өгсөн. Ахмад настнуудыг хүлээн авах, мөн багш ажилчдаа хүлээн авах ажиллагааг зохион байгуулсан. Уг цэцэрлэгийн эрхлэгчээс гаргасан тушаал шийдвэрийг надад өгч би багш ажилчдад танилцуулдаг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн 30 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийн тушаал гарч байгаагүй. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн 30 жилийн ойг тохиолдуулж багш ажилчид нэг өдрийн цалингаа хандивлая, мөн төгссөн сурагч нарын эцэг эхчүүдээс хандив тусламж гуйя гээд ................ , ................ нарын нэр дээр Улаанбаатар хотын банканд данс нээгээд хандиваа уг дансанд хийе гэж ярилцаад данс нээсэн. Тэгээд мөнгө төгрөгөө хураах болоод хурал хийтэл ................ эрхлэгч орж ирээд “наад хандив авах асуудал чинь болохгүй юм байна шүү хууль бус юм байна” гэж хэлсэн. Тухайн үед ахмад ажилчид дугтуйтай мөнгө өгсөн. Багш нар нэг өдрийн цалингаа өгөөгүй байсан санагдаж байна. Эцэг эхчүүдээс мөнгө хурааж амжаагүй байсан санагдаж байна. Тиймээ би дээрх хууль дүрэм журмыг сайн мэднэ хүүхэд бүртгэх, элсүүлэх үед эцэг эхчүүдээс хүүхдээ сургахын тулд цэцэрлэгт хандив тусламж өгье гэх яриа өгүүллэг их байдаг. Миний хувьд надад тэгж хандаж байсан. Эцэг, эх байгаагүй, дээрх 30 жилийн ойн арга хэмжээгээр тайлан тоглолт хийгдэх үед нэг тасалбарыг 10.000 төгрөгөөр зарж цугларсан мөнгө нь тайлан тоглолт хийхэд гарсан зардал, ахмад ажилчид болон ажилчдаа хүлээн авахад зарцуулсан байх би цугларсан мөнгийг эрхлэгч ................ -д хүлээлгэн өгсөн. Би хууль бусаар хандив тусламж авч зарцуулсан асуудал байхгүй. 800 хүүхдийн тайлан тоглолтын зардал хаанаас гарсныг би мэдэхгүй байна. Харин намар болсон 250 хүүхдийн тайлан тоглолтод гарсан зардлыг тасалбараа зарж буцааж олсон. Цэцэрлэгийн засварын ажлыг хандив тусламжаар хийгээгүй ээ хаанаас гаргаж хийснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2хх-191-192/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................ -ийн өгсөн: “... Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн 30 жилийн ой 2019 оны 10 дугаар сард тохиосон тус ойг тохиолдуулж хүүхдүүд, багш, ажилчдын тайлан тоглолт, цэцэрлэгийн гадна талбайн тохижилт энэ нь төсвийн хөрөнгөөр хийгдсэн гэж яригдаж байсан, цэцэрлэгийн коридорын ханыг будсан зэрэг ажил арга хэмжээ зохион байгуулсан. Ажлын хэсэг гараагүй байхаа. 2018 оны 11-12 дугаар сарын үед байхаа багш нарын хурлын үеэр эрхлэгч ................ ................ бид хоёрыг “хадгаламжийн данс нээлгэ” гэж хэлсэн цэцэрлэгээс тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд хандив өгсөн хэдэн төгрөг болсныг одоо санахгүй байна. Тэрийг ямар ч байсан хийчих ой болохоор хэрэг болох байх гэж хэлсэн. Тэгэхээр ................ багш бид 2 “Жуков”-ын тэнд Улаанбаатар хотын банканд хадгаламжийн данс нээлгээд дэвтрийг ................ эрхлэгчид өгсөн. Мөн 2018 оны 11-12 дугаар сарын үед багш нарын хурлын үеэр ................ бид хоёрын нээсэн дансанд багш ажилчид хураалгаж байсан багш нар 40,000 төгрөг, туслах багш 30,000 төгрөг, ажилчид 20,000 төгрөгийг сар бүр хураасан. 2 сард хураасан санагдаж байна нэг хурлын үеэр эрхлэгч ................ “наад мөнгө хураах чинь буруу юм шиг байна, наад мөнгөө буцаагаад багш, ажилчдад тараагаад өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ................ багш бид 2 мөнгө хураалгасан хүмүүст мөнгийг нь өгөөд гарын үсгийг нь зуруулсан. Ахмад ажилчдын өгсөн мөнгийг бэлэн аваад хадгаламжийн дэвтрийн хамт ................ эрхлэгчид өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-194/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................ -ийн өгсөн: “... 2018 оны 11-12 дугаар сард байхаа цэцэрлэгийн багш нарын хурлын үеэр “ахмад ажилчид мөнгө өгсөн тэрийг байршуулах данс хэрэгтэй байна угаасаа 30 жил удахгүй болох болохоор хуримтлал үүсгэе” гээд ................ багш бид хоёрыг хадгаламжийн данс нээгээдэх гэж хэлсэн ................ багш бид 2 Улаанбаатар хотын банканд хамтарсан хадгаламжийн данс нээсэн. Ингээд ахмад ажилчдын мөнгийг байршуулаад багш, ажилчдаас сар бүр хуримтлал үүсгэхээр мөнгө хураагаад хийж байсан. Тэгсэн 2019 оны хавар эрхлэгч ................ “наад мөнгө хураадаг ажил чинь болохгүй юм мөнгийг нь тараагаад өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь багш, ажилчдын хураалгасан мөнгийг буцааж өгөөд гарын үсэг зуруулсан. Харин ахмад ажилчдын хандивласан мөнгийг бэлнээр аваад хадгаламжийн дэвтрийн хамт эрхлэгч ................ -д өгсөн. Өөр хандив тусламж авч байгаагүй...” гэх мэдүүлэг /2хх-197-198/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................ -ын өгсөн: “... Тиймээ би уг мөнгийг шилжүүлсэн. Манай эгч ................ -ийн ................ нь дээрхи мөнгийг шилжүүлчих гээд нэг данс өгсөн. Тэгээд шилжүүлсэн. Ямар учиртай вэ гэхээр эгчийн том хүү ................ -ын ................ /2015 оны 6 дугаар сарын 25-нд төрсөн эрэгтэй/-г Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт оруулах гэсэн чинь харьяаллын бус болоод байсан. Тэгээд тус цэцэрлэгт оруулахад хандив өгдөг, уг мөнгө нь цэцэрлэгийн камер суурилалтад зарцуулагдах мөнгө гэж эгч ярьж байсан. Тэгээд ................ тус цэцэрлэгт ороод хавар бараг төгсөөгүй ээжтэйгээ цуг Солонгос явсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /2хх-200/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................ -ийн өгсөн: “... Би эрхлэгч ................ -ээс асуусан чинь “цэцэрлэгийн 30 жилийн ой болох гэж байна, сайн дураараа хандив өгөх юм уу” гэж асуусан. Өмнө нь ч гэсэн сайн дураараа хандив өгөх эцэг эхчүүд байвал надтай уулзуулаарай гэж ................ эрхлэгч хэлж байсан болохоор би асуусан юм. Ингээд би эрхлэгч ................ -ийн дансыг аваад ................ -д өгсөн. Тэгээд хандив өгсөн байх хэдэн төгрөгийг шилжүүлснийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2хх-202/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................ -ын өгсөн: “... Тус цэцэрлэгийн 30 жилийн ойн арга хэмжээний тайлан, хурлын тэмдэглэлүүд, хандивын зарцуулалтын талаарх баримт материалыг шаардахад нягтлан бодогчийн хамт архивын баримт бичгээс хайхад тийм баримт байгаагүй...” гэх мэдүүлэг /3хх-139/,
Гэрч ................ -ийн “Хаан” банк дахь ................ тоот дансны хуулга /2хх- 100/,
“.............” ХХК-ийн “Хаан” банк дахь дансны хуулга, нийт 6.400.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн /2хх-118-120/,
Мөрдөгч, комиссар .............-ны 2021 оны 6 сарын 25-ны өдрийн 8 дугаартай магадалгаа /2хх-207-250, 3хх-1-29/,
Нийслэлийн Боловсролын газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2/612 дугаартай албан бичиг 2018-2020 оны Хамран сургах тойрог тогтоох тухай тушаал /4хх-223-230/,
“............. ” ХХК-ийн дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-35/,
Шүүгдэгч ..............-ийн эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-98/,
Шүүгдэгч ..............-ны эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-99/,
Шүүгдэгч ..............-ийн эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-101/,
Шүүгдэгч ..............-н эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-102/,
Шүүгдэгч ..............-ийн эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-103/,
Шүүгдэгч ..............-ын эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-104/ зэрэг нотлох баримтууд хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нараас авсан гэрч болон хохирогчийн мэдүүлэг нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нараас “...шүүгдэгч нарын үйлдэл хахууль авах, хахуул өгөх гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хандив өгсөн, хандивын мөнгөөр цэцэрлэгт засвар хийсэн, камер суурилуулсан, ойн арга хэмжээнд зарцуулсан... гэх тайлбаруудыг гарган мэтгэлцэх боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтууд нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.
Аливаа хандив нь тодорхой дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулагдсан байх ёстой. Гэтэл шүүгдэгч.............. , .............. , .............. , .............. , .............. , .............. , .............. , .............. , .............. нар нь Нийслэлийн 129 дүгээр цэцэрлэгт оруулахын тулд ямар ч дүрэмгүй, үйл ажиллагаанд зориулалгүй, санал болгосон, нэхсэн мөнгийг нь өгч буй нь тэднийг энэ хууль бус ажиллагаанд оролцоогүй болохыг харуулахгүй. Нөгөөтээгүүр шүүгдэгч .............. нь бусад шүүгдэгч нараас авсан мөнгийг албан ёсоор цэцэрлэгийн үйл ажиллагаа, ойн арга хэмжээ, засвар зэрэгт зарцуулсан тухай бичиг баримт байхгүй байгаа нь тэднийг гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй хэрэг болохоос хандив өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч .............. нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа тус цэцэрлэгт хүүхдээ элсүүлэхийг хүссэн эцэг, эхчүүдийн ашиг сонирхлын үүднээс, хамран сургах тойргийн хүүхдийг цэцэрлэгт элсүүлсний хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, мөн хамран сургах тойргийн бус хүүхдийг цэцэрлэгт элсүүлсэн буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 9 хүнээс өөрийн “Хаан” банкны дансаар дамжуулан нийт 7,800,000 төгрөгийн хахууль авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “... Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол...” гэмт хэргийн шинжийг,
мөн шүүгдэгч.............. , .............. , .............. , .............. , .............. , .............. , .............. нарын үйлдсэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол...” гэмт хэргийн шинжийг,
шүүгдэгч.............. , .............. нарын үйлдсэн нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан,...“ гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулан тодорхойлж байна.
Хахууль авах гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйл явдлаа хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар төгсдөг бөгөөд хахууль өгөх гэмт хэргийн онцлог шинж нь өгөгч, авагч талуудын харилцан сонирхол нэгдлийн илэрхийлэл байдгаараа онцлогтой.
Энэ гэмт хэрэг нь эрх мэдэлтэй албан тушаалтнаар хууль бусаар, цөөн тохиолдолд хууль ёсны мэт боловч хахууль өгөгч тал нь өөрөө ашиг олох, хахууль өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхгүй хийлгэж, нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”...гэж,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно: 7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах; 7.1.5.албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах; 7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх; 7.1.7.албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж,
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасан “Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах”,
Нийтийн албан тушаалтан гэдэг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1.4748, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна... Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч... тус тус хамаарна. Шүүгдэгч ..............-ийн гэмт үйлдэл нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч .............. овогт ..............-ийн .............. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
шүүгдэгч ..............овогт..............-ын.............., ..............овогт ..............-ны .............. нарт Эрүүгийн хулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;
шүүгдэгч .............. овогт ..............-ийн.............. , .............. .............. овогт ..............-ы.............. , .............. овогт ..............-ийн.............., .............. овогт ..............-ын.............. , ..............овогт ..............-ийн.............. , .............. овогт ..............-ын.............. , .............. овогт ..............-ы .............. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэрх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Иймд шүүгдэгч.............. , .............. , .............. , .............. , .............. , .............. , .............. , .............. , .............. , .............. нарын гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ...нийтийн албан тушаалд томилогдох эрхийг таван жилээс найман жилийн хугацаагаар хасч, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжтэй хэмжээний төгрөгөөр торгох ...” гэж хуульчилсан байсан бол 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өөрчлөлтөөр “...нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилээс найман жилийн хугацаагаар хасаж, хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасч, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж хуульчилсан байсан бол 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өөрчлөлтөөр “...нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хасаж, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял .... гэж гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, агуулга хүндэрсэн байна.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ.
Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон урьд үйлчилж байсан хуулиудын аль хөнгөнийг хэрэглэх явдал бөгөөд шинэ хуулийг түүнээс өмнөх үйл баримтад хэрэглэх гэсэн зарчмыг удирдлага болгодог. Энэ нь шүүгдэгч нарын эрх байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.
Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч ..............-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,
шүүгдэгч.............. , .............. , .............. , .............. , .............. , .............. , .............. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох,
шүүгдэгч .............. , .............. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж шүүгдэгч.............. , .............. , .............. , .............. , .............. , .............. , .............. , .............. , .............. , .............. нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацааг тогтоолоо.
Гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.800.000 төгрөгийг шүүгдэгч ..............-ээс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .............. овогт ..............-ийн ..............-г үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч .............. овогт ..............-ийн.............. , ............. ............. овогт ..............-ны.............. , .............. овогт ..............-ийн.............. , .............. овогт ..............-ын.............. , .............. овогт ..............-ийн.............. , .............. овогт ..............-ын.............. , .............. овогт ..............-ны ..............-ын нарыг тус бүрийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч .............. овогт ..............-ын.............. , .............. овогт ..............-ны .............. нарыг тус бүрийг албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ..............-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох,
шүүгдэгч.............., .............. , .............. , .............. , .............. , .............. , .............. нарыг тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох,
шүүгдэгч .............. , .............. , .............. нарыг тус бүрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар .............., .............. , .............. , .............. , .............. , .............. , .............. , .............. , .............. , .............. нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар.............. , .............., .............., .............., .............., .............., .............., .............., .............., .............. нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ..............-с шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7.800.000 төгрөгийг хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж улсын орлогод шилжүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч.............., .............., .............., .............., .............., .............., .............., .............., .............., .............., ..............нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба.............., .............., .............., .............., .............., .............., .............., .............., .............., .............. нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл.............., .............., .............., .............., .............., .............., .............., .............., .............., ..............нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС