| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2022/0229/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/248 |
| Огноо | 2022-12-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Нямдаваа,
Уëñûí ÿëëàã÷ Ц.Нэргүй,
Ø¿¿ãäýã÷ Д.Төртогтох нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, ÿëëàõ дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оодой овгийн Долгорын Төртогтоход холбогдох 2226000000303 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 34 настай, регистрийн дугаар ЙЖ88090612, эрэгтэй, бага боловсролтой, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уурын зууханд галч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн 16 дугаар гудамжны 4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Оодой овгийн Долгорын Төртогтох.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Төртогтох нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багт байрлах иргэн С.Бямбасүрэнгийн гэр үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.Бумхоролын баруун хөл хэсэгт 2 удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “баруун хөлийн шаант ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõ íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ.
Шүүгдэгч Д.Төртогтох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Хохиролд бэлнээр 2,700,000 төгрөг төлсөн” гэв.
Хохирогч С.Бумхоролын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус өдөр цэцэрлэгээс хүү Мягмардоржийг авчихаад Бямбасүрэн гэх айлд орсон. Тэдний гэрт хонины мах эвдчихээд сууж байтал Төртогтох орж ирсэн. Төртогтох орж ирээд “та муу 2 юм уух юм уу, миний дансанд 3 сая төгрөг байна” гээд байхаар нь “архи уухгүй” гэтэл гараад явсан. Тэгээд удалгүй 0,5 литрийн хараа, 2,5 литрийн пиво оруулж ирээд Бямбасүрэн, Төртогтох бид гурав хувааж уугаад байж байтал Төртогтох надаас хэрүүл өдөөд байсан. Чи муу бууны нохой гээд манай жоохон хүүхдийг “Лүг гэж хүн ирсэн, чи Лүг дээр оч, эхнэр чинь Лүгийг дагаад явсан” гээд доромжлоод байсан. Тэгэхээр нь чи өөрийнхөө эхнэрийг маллаж чадахгүй байж хүний эхнэрт санаа зовоод яахав дээ гэсэн чинь босож ирээд намайг цохих гэхэд нь бултсан чинь хальтирч унаад босож ирээд баруун хөлний шилбэ рүү өшиглөчихөөд гарах гэж явснаа дахиж ирж 1 өшиглөчихөөд гараад яваад өгсөн. Тэгээд Бямбасүрэнг дуудсан чинь унтаад сэрэхгүй болохоор нь гэрээс нь мөлхөж гараад мөлхөөд гудамжны үзүүр дээр явж байтал Отгонбаатар цагдаа таарч эмнэлэг оруулж өгсөн. Гэртээ хүргүүлье гэсэн чинь хугарсан байх, эмнэлэг очиж үзүүл гээд эмнэлэгт аваачиж өгсөн. Баруун хөлний шилбэ рүү 2 удаа өшиглөсөн. Тухайн үед Бямбасүрэн, Бямбасүрэнгийн охин, Төртогтох, би, миний 7 настай охин Отгонцэцэг, 4 настай хүү Мягмардорж нар байсан. Намайг бууны нохой, эхнэр чинь өөр хүн дагаж явсан гэснээс болж хэрэлдсэн. Гомдолтой байна, хөлөө эдгээж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас /,
Гэрч С.Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус өдөр би Гэрлээ гэх айлд байж байгаад орой гэртээ байж байтал Отгонбаатар цагдаа над руу залгаад С.Бумхорол Төртогтоход зодуулсан байна гэсэн. Тэгээд эмнэлэгт очтол манай ах Бумхоролын баруун хөл нь хугарсан, эмнэлгийн эмч, сувилагч нар “хувцсыг нь соль, аймаг руу авч явна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Х.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С.Бумхорол ах охин, хүү хоёрын хамт орж ирээд байж байтал Төртогтох согтуу архи пивотой орж ирээд манай аав Бямбасүрэн, Бумхорол ах нарыг шахаад байсан. Тэгээд Төртогтох ах Бумхорол ахыг бууны нохой гэж хэрэлдээд байхаар нь би Бумхорол ахын 2 хүүхдийг аваад гадаа машиндаа утсаа үзээд сууж байтал Төртогтох ах гараад явсан. Тэгээд гэр лүүгээ ороход манай аав Бямбасүрэн ганцаараа унтаж байсан. Бумхорол ах гадаа гарчихсан мөлхчихсөн явж байсан. Яасан бэ гэж асуухад Төртогтох өшиглөчихлөө гэсэн. Тэгэхээр нь та манайд орж хоночихоод яв гэсэн чинь яахын гээд 2 хүүхдээ дагуулаад гараад явсан. Яг цохисныг хараагүй, хөл рүү өшиглөчихлөө гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,
Гэрч С.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед би нэлээн согтсон байсан. Миний хөл өвддөг учир огцом хөдөлгөөн хийж чаддаггүй учраас Төртогтох Бумхоролыг өшиглөхийг болиулж чадаагүй. Төртогтох Бумхоролтой маргалдаж байгаад баруун хөл рүү нь нэг өшиглөчихөөд үүдээр гарах гэж яваад буцаж ирээд дахин нэг өшиглөчихөөд гараад явсан. Тухайн үед Төртогтох, Бумхорол бид гурав л байсан. Тэр хоёр маргалдаж байхад манай охин Нарантуяа, Бумхоролын 2 хүүхэдтэй гараад явсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 594 дугаартай “...1. Үзүүлэгч С.Бумхоролын биед баруун хөлийн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байх боломжтой.
2. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2226000000303 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 33-34 хуудас/,
Шүүгдэгч Д.Төртогтохын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 080 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56, 57, 58, 59, 60 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Төртогтоход холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Д.Төртогтох нь бага боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Төртогтох нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багт оршин суух иргэн С.Бямбасүрэнгийн гэрт үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.Бумхоролын баруун хөл хэсэгт 2 удаа өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун хөлийн шаант ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Д.Төртогтох нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч С.Бумхоролын “...Тус өдөр цэцэрлэгээс хүү Мягмардоржийг авчихаад Бямбасүрэн гэх айлд орсон. Тэдний гэрт хонины мах эвдчихээд сууж байтал Төртогтох орж ирсэн. Төртогтох орж ирээд “та муу 2 юм уух юм уу, миний дансанд 3 сая төгрөг байна” гээд байхаар нь “архи уухгүй” гэтэл гараад явсан. Тэгээд удалгүй 0,5 литрийн хараа, 2,5 литрийн пиво оруулж ирээд Бямбасүрэн, Төртогтох бид гурав хувааж уугаад байж байтал Төртогтох надаас хэрүүл өдөөд байсан. Чи муу бууны нохой гээд манай жоохон хүүхдийг Лүг гэж хүн ирсэн, чи Лүг дээр оч гээд эхнэр чинь Лүгийг дагаад явсан гээд доромжлоод байсан. Тэгэхээр нь чи өөрийнхөө эхнэрийг маллаж чадахгүй байж хүний эхнэрт санаа зовоод яахав дээ гэсэн чинь босож ирээд намайг цохих гэхэд нь бултсан чинь хальтирч унаад босож ирээд баруун хөлний шилбэ рүү өшиглөчихөөд гарах гэж явснаа дахиж ирж 1 өшиглөчихөөд гараад яваад өгсөн. Тэгээд Бямбасүрэнг дуудсан чинь унтаад сэрэхгүй болохоор нь гэрээс нь мөлхөж гараад мөлхөөд гудамжны үзүүр дээр явж байтал Отгонбаатар цагдаа таараад эмнэлэгт очиж үзүүл, хугарсан байх гээд эмнэлэгт аваачиж өгсөн. Баруун хөлний шилбэ рүү 2 удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,
Гэрч С.Оюуны “...Тус орой намайг гэртээ байж байтал Отгонбаатар цагдаа над руу залгаад С.Бумхорол Төртогтоход зодуулсан байна гэсэн. Тэгээд эмнэлэгт очтол манай ах Бумхоролын баруун хөл нь хугарсан, эмнэлгийн эмч, сувилагч нар “хувцсыг нь соль, аймаг руу авч явна гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Х.Нарантуяагийн “...С.Бумхорол ах охин хүү хоёрын хамт орж ирээд байж байтал Төртогтох согтуу архи пивотой орж ирээд манай аав Бямбасүрэн, Бумхорол ах нарыг шахаад байсан. Тэгээд Төртогтох ах Бумхорол ахыг бууны нохой гэж хэрэлдээд байхаар нь би Бумхорол ахын 2 хүүхдийг аваад гадаа машиндаа утсаа үзээд сууж байтал Төртогтох ах гараад явсан. Тэгээд гэр лүүгээ ороход манай аав Бямбасүрэн ганцаараа унтаж байсан. Бумхорол ах гадаа гарчихсан мөлхчихсөн явж байсан. Яасан бэ гэж асуухад Төртогтох өшиглөчихлөө гэсэн. Тэгэхээр нь та манайд орж хоночихоод яв гэсэн чинь яахын гээд 2 хүүхдээ дагуулаад гараад явсан. Яг цохисныг хараагүй, хөл рүү өшиглөчихлөө гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,
Гэрч С.Бямбасүрэнгийн “...Тухайн үед би нэлээн согтсон байсан. Миний хөл өвддөг учир огцом хөдөлгөөн хийж чаддаггүй учраас Төртогтох Бумхоролыг өшиглөхийг болиулж чадаагүй. Төртогтох Бумхоролтой маргалдаж байгаад баруун хөл рүү нь нэг өшиглөчихөөд үүдээр гарах гэж яваад буцаж ирээд дахин нэг өшиглөчихөөд гараад явсан. Тухайн үед Төртогтох, Бумхорол бид гурав л байсан. Тэр хоёр маргалдаж байхад манай охин Нарантуяа, Бумхоролын 2 хүүхэдтэй гараад явсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 594 дугаартай “...1. Үзүүлэгч С.Бумхоролын биед баруун хөлийн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байх боломжтой.
2. Уг гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно.” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2226000000303 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 33-34 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Д.Төртогтох нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багт байрлах иргэн С.Бямбасүрэнгийн гэрт үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.Бумхоролын баруун хөл хэсэгт 2 удаа өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун хөлийн шаант ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч С.Бумхорол, гэрч С.Оюун, С.Бямбасүрэн, насанд хүрээгүй гэрч Х.Нарантуяа нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №635 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч Д.Төртогтохыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Д.Төртогтох нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч С.Бумхорол, гэрч С.Оюун, С.Бямбасүрэн, насанд хүрээгүй гэрч Х.Нарантуяа нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №594 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.Төртогтохын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Төртогтоход холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Төртогтох нь хохирогч С.Бумхоролд хохиролд 2,700,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч С.Бумхоролын “хохиролд 2,700,000 төгрө авсан, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгч Д.Төртогтохын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч Д.Төртогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Д.Төртогтоход эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төртогтохыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Төртогтох нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Бумхоролд 2,700,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Бумхорол нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Төртогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Оодой овгийн Долгорын Төртогтохыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төртогтохыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төртогтоход шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Төртогтох нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Бумхоролд 2,700,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Бумхорол нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Төртогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Төртогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ