Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/222

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч С.Баатарсүх,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх  овогт Баттулгын ******* холбогдох 2226000000223 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, Увс аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Алтан-Өлгий 22 дугаар хороо 12-137 тоотод оршин суух хаягтай, Халх овогт Баттулгын ******* /РД: *******/,

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 5-6 тоотод оршин суух иргэн ******* хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч эрэгтэй хүний үстэй дээл 1 ширхэг, 120 литрийн цэнхэр сав нэг ширхэг, өвсний хадуурын мотор 1 ширхэг, 180 ампертай автомашины аккумлятор 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч  660.000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гомдолтой байна. Би ийм гэмт хэрэг хийгээгүй, хүн амьтанд баригдсан гэдэг нь ч худлаа. ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлыг нь төлнө. Завсарлага аваад хохирол төлөх гэсэн боловч группын хугацаа дууссан байсныг мэдээгүй сунгалгүй өнгөрөөчихсөн байна” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2022 оны 04 дүгээр сарын 20-ны үед Арвайхээр сумын 9-5-6 тоотод байх хашаанаасаа хөдөө нүүсэн юм. Нүүхдээ ойр зуурын юм аа модон амбаартаа хийж цоожлоод явсан. Манай дүү Цэрэнбатынх зүүн талын хашаанд нь байдаг болохоор захиж үлдээсэн юм. Гэтэл манай дүү 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр модон амбаарын чинь цоожийг нь эвдлээд нэг танихгүй эрэгтэй хүн зуухыг чинь авч явж байхад нь би таарлаа. Тэгээд зуухыг нь буцааж аваад яасан талаар нь асуутал уучлаарай гэж хэлээд цоожны мөнгө 5000 мянга төгрөг өгсөн гэсэн. Тэгээд шинэ цоожоор цоожилчихлоо гэсэн. Эхнэр бид хоёр 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хөдөөнөөс ирээд амбаар дахь эд зүйлсээ бүртгэтэл бор торгон өнгөтэй, эрэгтэй хүний үстэй дээл 1 ширхэг, 120 литрийн цэнхэр сав 1 ширхэг, өвсний хадуурын мотор 1 ширхэг, 180 ампертай аккумлятор 1 ширхэг тус бүр алдагдсан байсан. Манай дүү тухайн өдөр ээжийнхээс гараад явж байтал манай хашааны гадаа мотоциклтой 2 хүн зогсож байсан гэсэн. Тэгээд яваад очтол манай амбаарыг онгойгоод зуух тэврээд гарч байсан гэсэн. Тухайн зуухыг 2 жилийн өмнө 200.000 төгрөгөөр авч байсан. Тухайн үстэй дээлийг өөрөө 3 жилийн өмнө хийж байсан юм. Бор өнгийн торго татсан дээл байгаа. Өвсний хадуурны гарыг нь үлдээгээд моторыг нь хулгайч авч явсан байсан. Тухайн хадуурыг 2 жилийн өмнө Хархорин сумаас 200.000 төгрөгөөр авч байсан юм. Улаан өнгийн хадуур байгаа. 120 литрийн цэнхэр өнгийн хар таглаатай савыг 2 жилийн өмнө аймгийн захаас 130.000 мянган төгрөгөөр авч байсан. Тухайн аккумлятор нь 180 ампертай, 2 жилийн өмнө манай дүү Өмнөговь аймгаас авчирч өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ах *******х Арвайхээр сумын 9-5-6 тоотод нэг хашаатай. Тухайн хашаандаа эд зүйлээ хадгалдаг модон амбаартай юм. Тухайн хашаа нь манай гэрээс 200 метрийн зайтай байдаг юм.  2022 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 9-10 цагийн хооронд эмээгийндээ орчихоод явж байтал А.Мөнхдоо ахын хашааны гадаа мотоциклтой 2 хүн ирээд зогссон юм. Тэгээд би яваад очтол танихгүй хоёр хүн амбаараас нь гал түлдэг зуухыг нь аваад гарч байсан. Тэгээд би юун хүмүүс болохыг нь асуутал А.Мөнхдоо ах зуух аваад ир гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би А.Мөнхдоо ахаас асуутал хөдөө гэртээ байна. Юун хүмүүс юм бол гэж хэлэхээр нь би тухайн хүмүүсээс зуухыг нь аваад амбаарт нь хийгээд цоожлох гэтэл цоожийг нь юмаар цохиод эвдээд амбаарынх нь хажуу талд орхисон байсан. Тухайн хүнийг би эмээгийнд дагуулж очоод зургийг нь дарсан. ...Зуух авсан хүний зураг надад байгаа болохоор би танина. Тухайн мотоциклтой хүн нь таксинд явдаг хүн шиг байсан. Тухайн залуу таксины мөнгө өгөөд явуулж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баттулгын *******ийг сайн танихгүй, 2 удаа л таарсан. Сүүлийн үед манай энэ хавиар үзэгдэх болсон. Манай энэ хавийнхан тухайн залууг гадны аймгийнх гэж ярьж байсан. Улсын баяр наадам болоогүй байсан юм. 2022 оны 07 дугаар сарын 5-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд байх гэж бодож байна. Нэг өглөө 6-7 цагийн хооронд манай гэрийн зүүн хойно байх улаан худагнаас ус авах гээд очтол тухайн ******* гэх залуу том цэнхэр сав барьчихсан худгийн зүүн урд талд зогсож байсан. Тухайн үед ганцаараа хуучин, гандсан ногоон цэнхэр өнгийн дээлтэй явсан. Тэр үед би очиж уулзаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “...Тухайн хүнийг би эмээгийндээ дагуулж очоод зургийг нь дарсан гэж мэдүүлснээр 1, 2, 3 дугаараар дэс дараалан Арвайхээр сумын 9-5-6 тоот хашаанд байх Мөнхдоогийн амбаараас эд зүйл хулгайлсан гэх этгээдийн зургийг 1 дугаарт дугаарлан харуулахад өөрийн утсан дээр дарсан зурагтай харьцуулан манай ахын амбаараас 07 дугаар сарын 10-ны өдөр хулгай хийж байсан хүн мөн байна...” гэсэн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 9-11 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн “...Эрэгтэй хүний үзүүрсгэн хуучин дээл 1 ширхэг, 300.000 төгрөг, 120 литрийн багтаамжтай хуванцар хуучин сав 1 ширхэг 80.000 төгрөг, 180 ампертай хуучин аккумлятор 1 ширхэг 180.000 төгрөг, өвс хадуурын хуучин мотор 1 ширхэг 100.000 төгрөг, нийт хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 660.000 төгрөг...” гэсэн 2022 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн №07/38 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 23-26 дугаар хуудас/

 

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-51 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9-5-6 тоотод оршин суух иргэн ******* хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр. тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч  эрэгтэй хүний үстэй дээл 1 ширхэг, 120 литрийн цэнхэр сав нэг ширхэг, өвсний хадуурын мотор 1 ширхэг, 180 ампертай автомашины аккумлятор 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 660.000 мянган төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байгаа тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж:  “...Надад нэмж хэлэх санал байхгүй. Хохирлыг нь барагдуулна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 5-6 тоотод оршин суух иргэн ******* хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэн орж эрэгтэй хүний үстэй дээл 1 ширхэг, 120 литрийн цэнхэр сав нэг ширхэг, өвсний хадуурын мотор 1 ширхэг, 180 ампертай автомашины аккумлятор 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 660.000 мянган төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч ******* “...Манайх 2022 оны 04 дүгээр сарын 20-ны үед Арвайхээр сумын 9-5-6 тоотод байх хашаанаасаа хөдөө нүүсэн юм. Нүүхдээ ойр зуурын юм аа модон амбаартаа хийж цоожлоод явсан. Манай дүү Цэрэнбатынх зүүн талын хашаанд нь байдаг болохоор захиж үлдээсэн юм. Гэтэл манай дүү 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр модон амбаарын чинь цоожийг нь эвдлээд нэг танихгүй эрэгтэй хүн зуухыг чинь авч явж байхад нь би таарлаа. Тэгээд зуухыг нь буцааж аваад яасан талаар нь асуутал уучлаарай гэж хэлээд цоожны мөнгө 5000 мянга төгрөг өгсөн гэсэн. Тэгээд шинэ цоожоор цоожилчихлоо гэсэн. Эхнэр бид хоёр 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хөдөөнөөс ирээд амбаар дахь эд зүйлсээ бүртгэтэл бор торгон өнгөтэй, эрэгтэй хүний үстэй дээл 1 ширхэг, 120 литрийн цэнхэр сав 1 ширхэг, өвсний хадуурын мотор 1 ширхэг, 180 ампертай аккумлятор 1 ширхэг тус бүр алдагдсан байсан. Манай дүү тухайн өдөр ээжийнхээс гараад явж байтал манай хашааны гадаа мотоциклтой 2 хүн зогсож байсан гэсэн. Тэгээд яваад очтол манай амбаарыг онгойлгоод зуух тэврээд гарч байсан гэсэн. Тухайн зуухыг 2 жилийн өмнө 200.000 төгрөгөөр авч байсан. Тухайн үстэй дээлийг өөрөө 3 жилийн өмнө хийж байсан юм. Бор өнгийн торго татсан дээл байгаа. Өвсний хадуурны гарыг нь үлдээгээд моторыг нь хулгайч авч явсан байсан. Тухайн хадуурыг 2 жилийн өмнө Хархорин сумаас 200.000 төгрөгөөр авч байсан юм. Улаан өнгийн хадуур байгаа. 120 литрийн цэнхэр өнгийн хар таглаатай савыг 2 жилийн өмнө аймгийн захаас 130.000 мянган төгрөгөр авч байсан. Тухайн аккумлятор нь 180 ампертай, 2 жилийн өмнө манай дүү Өмнөговь аймгаас авчирч өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/ гэрч ******* “...Манай ах Мөнхдоогийнх Арвайхээр сумын 9-5-6 тоотод нэг хашаатай. Тухайн хашаандаа эд зүйлээ хадгалдаг модон амбаартай юм. Тухайн хашаа нь манай гэрээс 200 метрийн зайтай байдаг юм.  2022 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 9-10 цагийн хооронд эмээгийндээ орчихоод явж байтал Мөнхдоо ахын хашааны гадаа мотоциклтой 2 хүн ирээд зогссон юм. Тэгээд би яваад очтол танихгүй хоёр хүн амбаараас нь гал түлдэг зуухыг нь аваад гарч байсан. Тэгээд би юун хүмүүс болохыг нь асуутал Мөнхдоо ах зуух аваад ир гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би Мөнхдоо ахаас асуутал хөдөө гэртээ байна. Юун хүмүүс юм бол гэж хэлэхээр нь би тухайн хүмүүсээс зуухыг нь аваад амбаарт нь хийгээд цоожлох гэтэл цоожийг нь юмаар цохиод эвдээд амбаарынх нь хажуу талд орхисон байсан. Тухайн хүнийг би эмээгийнд дагуулж очоод зургийг нь дарсан. ...Зуух авсан хүний зураг надад байгаа болохоор би танина. Тухайн мотоциклтой хүн нь таксинд явдаг хүн шиг байсан. Тухайн залуу таксины мөнгө өгөөд явуулж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Ж.*******ийн  “...Би Баттулгын *******ийг сайн танихгүй, 2 удаа л таарсан. Сүүлийн үед манай энэ хавиар үзэгдэх болсон. Манай энэ хавийнхан тухайн залууг гадны аймгийнх гэж ярьж байсан. Улсын баяр наадам болоогүй байсан юм. 2022 оны 07 дугаар сарын 5-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд байх гэж бодож байна. Нэг өглөө 6-7 цагийн хооронд манай гэрийн зүүн хойно байх улаан худагнаас ус авах гээд очтол тухайн ******* гэх залуу том цэнхэр сав барьчихсан худгийн зүүн урд талд зогсож байсан. Тухайн үед ганцаараа хуучин, гандсан ногоон цэнхэр өнгийн дээлтэй явсан. Тэр үед би очиж уулзаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “...Тухайн хүнийг би эмээгийндээ дагуулж очоод зургийг нь дарсан гэж мэдүүлснээр 1, 2, 3 дугаараар дэс дараалан Арвайхээр сумын 9-5-6 тоот хашаанд байх Мөнхдоогийн амбаараас эд зүйл хулгайлсан гэх этгээдийн зургийг 1 дугаарт дугаарлан харуулахад өөрийн утсан дээр дарсан зурагтай харьцуулан манай ахын амбаараас 07 дугаар сарын 10-ны өдөр хулгай хийж байсан хүн мөн байна...” гэсэн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 9-11 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч А.Мөнхдоо, гэрч А.Цэрэнбат, Ж.******* нарын мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-26 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 дүгээр хуудас/ зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч *******ийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Хохирогч А.Мөнхдоод шүүгдэгч *******ийн гэмт үйлдлийн улмаас 660.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн “...Эрэгтэй хүний үзүүрсгэн хуучин дээл 1 ширхэг, 300.000 төгрөг, 120 литрийн багтаамжтай хуванцар хуучин сав 1 ширхэг 80.000 төгрөг, 180 ампертай хуучин аккумлятор 1 ширхэг 180.000 төгрөг, өвс хадуурын хуучин мотор 1 ширхэг 100.000 төгрөг, нийт хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 660.000 төгрөг...” гэсэн 2022 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн №07/38 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 23-26 дугаар хуудас/-аар, хохирогч А.Мөнхдоо нь хохирол төлбөр авсан зүйл байхгүй, гомдолтой талаараа мэдүүлсэн болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт зэргээр тус тус тогтоогдож байна. Эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөхтэй холбоотой асуудлаар ажлын 5 хүртэлх хоногийн хугацаагаар завсарлага авсан боловч энэ хугацаанд хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 660.000 төгрөг гаргуулж хохирогч А.Мөнхдоод олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

           

Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялын санал шүүхэд гаргаж байна. Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх, шүүгдэгч *******д 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол уг хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирогч ******* нэхэмжилсэн 660.000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулаагүй тул  шүүгдэгч *******ээс гаргуулж хохирогчид олгуулах. Мөрдөн шалгах ажиллагаанд зардлын баримт авагдаагүй” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар өөрөө өөрийгөө өмгөөлж:   “...Одоо надад 3 хоногийн хугацаа өгөх юм бол хот ороод өөрийнхөө группийг сунгуулаад мөнгө төгрөгөө бэлэн болгоод тэр хүнийгээ хохиролгүй болгохыг хүсэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, хохирогч гомдолтой гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,

                                        

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Халх овогт Баттулгын *******ийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар шүүгдэгч Халх овогт Баттулгын *******ийг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч *******ээс 660.000 төгрөг гаргуулж хохирогч А.Мөнхдоод олгосугай.

 

 5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай,

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.МАНДАХБАЯР