Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/258

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч М.Мөнхтайван,

Шүүгдэгч Т.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зузаан овгийн Төмөрпүрэвийн Сүхбаатарт холбогдох 2226003850269 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 39 настай, регистрийн дугаар ЙЮ83111215, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо 64-6 тоотод оршин суух хаягтай, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/929 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Зузаан овгийн Төмөрпүрэвийн Сүхбаатар.

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Сүхбаатар нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч Т.Даваадоржтой фэйсбүүк зарын дагуу холбогдож жолооны үнэмлэх сэргээж, шинэ мэргэшсэн ангилал гаргана гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан Хаан банкны 50151126690 дугаарын харилцах дансаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, мөн өдөр 300,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 240,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 100,000 төгрөг, нийт 940,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                          

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Т.Сүхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би  Даваадоржтой тэр талаар нэлээд олон удаа ярилцсан. Уг нь хоёулаа уулзаад ярьж хөөрье гэсэн боловч Даваадорж хөдөө байдаг учраас уулзаагүй. Тэгээд ярьж хөөрөөд би наад асуудлыг чинь хөөцөлдөөд бүтээгээд өгье, эхний ээлжид 450,000 төгрөг өгч авахаар тохиролцсон. Тухайн үед жолооны курс рүү холбогдоход өвлийн ээлжинд гаргах боломжгүй, хаврын ээлжээр гаргах боломжтой гэсэн. Тэгсэн намайг бүтээж өгөхгүй болохоор Даваадорж надад итгэл алдсан байх. Сүүлд намайг цагаан хаданд Даваадорж надтай холбогдох гэж залгасан юм байна лээ. Тэнд  Жимобайлын сүлжээ байдаггүй байсан. Тэгээд 10 гаран хоног надтай холбогдож чадахгүй байсан болохоор цагдаад мэдэгдсэн юм байна лээ. Тэрнээс биш би  Даваадоржийг шууд залилсан зүйл бол байхгүй. Тухайн үед Даваадоржид хэлсэн мөнгийг чинь буцаагаад өгөх үү яах уу гэж хэлсэн. Тэгсэн Даваадорж чи бүтээж өгнө гэснээрээ бүтээгээд өгчих гэж хэлсэн. Одоо дахиж хүн амьтан хайна гэдэг хэцүү гэсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын 940,000 төгрөгийг буцааж өгсөн” гэв.

 

Хохирогч Т.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сард өөрийн фэйсбүүк хаягнаас “Жолооны үнэмлэх гаргана" гэсэн зарын дагуу уг фэйсбүүк хэрэглэгчтэй холбогдож мэдээлэл авахаар мессенжер бичсэн юм. Уг залуу мэргэшсэн үнэмлэх гаргана, ер нь бол сар гарантай хүлээх байх гэсэн. Тэгээд надтай харилцаж бичиж байгаад 98114564 дугаарын утсыг өгөхөөр нь би тухайн үед залгаж холбогдоход надаас хэдхэн ах болов уу гэмээр хоолойтой эрэгтэй хүн ярьсан. Би тэр хүнээс В, СЕ-ийн мэргэшсэн 2 үнэмлэх гаргуулъя гэсэн чинь тэр залуу болноо, тэр хоёр үнэмлэх нийлээд 950,000 төгрөг болно. Харин хоёр үнэмлэхний урьдчилгаа мөнгө болох 350,000 төгрөгийг тус бүр та төлөх ёстой гэсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд 300,000 төгрөгийг шилжүүлж, тус өдрийн 20 цагийн орчимд мөн 300,000 төгрөгийг үнэмлэх захиалсны урьдчилгаа мөнгө гээд Сүхбаатар эзэмшигчтэй Хаан банкны 5015112690 дугаарын данс руу шилжүүлсэн юм. Тэгтэл маргааш нь 9811-4564 дугаараас залгаад дахин мөнгө хэрэг болоод байна, чи надад боломжоороо 240,000 төгрөг шилжүүлчих, ерөнхийдөө найдвартай гээд байсан. Би ч тухайн үед итгээд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагт дахин 240,000 төгрөгийг Сүхбаатар гэх эзэмшигчтэй Хаан банкны 5015112690 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш утсаа ихэвчлэн авахгүй байж байгаад мессеж бичээд үлдээхээр удахгүй гарнаа л гэдэг юм. Харин 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр над руу 98114564 дугаараас дахин залгахдаа би яг одоо нөгөө хүнтэйгээ уулзах гээд явж байна, чи надад дахиад 100,000 төгрөгийг шилжүүлээд өгөөч гэсэн юм. Тэгээд би итгээд Сүхбаатар гэх хүний 5015112690 дугаарын данс руу 100,000 төгрөгийг дахин шилжүүлсэн. Тэрнээс хойш надад ярих болгонд худлаа үнэн юм яриад алга болсон. 4 удаагийн гүйлгээгээр 940,000 төгрөг шилжүүлсэн. Би уг мөнгөнүүдийг шилжүүлэхдээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багт байсан. ...Т.Сүхбаатар гэгч нь миний хохирол болох 940,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр барагдуулсан. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 82 хуудас/,

 

Шүүгдэгч Т.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 20-доор мэргэшсэн үнэмлэх гаргана, ангилал ахиулна гэсэн зар фэйсбүүкт оруулсан юм. Тэгсэн тухайн зарын дагуу Т.Даваадорж гэх хүн надтай холбогдоод ангилал ахиулж мэргэшсэн даруулмаар байна гэсэн. Тэгээд өөрийнх нь бас нэг найз байгаа бас адилхан ангилал ахиулж мэргэшсэн даруулмаар байна гэсэн. Тэгээд би тухайн үед хоёр үнэмлэх чинь нийлээд 950,000 төгрөг болно шүү гэж хэлсэн чинь Даваадорж мөнгөө цуваргаад шилжүүлье гэсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 600,000 төгрөг, 12 дугаар сарын 24-ний өдөр 240,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 100,000 төгрөг тус тус над руу шилжүүлсэн. Тэгээд би жолооны курс олж Даваадоржийн материалыг өгөх гэж байгаад өгч амжаагүй. Би хүмүүсээс захиалга аваад дундаас нь ашиг олох зорилгоор л фэйсбүүкт тийм зар оруулсан байсан. Би.Т.Даваадоржийн шилжүүлсэн мөнгөнүүдийг Хаан банкны 5015112690 тоот дансаар хүлээн авсан. Би өөрийн гаргасан буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-93 хуудас/,

 

Хаан банкны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5540/617 дугаартай албан бичиг, 5015112690 тоот Төмөрпүрэв овогтой Сүхбаатарын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 17-22 хуудас/,

 

Үүрэн операторын “Жимобайл” ХХК-ийн 98114564 дугаарын утасны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх яриа, мессежийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 33-79 хуудас/,

 

Шүүгдэгч Т.Сүхбаатар, хохирогч Т.Даваадорж нарын фэйсбүүк чатаар харилцсан зурвасууд /хх-ийн 13-14 хуудас/,

 

    Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2226003850269 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 84-85 хуудас/,

 

           Шүүгдэгч Т.Сүхбаатарын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-96, 97, 98, 99, 101, хуудас/,

 

Хохирогч Т.Даваадоржийн шүүхэд ирүүлсэн “Миний хохиролд 940,000 төгрөгийг бүрэн төлсөн. Надад гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Сүхбаатарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам,

шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн,

хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

          Шүүгдэгч Т.Сүхбаатар нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Улсын яллагч М.Мөнхтайван шүүх хуралдаанд  “...Т.Сүхбаатар нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд иргэн Т.Даваадоржтой Фейсбүүк зарын дагуу холбогдож жолооны үнэмлэх сэргээж, шинэ мэргэшсэн ангилал гаргана гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Т.Даваадоржийн мэдүүлэг, Хаан банкны 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 5540/617 дугаартай албан бичиг, 5015112690 тоот Төмөрпүрэв овогтой Сүхбаатарын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл депозит дансны дэлгэрэнгүй хуулга, үүрэн операторын Жимобайл ХХК-ийн 98114564 дугаарын утасны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх яриа, мессежний дэлгэрэнгүй лавлагаа, Т.Сүхбаатарын хохирогч Т.Даваадоржтой фейсбүүк чатаар харилцсан зурвасууд, Т.Сүхбаатарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

           Шүүгдэгч Т.Сүхбаатар нь гэм буруугийнхаа талаар “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Т.Сүхбаатар нь фэйсбүүк цахим орчинд “Gan ic” гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас  “Мэргэшсэн үнэмлэх гаргана, ангилал ахиулна” гэсэн зарыг байршуулж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 34-17 тоотод оршин суух хохирогч Т.Даваадоржид мэргэшсэн үнэмлэх гаргаж өгнө хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж,   Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн 50151126690 дугаарын харилцах дансыг ашиглан хохирогч Т.Даваадоржоос  4 удаагийн гүйлгээгээр буюу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөгөөр 2 удаа, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 240,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 100,000 төгрөг, нийт 940,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

           Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Сүхбаатарыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч Т.Даваадоржтой фэйсбүүк зарын дагуу холбогдож жолооны үнэмлэх сэргээж, шинэ мэргэшсэн ангилал гаргана гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан Хаан банкны 50151126690 дугаарын харилцах дансаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, мөн өдөр 300,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 240,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 100,000 төгрөг, нийт 940,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно” гэж хуульчилсан.

 

          Хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Сүхбаатар нь тухайн гэмт хэргийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдээгүй, харин тухайн гэмт хэрэг нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

           Шүүгдэгч Т.Сүхбаатар нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг  үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч Т.Даваадоржийн “...Би 2021 оны 12 дугаар сард өөрийн фэйсбүүк хаягнаас “Жолооны үнэмлэх гаргана" гэсэн зарын дагуу уг фэйсбүүк хэрэглэгчтэй холбогдож мэдээлэл авахаар мессенжер бичсэн юм. Уг залуу мэргэшсэн үнэмлэх гаргана, ер нь бол сар гарантай хүлээх байх гэсэн. Би тэр хүнээс В, СЕ-ийн мэргэшсэн 2 үнэмлэх гаргуулъя гэсэн чинь тэр залуу “болноо, тэр хоёр үнэмлэх нийлээд 950,000 төгрөг болно. Харин хоёр үнэмлэхний урьдчилгаа мөнгө болох 350,000 төгрөгийг тус бүр та төлөх ёстой” гэсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд 300,000 төгрөгийг шилжүүлж, тус өдрийн 20 цагийн орчимд мөн 300,000 төгрөгийг үнэмлэх захиалсны урьдчилгаа мөнгө гээд Сүхбаатар эзэмшигчтэй Хаан банкны 5015112690 дугаарын данс руу шилжүүлсэн юм. Тэгтэл маргааш нь 98114564 дугаараас залгаад “дахин мөнгө хэрэг болоод байна. Чи надад боломжоороо 240,000 төгрөг шилжүүлчих, ерөнхийдөө найдвартай” гээд байсан. Би ч тухайн үед итгээд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагт дахин 240,000 төгрөгийг Сүхбаатар гэх эзэмшигчтэй Хаан банкны 5015112690 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш утсаа ихэвчлэн авахгүй байж байгаад мессеж бичээд үлдээхээр удахгүй гарнаа л гэдэг юм. Харин 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр над руу 98114564 дугаараас дахин залгахдаа “би яг одоо нөгөө хүнтэйгээ уулзах гээд явж байна. Чи надад дахиад 100,000 төгрөгийг шилжүүлээд өгөөч” гэсэн юм. Тэгээд би итгээд Сүхбаатар гэх хүний 5015112690 дугаарын данс руу 100,000 төгрөгийг дахин шилжүүлсэн. Тэрнээс хойш надад ярих болгонд худлаа үнэн юм яриад алга болсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 82 хуудас/,

 

Хаан банкны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5540/617 дугаартай албан бичиг, 5015112690 тоот Төмөрпүрэв овогтой Сүхбаатарын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 17-22 хуудас/,

 

Шүүгдэгч Т.Сүхбаатар, хохирогч Т.Даваадорж нарын фэйсбүүк чатаар харилцсан зурвасууд /хх-ийн 13-14 хуудас/,

 

Яллагдагч Т.Сүхбаатарын “...2021 оны 12 дугаар сарын 20-доор мэргэшсэн үнэмлэх гаргана, ангилал ахиулна гэсэн зар фэйсбүүкт оруулсан юм. Тэгсэн тухайн зарын дагуу Т.Даваадорж гэх хүн надтай холбогдоод ангилал ахиулж мэргэшсэн даруулмаар байна гэсэн. Тэгээд өөрийнх нь бас нэг найз байгаа бас адилхан ангилал ахиулж мэргэшсэн даруулмаар байна гэсэн. Тэгээд би тухайн үед хоёр үнэмлэх чинь нийлээд 950,000 төгрөг болно шүү гэж хэлсэн чинь Даваадорж мөнгөө цуваргаад шилжүүлье гэсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 600,000 төгрөг, 12 дугаар сарын 24-ний өдөр 240,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 100,000 төгрөг тус тус над руу шилжүүлсэн. Тэгээд би жолооны курс олж Даваадоржийн материалыг өгөх гэж байгаад өгч амжаагүй. Би хүмүүсээс захиалга аваад дундаас нь ашиг олох зорилгоор л фэйсбүүкт тийм зар оруулсан байсан.  Би “Gan ic” гэсэн нэртэй фэйсбүүк хаяг нээсэн байсан. Тэр хаягнаас Өвөрхангай аймгийн зарын нэгдсэн группид оруулсан байсан. Би.Т.Даваадоржийн шилжүүлсэн мөнгөнүүдийг Хаан банкны 5015112690 тоот дансаар хүлээн авсан. Би өөрийн гаргасан буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-93 хуудас/,

 

   Шүүгдэгч Т.Сүхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Т.Сүхбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Даваадоржийн мэдүүлэг, хохирогч Т.Даваадорж, шүүгдэгч Т.Сүхбаатар нарын дансны хуулга  зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ. Шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

          Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Т.Сүхбаатар нь хохирогч Т.Даваадоржийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Хаан банкин дахь өөрийн дансаар 940,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

            Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Сүхбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.Сүхбаатар нь хохирогч Т.Даваадоржид 940,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Т.Даваадоржийн “Миний хохиролд 940,000 төгрөгийг бүрэн төлсөн. Надад гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

            Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Т.Сүхбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

           Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

           Шүүгдэгч Т.Сүхбаатар нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/929 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

           Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Т.Сүхбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Т.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сүхбаатарт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Т.Сүхбаатар нь Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо 64-6 тоотод оршин суудаг байх тул шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч Т.Сүхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Даваадоржид 940,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

    Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

     Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сүхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зузаан овгийн Төмөрпүрэвийн Сүхбаатарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зузаан овгийн Төмөрпүрэвийн Сүхбаатарыг гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сүхбаатарт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар зааснаар шүүгдэгч Т.Сүхбаатарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Т.Сүхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Даваадоржид 940,000 төгрөг төлсөн, хохирогч Т.Даваадорж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус  дурдсугай.         

           

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сүхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сүхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦЭЦЭГЭЭ