Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/246

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч Б.Ганбаяр, түүний өмгөөлөгч Д.Гомбо, П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Батбаярын Ганбаярт холбогдох 2226002060139 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 31 настай, регистрийн дугаар ЙД91071615, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн инженер мэргэжилтэй, “Чамин хаус” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 300-31 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овгийн Батбаярын Ганбаяр.

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

  Шүүгдэгч Б.Ганбаяр нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн “Аргуйт” гэх газар тариалангийн талбайд тариалангийн услалтын системд ашиглахаар байрлуулсан тус сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 50,000 литрийн хэмжээтэй усны нөөцийн төмөр савыг машин механизм ашиглан хулгайлж, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газарт  8,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Ганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...2012 онд тухайн компанийг үүсгэн байгуулаад тэрнээс хойш одоог хүрэл үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Гучин-Ус сумтай гэрээ байгуулаад 2016 оны 09 дүгээр сард тоног төхөөрөмжийг нь нийлүүлээд дууссан байдаг юм. Тухайн үедээ урьдчилгаа мөнгө гэж 7,500,000 төгрөг аваад тэрнээс хойш жил гарангийн хугацааны дараа мөнгө нь сунжирч тасарч орж ирдэг болсон. Тэгээд үлдэгдэл тооцоотой явж байгаад тухайн үед Намгилрагчаа гэдэг Засаг дарга байдаг байсан. Тэр Засаг даргад удаа дараа холбогдож албан тоот өгсөн. Тэгээд сүүлдээ 7 удаагийн гүйлгээгээр  тооцоо төлбөр нь дууссан гэсэн тооцоо гаргасан. Би өөрийн компанийн дансны хуулгаар  аваад үзэхээр 7 удаагийн гүйлгээний мөнгөн  дүнг нь  нэмээд үзэхээр 21,927,663 төгрөг манай компанийн дансанд орж ирсэн байдаг. Энэ нь компанийн дансны хуулгаар нотлогдож байгаа. Ер нь дөрвөн сая гаран төгрөгийн зөрүүтэй байгаад байгаа. Тэрнээс хойш 2020 он хүртэл мөнгө авах талаараа удаа дараа холбогдож байсан ч 2020 оны сонгуулиар тухайн үеийн удирдлагууд солигдоод хуучин Засаг даргад нь хандсан чинь би одоо ажлаа өгсөн, надад хамааралгүй гэсэн тайлбар өгсөн. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Гучин-Ус сум руу албан тоот явуулсан. Манай санхүүжилтийг шийдэж өгнө үү, хэрэв шийдэж өгөхгүй бол тухайн үед нийлүүлсэн ёмкостыг  буцааж авна гэдгээ албан тоотоор хүргүүлсэн юм. Тухайн албан тоотод хариу өгөөгүй. Тэгэхээр нь би үлдэгдэл мөнгө байгаа учраас тухайн ёмкостыг худалдан борлуулаад тухайн байгууллагад үлдэгдэл мөнгөө өгье гэж бодоод өөрөө очиж авсан юм. Тухайн ёмкостыг авахдаа ямар нэгэн хулгайн шинж агуулж аваагүй. Тухайн ёмкостыг Өвөрхангайд ачиж ирээд хоёр жолоочоо Жинчин гэдэг буудал байрлуулаад, ёмкостыг ачиж ирсэн машинаа камертай газар байрлуулаад  хоносон. Тэгээд маргааш өдөр нь Улаанбаатар хот руу ачаад явуулсан. Мөнгөн дүнгийн хувьд 24,500,000 төгрөгийн гэрээ байгуулж байсан. Одоогоор орж ирсэн нь 21,927,663 төгрөг орж ирсэн. Сумаас гаргаж өгсөн тэр 7 удаагийн гүйлгээг нь нэмээд үзэхээр 24,500,000 төгрөгтөө хүрээгүй байдаг.  Тухайн албан бичгийн хариуг шүүх хуралдаан болохоос өмнө сумаас нь авсан. Тэр албан бичгийн дахин шинжлэн судлуулахаар хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Тухайн ёмкостыг худалдан борлуулаад тухайн байгууллагад үлдэгдэл мөнгөө өгье гэж бодсон. Энийг би хувьдаа хулгай гэж үзэхгүй байгаа” гэв.

 

Хохирогч Ц.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 11 цагийн үед сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга З.Уртнасан над руу утсаар залгаж тус сумын 4 дүгээр баг Аргуйт гэх газар байрлах тариалангийн талбайд байсан 50 тн багтаамжтай усны нөөцийн сав байхгүй байна гэж хэлсэн. Би хэсгийн төлөөлөгчийн хамт очиход Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга З.Уртнасан, нийгмийн даатгалын улсын байцаагч Дуламсүрэн нар ирсэн байсан. Тэгээд тэнд үлдсэн байсан тээврийн хэрэгслийн мөрний зургийг авсан. 2016 оны 06 дугаар сард тендер зарлаад "Чамин хаус" ХК-ийн захирал Б.Ганбаяр шалгарсан. Тэгээд төслөө гүйцэтгээд 2016 оны сүүлээр тус 50 тонны багтаамжтай усны нөөцийн савыг суурилуулсан. Тэгээд 2017 оны 07 дугаар сард төсөл бүрэн хэрэгжиж Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газрын хөрөнгийн бүртгэлд авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, 73 хуудас/,  

 

Гэрч З.Уртнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 11 цагийн үед хүүхдийн дугуй янзлуулах гэж дугуй засварын газар ороход дугуй засвар хаалттай байхаар нь гэр лүүгээ харих гэж байсан чинь хажуу талын хашаанаас Ц.Батбаяр гэх хүн гарч ирээд намайг сумын хойд талд байдаг тариалангийн талбайн хажуу талд амьдардаг дүү Батмөнхийн гэрт хүргээд өг гэхээр нь суулгаж дүү Батмөнхийнх нь гэрт хүргэж өгсөн. Тариалангийн талбайн хажуугаар буцаж сум руу явж байхдаа 50 тонны багтаамжтай усны нөөцийн сав байхгүй болсон байсныг анзаарсан. Тэгээд сумын Засаг даргын тамгын газрын нярав Ц.Батдорж, нийгмийн даатгалын улсын байцаагч Дуламсүрэн нараас залгаж асуухад мэдэхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсангэсэн мэдїїлэг /хх-ийн 21 хуудас/,

 

Гэрч Ц.Дамбийнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 69-70 УНО улсын дугаартай “Daewoo” маркийн тээврийн хэрэгслээрээ Улаанбаатар хотоос Юнител компанийн ачааг ачаад Өвөрхангай аймаг руу 17 цагийн үед гараад 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 08 цагийн үед Арвайхээр суманд ирсэн. Тэгээд Юнител компанийн ачааг 15 цагийн үед буулгаж дуусгаад байж байхад 99997029 гэсэн дугаараас ачаа ачуулах гэсэн юм гээд утсаар танихгүй хүн холбогдсон. Тэгээд Гучин-Ус сумаас ачаа ачуулна гээд намайг түрүүлж яваад Гучин-Ус сум руу салдаг засмал зам дээр хүлээж бай гээд би тэнд очоод 99997029 гэсэн дугаарын утсаар холбогдсон хүнийг 19 цаг хүртэл 2, 3 цаг хүлээж зогссон. Тэгээд улаан хүрэн өнгийн “Приус” маркийн машин ирээд Гучин-Ус сум руу дагуулж явсан. Суман дээр очиход цаг 22 цаг болж байсан байх. Тэгээд Гучин-Ус сумын хойд талд байсан торон хашаатай хашаа руу орж 50 тонны багтаамжтай усны нөөцийн савыг 30 минутын дотор ачаад сум руу оролгүй шууд Өвөрхангай аймгийн төв рүү явсан. Тэгэхэд 99997029 утасны дугаартай улаан хүрэн өнгийн “Приус”-тэй явсан залуу сумын төвд хүнтэй уулзаад байж байя гээд үлдсэн. Тэгээд намайг засмал руу ороход түрүүлж ирээд хүлээж байсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 27-ны 01 цагийн үед Өвөрхангай аймгийн төв рүү ороход 50 тонны багтаамжтай усны сав ачуулсан залуу “Жинчин” гэх буудалд өрөө захиалчихаад төлбөрийг нь хийсэн байсан. Тэгээд би хамт явж байсан найзтайгаа буудалд хоночихоод 2022 оны 03 дугаар сарын 27-ны өглөө 08 цагийн үед босоод шууд Улаанбаатар хот руу гарсан. Улаанбаатар хот хуучин 22 товчооны ойролцоо 96676700 гэсэн утасны дугаараас холбогдсон нэрийг нь мэдэхгүй хүнд хүлээлгэж өгсөн. Надтай замд явж байхад хаана явж байгаа талаар 96676700 гэсэн дугаарын утаснаас залгаж асууж байгаад Улаанбаатар хот хуучин 22 дээр ирэхэд крантай улсын дугаарыг санахгүй байна, Hyunday-гийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумаас 50 тонны багтаамжтай усны нөөцийн сав ачуулсан хүн 18 цагийн үед тээврийн хөлс болох 1,800,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш тэр хүнтэй холбоо бариагүй. 99997029 гэсэн утасны дугаартай хүн надтай зарын дагуу холбогдсон. Би фэйсбүүк дээр крантай машинтай ачаа ачна гэсэн зар тавьсан байсан. Тэгэхэд би хотоос Өвөрхангай аймаг орох ачаа олоод ачна гээд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ачсан Юнител компанийн ачааг олж өгсөн. Ачаа ачуулсан хүний нэрийг нь асуугаагүй, нэрийг нь мэдэхгүй, туранхай шар залуу байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

 

Гэрч М.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Улаанбаатар хот Налайх дүүрэг 5 дугаар хороонд байрлах “Бумба тур” ХХК-тай гэрээ хийж сантехникийн ажлыг нь хийж байгаад 50 тн багтаамжтай усны нөөцийн сав хэрэгтэй болсон.  ...Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгаас 50 тн багтаамжтай усны нөөцийн сав ирж байна гэдгийг сонсоод усны нөөцийн сав ачиж явж байгаа жолоочтой нь 99810186 дугаарын утас руу нь залгаж холбогдоход би энэ усны нөөцийн савны эзэн нь биш, хөлслөгдөж ачиж яваа юм гэсэн. 99997029 гэх дугаарын утаснаас Ганбаяр гэх залуу холбогдоод миний 50 тн-ын усны нөөцийн сав байгаа юм гэхээр нь би худалдаж авъя гээд 13,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 50тн багтаамжтай усны нөөцийн сав ачсан тээврийн хэрэгсэл нь 16 цагийн үед Улаанбаатар хот хуучин 22 товчоон дээр ирсэн байсан. Би өөрөө Улаанбаатар хотоос нэг хөлсний кран олоод Өвөрхангай аймгаас ачиж ирсэн 6470 УНО улсын дугаартай “Daewoo” маркийн тээврийн хэрэгслээс өөрийнхөө хөлсөлсөн тээврийн хэрэгсэл дээр ачуулаад би Улаанбаатар хот Налайх дүүрэг 5 дугаар хороонд байрлах “Бумба тур” ХХК-ний хашаанд аваачиж буулгасан. Буулгах гэж явж байх замд Ганбаяр гэх залуу 99997029 гэсэн дугаарын утаснаас залгаад 13,000,000 төгрөгөө хурдан шилжүүлчих, би энд ачиж ирсэн жолоочид хөлсийг өгөх хэрэгтэй байна гэхээр нь над руу явуулсан 4165560095 Даваасүрэн гэсэн хүний данс руу эгч М.Билэгсүрэн лүү ярьж байгаад 13,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд дахиж Ганбаяр гэх хүнтэй холбогдоогүй. 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ганбаяр над руу 99997029 дугаарын утаснаас залгаад танд зарсан 50 тн багтаамжтай усны нөөцийн сав хулгайн эд зүйлс байсан юм, мөнгийг чинь буцаагаад өгье гээд 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг дарга болон цагдаатай ирж ачиж авч явсан. Усны нөөцийн сав Улаанбаатар хот руу ирж байгаа талаар Толгойтод усны нөөцийн сав хийдэг үйлдвэрийн хүнээс сонссон. Надад тухайн үед мобайл, интернет банк байхгүй байсан учир эгч М.Билэгсүрэн лүү ярьж Б.Ганбаяр гэх хүний над руу явуулсан байсан 5560094165 тоот данс руу 13,000,000  төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,

 

Гэрч М.Билэгсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний төрсөн дүү М.Лхагвасүрэн утсаар залгаад нэг усны нөөцийн сав авах гэсэн юм, та энэ данс руу 13,000,000 төгрөг шилжүүлээд өгөөч гэхээр нь би 17 цаг 59 минутанд тус данс руу өөрийн интернет банкаар дамжуулан 13,000,000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,

 

Гэрч*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр манай найз Дамбийням Өвөрхангай аймагт ачаа буулгана гээд намайг хамт явчихаад ирээч гэхээр нь цуг явсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймагт ачаагаа буулгачихаад тус аймгаас баруун тийш 100 км замтай сумаас ачаа ачихаар боллоо гэж Дамбийням хэлсэн. Тэгээд тус өдөртөө Өвөрхангай аймгийн төвөөс баруун тийш 100 км явж нэг сумын хойд талаас 50 тн усны нөөцийн сав ачаад шөнөдөө Өвөрхангай аймагт ирж хоночихоод өглөө нь Улаанбаатар хот руу явсан. Тэгээд өдөр хотод Дамбийням ачсан ачаагаа өөр машин руу шилжүүлж ачаад намайг гэрт хүргэж өгсөн. Дамбийням утсаар яриад л яваад байсан. Манай найз Дамбийням өөрийнхөө 64-70 УНО гэсэн улсын дугаартай “Daewoo” маркийн тээврийн хэрэгслээр явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,

 

Гэрч Х.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газар нь “Чамин хаус” ХХК-тай усалгааны газар тариалангийн төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулж, төхөөрөмжөө хүлээн авч, төлбөр мөнгийг бүрэн барагдуулсан. Нийт 24,500,000 төгрөгийн бараа материал нийлүүлсэн. Түүнээс бараа материалын төлбөр болох 24,500,000 төгрөгийг 7 удаагийн гүйлгээгээр бүрэн төлж дууссан. Одоо ямар нэгэн авлагатай зүйл байхгүй. Харин манай Засаг даргын тамгын газар Улаанбаатар хот руу 50 тонны ёмкостыг авах гэж явсан түлшний мөнгөө Б.Ганбаяраас авмаар байна. Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газарт Б.Ганбаяр нь 50 тонны усны нөөцийн савыг авах талаараа хэлж ярьсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130 хуудас/,

 

Яллагдагч Б.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 08 дугаар сард Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд би “Чамин Хаус” ХХК-иар дамжуулан Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулан нийт 16,500,000 төгрөгөөр тус усны нөөцийн савыг бусад дагалдах хэрэгслийн хамт нийлүүлсэн Тухайн үед урьдчилгаа 5-6 сая төгрөгийг авсан. Түүнээс хойш 2-3 жил дамжиж бага багаар үлдэгдлээ авсан боловч мөнгөө бүрэн өгч дуусаагүй байгаа. Одоо хүртэл хүлээгээд ярьж холбогдсон боловч 2020 оны сонгуулиар тухайн үед байсан Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газрын хүмүүс солигдож хариуцах хүн олдоогүй. Тэгээд би тухайн ёмкостыг өөрөө машин  хөлсөлж ачиж авч ирсэн. Би тухайн үед аваачиж өгөхдөө том машинаар ачиж аваачиж өгч байсан болохоор тухайн машинтай адил машин хөлсөлж Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд авч ирсэн. Аймагт авч ирснээс хойш 2 хоногийн дараа Улаанбаатар хот руу таньдаг хүндээ зарж мөнгөө олж авахаар болоод хот руу ачиж явуулсан. Би өөрөө ачааны машинтай ачаанд явдаг. Над руу Юнител компаний ажилтан залгаж “Өвөрхангай аймаг руу ачаа ачуулах гэсэн юм” гэхээр нь би тухайн машины жолоочийг яриулж Өвөрхангай аймаг руу ачааг нь ачуулж явуулсан. Тэгээд Өвөрхангай аймгийн төвд ирж ачааг нь буулгаж дууссаны дараа Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум руу явсан. Би тухайн жолоочтой уулзаад 1,800,000 төгрөгөөр ачуулахаар тохирсон. Би Гучин-Ус суманд очиход ногооны талбайн хажууд нэг айл байхаар нь тухайн айлд энэ талаар хэлсэн. Өөр хүнд хэлээгүй. Би тухайн савыг миний таньдаг Батхүү гэх хүний найзад 13,000,000 төгрөгөөр зарсан. Уг хэрэгтэй холбоотой төлбөр тооцооны асуудал байгаа. Манай компанитай байгуулсан гэрээндээ 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 04-ний хооонд ажил дуусаж төлбөрөө тухайн хугацаанд багтааж шилжүүлэхээр тохирсон боловч түүнээс хойш 2017 оны 07 дугаар сар хүртэл 7 удаагийн гүйлгээгээр цувуулан шилжүүлж мөнгөө өгсөн боловч төлбөр төлөх хугацаа 14 сараар хэтэрсэн учраас манай байгууллагад алдагдал үүссэн. Алдагдал үүссэн учраас тухайн ёмкостыг буцааж авсан. Манай байгууллага тухайн ажлыг хийж гүйцэтгэх гэж зээл авч тухайн зээлийн хүүнд алдагдал үүссэн. Үүнээс өөр төлбөр тооцоо байхгүй. Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газартай холбоотой бүх хохирлыг барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103, 184 хуудас/,

 

Гэрч М.Лхагвасүрэнгээс 50 тн-ын усны нөөцийн саванд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-46 хуудас/,

 

Хохирогч Ц.Батдоржоор гэрч М.Лхагвасүрэнгээс хураан авсан 50 тн-ын усны нөөцийн савыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49 хуудас/,

 

            50 тн-ын багтаамжтай усны нөөцийн савыг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 53 хуудас/,

 

           Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн  2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04/38 дугаартай "50 тн багтаамжтай усны нөөцийн төмөр савны зах зээлийн үнэ цэнэ 8,000,000 төгрөг" гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 55-58 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 06/28 дугаартай “... 1 ширхэг 2004 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Монгол улсад 2020 оны 8 сард импорлогдон орж ирсэн Daewoo 11-5TON маркийн ачааны автомашины зах зээлийн үнэ цэнэ 45,000,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 76-79 хуудас/,

 

Цагдаагийн Ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн  үнэлгээний хөлс нэхэмжилсэн нэхэмжлэх /хх-ийн 82 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн а/222 дугаартай “Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай” захирамж /хх-ийн 140 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны албаны 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/82 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг  /хх-ийн 141 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газар, “Чамин хаус” ХХК-ийн захирал Б.Ганбаяр нарын хооронд байгуулсан “Усалгаатай газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай” дугаар №ГУ-ОНХС-2016/03 дугаартай гэрээ, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэхүүд, барааны жагсаалт ба нийлүүлэх хуваарь,  гэрэл зураг, “Усалгаатай газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх ГУ-ОНХС 2016/03 тендерийг хүлээлцсэн хурлын тэмдэглэл /хх-ийн 142-154 хуудас/,

 

 Шүүгдэгч Б.Ганбаярын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109, 112-117 хуудас/,

 

Хохирогч Ц.Батдоржийн шүүхэд ирүүлсэн “Тус ЗДТГ-ын хөрөнгөнд бүртгэлтэй 50 тн нөөцийн сав хулгайд алдагдсан. Уг савыг хулгай хийсэн Ганбаяр нь тухайн савыг эрж олж авахад гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан тул одоо ямар нэг гомдол, өр авлага байхгүй тул хэргийг шийдвэрлэхэд гомдол, чирэгдэл байхгүй” гэсэн хүсэлт,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Дамбийнямын шүүхэд ирүүлсэн “Б.Ганбаярт холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Миний бие гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 64-70 УНО улсын дугаартай “Daewoo” маркийн тээврийн хэрэгслийг Б.Ганбаяраас нэхэмжилж байна” гэсэн хүсэлт,

 

Иргэний нэхэмжлэгч М.Лхагвасүрэнгийн шүүхэд ирүүлсэн “...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

         

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Ганбаярт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Ганбаярыг 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн “Аргуйт” гэх газар тариалангийн талбайд тариалангийн услалтын системд ашиглахаар байрлуулсан тус сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 50,000 литрийн хэмжээтэй ус хадгалах зориулалт бүхий төмөр савыг машин механизм ашиглан хулгайлж, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газарт  8,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Ганбаяр нь хулгайлах гэмт хэргийг 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үйлдээгүй, харин 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Ц.Дамбийням,*******, М.Лхагвасүрэн нарын мэдүүлэг, гэрч М.Билэгсайханы дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ганбаяр нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн “Аргуйт” гэх газар тариалангийн талбайд байрлуулсан тус сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 50,000 литрийн багтаамжтай усны нөөцийн төмөр савыг /ёмкость/ машин механизм ашиглан хулгайлсны улмаас 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  заасан  гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Ганбаяр машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн болох нь  хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч Ц.Батдоржийн “...2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 11 цагийн үед сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга З.Уртнасан над руу утсаар залгаж тус сумын 4 дүгээр баг Аргуйт гэх газар байрлах тариалангийн талбайд байсан 50 тн багтаамжтай усны нөөцийн сав байхгүй байна гэж хэлсэн. Би хэсгийн төлөөлөгчийн хамт очиход Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга З.Уртнасан, нийгмийн даатгалын улсын байцаагч Дуламсүрэн нар ирсэн байсан. Тэгээд тэнд үлдсэн байсан тээврийн хэрэгслийн мөрний зургийг авсан. 2016 оны 06 дугаар сард тендер зарлаад "Чамин хаус" ХК-ийн захирал Б.Ганбаяр шалгарсан. Тэгээд төслөө гүйцэтгээд 2016 оны сүүлээр тус 50 тонны багтаамжтай усны нөөцийн савыг суурилуулсан. Тэгээд 2017 оны 07 дугаар сард төсөл бүрэн хэрэгжиж Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газрын хөрөнгийн бүртгэлд авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, 73 хуудас/, 

 

Гэрч З.Уртнасангийн “...2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 11 цагийн үед хүүхдийн дугуй янзлуулах гэж дугуй засварын газар ороход дугуй засвар хаалттай байхаар нь гэр лүүгээ харих гэж байсан чинь хажуу талын хашаанаас Ц.Батбаяр гэх хүн гарч ирээд намайг сумын хойд талд байдаг тариалангийн талбайн хажуу талд амьдардаг дүү Батмөнхийн гэрт хүргээд өг гэхээр нь суулгаж дүү Батмөнхийнх нь гэрт хүргэж өгсөн. Тариалангийн талбайн хажуугаар буцаж сум руу явж байхдаа 50 тонны багтаамжтай усны нөөцийн сав байхгүй болсон байсныг анзаарсан. Тэгээд сумын Засаг даргын Тамгын газрын нярав Ц.Батдорж, нийгмийн даатгалын улсын байцаагч Дуламсүрэн нараас залгаж асуухад мэдэхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсангэсэн мэдїїлэг /хх-ийн 21 хуудас/,

 

Гэрч Ц.Дамбийнямын “…Би 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 69-70 УНО улсын дугаартай “Dаewоо” маркийн тээврийн хэрэгслээрээ Улаанбаатар хотоос Юнител компанийн ачааг ачаад Өвөрхангай аймаг руу 17 цагийн үед гараад 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 08 цагийн үед Арвайхээр суманд ирсэн. Тэгээд Юнител компанийн ачааг 15 цагийн үед буулгаж дуусгаад байж байхад 99997029 гэсэн дугаараас ачаа ачуулах гэсэн юм гээд утсаар танихгүй хүн холбогдсон. Тэгээд Гучин-Ус сумаас ачаа ачуулна гээд намайг түрүүлж яваад Гучин-Ус сум руу салдаг засмал зам дээр хүлээж бай гээд би тэнд очоод 99997029 гэсэн дугаарын утсаар холбогдсон хүнийг 19 цаг хүртэл 2, 3 цаг хүлээж зогссон. Тэгээд улаан хүрэн өнгийн “Приус” маркийн машин ирээд Гучин-Ус сум руу дагуулж явсан. Суман дээр очиход цаг 22 цаг болж байсан байх. Тэгээд Гучин-Ус сумын хойд талд байсан торон хашаатай хашаа руу орж 50 тонны багтаамжтай усны нөөцийн савыг 30 минутын дотор ачаад сум руу оролгүй шууд Өвөрхангай аймгийн төв рүү явсан. ...Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 27-ны 01 цагийн үед Өвөрхангай аймгийн төв рүү ороход 50 тонны багтаамжтай усны сав ачуулсан залуу “Жинчин” гэх буудалд өрөө захиалчихаад төлбөрийг нь хийсэн байсан. Тэгээд би хамт явж байсан найзтайгаа буудалд хоночихоод 2022 оны 03 дугаар сарын 27-ны өглөө 08 цагийн үед босоод шууд Улаанбаатар хот руу гарсан. Улаанбаатар хот хуучин 22 товчооны ойролцоо 96676700 гэсэн утасны дугаараас холбогдсон нэрийг нь мэдэхгүй хүнд хүлээлгэж өгсөн. ...Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумаас 50 тонны багтаамжтай усны нөөцийн сав ачуулсан хүн 18 цагийн үед тээврийн хөлс болох 1,800,000 төгрөгийг шилжүүлсэн. ...99997029 гэсэн утасны дугаартай хүн надтай зарын дагуу холбогдсон. Би фэйсбүүк дээр крантай машинтай ачаа ачна гэсэн зар тавьсан байсан. Тэгэхэд энэ хүн би хотоос Өвөрхангай аймаг орох ачаа олоод ачна гээд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр  Юнител компанийн ачааг олж өгсөн. Ачаа ачуулсан хүний нэрийг нь асуугаагүй, нэрийг нь мэдэхгүй, туранхай шар залуу байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

 

Гэрч М.Лхагвасүрэнгийн “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгаас 50 тн багтаамжтай усны нөөцийн сав ирж байна гэдгийг сонсоод усны нөөцийн сав ачиж явж байгаа жолоочтой нь 99810186 дугаарын утас руу нь залгаж холбогдоход би энэ усны нөөцийн савны эзэн нь биш, хөлслөгдөж ачиж яваа юм гэсэн. 99997029 гэх дугаарын утаснаас Ганбаяр гэх залуу холбогдоод миний 50 тн-ын усны нөөцийн сав байгаа юм гэхээр нь би худалдаж авъя гээд 13,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 50 тн багтаамжтай усны нөөцийн сав ачсан тээврийн хэрэгсэл нь 16 цагийн үед Улаанбаатар хот хуучин 22 товчоон дээр ирсэн байсан. Би өөрөө Улаанбаатар хотоос нэг хөлсний кран олоод Өвөрхангай аймгаас ачиж ирсэн 6470 УНО улсын дугаартай “Daewoo” маркийн тээврийн хэрэгслээс өөрийнхөө хөлсөлсөн тээврийн хэрэгсэл дээр ачуулаад би Улаанбаатар хот Налайх дүүрэг 5 дугаар хороонд байрлах “Бумба тур” ХХК-ний хашаанд аваачиж буулгасан. Буулгах гэж явж байх замд Ганбаяр гэх залуу 99997029 гэсэн дугаарын утаснаас залгаад 13,000,000 төгрөгөө хурдан шилжүүлчих, би энд ачиж ирсэн жолоочид хөлсийг өгөх хэрэгтэй байна гэхээр нь над руу явуулсан 5560094165 Даваасүрэн гэсэн хүний данс руу эгч М.Билэгсүрэн лүү ярьж байгаад 13,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ...2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ганбаяр над руу 99997029 дугаарын утаснаас залгаад танд зарсан 50 тн багтаамжтай усны нөөцийн сав хулгайн эд зүйлс байсан юм, мөнгийг чинь буцаагаад өгье гээд 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг дарга болон цагдаатай ирж ачиж авч явсан. Усны нөөцийн сав Улаанбаатар хот руу ирж байгаа талаар Толгойтод усны нөөцийн сав хийдэг үйлдвэрийн хүнээс сонссон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,

 

Гэрч М.Билэгсүрэнгийн “...Миний төрсөн дүү М.Лхагвасүрэн утсаар залгаад нэг усны нөөцийн сав авах гэсэн юм, та энэ данс руу 13,000,000 төгрөг шилжүүлээд өгөөч гэхээр нь би 17 цаг 59 минутанд тус данс руу өөрийн интернет банкаар дамжуулан 13,000,000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,

 

Гэрч*******ын “...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр манай найз Дамбийням Өвөрхангай аймагт ачаа буулгана гээд намайг хамт явчихаад ирээч гэхээр нь цуг явсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймагт ачаагаа буулгачихаад тус аймгаас баруун тийш 100 км замтай сумаас ачаа ачихаар боллоо гэж Дамбийням хэлсэн. Тэгээд тус өдөртөө Өвөрхангай аймгийн төвөөс баруун тийш 100 км явж нэг сумын хойд талаас 50 тн усны нөөцийн сав ачаад шөнөдөө Өвөрхангай аймагт ирж хоночихоод өглөө нь Улаанбаатар хот руу явсан. Тэгээд өдөр хот руу Дамбийням ачсан ачаагаа өөр машин руу шилжүүлж ачаад намайг гэрт хүргэж өгсөн. Дамбийням утсаар яриад л яваад байсан. Манай найз Дамбийням өөрийнхөө 64-70 УНО гэсэн улсын дугаартай “Daewoo” маркийн тээврийн хэрэгслээр явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,

 

Гэрч Х.Энхтайваны “...Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газар нь “Чамин хаус” ХХК-тай усалгааны газар тариалангийн төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулж, төхөөрөмжөө хүлээн авч, төлбөр мөнгийг бүрэн барагдуулсан. Нийт 24,500,000 төгрөгний бараа материал нийлүүлсэн. Түүнээс бараа материалын төлбөр болох 24,500,000 төгрөгийг 7 удаагийн гүйлгээгээр бүрэн төлж дууссан. Одоо ямар нэгэн авлагатай зүйл байхгүй. Харин манай Засаг даргын тамгын газар Улаанбаатар хот руу 50 тонны ёмкостыг авах гэж явсан түлшний мөнгөө Б.Ганбаяраас авмаар байна. Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газарт Б.Ганбаяр нь 50 тонны усны нөөцийн савыг авах талаараа хэлж ярьсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130 хуудас/,

 

Яллагдагч Б.Ганбаярын “...Би тухайн ёмкостыг өөрөө машин  хөлсөлж ачиж авч ирсэн. Би тухайн үед аваачиж өгөхдөө том машинаар ачиж аваачиж өгч байсан болохоор тухайн машинтай адил машин хөлсөлж Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд авч ирсэн. Аймагт авч ирснээс хойш 2 хоногийн дараа Улаанбаатар хот руу таньдаг хүндээ зарж мөнгөө олж авахаар болоод хот руу ачиж явуулсан. Би өөрөө ачааны машинтай ачаанд явдаг. Над руу Юнител компаний ажилтан залгаж “Өвөрхангай аймаг руу ачаа ачуулах гэсэн юм” гэхээр нь би тухайн машины жолоочийг яриулж Өвөрхангай аймаг руу ачааг нь ачуулж явуулсан. Тэгээд Өвөрхангай аймгийн төвд ирж ачааг нь буулгаж дууссаны дараа Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум руу явсан. Би тухайн жолоочтой уулзаад 1,800,000 төгрөгөөр ачуулахаар тохирсон. Би Гучин-Ус суманд очиход ногооны талбайн хажууд нэг айл байхаар нь тухайн айлд энэ талаар хэлсэн. Өөр хүнд хэлээгүй. Би тухайн савыг миний таньдаг Батхүү гэх хүний найзад 13,000,000 төгрөгөөр зарсан. Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газартай холбоотой бүх хохирлыг барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103, 184 хуудас/,

 

Гэрч М.Лхагвасүрэнгээс 50 тн-ын усны нөөцийн саванд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-46 хуудас/,

 

Хохирогч Ц.Батдоржоор гэрч М.Лхагвасүрэнгээс хураан авсан 50 тн-ын усны нөөцийн савыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49 хуудас/,

 

            50 тн-ын багтаамжтай усны нөөцийн савыг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 53 хуудас/,

 

           Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн  2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04/38 дугаартай "50 тн багтаамжтай усны нөөцийн төмөр савны зах зээлийн үнэ цэнэ 8,000,000 төгрөг" гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 55-58 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 06/28 дугаартай “... 1 ширхэг 2004 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Монгол улсад 2020 оны 8 сард импорлогдон орж ирсэн Daewoo 11-5TON маркийн ачааны автомашины зах зээлийн үнэ цэн 45,000,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 76-79 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн а/222 дугаартай “Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай” захирамж /хх-ийн 140 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны албаны 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/82 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг  /хх-ийн 141 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газар, “Чамин хаус” ХХК-ийн захирал Б.Ганбаяр нарын хооронд байгуулсан “Усалгаатай газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай” №ГУ-ОНХС-2016/03 дугаартай гэрээ, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэхүүд, барааны жагсаалт ба нийлүүлэх хуваарь,  гэрэл зураг, “Усалгаатай газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх ГУ-ОНХС 2016/03 тендерийг хүлээлцсэн хурлын тэмдэглэл /хх-ийн 142-154 хуудас/  зэрэг нотлох áàðèìòóóäààð нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч, хохирогч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбо шүүх хуралдаанд  “Б.Ганбаярын хувьд Гучин-Ус сумтай байгуулсан гэрээг аль аль талаасаа дүгнээгүй. Төлбөр тооцооны маргаан өнөөдрийг хүртэл тасраагүй байна. Аливаа гэрээ хэлцлийг  иргэний хуульд заасны дагуу дүгнээгүй тохиолдолд тухайн гэрээний үр дагавар нь дуусгавар болохгүй, хэн нэгний өмчлөлд шилжихгүй. Тухайн гэрээг дүгнээгүй тохиолдолд миний үйлчлүүлэгчийн өмчлөлөөс 100% гарсан гэж үзэх үндэслэл байхгүй. Гэрээг дуусгавар болох ганц үндэслэл бол гэрээг дүгнэх байдаг.  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн нэг талыг барьж нотлох баримтыг цуглуулсан байна гэж  дүгнэлт хийж байна. Гучин-Ус сумын Тамгын газраас гаргаж өгсөн  гүйлгээний баримтууд байгаа. Энэ дээр гүйлгээний утгыг нь хараад үзэхээр 2,300,000, 1,600,000 төгрөг гэсэн гүйлгээний утгуудын код нь 2123 гэсэн кодтой, бусад нь бол тоног төхөөрөмж гэсэн гүйлгээний утгатайгаар орсон байдаг. Энэ хоёр өөр кодтой гүйлгээний утга нь бусад бараа гэсэн гүйлгээний утгатай бараа манай компанийн дансанд орж ирээгүй гэдэг асуудлыг ярьдаг. Мөн цагаатгах талаа баримтлаад энийг шалгасан бол энэ мөнгө нь үнэхээр тэр дансанд орсон, ороогүй гэдгийг шалгасан үйл баримт өнөөдрийн хувьд байхгүй байна. Энэ өөрөө маш том эргэлзээг төрүүлж байдаг.  3. П.Адъяасүрэн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримт  дотор албан тоотууд байгаа. Энэ баримтуудыг аваад үзэхээр тухайн компаниас урьдчилаад гэрээний үүргээ биелүүлээч гэсэн албан бичиг хүргүүлээд байдаг. Тухайн албан бичигт нь хариу өгөхгүй байхаар нь манай үйлчлүүлэгч өөрөө очиж усны нөөцийн савыг авсан. Тухайн савыг очиж авахдаа тухайн он, сар, цаг хугацаанд бүртгэгдсэн байдгийг нотлох баримтаар баталгаажуулсан байдаг. Энэ тохиолдолд хулгайн гэмт хэргийн үйл баримт, нууц далд аргаар үйлдэх арга байдал нь үгүйсгэгдэнэ. Урьдчилан сануулж байгаад хулгай хийдэг хүн гэж байхгүй. Гэрээг дүгнээгүй тохиолдолд гэрээний аль аль талуудын гэрээний үүрэг нь хүчин төгөлдөр хэвээрээ байгаад байдаг. Б.Ганбаярын буруутай талаас нь харах юм бол итгэмжлэн хариуцуулж байсан эсвэл тухайн үедээ хариуцаж байсан ч юм уу  тийм эд хөрөнгө байж болзошгүй гэх үндэслэл байгаа. Тэрнээс цэвэр бусдын эд хөрөнгө гэж үзээд, тэрийгээ  нууц далд аргаар хулгайлж авсан гэж үзэхэд арай том эргэлзээтэй, хууль хэрэглээний хувьд ийм дүгнэлт хийх боломжгүй байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            “Чамин хаус” ХХК нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газартай “Усалгаатай газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай” №ГУ-ОНХС-2016/03 дугаартай гэрээг байгуулж, гэрээний дагуу тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын засаг даргын тамгын газар нь уг гэрээний үнийг “Чамин хаус” ХХК-ийн дансанд шилжүүлсэн, гэрээний 2 тал тендерийг хүлээлцсэн,

 

          Мөн Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газар нь  50,000 литрийн багтаамжтай усны нөөцийн савыг  өөрийн эд хөрөнгийн бүртгэлд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүртгэж авсан бөгөөд тус сав нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн а/222 дугаартай “Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай захирамж, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны албаны 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/82 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газар, “Чамин хаус” ХХК-ийн захирал Б.Ганбаяр нарын хооронд байгуулсан “Усалгаатай газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай” дугаар №ГУ-ОНХС-2016/03 дугаартай гэрээ, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэхүүд, барааны жагсаалт ба нийлүүлэх хуваарь, гэрэл зураг, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Усалгаатай газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх ГУ-ОНХС 2016/03 тендерийг хүлээлцсэн хурлын тэмдэглэл, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газрын 39205-р дансны дэлгэрэнгүй тайлан, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

            Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “     Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан бөгөөд “Чамин хаус” ХХК нь “Усалгаатай газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай” гэрээний дагуу 50,000 литрийн багтаамжтай усны нөөцийн савыг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газарт шилжүүлснээр “Чамин хаус” ХХК-ийн дээрх хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх дуусгавар болжээ.

 

            Иймд эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбын гаргасан дээрх дүгнэлт няцаагдаж байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн  шүүх хуралдаанд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр гэж байгаа юм. Тэгвэл бусдад  зарсан зүйлээ буцааж авсан нь гэм буруугийн хэлбэр байж байна. Б.Гомбо өмгөөлөгчийн хэлснээр хулгай хийхээсээ өмнө хэлж байгаад хулгай хийдэг хүн байдаггүй гэж хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар цэвэр олз, ашиг олох ийм сэдэлт зорилго байхгүй байна. Гэрээг албан ёсоор дүгнээгүй гэдэг Б.Гомбо өмгөөлөгчийн дүгнэлттэй санал нэг байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахаар тухайн ус хадгалах савыг өөрийн хөрөнгөнд бүртгэсэн ийм зүйл бол байж байгаа. Нэгэнт өөрийн хөрөнгөнд бүртгэлтэй байгаа учраас улсын яллагчаас бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэж байгаа байх. Би үүнийг хулгайн гэмт хэргийн шинж байхгүй гэж үзээд байна гэхээр нэгэнт гэрээ дүгнэгдээгүй. Гэрээний үнэ ханшийн талаар маргаантай байгаа. Улс төрийн сонгуулиас шалтгаалаад өмнө байсан албан тушаалтнууд нь өөрчлөгдөөд, шинээр сонгогдож гарч ирсэн дарга нар нь урд болсон зүйлсийг  мэдэхгүй гэж хэлдэг. Ингээд энэ хүний тухайн маргаан нь хариуцах эзэнгүй болсон. Энэ хүн аргаа бараад хөрөнгөө эргүүлж авсан. Харин Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газарт хохирол учирсан нь харагдаж байгаа. Тэгэхдээ энэ хохирол нь Б.Ганбаярын гэм буруутай үйлдлээс болж үүссэн гэж үзэх боломжгүй байна. Монгол улсын хууль тогтоомж Монгол улсынхаа нутаг дэвсгэр дээр аль ч хууль тогтоомжийг нэгэн адил дагаж мөрдөнө. Иргэний хуулийн 12 дугаар зүйлд  өөрийн эрх ашгаа хамгаалахын тулд бусдын хөрөнгийг өөрийн эзэмшилд авч болох зохицуулалттай байдаг. Энэ хуулийн хүрээнд л тухайн хүнийг мөнгөө өгөхгүй байхаар нь эд зүйлээ буцаан авсан зүйл байгаа юм. Тодорхой хэмжээний хохирол учирсныг хүлээн зөвшөөрч байна. Б.Ганбаяр нь хуульд заасан арга барилаар ажилласан. Тэгэхдээ энэ хүний үйлдэл ганц ч өөлөх зүйл байгаагүй гэж өмгөөлөгчийн хувьд хэлэхгүй. Иргэний хуульд зааснаар өөртөө туслах үйл ажиллагаа явуулсны төлөө энэ хүнийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болохгүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйгээр бусдад гэм хор учруулбал үүнийг гэмт хэрэг гэж үзэхгүй гэсэн хуулийн заалтыг баримтлан гэм буруугаас чөлөөлөх ёстой гэж дүгнэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

           Мөн Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нь хэрэгт “Чамин хаус” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/25 дугаартай “ ГУ-ОНХС-2016/03 дугаартай гэрээний дагуу газар тариалангийн тоног төхөөрөмж усны юмкост болон бусад эд зүйлсийг нийлүүлсэн. Тухай үед юмкостны үнэ болох 4,000,000 төгрөгийг манай компанид төлөхөөр тохирсон боловч одоог хүртэл төлбөр хийгдээгүй байна. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 5540493254 тоот дансанд нэмэлтээр тохирсон 4,000,000 төгрөгийг шилжүүлнэ үү. Дээрх хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд нийлүүлсэн юмкостийг буцаан авах болохыг үүгээр мэдэгдье” гэсэн албан бичиг, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/175 дугаартай албан бичиг, ирсэн бичгийн бүртгэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

             Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй”, 12.2 дахь хэсэгт  “Энэ хуулийн  12.1-д заасан үйлдлийг хийсэн этгээд эд юмсыг битүүмжлэх буюу үүрэг бүхий этгээдийг албадан саатуулахаар эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.”, 12.3-т “Өөртөө туслах үйлдэл нь тухайн нөхцөл байдалд тохирсон хэр хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж хуульчилсан бөгөөд энэ үйлдлийг хийхэд хэрэгжүүлэх буюу хамгаалах гэж буй эрх, шаардлага нь иргэний эрх зүйн шинжтэй, бодитой, хэрэгжүүлэх эрх зүйн үндэстэй байх, эрх бүхий байгууллагын туслалцааг шуурхай авах боломжгүй байх, өөртөө туслах үйлдлийг хийгээгүй тохиолдолд эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байх гэсэн урьдчилсан нөхцөлүүд бий болсон байхыг шаарддаг.

           Хэрэгт авагдаж  шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ганбаярт  Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан өөртөө туслах үйлдлийг хийх  нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэлгүй юм.  

            “Чамин хаус” ХХК-ийн захирал Б.Ганбаяр нь Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газрыг  “Усалгаатай газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай” гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэн тохиролдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхад бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, дур мэдэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Шүүгдэгч Б.Ганбаярт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбо, П.Адъяасүрэн нарын гаргасан дээрх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно. 

 

            Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч 

Б.Ганбаярын машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

           Шүүгдэгч Б.Ганбаярын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

                

           Шүүгдэгч Б.Ганбаяр нь хохирогч Ц.Батдоржид /Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын засаг даргын тамгын газарт/ 8,000,000 төгрөгийн үнэ бүхий 50,000 литрийн багтаамжтай усны нөөцийн савыг биет байдлаар буцааж өгсөн, тус усны савыг буцааж авахад хэрэглэсэн шатахууны зардал болох 800,000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч М.Лхагвасүрэн 13,000,000 төгрөгийг буцааж авсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь иргэний нэхэмжлэгч М.Лхагвасүрэн, хохирогч Ц.Батдорж нарын мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн хүсэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Дамбийням шүүхэд  “Б.Ганбаярт холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Миний бие гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 64-70 УНО улсын дугаартай “Daewoo” маркийн тээврийн хэрэгслийг Б.Ганбаяраас нэхэмжилж байна” гэсэн хүсэлтийг ирүүлсэн боловч тухайн тээрийн хэрэгслийг хэрэгт битүүмжлээгүй, иргэний нэхэмжлэгчийн эзэмшилд байх тул түүний хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

            Иймд шүүгдэгч Б.Ганбаярыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй  байна гэж үзлээ.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д шинжээчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж хуульчилсан. Цагдаагийн ерөнхий газар нь шүүгдэгч Б.Ганбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 64-70 УНО гэсэн улсын дугаартай “Daewoo” маркийн автомашинд үнэлгээ тогтоосны төлбөр болох 250,000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Б.Ганбаяраас 250,000 төгрөгийг гаргуулж Цагдаагийн ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлөхөөр шүүгдэгч Б.Ганбаяр, түүний өмгөөлөгч Д.Гомбо нар  ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг ажлын тав хоногийн хугацаагаар завсарлуулсан.

           Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Б.Ганбаяр нь үнэлгээ гаргасны төлбөр болох 250,000 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

           Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч Б.Ганбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас үүссэн хохирол хор уршгаа нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал,гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь  харгалзан үзээд  2 жилийн хугацаагаар хорих ялын саналыг  гаргаж байна. Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт хохирлыг төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.Ганбаяраас нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй. Шүүгдэгч Б.Ганбаяр нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгч Б.Ганбаярын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгох саналыг гаргаж байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т  заасан  хохирлоо нөхөн төлсөн тохиолдол ялын 50 хувьтай тэнцэх хэмжээний ял оногдуулах тухай заалт нь хэрэгжих боломжтой байна.” гэсэн дүгнэлтийг,

 

                    Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбо шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Манай үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн асуудал дээрээ маргаагүй. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлсөн  бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд  байгаа. Хохирол төлбөрийн хувьд гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлээд 250,000 төгрөг гэж тогтоосон. Тухайн мөнгө нь төлөгдсөн учраас миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх бүрэн боломжтой байна гэж үзэж байна. Тийм учраас шүүх бүрэлдэхүүнээс тухайн заалтыг хэрэглэж хамгийн бага буюу 2 жилийн 50% буюу 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж өгөөч гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

                 Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч Б.Ганбаярыг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлж, хохирогч нарын зүгээс гомдол саналгүй гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд тухайн зүйл ангид заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулах дүгнэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгч Б.Ганбаярт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдлууд байгаа. Юуны өмнө нөхцөл байдлыг буруугаар үнэлсэн тохиолдлын шинж чанартай нөхцөл байдал бий болсон. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд тухайн зүйл заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд байхгүй байгаа. Б.Ганбаяр нь 31 настай, 3-н нялх хүүхэдтэй, өөрөө хувиараа компани удирдаад орон нутагтаа хувь нэмрээ оруулаад явж байсан залуу байгаа юм. Өөрийн хийсэн үйлдэлдээ үнэхээр гэмшиж, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байгааг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар тухайн зүйл ангийг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

                  Шүүгдэгч Б.Ганбаяр өөрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би бага насны 3 хүүхэдтэй. Миний хувийн байдлыг харгалзаж үзээд хуульд зааснаар хамгийн бага хариуцлага тооцож өгнө үү” гэсэн.

 

           Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

           Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр жилээс найман жил хүртэл  хугацаагаар хорих ял шийтгэхээр,

 

Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 6.7 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò “ãýìò õýðýã ¿éëäñýí íü íîòëîãäñîí, ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí õ¿íèé ãýìò õýðýã ¿éëäñýí íºõöºë áàéäàë, ó÷ðóóëñàí õîõèðîë, õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, õóâèéí áàéäëûã õàðãàëçàí ø¿¿õ äàðààõ áàéäëààð õîðèõ ÿëûã õºíãºð¿¿ëæ, ÿëààñ ÷ºëººëæ, àëáàäëàãûí àðãà õýìæýý õýðýãëýæ áîëíî” ãýæ,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний  хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж òóñ òóñ õóóëü÷èëсан.

     

Шүүгдэгч Б.Ганбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Ганбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн  байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Ганбаярт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,  2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

           Шүүгдэгч Б.Ганбаярын хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан 64-70 УНО улсын дугаартай “Daewoo” маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Ц.Дамбийнямын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь гэрч, иргэний нэхэмжлэгч Ц.Дамбийням, гэрч******* нарын мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 06/28 дугаартай “... 1 ширхэг 2004 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Монгол улсад 2020 оны 8 сард импорлогдон орж ирсэн Daewoo 11-5TON маркийн ачааны автомашины зах зээлийн үнэ цэн 45,000,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 76-79 хуудас/ үнэлгээний тайлан хэрэгт авагдсан бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар хуульчилсан тул шүүгдэгч Б.Ганбаяраас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 45,000,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт  шилжүүлэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Б.Ганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Батдорж, иргэний нэхэмжлэгч М.Лхагвасүрэн, Ц.Дамбийням нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

 

 Шèéòãýõ òîãòîîë нь уншиæ сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг ãàðäàí àâñíààñ õîéø, ýñõ¿ë ýíý õóóëèéí 11.9 ä¿ãýýð ç¿éëä çààñíû äàãóó õ¿ðã¿¿ëñíýýñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн äàâæ çààëäàõ шатны шүүхэд ø¿¿ãäýã÷, õîõèðîã÷ийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг äóðäàæ,

 

Дàâæ çààëäàõ ãîìäîë гаргасан буюу ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä шийтгэх      òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, шийтгэх òîãòîîë хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Ганбаярт àâñàí цагдан хорих òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã õýâýýð ¿ðãýëæë¿¿ëж òóñ òóñ øèéäâýðëýõ íü ç¿éòýé áàéíà.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 äóãààð ç¿éëèéí 1, 2, 3, 4, 36.6, 36.7 äóãààð ç¿éëèéí 2 äàõü õýñãèéí 2.1, 2.3, 2.4, 36.7 äóãààð ç¿éëèéí 3 äàõü õýñãèéí 3.1, 3.2,  36.8 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 1.1, 1.2, 1.3,  36.8 äóãààð ç¿éëèéí 4, 5 äàõü õýñýã, 36.10 äóãààð ç¿éëèéí 1 äэõ õýñýã, 36.13, 38.1 ä¿ãýýð ç¿éëèéí 1, 5 äаõь õýñýãò òóñ òóñ заасныг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Батбаярын Ганбаярыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.1 ä¿ãýýð ç¿éëèéí 2 дахь хэсгийн 2.4-т çààñíààð ø¿¿ãäýã÷ Боржигон овгийн Батбаярын Ганбаярыг нэг жилийн õóãàöààãààð хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганбаярт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Ганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Батдорж, иргэний нэхэмжлэгч Ц.Дамбийням, М.Лхагвасүрэн нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, 50,000 литрийн багтаамжтай усны нөөцийн савыг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ЗДТГ-т буцааж өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 250,000 төгрөгийг Цагдаагийн Ерөнхий газарт төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганбаяраас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 64-70 УНО улсын дугаартай  “Daewoo” маркийн автомашины үнэ болох 45,000,000 /дөчин таван сая/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèйäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.5, 36.10 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт çààñíààð øèéòãýõ òîãòîîë нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд øèéòãýõ òîãòîîë хуулийн õ¿÷èí òºãºëäºð áîëòîë ø¿¿ãäýã÷ Б.Ганбаярт àâñàí хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýý авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

7.  Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 38.2 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñíààð шийтгэх тогтоолыг ãàðäàí àâñíààñ õîéø, ýñõ¿ë ýíý õóóëèéí 11.9 ä¿ãýýð ç¿éëä çààñíû äàãóó õ¿ðã¿¿ëñíýýñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн äàâæ çààëäàõ шатны шүүхэд ø¿¿ãäýã÷, õîõèðîã÷, òýäгээрийн ºì㺺ëºã÷ íàð äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

 

8. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 37.1 ä¿ãýýð ç¿éëèéí 2 äàõü õýñýãò çààñíààð äàâæ çààëäàõ ãîìäîë гаргасан буюу ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä шийтгэх òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Б.Ганбаярт àâñàí цагдан хорих òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã õýâýýð ¿ðãýëæë¿¿ëñ¿ãýé.

 

 

 

 

 

 

            ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                            Д.ЦЭЦЭГЭЭ