Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/243

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Нямдаваа,

Уëñûí ÿëëàã÷ Ц.Нэргүй,

Хохирогч Ш.Оюунцэцэг,

Ø¿¿ãäýã÷  , түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, ÿëëàõ дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......................... холбогдох 2226003800288 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                              

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн Хүрэмт гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ......................., /РД: ..................../,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ............. нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цох гэх газарт хохирогч .............. үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газарт нь гараараа 2 удаа цохьсон, баруун хөл хэсэгт 2 удаа өшиглөсөн, хоёр гарын бугалга хэсэгт гараараа тус бүр 2 удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун, зүүн гуя, бугалга, шуу хэсэгт цус хуралт, баруун чихэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

   ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõ íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ.

 

Шүүгдэгч............ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 584,000 төгрөг төлсөн. Сая мотоциклийн эвдрэлийн 45,000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            Хохирогч ........... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “............. над дээр мотоциклтой давхиж ирээд, мэндийн зөрөө ч байхгүй хажуу талаас мөргөж унагаагаад, гараараа чихний ард тал руу цохиод, хоёр хөл рүү өшиглөж зодсон. Би тэгээд мотоцикл дээрээ мордоод явах гэж байсан чинь “чулуугаар тархийг чинь хага яриад хаячихъя” гээд том чулуугаар намайг цохих гэхээр нь “чи чинь хүн алах чинь дутаа юу?” гэж хэлээд чулууг нь авч шидсэн. Тэгээд намайг зодчихоод давхиад явчихсан. Хохиролд 584,000 төгрөг авсан. Сая мотоциклийн эвдрэлийн мөнгө 45,000 төгрөг өгсөн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

           Хохирогч ..........мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн үдээс өмнө 11-12 цагийн орчимд нөхөр ........ хамт өвөлжөөн дээрээ очиж хөрөө гишгэчихээд байшин дотроо юм янзлаад байж байтал .......... хонь манай өвөлжөөн дээр ирчихсэн байхаар нь би гараад мотоциклиор ...... хонийг уруудаад гэр лүү нь туусан. Өмнө нь Наранбаатарын хонь манай өвөлжөөн дээр ирээд аргал гишгэчихсэн байсан юм. Хуулсан хөрийг бас гишгэчих болов уу гээд хонийг нь туусан юм. Манай нөхөр ........ өвөлжөөн дээрээ юм янзлаад үлдсэн. - хонийг гэр лүү нь мотоциклтой туугаад явж байтал - өөдөөс мотоциклтой давхиж ирээд миний хажуугаас мотоциклтой мөргөсөн. Би мотоцикл дээрээс унасан. Тэгээд намайг газар уначихаад босоод ирэхэд - миний 2 хөл рүү хөлөөрөө өшиглөсөн, хэдэн удаа өшиглөснийг одоо санахгүй байна. Тэгээд гарын хоёр бугалга руу гараараа цохиод, шилэн хүзүүний ар луу гараараа цохиод байсан. Нилээн олон удаа цохисон, яг хэдэн удаа цохисныг санахгүй байна. Тэгээд би мотоцикл дээрээ суугаад хөдлөх гэтэл том чулуу бариад “чулуугаар цохиод алчихъя” гээд өөдөөс далайхаар нь би “...хөөе чи яасан аймаар юм бэ, юу болоод байнаа” гээд өөдөөс нь хашхираад- гарт байсан чулууг аваад шидсэн. Тэгээд шууд мотоциклоо асаагаад хөдлөөд Тарагт сумын төв дээр цагдаагийн байранд очиход цагдаа нар байхгүй байхаар нь гэр лүүгээ явсан. Тэгээд болсон асуудлын талаар нөхөр - хэлсэн. Манай нөхөр -өвөлжөөн дээрээсээ - бид хоёрыг харсан байсан. Тухайн үед явган байсан болохоор ирж чадаагүй юм байна лээ. ...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө нөхөр Хишигсүрэнгээр аймгийн төвд хүргүүлж, тэр өдөртөө гандангийн эмнэлэгт хэвтсэн. 2 хөлийн гуяны ар хэсэг хөхөрсөн, 2 гарын мөрний доод хэсэг хавдаад хөхөрсөн, 2 чихний ар хэсэг памбайгаад хавдчихсан, зүүн нүдний баруун хэсэгт хөхөрсөн байсан. - зодуулснаас болж тухайн үед зүрх хүчтэй савлаад байсан. Толгой маш их өвдөж, доргисон байсан.- миний мотоцикпийг унаж явсан мотоцикпоороо мөргөснөөс зүүн талын дохио хагарсан, гол нь гулзайсан байсан. Би эрүүл мэндээ л бодож байна. Би 11 сар хүртэл малаа саадаг, хажуугаар нь хурганы арьс элдээд зардаг байсан. - зодуулснаас хойш хурганы арьс элдэж чадахаа больсон. Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгуулна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Надад ойролцоогоор 1 сая гаран төгрөгийн зардал гарсан. Түүнийгээ нэхэмжилнэ. Баримт гаргаж өгнө.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас /,

 

            Гэрч - мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдөр 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байсан юм. Тэр өдрөө өглөө өвөлжөөн дээр очиж юм янзлахаар эхнэрийн хамт мотоциклтой явсан. Хөр гишгээд, байшин дотроо юм янзлаад байж байтал - хонь манай өвөлжөөн дээр хүрээд ирсэн байсан. Эхнэр - “...хонийг нь би доошоо жаахан туугаадахъя” гэж хэлээд мотоцикл унаад хөдөлсөн. Би байшин дотор юм янзалж байгаад ирэхгүй удаад байхаар нь гараад хартал доор Наранбаатар эхнэр Оюунцэцэг дээр ирчихсэн, Оюунцэцэгийг мотоцикл босгох гэхээр элдэж хөөгөөд байгаа бололтой харагдсан. Тэгээд би Наранбаатар ирчихээд манай эхнэр Оюунцэцэгийн зодоод байгаа юм байна даа гэж бодоод байшин руугаа орсон. Явах гэхээр мотоцикл байхгүй, очвол бас зодоон болох байх гэж бодоод очоогүй юм. Гэртээ алхаад харингаа хонио эргүүлээд явж байтал эхнэр -г ирсэн. Ирэхээр нь хартал 2 хөлийн гуя хэсэг хөх няц болчихсон, 2 гарын шуу, бугалга хөхөрсөн, 2 чихний ар хэсэг зулгарч хавдсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Наранбаатар ирээд намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд тэр өдөртөө бие нь өвдөөд босч чадахгүй байсан. Манай мотоцикл гол нь гулзайгаад хойд талын дохио хагарсан байсан, өөр эвдрэл байхгүй байна. Эхнэр Ш.Оюунцэцэг л Д.Наранбаатарыг мотоциклоороо мөргөөд эвдсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,

 

           Гэрч Г.Даваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цагийн үед манай эмнэлэг дээр ганцаараа ирээд үзүүлсэн. Намайг анх үзэхэд зүүн чихний ард талд 0,5 см урттай арьс зулгарсан байдалтай, тухайн хэсэгт хөндүүр ихтэй, зүүн гуяны ар талд хавдсан, хөхөрсөн байдалтай байсан. Баруун гуяны ард талд товойсон, хавдсан хэсэгтэй байсан. Зүүн гарын бугалга хавдсан, зүүн гарын шуу хэсэг хөхөрсөн, хавдсан хэсэгтээ өвдөлт ихтэй байсан. Нурууны 14 дүгээр нугалам хэсэг, хүзүүний 7 дугаар үе өвчинтэй хөндүүртэй байсан. Амин үзүүлэлт А-даралт 160/120, пульс 95-тай байсан. Тухайн үед даралт бууруулах зорилгоор дибазол хийсэн. Тэгээд тухайн үед үзсэн талаар тодорхойлолт бичиж өгөөд явуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/05 дугаартай “...1 ширхэг Мустанг-5 мотоциклийн дохио, рам эдгээр хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 45,000 төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 57-61 хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 594 дугаартай “...1. Үзүүлэгч Ш.Оюунцэцэгийн биед баруун, зүүн гуя, бугалга, шуу хэсэгт цус хуралт, баруун чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

            3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

            4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 13-15 хуудас/,

 

            Шүүгдэгч Д.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би Тарагт сумын 3 дугаар баг Хүрэмт гэх газар хөдөө гэртээ байж байсан чинь хойд нуруунаас манай хонийг мотоциклтой хүн хөөгөөд ирж байсан. Тэгэхлээр нь би өмнөөс нь яваад очсон чинь саахалт айлын Оюунцэцэг гэх эмэгтэй мотоциклтой манай хонийг хөөж байсан. Би тэгэхээр нь намар оройны малыг яагаад хөөгөөд байгаа юм бэ гэсэн чинь тухайн эмэгтэй миний өөдөөс танай мал манай өвөлжөөг иддэг гээд байсан. Тэгээд би мотоциклоосоо буугаад мотоциклоо данхраадсан, тэр эмэгтэй бас мотоциклоосоо буугаад мотоциклоо данхраадсан чинь мотоцикл нь унаад буруу талын хойд талын дохио хагарсан. Тэгээд тухайн эмэгтэй намайг хэл амаар доромжлоод байхаар нь би Оюунцэцэгийн баруун хөл рүү нь 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. ...Би өөрийн гаргасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2226003800288  дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол,

 

           2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хохирол хүлээлцсэн тухай баримт,

 

            Шүүгдэгч Д.Наранбаатарын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 412 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,  иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79, 80, 81, 82, 83, 84-86, 94 хуудас/ зэрэг болно.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Наранбаатарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Улсын яллагч Ц.Нэргүй  шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Яллагдагч Д.Наранбаатар нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын З дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цох гэх газарт иргэн Ш.Оюунцэцэгийг үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газарт гараараа 2 удаа цохисон, баруун зүүн хөл хэсэгт тус бур 2 удаа өшиглөсөн, хоёр гарын бугалга хэсэгт гараараа тус бүр 2 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун зуун гуя, бугалга, шуу хэсэгт цус хуралт, баруун чихэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Ш.Оюунцэцэг, гэрч Н.Хишигсүрэн, Г.Даваа нарын мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны 10/05 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан,Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 594 дугаартай дүгнэлт, яллагдагч Д.Наранбаатарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал  тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч Д.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Хохирогчид 584,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн. Хэрэгт хураан авсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...шүүгдэгч Д.Наранбаатар нь  хохирогч Ш.Оюунцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 629,000 төгрөгийг төлсөн. Хавтаст хэрэг авагдсан нотох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй. Иймд шүүгдэгч Д.Наранбаатар нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Наранбаатар 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн Цох гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ш.Оюунцэцэгийн толгой, хоёр гарын бугалга хэсэгт нь гараараа тус бүр 2 удаа цохиж, баруун, зүүн хөл хэсэгт 2 удаа өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун, зүүн гуя, бугалга, шуу хэсэгт цус хуралт, баруун чихэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

 

  Шүүгдэгч Д.Наранбаатар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

            Хохирогч Ш.Оюунцэцэгийн “...Тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн үдээс өмнө 11-12 цагийн орчимд ... Наранбаатарын хонь манай өвөлжөөн дээр ирчихсэн байхаар нь би гараад мотоциклиор Наранбаатарын хонийг уруудаад гэр лүү нь туусан. Наранбаатарын хонийг гэр лүү нь мотоциклтой туугаад явж байтал Наранбаатар өөдөөс мотоциклтой давхиж ирээд миний хажуугаас мотоциклтой мөргөсөн. Би мотоцикл дээрээс унасан. Тэгээд намайг газар уначихаад босоод ирэхэд Наранбаатар миний 2 хөл рүү хөлөөрөө өшиглөсөн, гарын хоёр бугалга, шилэн хүзүүний ар луу гараараа цохиод байсан. Нилээн олон удаа цохисон, яг хэдэн удаа цохисныг санахгүй байна. Наранбаатар  том чулуу бариад “чулуугаар цохиод алчихъя” гээд өөдөөс далайхаар нь би “...хөөе чи яасан аймаар юм бэ, юу болоод байнаа” гээд өөдөөс нь хашхираад Наранбаатарын гарт байсан чулууг аваад шидсэн. 2 хөлийн гуяны ар хэсэг хөхөрсөн, 2 гарын мөрний доод хэсэг хавдаад хөхөрсөн, 2 чихний ар хэсэг памбайгаад хавдчихсан, зүүн нүдний баруун хэсэгт хөхөрсөн байсан. Наранбаатарт зодуулснаас болж тухайн үед зүрх хүчтэй савлаад байсан. Толгой маш их өвдөж, доргисон байсан. Д.Наранбаатар миний мотоцикпийг унаж явсан мотоциклоороо мөргөснөөс зүүн талын дохио хагарсан, гол нь гулзайсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас /,

 

            Гэрч Н.Хишигсүрэнгийн “...Тэр өдөр 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байсан юм. Тэр өдрөө өглөө өвөлжөөн дээр хөр гишгээд байшин дотроо юм янзлаад байж байтал Наранбаатарын хонь манай өвөлжөөн дээр хүрээд ирсэн байсан. Эхнэр Ш.Оюунцэцэг “...хонийг нь би доошоо жаахан туугаадахъя...” гэж хэлээд мотоцикл унаад хөдөлсөн. Би байшин дотор юм янзлаад байж байгаад ирэхгүй удаад байхаар нь гараад хартал доор Наранбаатар эхнэр Оюунцэцэг дээр ирчихсэн, Оюунцэцэгийг мотоцикл босгох гэхээр элдэж хөөгөөд байгаа бололтой харагдсан. Тэгээд би Наранбаатар ирчихээд манай эхнэр Оюунцэцэгийн зодоод байгаа юм байна даа гэж бодоод байшин руугаа орсон. Явах гэхээр мотоцикл байхгүй, очвол бас зодоон болох байх гэж бодоод очоогүй юм. ...2 хөлийн гуя хэсэг хөх няц болчихсон, 2 гарын шуу, бугалга хөхөрсөн, 2 чихний ар хэсэг зулгарч хавдсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Наранбаатар ирээд намайг зодчихлоо гэж хэлсэн. ...Манай мотоцикл гол нь гулзайгаад, хойд талын дохио хагарсан байсан, өөр эвдрэл байхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,

 

           Гэрч Г.Даваагийн “...2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цагийн үед манай эмнэлэг дээр ганцаараа ирээд үзүүлсэн. Намайг анх үзэхэд зүүн чихний ард талд 0,5 см урттай арьс зулгарсан байдалтай, тухайн хэсэгт хөндүүр ихтэй, зүүн гуяны ард талд хавдсан хөхөрсөн байдалтай байсан. Баруун гуяны ард талд товойсон хавдсан хэсэгтэй байсан. Зүүн гарын бугалга хавдсан, зүүн гарын шуу хэсэг хөхөрсөн, хавдсан хэсэгтээ өвдөлт ихтэй байсан. Нурууны 14 дүгээр нугалам хэсэг, хүзүүний 7 дугаар үе өвчинтэй хөндүүртэй байсан. Амин үзүүлэлт а-даралт 160/120, пульс 95-тай байсан. Тухайн үед даралт бууруулах зорилгоор дибазол хийсэн. Тэгээд тухайн үед үзсэн талаар тодорхойлолт бичиж өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/,

 

                        Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 594 дугаартай “...1. Үзүүлэгч Ш.Оюунцэцэгийн биед баруун зүүн гуя, бугалга, шуу хэсэгт цус хуралт, баруун чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           

           2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

            3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

            4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 13-15 хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/05 дугаартай “...1 ширхэг Мустанг-5 мотоциклийн дохио, рам эдгээр хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 45,000 төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 57-61 хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2226003800288  дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

           Шүүгдэгч Д.Наранбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ш.Оюунцэцэг, гэрч  Н.Хишигсүрэн, Г.Даваа нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №594 дугаартай шинжээчийн дүгнэлт  зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

              Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.Наранбаатарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Наранбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь  зүйтэй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Наранбаатар нь хохирогч Ш.Оюунцэцэгт хохиролд 629,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Ш.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Наранбаатар нарын мэдүүлэг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч Д.Наранбаатараас хохирогч Ш.Оюунцэцэгт эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон 45,000 төгрөгийг төлсөн баримт зэргээр тогтоогдсон, хохирогч Ш.Оюунцэцэг нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул  түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “....Шүүгдэгч Д.Наранбаатарын хувьд тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мал малладаг зэрэг нөхцөл байдлуудыг Эрүүгийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцох нь зүйтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч Д.Наранбаатарыг дээрх гэмт хэрэг үйлсэн гэм буруутай үйлдэлд нь 600,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Шүүгдэгч Д.Наранбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 629,000 төгрөгийг төлсөн. Хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн . Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Д.Наранбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Наранбаатарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Оюунцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Наранбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дуут овгийн Дэлгэрнямын Наранбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Наранбаатарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Наранбаатарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ш.Оюунцэцэгт хохиролд 629,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Оюунцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Наранбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Наранбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЦЭЦЭГЭЭ