| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2023/0127/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/280 |
| Огноо | 2023-03-02 |
| Зүйл хэсэг | 11.4.2.3., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/280
2023 03 02 2023/ШЦТ/280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Н.Өнөрбаяр,
хохирогч ........ ,
шүүгдэгч ........ , түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж“ танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ....... овогт ........-ны ........-д холбогдох 2206 00000 3623 дугаартай хэргийг шүүх 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
онгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ........ аймгийн ........ суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт........ дүүргийн ...... дүгээр хороо, ........ гудамжны 713 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, ....... овогтой ........ ........ /РД: ........ /.
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ............ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн ............ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “............” хотхоны ............ дугаар байрны ........... тоотод хамтран амьдрагч болох хохирогч ............-г жирэмсэн болохыг мэдсээр байж “миний найзтай алцганасан” гэх шалтгааны улмаас баруун гараараа цохиж зүүн талын 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл, хөлөөрөө дэвсэж өвчүү, баруун талын 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал гэмтэл, болон гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зүүн чихний хэнгэрэг, зүүн нүдний доод зовхи, хүзүү, хоолой, зүүн чихний дэлбэн, баруун шуу, бугалга, зүүн шуу, ар нуруу, зүүн гуяа зэрэг олон тооны цус хуралт, зулгаралт, хөнгөн, хүндэвтэр бүхий учруулж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “онц харгис хэрцгийгээр”, “жирэмсэн болохыг мэдсээр байж” мөн хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,
Мөн дээрх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “............” хотхоны ............ дугаар байрны ............ тоотод хамтран амьдрагч болох хохирогч ............-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэгт,
2022 оны 5 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг эрт байрлах “............” хотхоны гадна хохирогч ............-ийн эзэмшлийн ............улсын дугаартай цагаан өнгийн Хонда Фит /Honda fit/ маркийн тээврийн хэрэгсэл дотор түүнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар тээврийн хэрэгслийн хөгжмийг хөлөөрөө өшиглөж, үргэлжилсэн үйлдлээр тус хотхоны ............ дугаар байрны ............ тоот гэрт нь байхдаа Оппо А93 маркийн гар утсыг газарт шидэн хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ............ мэдүүлэхдээ: “...Би 9 дүгээр сарын 30-ны шөнө ............-ийнд очсон. Тэр өдрөөс 10 дугаар сарын 7-ны өдөр хүртэл согтуурлын байдалтай байсан. 10 дугаар сарын 7-ны өглөө ............ “чи намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуу байхдаа хүн зодсон юм байхдаа гэж гайхсан. Би 10 дугаар сарын 6-ны өдөр таталт өгөөд маргааш өглөө нь ............түргэн дуудаад надад дусал, тариа хийлгүүлж өгсөн. 10 дугаар сарын 6-ны өглөө манай найз ............-нд ирсэн. Би хардсан зүйл байхгүй. Би архи руу буруу өгөөгүй. ............-аас уучлалт гуйж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч............ мэдүүлэхдээ: “ ... Би ............-той ярих зүйл байсан болохоор “уулзах зав байна уу” гэж залгасан. ............ “ахынхаа төрсөн өдөрт байна, уулзах зав байна” гэж хэлсэн. Тухайн өдөр би найзтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ............ирээд хамт жаахан юм уусан. 10 дугаар сарын 6-ны өдөр ............гэдэг найз ирсэн гэж хэлж байна. Тэр өдөр биш 9 дүгээр сарын 30-ны өдөр найз нь ирсэн нь ............ гэдэг дугаараас найз руугаа залгасан болон камерын бичлэгээр нотлогдоно. Манай хуучин нөхөр 2 хүүхдийг маань авчирч өгөхөөр ирсэн. Тухайн үед би зодуулсан байсан. Би 2 удаа цагдаа дуудсан. Цагдаа ирэхээр ............миний амыг дарж хүн байхгүй юм шиг байж байгаад цагдааг явуулдаг. Би 10 дугаар сарын 1-ний өдөр ............-д зодуулаад зүүн чихний хэнгэрэг хагарсан, нүүр бүхэлдээ алаг эрээн болсон. 10 дугаар сарын 4-ний өдөр би дэвсүүлж хавиргаа хугалуулсан. Маргааш нь би гуйж байгаад түргэн дуудаж тариа хийлгүүлсэн. ............ өөрийгөө таталт өгсөн учраас түргэн дуудсан гэж хэлж байна. ............ надад “чамайг алчхаад өөрийнхөө амийг хорлосон болгоод цонхоор шиднэ” гэж дарамталдаг учраас “чиний бие муу байна аа, чамайг үзүүлье” гэж хэлээд намайг аврах болов уу гэж түргэн дуудсан. 10 дугаар сарын 7-ноос “би чамайг цагдаад өгөхгүй ээ” гэж хэлээд архи уулгахын зогсоосон. Миний дансанд 650.000 төгрөг байсан. Миний карт ............-д байсан шөнө дуудлагын архи дуудаж авч уусан. Миний бие хөдөлж чадахгүй байхад надтай бэлгийн харилцаанд орсон. Би тохиролцож бэлгийн харилцаанд ороогүй. Зүүн талын 2 хавиргыг 2 удаа цохисон /гараараа дүрсэлж үзүүлэв/. Намайг хүнтэй хардаад машины хөгжмийг эвдэлсэн. Гэрт ороод миний гар утсаар ярьж байгаад шидсэн. Эд зүйл устгасан гэдэг дээр 1.350.000 төгрөг баримтаар 2.342.177 төгрөг, шинээр 2 хуудас нотлох баримт гаргаж өгсөн тэр хохирлыг, цалингүй байсан өдрийн 1.500.000 төгрөг зэргийг нэхэмжилж байна...” гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс: 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-н 1-4/, тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын тогтоол /хх-н 79-81/, хохирогч ............-ийн өгсөн мэдүүлэг /хх-н 10-11, 13, 17-18/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай дүгнэлт /хх-н 23-24/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын ЦХ-3 Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас “...гэр бүлийн хүчирхийлэл болоод байна гээд утас тасарсан...дуудлага өгсөн утас............ ...10/07/2022 20:14:19 гэсэн дуудлага хүлээн авсан баримт, БЗДЦГ ЦХ-3 Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас “...нөхөр согтуу намайг зодоод байна...гэх дуудлага өгсөн утас............ ...10/07/2022 03:44:43 гэсэн дуудлага хүлээн авсан баримт /хх-н 29-30/, Хөрөнгө үнэлгээний “Арвижих эстимейт” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/180 дугаартай ...32 инчийн телевизор /Наier/ ...300.000...Oppo A92 маркийн гар утас ...850.000...нийт 1.150.000 төгрөг гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /56-57/, Хөрөнгө үнэлгээний “Арвижих эстимейт” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21396 дугаартай “ ...уг машины хөгжим хагарсан байв...180.000 төгрөг” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 59-60/, хохирогч ............-аас гаргаж өгсөн эмнэлгийн байгууллагын холбогдох баримт бичиг /хх-н 67-75/, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ВКК-д оруулах нь 4451 “............ ............ 36.н эм Баянзүрх дүүргийн ....... дугаар хороо, ............ тоотод оршин суудаг DS-p III-III 11-12 недель 10/8 толгой, цээжний компьютер томограф хийлгэсэн тул жирэмслэлтийг цааш тээх боломжгүй тул жирэмслэлтийг таслах санал оруул байна...” гэх эмчийн тэмдэглэл /хх-н 68/, шүүгдэгч ............-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-н 32/, шүүгдэгч ............-ын тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хх-н 37/, шүүгдэгч ............-ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-н 39/, шүүгдэгч............-ын сурагчийн хувийн хэргийн лавлагааны хуулбар /хх-н 41/, шүүгдэгч ............-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 53/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-н 76/, хохиролд 1.823.000 төгрөг шилжүүлсэн банкны хуулга /хх-н 96/, шинээр “Ану Арт Дентал лаборатори” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт 1 хуудас, хохирол 950.000 төгрөг төлсөн баримт 1 хуудас, хохирол нэхэмжилсэн баримт 2 хуудас, хохирогч ............-ийн “Хаан” банкны дансны хуулга 21 хуудас зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ............ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “............ ” хотхоны ............ дугаар байрны ............ тоотод хамтран амьдрагч болох хохирогч ............-г жирэмсэн болохыг мэдсээр байж “миний найзтай алцганасан” гэх шалтгааны улмаас баруун гараараа цохиж зүүн талын 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл, хөлөөрөө дэвсэж өвчүү, баруун талын 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал гэмтэл, болон гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зүүн чихний хэнгэрэг, зүүн нүдний доод зовхи, хүзүү, хоолой, зүүн чихний дэлбэн, баруун шуу, бугалга, зүүн шуу, ар нуруу, зүүн гуяа зэрэг олон тооны цус хуралт, зулгаралт, хөнгөн, хүндэвтэр бүхий учруулж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “онц харгис хэрцгийгээр”, “жирэмсэн болохыг мэдсээр байж” мөн хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,
Мөн дээрх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн ............ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “............” хотхоны ............ дугаар байрны ............ тоотод хамтран амьдрагч болох хохирогч............-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэгт,
2022 оны 5 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн ....... дугаар хорооны нутаг эрт байрлах “Шинэ Амгалан” хотхоны гадна хохирогч ............-н эзэмшлийн ........улсын дугаартай цагаан өнгийн Хонда Фит /Honda fit/ маркийн тээврийн хэрэгсэл дотор түүнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар тээврийн хэрэгслийн хөгжмийг хөлөөрөө өшиглөж, үргэлжилсэн үйлдлээр тус хотхоны............дугаар байрны............ тоот гэрт нь байхдаа Оппо А93 маркийн гар утсыг газарт шидэн хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ............-ийн өгсөн: “... 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ............ гэх хүнтэй танилцаад 10 cap болж байна. Нэг гэрт хамт амьдраагүй. Дундаасаа хүүхэдгүй үерхдэг найзууд юм. 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ............ бид хоёр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “............” хотхоны ............ тоотод манай гэрт архи уусан. Хамт хоносон маргааш бас хамт хоносон. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ............найз ............-ийг дуудсан. Тэгээд бид архи уусан. Орой найз ............нь явсан дараа ............намайг найзтайгаа хардаад “чи миний найзтай алцганалаа” гээд намайг зодож эхэлсэн. Тухайн өдөр миний үснээс зулгааж чирээд толгой руу гараараа маш олон удаа цохисон. Би зугтаагаад өөр өрөө рүү орохоор араас орж ирээд намайг огт дэргэдээсээ холдуулахгүй байсан. Тэгээд хэсэг гайгүй болоод цуг хоноод маргааш өдөр нь ............дахиж архи уугаад агсраад миний нуруу руу хөлөөрөө өшиглөөд миний толгой руу гараараа цохиод 00-н өрөө орохоор дагаж ороод өөрөөсөө бас холдуулаагүй орой болохоор гайгүй болоод хамт хоноод маргааш нь дахиж намайг зодоод энэ байдал 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл давтагдсан 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хүртэл давтагдаж намайг 6 өдрийн турш зодсон. Энэ хооронд надад боломж олдох үед нь би 2 удаа 102 дугаарын утсанд өөрийн ............ дугаарын утаснаас дуудлага өгсөн. Намайг дуудлага өгснийг мэдээд үүдэнд цагдаа ирээд хаалга тогшихоор миний амыг дараад хоолой боогоод цагдаа нарыг явтал нь хүлээж байгаад цагдаа нарыг явсны дараа намайг үргэлжлүүлж зодож эхэлдэг байсан. Энэ 6 хоногийн хугацаанд ............ порно бичлэг үзэж намайг хүсээгүй байхад өдөр бүр бэлгийн харьцаанд ордог байсан...” гэх мэдүүлэг /хх-10-11/, ... хохирогч ............-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: “...Өвчүү болон баруун талын 2, 3, 4, 5, 6 дугаар хавирга бол ............ намайг унагаад дээшээ хараад хэвтэж байх үед миний цээжний баруун хэсэгт 2 удаа маш хүчтэй дэвсэж учруулсан. Харин зүүн талын 9 дүгээр хавирганы хугарлыг ............ гараа атгаж байгаад миний зүүн хавирга хэсэг рүү 2 удаа цохиж үүсгэсэн...” гэх мэдүүлэг /хх-13/, ... хохирогч ............-н 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин өгсөн: “............... бид 2 бол урьд өмнө нь бэлгийн харилцаанд бол ордог байсан. Гэхдээ 2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл хугацаанд намайг гэмтсэн байхад бэлгийн харилцаанд орох гэхээр нь би “миний бие өвдөөд байна, хиймээргүй байна” гэж хэлэхээр ............ “битгий янгуучлаад бай” гээд хүч хэрэглээд хувцас тайлаад өдөр бараг 7-8 удаа бэлгийн харилцаанд орсон. Бэлгийн харилцаанд орох явцдаа миний бие өвдөөд “болиоч ээ” гэж хэлэхээр орилохоор “битгий маяглаад бай” гээд ам дарах, хоолой боох үйлдэл гаргадаг байсан... ............ миний эзэмшлийн Оппа 92 эс гар утсыг 2022 оны 5 дугаар сарын эхээр манай гэрт байхдаа газарт шидээд эвдчихсэн. Мөн миний Хонда фит машины хөгжмийг тухайн өдрөө хөлөөрөө өшиглөөд эвдчихсэн. Мөн манай гэрийн Хайер маркийн 32 инчийн зурагтыг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр газарт унагааж эвдэлсэн. ............ нь 7 хоног манай гэрт байх хугацаандаа намайг “би чамайг цонхоор шидэж алаад явна, надад нас байгаа, би 45 хүрээд шоронгоос гараад ирнэ” гэх зэргээр хэлнэ. Мөн архи уугаад байхаар нь архийг нь асгахаар “чи архи асгалаа” гэж зодож байсан. Намайг бие засуулахгүй, усанд оруулахгүй байх зэргээр маш их сэтгэл санааны дарамт учруулсан. Надад гарч зугтах ямар ч боломжгүй болгож хүүхдийн аминд хүрсэн гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-15/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ............-ийн өгсөн: “... 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ............ над руу залгахаар нь би утсаа автал “Энэ намайг аймаар зодчихлоо, би өнөөдөр цагдаад өгөөд, цагдаагаар явж байгаад оройхон хүүхдээ авъя” гэж хэлсэн. Тухайн үедээ ............ дуу хоолой нь нэг л сонин байсан учраас шууд гэрийнх нь гадаа яваад очтол тагтны хаалган нь онгорхой, мөн жижиг өрөөний цонх нь онгорхой байж байсан. Тэгээд би дотогш ороод хаалгыг нь нүдтэл хаалгаа онгойлгохгүй байхаар нь буцаж гараад цонхыг нь хартал онгорхой хэвэндээ байсан. Тэгээд 17 цагаас хүүхдээ сургуулиас нь аваад гэртээ хүргэж өгөөд 18 цаг өнгөрч байхад ............-ийн гэрийн гадна иртэл тагтны хаалга болон жижиг өрөөний цонх нь хаачихсан байсан. Тэгээд би гэрт нь хүн байгаа юм байна гэж мэдээд би ............ гэх залуугийн ээжтэй нь холбогдоод “танай хүүхэд чинь манай дүүг зодчихсон юм шиг байна, надад сэжигтэй санагдаад байна, амьд л юм байна, ямар ч байсан өнөөдөр гаргаж авмаар байна” гэж хэлтэл ээж нь “миний хүүхэд хүн зодох хүн бишээ” гэх зэргээр өмгөөлөх юм ярьсан. Тэгээд 20 цагийн үед ............ гэх залуугийн ээж нь ирээд би цагдаад дуудаад, цагдаа нар ирээд хаалгыг нь нүдтэл мөн онгойлгохгүй байсан. Тэгээд цагдаа нар дахин дуудлагатай байна, хаалгыг нь эвдэх хүн дуудчих гэж хэлээд явсан. Цагдаа нар явсны дараа ............ нь ............-ийн утсаар ээж рүү залгаад...түүний дараа ............ дахин над руу залгахаар нь би “одоо цагдаа байхгүй байгаа дээр хаалгаа онгойлгочихоо, эсвэл би хаалга эвдэх хүн дуудлаа гэж хэлтэл, бид нар цагдаад хэлэхгүй ээ” гэж хэлтэл хаалгаа онгойлгосон. Дотогш ортол ............ үүдний хэсэгт гадуур хувцсаа өмсчихсөн, нөгөө ............ гэх залуу нь цаад талд нь зогсож байсан. ............ нэлээн зодуулсан байдалтай байхаар нь би “чи хүүхэд ийм болгоод байхдаа яадаг юм, одоо цагдаа руу явъя” гэж хэлээд ............ болон ............ гэх залууг ээжтэй нь өөрийнхөө машинд суулгаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-17-18/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13932 дугаартай дүгнэлтэд:
1. ............-ийн биед өвчүү, баруун талын 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн талын 9-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн дэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-23-24/,
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын ЦХ-3 Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас “...гэр бүлийн хүчирхийлэл болоод байна гээд утас тасарсан...дуудлага өгсөн утас............ ...10/07/2022 20:14:19 гэсэн дуудлага хүлээн авсан баримт, БЗДЦГ ЦХ-3 Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас “...нөхөр согтуу намайг зодоод байна...гэх дуудлага өгсөн утас............ ...10/07/2022 03:44:43 гэсэн дуудлага хүлээн авсан баримт /хх-29-30/,
Хөрөнгө үнэлгээний “Арвижих эстимейт” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/180 дугаартай ...32 инчийн телевизор /Наier/ ...300.000...Oppo A92 маркийн гар утас ...850.000...нийт 1.150.000 төгрөг гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /56-57/,
Хөрөнгө үнэлгээний “Арвижих эстимейт” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21396 дугаартай “ ...уг машины хөгжим хагарсан байв...180.000 төгрөг” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-59-60/,
Хохирогч ............-аас гаргаж өгсөн эмнэлгийн байгууллагын холбогдох баримт бичиг /хх- 67-75/,
Хохирогч ............-аас гаргаж өгсөн эмнэлгийн байгууллагын холбогдох баримт бичиг /хх-67-75/, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ВКК-д оруулах нь 4451 “............ 36.н эм Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 518-101 тоотод оршин суудаг DS-p III-III 11-12 недель 10/8 толгой, цээжний компьютер томограф хийлгэсэн тул жирэмслэлтийг цааш тээх боломжгүй тул жирэмслэлтийг таслах санал оруул байна...” гэх эмчийн тэмдэглэл /хх-68/,
Хохиролд 1.823.000 төгрөг шилжүүлсэн банкны хуулга /хх-96/,
Шүүгдэгч ............-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/ зэрэг болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Хохирогч ............ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн удаа дараагийн мэдүүлгээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, хэрэгт ач холбогдолтой хэвээр байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тэмдэглэж байна.
Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн байх ба хүний амьдралын нарийн асуудалд хамаарах учраас энэ гэмт хэргийг үүсэх, хянан шалгахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам тогтоож, энэ тухай мэдээллийг задруулахгүй байх зорилгоор хянан шийдвэрлэх шүүх хуралдаан хаалттай явагдсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ............-ын зүгээс “Би энэ гэмт хэргийг үйлдээгүй” гэх тайлбар, ... шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн зүгээс: “...Тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан нь ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн. Архидан согтуурсны улмаа гаргасан үйлдлээ санахгүй байна гэж хэлдэг. Зодсон үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Хүчиндэх гэмт хэрэг нь эргэлзээтэй үйл баримт тогтоогддог.Тухайн үед кино үзэж тохиролцож бэлгийн харилцаанд орсон гэдэг. ............ ............ хоёр хамтран амьдрагч статустай учраас бэлгийн харилцаанд орсон гэх асуудлыг онцгой анхаарч өгнө үү...” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч уг тогтоолын тодорхойлох хэсэгт дээр дурьдсан нотлох баримтууд шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.
Шүүх дээрх мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон болно.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.
Тухайлбал шүүгдэгч ............-ын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “............ ” хотхоны ............ дугаар байрны ............ тоотод хамтран амьдрагч болох хохирогч ............-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэж хуульчилсан байдаг. Хэдийгээр хохирогч, шүүгдэгч нар нь 10 сарын хугацаанд үерхэж нөхөрлөж, дотно харилцаатай байсан хэдий ч хохирогчийн бие махбод, сэтгэл санаанд хүчтэй цочрол учруулж, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан шүүгдэгч ............-ын үйлдэл нь “Хүчиндэх” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл юм.
Мөн шүүгдэгч ............-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “............” хотхоны ............ дугаар байрны ............ тоотод хамтран амьдрагч болох хохирогч ............-г жирэмсэн болохыг мэдсээр байж “миний найзтай алцганасан” гэх шалтгааны улмаас баруун гараараа цохиж зүүн талын 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл, хөлөөрөө дэвсэж өвчүү, баруун талын 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал гэмтэл, болон гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зүүн чихний хэнгэрэг, зүүн нүдний доод зовхи, хүзүү, хоолой, зүүн чихний дэлбэн, баруун шуу, бугалга, зүүн шуу, ар нуруу, зүүн гуяа зэрэг олон тооны цус хуралт, зулгаралт, хөнгөн, хүндэвтэр бүхий учруулж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “онц харгис хэрцгийгээр”, “жирэмсэн болохыг мэдсээр байж” мөн хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байна.
Үйл баримтаас дүгнэхэд маргаан үүсгэсэн шалтгаан, оролцогч нарын хоорондын харилцаа хамаарал зэрэг нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжтэй мэт боловч хохирогч ............-г “байнга” буюу хууль зүйн практикт тогтсон ойлголтоор 3 буюу түүнээс дээш удаа зодсон, ... гэх шинжийг хангахгүй байна гэж үзсэн.
Учир нь 3 буюу түүнээс дээш удаа гэсэн ойлголт нь тус тусдаа үйл баримт тогтоогдож, хууль зүйн үр дагаварт хүрсэн байхыг шаарддаг бөгөөд............ нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх 6 хоногийн хугацаанд зодсон гэмт үйлдлийн тасралтгүй үргэлжилсэн болон таслан зогсоогдсон цаг хугацаа, хүрсэн үр дүн зэргээрээ Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “байнга” зодсон гэх шинжийг хангахгүй байна.
Харин хохирогч............ , шүүгдэгч ............ нар нь 2021 оны 12 дугаар зарын 29-ний өдөр анх танилцаж 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамт амьдарч байсан бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6-т заасан хамтран амьдрагч гэсэн нэр томъёонд хамаарагдана гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн 5.1.1-т зааснаар “3 дугаар зүйлд заасан этгээд буюу хамтран амьдрагч” хүний бие махбодод халдсан үйлдэл гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг” заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тохиолдолд зүйлчлэлийг хүндрүүлэхээр заасан бөгөөд шүүгдэгч ............ нь энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, мөн 2.1-т заасан “онц харгис хэрцгийгээр”, 2.1.1 заасан “жирэмсэн болохыг мэдсээр байж” мөн хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж хүний хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ............-ын 022 оны 5 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн ......... дугаар хорооны нутаг эрт байрлах “............ ” хотхоны гадна хохирогч ............-ийн эзэмшлийн ............ улсын дугаартай цагаан өнгийн Хонда Фит /Honda fit/ маркийн тээврийн огзэл дотор түүнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар тээврийн хэрэгслийн хөгжмийг хөлөөрөө өшиглөж, үргэлжилсэн үйлдлээр тус хотхоны 518 дугаар байрны 101 тоот гэрт нь байхдаа Оппо А93 маркийн гар утсыг газарт шидэн хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бүхий л шинжийг агуулж байна гэж шүүх үзэв.
Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч ............-ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч ............-ийн нэхэмжилсэн хохирол болох 32 инчийн телевизор /Наier/ өртөг 300.000 төгрөг, мөн цалин хөлс 1.500.000 төгрөгийг боловч нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байна гэж үзсэн ба шүүгдэгч ............ мөрдөн шалгах ажиллагаанд 1.823.000 төгрөг, шүүхийн шатанд 1.632.700 төгрөг нийт 3.455.700 төгрөгийг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.
Гэвч хохирогч ............ нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлж өөрт учирсан эрүүл мэндийн болон гэм хорын хохиролтой холбоотой баримтыг иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч ............-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар хугацаатай хорих ял оногдуулж, биечлүүлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Мөн шүүгдэгч ............-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар ............-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 90 хоног буюу 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ............-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар оногдуулах хорих ял шийтгэлд нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс ............-д оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ............нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............овогтой ............-ыг үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр, жирэмсэн болохыг мэдсээр байж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтсэний улмаас бага хэмжээнээс дээш хохирол хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч............-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ............-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 90 хоног буюу 3 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ............-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 90 хоног буюу 3 сарын хугацаагаар тогтоосон ялыг нэмж нэгтгэж, түүний биечлэн эдлэх ялын хугацааг 4 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ............-д оногдуулсан 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Хохирогч ............ нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ............ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, ............-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ............-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС