Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/201

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Хохирогч Д.Батдорж,

Шүүгдэгч Ж.Лхагвадорж, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэлэн овгийн Жигжидсүрэнгийн Лхавгадоржид холбогдох 2226002810184 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 33 настай, регистрийн дугаар ЙМ89052334, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, малчин, ам бүл 5, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 04 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Гэлэн овгийн Жигжидсүрэнгийн Лхавгадорж.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

  Шүүгдэгч  Ж.Лхавгадорж нь 2022 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 00 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр багийн нутаг “Бумбат” гэх газар нутаглаж байсан хохирогч Д.Батдоржийг үл ялих зүйлээр шалтаглан зүүн мөр хэсэгт нэг удаа, улмаар гэрт байсан сандлаар толгойн ар дагз хэсэг рүү нь нэг удаа цохисон, баруун хөлийн өвдөг хэсэгт 2-3 удаа дэвссэний улмаас эрүүл мэндэд нь баруун өвдөгний урд чагтан холбоосны суналт, хэсэгчилсэн урагдал, тархи доргилт, толгойд шарх, баруун, зүүн гарт зулгаралт  бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Лхагвадорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний түмэн буруу. Шөнө унтаж байхад нь Батдорж ахыг зодсон нь үнэн.” гэв.  

 

Хохирогч Д.Батдорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тэр шөнө намайг унтаж байхад зодсон нь ямар нэг санаа өвөрлөсөн үйлдэл гэж бодож байна. Айлын гэрт шөнө орж ирээд сандал аваад дайрсан. Сая хавтаст хэргээс бүгдийг нь ярьж байна. Энэ хүн миний хүүхэд шиг ийм залуу байгаа юм. Тэр үед согтуу байсан уу, үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Манай гэрийн хаалгыг гаднаас нь давхар уяагаар хүлээд гарахын аргагүй болгочихсон. Энэ хүнийг санаатайгаар намайг цааш нь харуулчих санаатай байсан гэж би бодож байна. Яагаад ийм бодол төрж байна вэ? гэвэл би маш их хэмжээний цус алдсан. Хоёр хүүхэд маань 4, 5 дугаар ангийн хүүхдүүд. Тэр хоёр маань маш их хэмжээний цус хараад учраа олохгүй байсан. Тэгэхээр нь “аав нь гайгүй байхаа” гэж хэлээд аяганыхаа марлиар толгойгоо боочихоод чангалаад байсан чинь цус гарах нь арай гайгүй болсон. Тэгээд эргээд шууд хэвтсэн чинь толгой эргээд байсан. Тэгэхээр нь “миний хүү босоод бор цайгаа халаагаадах” гээд цай халааж уусан чинь арай гайгүй болсон. Тэгээд хоёр хүүхдэдээ “миний хоёр хүү урд талын айл руу яваад эмнэлэг  дуудаадах” гээд явуулсан. Тэгээд манай хүүхдүүд урд айлын хүмүүсийг дагуулаад ирээд эмнэлэг авч явсан. Одоогоор миний хөл бүрэн нугарахгүй, задгай талбайд сууж, босож чадахгүй байгаа. Энэ зөөлөн эдийн гэмтэл гэдэг чинь зүгээр болдоггүй юм байна. Би зүгээр унтаж байгаад хүүхэд шигээ хүнд зодуулсанд гомдолтой байна.  Би ДШЛ ХХК-ий захирал ажилтай. 500000 төгрөгийн цалингаар тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Ажилгүй байсан 3 сарын цалин 1,500,000 төгрөг, бензиний зардал 799,425 төгрөг, эмчилгээний зардалд 3,510,000 төгрөг, нийт  5,809,425 төгрөг нэхэмжилж байна. Мөн миний хөл бүрэн эдгээгүй, цаашид Эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул цаашид гарах зардлаа нэхэмжилнэ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч Д.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр багийн нутаг “Бумбат” гэх нэртэй газар байдаг хөдөө гэртээ унтаж байсан. Шөнийн 00 цагийн үед манай гэрт хүн орж ирээд “гэрлээ асаа” гээд байхаар нь “бид нар амарч байна” гэсэн чинь гэрийн хаалга дотроосоо гадагшаа онгойгоод мотоциклийн гэрэл туссан. Зуухны хажууд байсан модон сандлыг гартаа бариад “юу гэнээ пизда чинь” гээд баруун гартаа бариад хүрээд ирсэн. Босохын хооронд баруун хөлийн өвдөг хэсэг дээр 2-3 удаа дэвссэн. Өндийнгүүт толгойн ар дагз хэсэг рүү сандлаар цохисон. Зүүн мөр хэсэг рүү цохисон. Тэгээд өндийхөд ар дагз руу халуун оргиод цус гоожсон, гэрийн зүүн талд унтаж байсан 2 хүүхэд орилоод босоод ирсэн. Сандлыг авах гээд босоод ирсэн чинь сандлаа шидчихээд гарч яваад гэрийн хаалга гаднаас нь онгойлгохгүй уяад явчихсан. Тэгэхдээ өөрөөс чинь амиа хамгаалж байгаа юм шүү гээд байсан. Би хаалгаа түлхэж завсар гаргаад уяаг нь хайчаар хайчилж онгойлгоод гэрээс гарахад явчихсан байсан. Ж.Лхавгадорж гэдгийг нь мотоциклийн гэрэлд хараад таньсан, бас сандлаар цохисных нь дараа гарахын өмнө хүүхдүүд гэрэл асаахад харсан байсан. Ж.Лхавгадоржийг морь мал уядаг л гэж таньдаг. Урьд нь 2010 онд миний саран тосгууртай, гал тамгатай, хонгор морийг хулгайлаад цагдаа гэж явалгүйгээр мөнгийг нь надад өгч байсан. Тухайн үед надад 600,000 төгрөг өгөөд салж байсан. Одоо манай хөдөө гэрээс 7-8 километр зайтай байдаг. Тэр шалтгаанаас цохьсон байх гэж бодож байна. Толгой хагарсан, тэрэнд 4 оёдол тавиулсан, зүүн мөрний хэсэг хөх няц болсон, баруун хөлний өвдөгний ар, гуя шилбэ одоогоор эрээн шаазгай байгаа. Өвдөгний чагтан холбоос зөөлөн эдийн гэмтэлтэй байна. Тухайн үед морь уядаг Тэлмүүн, Пүрэвбат гээд 2 хүүхэд гэрийн зүүн талд унтаж байсан. Би гэрийн баруун хойд талд унтаж байсан өөр хүн байгаагүй. Эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилнэ, гомдолтой байгаа. Зүгээр хэвтэж байгаад хүнд зодуулсан. Миний толгойноос цус их гарсан, гэрт байсан 2 хүүхэд цус харснаас шоконд орсон, шөнө орой ойр байдаг айл руу явж хүн дуудах гээд нохойд хөөгдөөд айж цочсон, сэтгэл санааны дарамттай байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №692 дугаартай  шинжээчийн 1. “Үзүүлэгч Д.Батдоржийн биед баруун өвдөгний урд чагтан холбоосны суналт, хэсэгчилсэн урагдал, баруун тойгны дотор холбоосны суналт, тархи дориглт, толгойд шарх, баруун, зүүн гарт зулгаралт, баруун хөлний өвдөгний үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 

3. Дээрх баруун өвдөгний урд чагтан холбоосны суналт, хэсэгчилсэн урагдал, гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 

4. Тархи доргилт, толгойд шарх, баруун, зүүн гарт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 58-61 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Тарагт сумын эрүүл мэндийн тасгийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №29 дугаартай “...М.Мөнхцэцэг 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, төрөх хугацаа 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр” гэсэн эмнэлгийн тодорхойлолт, охин Х.Болортуяагийн 6240000059, хүү Л.Болор-Анандын 0000601108, хүү Л.Доржсамбуугийн 0000590879 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд,  Шар овгийн Мөнхдэлгэрийн Мөнхцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “...Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого”-ын баримт,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “...22260002810184 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 29 хуудас/ зэрэг болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.Лхагвадоржид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогчид хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

            Улсын яллагч  Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч  Ж.Лхавгадорж нь 2022 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 00 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр багийн нутаг “Бумбат” гэх газар нутаглаж байсан хохирогч Д.Батдоржийг үл ялих зүйлээр шалтаглан сандлаар зүүн мөр хэсэгт нэг удаа, толгойн ар дагз хэсэг рүү нь нэг удаа цохисон, баруун хөлийн өвдөг хэсэгт 2-3 удаа дэвссэний улмаас эрүүл мэндэд нь баруун өвдөгний урд чагтан холбоосны суналт, хэсэгчилсэн урагдал, тархи доргилт, толгойд шарх, баруун, зүүн гарт зулгаралт  бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ж.Лхавгадорж нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнийн 00 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт  сумын 4 дүгээр багийн  нутаг дэвсгэрт байх Бумбат гэх газар нутаглаж байсан Батдоржийн гэрт түүнийг унтаж байхад нь үл ялих зүйлээр шалтаглан сандлаар зүүн мөр хэсэгт нэг удаа цохьсон толгойны ар хэсэг рүү нэг удаа цохьсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,  мөн баруун хөлийн өвдөг хэсэгт хоёроос гурван удаа дэвссэний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.Лхагвадорж нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчаас тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуульд заасан 2 зүйл ангиар зүйлчилж, гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлсэн.  Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэргийн хэд хэдэн шинж, хэд хэдэн удаагийн эс үйлдэхгүйгээр үйлдсэн үргэлжилсэн шинжтэй гэмт хэрэг гэж үзэж байгаатай санал нийлэхгүй байна. Энэ гэмт хэрэг нь үргэлжилсэн шинжтэй гэмт хэрэг учраас хүнд гэмт хэрэгт нь багтааж, гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

 Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ж.Лхагвадоржийг 2022 оны 06 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнийн 00 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 04 дүгээр багийн нутагт “Бумбат” гэх нэртэй газарт нутаглаж байсан Д.Батдоржийн гэрт түүнийг унтаж амарч байхад нь үл ялих зүйлээр шалтаглан зүүн мөр хэсэгт нэг удаа, улмаар гэрт байсан сандлаар толгойн ар дагз хэсэг рүү нь нэг удаа тус тус цохисны улмаас эрүүл мэндэд нь “Тархи доргилт, толгойд шарх, баруун, зүүн гарт зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Мөн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнийн 00 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр багийн нутагт “Бумбат” гэх нэртэй газарт нутаглаж байсан Д.Батдоржийн гэрт түүнийг унтаж амарч байхад нь үл ялих зүйлээр шалтаглан баруун хөлийн өвдөг хэсэгт 2-3 удаа дэвссэний улмаас эрүүл мэндэд нь баруун өвдөгний урд чагтан холбоосны суналт, хэсэгчилсэн урагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

 Шүүгдэгч Ж.Лхагвадорж нь 2022 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 00 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр багийн нутаг “Бумбат” гэх газар хохирогч Д.Батдоржийг гэртээ унтаж байхад орж ирж үйл ялих зүйлээр шалтаглан  нэг удаагийн үйлдлээр  хохирогч Д.Батдоржийн баруун хөлийн өвдөг хэсэгт 2-3 удаа дэвсэж, сандлаар зүүн мөр хэсэгт болон толгойн ар дагз хэсэгт тус тус 1 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойд шарх, баруун, зүүн гарт зулгаралт бүхий хөнгөн хохирол, баруун өвдөгний урд чагтан холбоосны суналт, хэсэгчилсэн урагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №692 дугаартай  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Лхагвадорж нь хохирогч Д.Батдоржийн эрүүл мэндэд “тархи доргилт, толгойд шарх, баруун, зүүн гарт зулгаралт бүхий хөнгөн хохирол, баруун өвдөгний урд чагтан холбоосны суналт, хэсэгчилсэн урагдал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгчийн  нэг удаагийн үйлдлээр нэг цаг хугацаанд учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзлээ.

 

          Иймд Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ж.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч Ж.Лхагвадоржийн нэг удаагийн үйлдлээр хохирогч Д.Батдоржийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр учруулсан үйлдлийг хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан гэж үзэх үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгох нь зүйтэй байна. 

 

 Шүүгдэгч Ж.Лхагвадорж нь 2022 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 00 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр багийн нутаг “Бумбат” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Батдоржийн баруун хөлийн өвдөг хэсэгт 2-3 удаа дэвсэж, сандлаар зүүн мөр хэсэгт болон толгойн ар дагз хэсэгт тус тус 1 удаа цохиж зодсоны  улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойд шарх, баруун, зүүн гарт зулгаралт,  баруун өвдөгний урд чагтан холбоосны суналт, хэсэгчилсэн урагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

          Шүүгдэгч Ж.Лхагвадорж нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан:

 

Хохирогч Д.Батдоржийн “...Би 2020 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр багийн нутаг “Бумбат” гэх нэртэй газар байдаг хөдөө гэртээ унтаж байсан. Шөнийн 00 цагийн үед манай гэрт хүн орж ирээд, гэрлээ асаа гээд байхаар нь бид нар амарч байна гэсэн чинь гэрийн хаалга дотроосоо гадагшаа онгойгоод мотоцикпын гэрэл туссан. Зуухны хажууд байсан модон сандлыг гартаа бариад “юу гэнээ пизда чинь” гээд баруун гартаа бариад хүрээд ирсэн. Босохын хооронд баруун хөлийн өвдөг хэсэг дээр 2-3 удаа дэвссэн. Өндийнгүүт толгойн ар дагз хэсэг рүү сандлаар цохисон. Зүүн мөр хэсэг рүү цохисон. Тэгээд өндийхөд ар дагз руу халуун оргиод цус гоожсон, гэрийн зүүн талд унтаж байсан 2 хүүхэд орилоод босоод ирсэн. Сандлыг авах гээд босоод ирсэн чинь сандлаа шидчихээд гарч явахдаа гэрийн хаалга гаднаас нь онгойлгохгүй уяад явчихсан. Тэгэхдээ өөрөөс чинь амиа хамгаалж байгаа юм шүү гээд байсан. ...Би хаалгаа түлхэж завсар гаргаад уяаг нь хайчаар хайчилж онгойлгоод гэрээс гарахад явчихсан байсан. Ж.Лхавгадорж гэдгийг нь мотоциклийн гэрэлд хараад таньсан, бас сандлаар цохисных нь дараа гарахын өмнө хүүхдүүд гэрэл асаахад харсан байсан. Ж.Лхавгадоржийг морь мал уядаг л гэж таньдаг. Урьд нь 2010 онд миний саран тосгууртай, гал тамгатай, хонгор морийг хулгайлаад цагдаа гэж явалгүйгээр мөнгийг нь надад өгч байсан. Тухайн үед надад 600,000 төгрөг өгөөд салж байсан. Тэр шалтгаанаас цохьсон байх гэж бодож байна. Толгой хагарсан, тэрэнд 4 оёдол тавиулсан, зүүн мөрний хэсэг хөх няц болсон, баруун хөлний өвдөгний ар, гуя шилбэ одоогоор эрээн шаазгай байгаа. Өвдөгний чагтан холбоос зөөлөн эдийн гэмтэлтэй байна. Эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилнэ, гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №692 дугаартай  шинжээчийн “1. Үзүүлэгч Д.Батдоржийн биед баруун өвдөгний урд чагтан холбоосны суналт, хэсэгчилсэн урагдал, баруун тойгны дотор холбоосны суналт, тархи доргилт, толгойд шарх, баруун, зүүн гарт зулгаралт, баруун хөлний өвдөгний үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 

3. Дээрх баруун өвдөгний урд чагтан холбоосны суналт, хэсэгчилсэн урагдал, гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 

4. Тархи доргилт, толгойд шарх, баруун, зүүн гарт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 58-61 хуудас/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Лхагвадорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Батдорж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №692 дугаартай дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Ж.Лхагвадорж нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой  байна.

 

            Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Лхагвадоржийг хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Хохирогч Д.Батдорж нь шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Лхагвадоржоос гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5,809,425 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 799,145 төгрөгийн бензиний баримт, 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин болох 1,500,00 төгрөгийн цалингийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримт, эмчилгээний зардлын 1,392,116 төгрөгийн баримт, бусад зардалд166,950 төгрөгийн нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

             Хохирогчийн гаргаж хохирлын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, шүүгдэгч Ж.Лхагвадоржийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ж.Лхагвадоржоос 3,858,211 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Батдоржид олгож шийдвэрлэлээ.

 

           Хохирогч Д.Батдорж нь эмчилгээний зардал болон бусад зардалд 3,510,000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд 1,392,116 төгрөгийн хохирлын баримтыг ирүүлсэн бөгөөд 1,951,214 төгрөгийн хохирлын баримтыг ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

           Хохирогч Д.Батдорж нь шүүх хуралдаанд цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг болон хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ж.Лхагвадорж нь хохирогч Д.Батдоржид хохиролд 3,858,211 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Төрийн банкны 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч Д.Батдоржийн “Д.Батдорж миний бие Ж.Лхагвадоржоос 3,858,211 төгрөгийг хүлээж авлаа” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ж.Лхавгадорж нь хүний биед хөнгөн болон хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь үйл баримт тогтоогдсон тул прокуророос эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргасан боловч шүүхээс Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Прокурорын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн прокуророос шүүхэд шийлжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасны хүрээнд явагдах байсан гэж үзэж байна. Нэгэнт шүүхээс шүүгдэгч Ж.Лхавгадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Ж. Лхавгадоржийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “....Лхавгадорж нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө иргэн Батдоржийн гэрт согтуугаар үл ялих зүйлээр шалтаглан биед нь хөнгөн хохирол, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Улсын яллагчаас Ж.Лхавгадоржийн үйлдэлд 900,000 төгрөгөөр торгох санал гаргаж байна. Ж.Лхавгадорж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролоо барагдуулж, хохирогчоос уучлалт гуйж гэм буруугаа хүлээж байгаа нь хөнгөрүүлэх нөхцөл байдал хамаарч түүнд ял, шийтгэл оногдуулахдаа анхаарах нь зүйтэй байна. Нөгөө  талаасаа хуульд заасан хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлүүд байхгүй гэж өмгөөлөгчийн хувьд хараж байна. Залуу хүн алдаан дээрээ засаж, хүмүүжих, олны дунд өөрийн биеэ зөв авч явна гэж ойлгож байгаа. 0-11 насны 3 хүүхэдтэй, энхэр нь тун удахгүй төрөх гэж байгаа. Эдгээр нөхцөл байдалд сайн дүгнэлт хийх хэрэгтэй. Эхлээд хохирогчоос уучлалт гуйж чадахгүй, ах эгч нартаа хөөгдөөд явдаг ч үнэндээ очиж чадахгүй юм байна гэж хэлж байсан. Цагдаа дээр улаан нүүрээрээ уулзсан. Тэгээд харин уучлалт гуйсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Ж.Лхагвадоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

     

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гэлэн овогт Жигжидсүрэнгийн Лхавгадоржийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

     Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ Ж.Лхагвадоржид ø¿¿õýýñ îíîãäóóëñàí òîðãîõ ÿëûã Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан õóãàöààíä áèåë¿¿ëýýã¿é áîë ø¿¿õ áèåëýãäýýã¿é òîðãîõ ÿëûí àðâàí òàâàí íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé òºãðºãèéã íýã õîíîãîîð òîîöîæ õîðèõ ÿëààð ñîëèõ áîëîõûã мэдэгдсүгэй

 

            Шүүгдэгч Ж.Лхагвадорж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Д.Батдорж нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

     Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Лхагвадоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

1951214 төгрөгийг хэлэлцэхгүй орхилоо, цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх

 

ТОГТООХ нь:

 

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ж.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ж.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

             3. Шүүгдэгч Гэлэн овгийн Жигжидсүрэнгийн Лхавгадоржийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гэлэн овгийн Жигжидсүрэнгийн Лхавгадоржийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ Ж.Лхагвадоржид ø¿¿õýýñ îíîãäóóëñàí òîðãîõ ÿëûã Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан õóãàöààíä áèåë¿¿ëýýã¿é áîë ø¿¿õ áèåëýãäýýã¿é òîðãîõ ÿëûí àðâàí òàâàí íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé òºãðºãèéã íýã õîíîãîîð òîîöîæ õîðèõ ÿëààð ñîëèõ áîëîõûã мэдэгдсүгэй.

 

            4. Ø¿¿ãäýã÷ Ж.Лхагвасүрэн íü öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, хохирогч Д.Батдоржид 3,858,211 төгрөг төлсөн, хохирогч нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй áîëîõûã äóðäñугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Батдоржийн нэхэмжлэлээс 1,951,214 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Лхагвасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Лхагвасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦЭЦЭГЭЭ