| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0157/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/165 |
| Огноо | 2023-05-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Хохирогч Х.Б***********,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,
Шүүгдэгч Л.Б***********гэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л***********нгийн Б***********гэд холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б***********гэ нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны төвд Х.Б***********г зодож, биед нь зүүн чамархай, баруун хөмсгөнд зулгаралт, зулайн хуйх, баруун хацар, эрүүнд цус хуралт, эрүүний хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Б***********гэ нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны төвд Х.Б***********г зодож, биед нь зүүн чамархай, баруун хөмсгөнд зулгаралт, зулайн хуйх, баруун хацар, эрүүнд цус хуралт, эрүүний хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Б***********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 06 сарын 21-ны өдөр би найз Жаргалсайхан болон түүний найз охин Нямжаргал, найз Хатанзориг, Баярсайхан болон түүний найз охинтой нь, найз Үүрээтэй хамт Хатгал тосгоны ойролцоо байх кемпэд очиж амарсан. Тэгээд очсон өдрөө найз нартайгаа нийлээд орой нь ганц хоёр пиво уугаад байж байхад оройхон Б*********** гэдэг залуу нэг найзтайгаа хамт орж ирээд тамхи байна уу гэхээр нь тамхи өгөөд танилцаж байсан. Тэгээд хэсэг байж байснаа Б*********** гарж яваад хэсэг байж байснаа буцаж орж ирээд надаа ганц пивоо өгчих гэхээр нь танилцсан юм чинь гэж бодоод нэг пивоо өгсөн. Тэгээд Б*********** пивоо авч явчхаад хэсэг байж байснаа дахиад орж ирээд ганц пиво өгчих гэхээр нь бид нар жоохон пивотой явж байгаа дахиж өгч чадахгүй гэж хэлсэн чинь хэл амаар доромжилж байгаад яваад өгсөн. Тэгээд нэлээн орой болоод байж байхад Хатанзориг бид хоёр гэрийнхээ гадаа байж байхад хашаа даваад нэлээн олон залуучууд орж ирээд хөөё Хатанзоригоо гэж дуудсан. Тэгэхэд Хатнаа тэр залуучууд руу нь яваад очиход би гэр лүүгээ орчоод хэсэг байж байгаад гараад ирсэн чинь Хатнаа гэр лүү хацраа бариад ирж байсан. Тэгээд миний хажууд ирээд намайг дэвсчихлээ гэж байсан. Ингээд байж байхад нөгөө залуучууд чинь бид нарын гэр лүү орж ирчих гээд гараад ир ална тална гээд байж байхад Жаргалсайханы найз охин Нямжаргал нь бид нарыг хамгаалж урдуур хойгуур гүйж байсан. Ингээд байж байхдаа Нямжаргал хэн нэгэнд нь цохиулсан юм шиг байсан. Тухайн үед гэрийн гадаа 30-аад гаруй хүн байсан. Ингээд энэ шөнөдөө манай найзууд тэр кемпийн гэрээс гараад голын эрэг дээр очиж хоносон. Маргааш нь бид нар кемп дээрээ очоод байж байхад нөгөө Б***********тай тааралдсан. Тэгэхэд Жаргалсайхан Б***********г харчхаад өчигдөр манай найз охиныг зодсон гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би зодолдоно гэж хэлээд Б***********г зогсож байхаар очоод нүүрэн тус газар нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд цохиж хаячаад орхиод яваад өгсөн...гэм буруугийн талаар маргаангүй...бодит хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Х.Б***********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 1 дүгээр хороонд Отгон-Мөрөн гэдэг найзынхаа гэрийг сахиад байж байтал орой 21 цаг өнгөрч байхад Отгон-Мөрөн гэх найзынд хашааны гадаа нь машинтай хүмүүс ирэхээр нь Отгон-Мөрөнг Мөрөн-гөөс ирлээ гээд хашааны үүд рүү гараад очиход Отгон-Мөрөнгийн найзууд гээд машинтай гурван залуу, хоёр эмэгтэй хүмүүс хашааны үүдээр орж ирээд юу байцгаана гээд мэнд ус мэдэж байснаа миний хажуу талаас өндөр залуу эрүү рүү цохиж унагаад дээрээс нүдээд гурвуулаа нийлж зодоод намайг машин руугаа чирч орох гээд хутгалж алаад ус руу шиднэ гээд сүрдүүлээд байсан. Би машинд нь суухгүй гэж нийлэн ноцолдсон намайг 1 цаг орчим зодсон. Миний биеийн толгой хэсэг рүү цохисон. Нэг залуу нь гэр рүү орж хутга гаргаж ирээд ална гээд сүрдүүлээд байсан. Би та нар одоо болно шдээ гэж хэлээд би тэд нарын гараас мултраад хашаа даваад зугтсан. Нэг залуу нь миний араас хөөгөөд байсан. Хашаан дээгүүр тэр залуу харж байгаад буцсан. Би тэр чигээрээ гүйгээд гэртээ харьсан. Тэгээд цагдаа дуудсан. Цагдааг дагуулаад Отгон-Мөрөнгийнд очиход нөгөө хүмүүс бүгд явсан байсан. Би очиж утсаа олж авсан. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн ийм л зүйл болсон...би гомдолтой байна. Бие махбод, сэтгэл санааны маш их хохиролтой байна...Аав, ээжээрээ тэтгэврийн зээл авхуулж эмчилгээнд явсан. Үнэхээр хүнд байсан учраас 1,639,149 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хохирогч Х.Б***********г эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 3,249,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас),
Гэрч Б.Отгонмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Б*********** гэх найзыгаа Хатгал тосгоны төвд байрлах гэрээ сахиулах гээд үлдээсэн юм. Би тэгээд Мөрөн сум руу яваад 2022 оны 06 дугаар сарын 21-ний орой гэртээ ирэхэд гэрийн гадаа байсан мотоцикл унасан байсан. Гэрт хүн байхгүй болохоор нь Б*********** найз руугаа залгахад утас нь холбогдохгүй байсан. Би гэртээ ороод амрах гээд байж байтал манай найз Б*********** цагдаа дагуулсаар эрүү ам нь хавдсан хүнд зодуулсан гэсээр ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад танайд өчигдөр ирсэн найзууд сайн уу гээд намайг зодчихлоо гэсэн. Манай хашааны гадаа машин дугарсан. Энэ мөн байж магадгүй гээд цагдаатайгаа Б*********** явсан. Манай гэрт 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ирж хоносон гэх найзууд Б***********гэ, Хатанзориг, Баярсайхан, Жаргалсайхан нартай нэг дугаараар холбогдсон. Одоо сайн мэдэхгүй байна. Тэр цуг явсан гэх хоёр эмэгтэйг мэдэхгүй, тэд нартай чатаар холбогдоход Мөрөнд ирсэн байна гэж чат бичсэн намайг ирэхээс цагийн өмнө зодоон болсон юм шиг байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас),
Гэрч П.Нямжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр бид хэд 10 цаг гэж босоод хоол унд идээд 2 пиво хувааж уугаад Жаргалсайхан “би тэр амралтын газрын гэр сахиад байсан Б*********** гэх нөхөртэй зодолдчихъё гээд Жаргалсайхан, Б***********гэ хоёр нөгөө газар дээр очиход тэр гэрт хүн байгаагүй. Гадна талаас нь түгжээд явсан байсан. Тэгээд бид хэд Мөрөн явах замдаа нөгөө гэрт хувцсаа бас үлдээсэн байсан. Тэгээд тэр гэрт очиход тэнд нөгөө Б*********** гэх залуу нөгөө найзтайгаа цуг байсан. Тэгэхэд Б***********гэ нүүр рүү нь 1 цохиод нэг алагдсан бөгс рүү нь нэг өшиглөсөн амбаардсан гэх юм уу. Тэгээд байшин дотор утсаар ярьж байсан нөгөө найзынхан утсыг булааж авсан. Тэр утсыг нь би үзэхэд нөгөө Б*********** гээд байгаа залуу хашаа даваад зугтсан. Би тэр бандийн утсыг үзээд чатыг нь шалгаж үзэхэд тэр банди баахан хүн рүү хүрээд ирээрэй нөгөөдүүл чинь ирчихсэн байна гэж мессеж бичсэн байсан. Нөгөө хүмүүсээс нь очиж байна гэж мессеж бичсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас),
Гэрч О.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б***********гэ бид 2 нөгөө Б*********** гэх нөхөр дээр уулзахаар очиход байшин гэр 2 уулаа гаднаасаа цоожилсон байсан. Тэгээд буцаж нөгөө хэд дээрээ очиж 2 пиво уусан. Тэгээд тэр орой нь 17, 18 цагийн үед хувцсаа авахаар буцаад тэр гэрт очиход Б*********** нөгөө нэг найзтайгаа цуг байсан. Тэр найзынхан нэрийг мэдэхгүй байна. Б***********гэ тэр Б*********** гэх нөхрийг өчигдөр чи бид нартай яасан муухай харьцсан бэ гэж хэлээд нүүр лүү нь гараараа нэг цохиод нэг өшиглөсөн. Тэгэхэд Б*********** гэх нөхөр хашаа даваад зугтсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-48-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 376 дугаартай дүгнэлтэд: “
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 69-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 70-р хуудас), гэрчилгээний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 71-р хуудас), эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 72-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 73-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн *********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б***********гэ нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны төвд Х.Б***********г зодож, биед нь зүүн чамархай, баруун хөмсгөнд зулгаралт, зулайн хуйх, баруун хацар, эрүүнд цус хуралт, эрүүний хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Б***********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Х.Б***********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас),
Гэрч Б.Отгонмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас),
Гэрч П.Нямжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас),
Гэрч О.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 46-48-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 376 дугаартай дүгнэлт (хх-ийн 57-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Б***********гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Л.Б***********гэ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Л.Б***********гэ нь хохирогч Х.Б***********гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч Х.Б*********** нь эмчилгээний зардал 1,639,149 төгрөгийн хохирол нэхэмжилж байх ба уг хохирлыг шүүгдэгч Л.Б***********гэ нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Л.Б***********гээс 1,639,149 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б***********д олгох нь зүйтэй байна.
Харин иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржав нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 3,294,000 төгрөгийг нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Х.Б***********д 3,294,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 18-р хуудас)-гаар тогтоогдсон ба шүүгдэгч нь нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Л.Б***********гээс 3,294,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Б***********гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Б***********гэ нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 73-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Б***********гэ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн *********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их-Мэргэд овогт Л***********нгийн Б***********гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л***********нгийн Б***********гийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Б***********гэ нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Л.Б***********гээс 1,639,149 (нэг сая зургаан зуун гучин есөн мянга нэг зуун дөчин ес) төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б***********д, 3,294,000 (гурван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
5. Эрүүгийн *********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б***********гэд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР