Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2019/02469

 

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2019/02469

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.И-гийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Д.Ц-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй хөрөнгөжсэн 1.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Игийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.И нь Д.Цд холбогдуулан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар 1.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б.Өгэх хүн Б.Ид Солонгосын виз гаргадаг хүн байна уу, зуучилж өгөөч гэсэн. Эдгээр хүмүүсийн хооронд 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан. Б.И Д.Цд хандаж, Б.Өнөрбаярт Солонгосын виз гаргуулахыг хүсч, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөгийг Өнөрбаяраас гэж шилжүүлсэн. Визийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9-д зааснаар гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах, хөдөлмөр эрхлэх талаар иргэдэд зуучлах үйл ажиллагааг заавал тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхийг заасан. Д.Ц, Б.И нарын хооронд байгуулагдсан үүргийн эрх зүйн харилцаа хүчин төгөлдөр бус гэж үзээд шилжүүлсэн 3.000.0000 төгрөгөө нэхэмжилсэн. Д.Ц 3.000.000 төгрөгөөс 1.500.000 төгрөг буцааж өгсөн. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Д.Цгоос 1.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Цгийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анх Б.И Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар 2019 оны 04 сарын 03-ны өдөр хэргийг шүүгчийн захирамжаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй. Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд Хаан банкны дипозит дансны хуулгаар хариуцвал зохих этгээд Д.Ц биш болох нь нотлогдоно. Гэтэл нэхэмжлэгч Д.Цг хариуцагчаар татсан. Д.Цгийн зүгээс Б.Игийн хуулиар хамгаалагдсан ямар эрх, ашгийг зөрчсөн юм бэ. Түүний өмнө ямар үүрэг хүлээчихээд биелүүлэхгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй юм бэ. Хаан банкны дипозит дансны хуулгаар мөнгө Б.Өнөрбаярын данснаас Ц.Эгэх хүний дансанд орсон. 5057218700 гэсэн данс Д.Цгийнх биш,Ц.Эгэх хүний данс болох нь шүүхэд гаргаж өгсөн итгэмжлэлээр тогтоогдоно. Б.И Д.Цгийн хүү Ц.Эрдэнээс виз гаргаж өгнө гэж 1.500.000 төгрөг авсан. Солонгосын виз гараагүй, Ц.ЭАмерик рүү виз мэдүүлж явсан. Ингэхдээ Б.Игоос 3.000.000 төгрөг зээлсэн. Визны асуудал Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдсан. Эрүүгийн хэрэгт Б.Өхохирогчоор тогтоогдож, Б.Иг залилан мэхэлсэн гэж татаад хэрэг шийдэгдсэн. Хохирогч Б.Өхохирол төлбөр барагдуулж авсан. Энэ асуудал дуусчихсан. Визтэй холбоотой асуудал Б.Итой яригддаг болохоос Д.Цтой огт хамааралгүй. Д.Ц зөвхөн гэрчээр асуугдсан. Гэтэл өнөөдөр Д.Ц Б.Игоос виз гаргаж өгнө гэж 3.000.000 төгрөг авсан мэтээр ярих нь үндэслэлгүй. Б.И Б.Өнөрбаяраас мөнгө авч, өөр хүн рүү шилжүүлчхээд эцэст нь Д.Ц хүүгийнхээ гуйлтаар Б.Ид 2.000.000 төгрөг шилжүүлснээр үүрэг хүлээж байгаа юм уу, үгүй. Хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан Б.Игийн мэдүүлэгт Д.Цгоос 2.000.000 төгрөг авсан гэж мэдүүлсэн. Гэтэл яагаад өнөөдөр Д.Цгоос 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаа юм бэ. Б.Өмөнгө шилжүүлсэн юм бол нэхэмжлэгч юм уу, мөнгө авсан хүн Ц.Эюм бол хариуцвал зохих этгээд нь Ц.Эболж таарна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Б.Өмөнгө шилжүүлсэн. Энэ нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул хэрэгсэхгүй болгох боломжтой. Б.Өнөрбаяр, н.Байгалмаа нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Б.И Солонгосын виз гаргаж өгнө гээд бэлнээр 5.000.000 төгрөг авсан гэх мэдүүлэг байдаг. Гэрч нар Д.Цг виз гаргана гэж мөнгө авсан гэж хэлээгүй. Б.И н.Байгалмаагийн шавь. н.Байгалмаа шавьдаа итгэж виз гаргуулахаар мөнгө өгсөн болохоос Д.Ц виз гаргана гэсэн гэвэл мөнгө өгөхгүй. Д.Ц виз гаргахаар зуучилсан бол баримт, гэрээ нь хаана байгаа юм бэ. Хэрэгт Д.Ц хамааралгүй, хариуцагч биш. Ц.Эрдэнийн данс руу Б.И 3.000.000 төгрөг шилжүүлж, 2.000.000 төгрөг буцааж авсан. 1.000.000 төгрөг дутуу бол Ц.Эхэзээ Монголд ирнэ. Тэр үед нь нэхэмжлэл гаргах боломжтой. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Д.Цд холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсэн 1.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь мөнгийг би хүлээн аваагүй, хариуцвал зохих этгээд биш гэж бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

            Б.И нь Б.Өгэх хүнд БНСУ-д ажлын виз гаргаж өгөхөд зуучилна гэж 5.000.000 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр бэлнээр авч, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Ц.Эрдэнээгийн Хаан банк дахь 5057218700 тоот харилцах данс руу 3.005.000 төгрөгийг Өнөрбаяраас гэсэн гүйлгээний утгатайгаар өөрийн Хаан банк дахь 5057239990 тоот харилцах данснаас шилжүүлжээ.

            Улмаар өөрийн Хаан банк дахь 5057239990 тоот харилцах дансанд Ц.Эрдэнээгийн Хаан банк дахь 5057218700 тоот харилцах данснаас 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх 6 удаагийн гүйлгээгээр орж ирсэн 1.500.000 төгрөгийг хүлээн авсан, үлдэгдэл 1.500.000 төгрөгөө гаргуулахаар шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч нь хүү Ц.Эрдэнээгээс олгосон итгэмжлэлийн дагуу түүний данснаас Б.И руу мөнгө шилжүүлсэн, Б.Игоос мөнгө хүлээн авсан хүн бол хүү Ц.Эрдэнэ, Б.Ид бэлэн өгсөн 500.000 төгрөгтэй нийлээд 2.000.000 төгрөгийг манай хүү төлсөн гэж татгалзлаа тайлбарлав.

Хэрэгт авагдсан Ц.Эрдэнээс Д.Цд олгосон итгэмжлэлээр Ц.Эрдэнийн Хаан банк дахь 5057218700, 5033538284 тоот данснаас бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийх, зарлага орлого хийх, төлбөр тооцоо шилжүүлэх, карт сэргээлгэх, шинээр авах, хуулга авах зэрэг эрхийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 3 жилийн хугацаатайгаар олгожээ.

Ц.Эрдэнийн Хаан банк дахь 5057218700 данснаас нэхэмжлэгчийн данс руу хийгдсэн 6 удаагийн гүйлгээний утга дээр Цолмонгоос, Цоомоогоос гэж бичигдсэн бөгөөд хариуцагч нь итгэмжлэлийн дагуу хүүгийнхээ өмнөөс шилжүүлэхдээ шилжүүлэг хийж байгаа болохоор өөрийнхөө нэрээр гүйлгээг хийсэн гэж тайлбарласан боловч эхний 5 гүйлгээ итгэмжлэл олгохоос өмнө буюу 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хийгдсэн байгаагаар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Ц.Эээж Д.Цд итгэмжлэл олгохоос өмнө өөрийн данснаас гүйлгээ хийхдээ ээжийнхээ нэрээр шилжүүлсэн байгаа нь Д.Цг хариуцвал зохих этгээд мөн гэж дүгнэх үндэслэл болж байна.

            Б.Өнөрбаяраас Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст гомдол гаргаж, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б.Ид холбогдуулан 180804994 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.

            Уг хэрэг бүртгэлтийн хэргээс татан авсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр Б.И нь өөрийн таньдаг хүнээр дамжуулж, виз гаргаж өгөхөөр болж, 5.000.000 төгрөгийг Б.Өнөрбаяраас шилжүүлэн авч, 2.200.000 төгрөгийг буцаан төлж, үлдэгдэл мөнгийг төлөөгүй байжээ.

Дээрх хэрэг бүртгэлтийн хэрэгт Б.И, Д.Ц нар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Д.Ц нь Б.Ид 2.000.000 төгрөгийг буцаан өгсөн талаар мэдүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Б.Иг Д.Цгоос 2.000.000 төгрөг авсан учир 1.000.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ.

Зохигчийн хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн боловч БНСУ-д ажиллах хүч гаргах үйлчилгээ нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.1-д гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар иргэдэд зуучлах үйлчилгээ эрхлэх гэж зааснаар тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаанд хамаарах бөгөөд хариуцагч нь энэ төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаггүй болох нь зохигчийн өөрийн тайлбараар тогтоогдлоо.

Иймд талуудын хооронд үүссэн зуучлалын гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл болж байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчид мөнгийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд төлбөл зохих төлбөр 1.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тохирох тэмдэгтийн хураамжийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ:

                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цгоос 1.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28.550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 


 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                             Ч.МӨНХЦЭЦЭГ