Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/260

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Насанд хүрээгүй хохирогч А.Өлзий-Очир, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Баярсайхан, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

Шүүгдэгч Д.Баатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жоов овгийн Даваадоржийн Баатарт холбогдох 2226003620295 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1978 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 44 настай, регистрийн дугаар ЙЮ78081719, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 42 дугаар гудамжны 11 тоотод оршин суух хаягтай, урьд улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Жоов овгийн Даваадоржийн Баатар.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Баатар нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 71-74 ӨВЗ улсын дугаартай “UB Moto”  маркийн мотоцикл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16.1-д “Явган хүний зохицуулагддаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас гарцаар гарч явсан бага насны хүүхэд болох 7 настай А.Өлзий-Очирыг мөргөж, эрүүл мэндэд нь “тархины эдийн няцралт, баруун чамархай дагзны хэсгийн САК, гавал ясны баруун чамархай хэсэгт мастойд сэртэн дайрсан хугарал, дагзны баруун талд дагз, чамархайн заадсаас дээш зулай, дагзны заадас хүртэл дагасан хугарал, баруун хацрын төвгөр, бүсэлхий, баруун өгзөг хэсэгт зулгаралт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Баатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Хохиролд 2,489,100 төгрөг төлсөн” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч А.Өлзий-Очир шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Бид нар тоглож байгаад дэлгүүр орохоор Дээгий эгч бид нар явж байгаад би дэлгүүр лүү гүйсэн. Тэгсэн чинь мотоциклд намайг мөргөсөн. Миний нуруун дээгүүр дайрсан. Би тэгээд дэлгүүрээс гэр лүүгээ ганцаараа явсан. Гэртээ очоод эмээ, өвөөдөө мотоциклд мөргүүлсэн гэж хэлсэн. Би цусаар бөөлжсөн” гэв.

 

           Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярсайхан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би өөрөө эмнэлэгт төрсөн байсан болохоор тэр талаар сайн мэдэхгүй байна. Танай хүүхэд чинь  мотоциклд дайруулсан байна гэж хэлсэн. Тэгээд би хэзээ дайруулсан юм гэсэн чинь өчигдөр гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр үзүүлээд явна гэж хэлсэн. Тодорхой нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Одоогоор цус төлжүүлэх, ойн ухааныг нь сайжруулах витамин ууж байгаа. Нэг витамины үнэ 70,000 төгрөг, хоёр витамины мөнгийг нэхэмжилж байна. Хохиролд 2,488,000 төгрөг өгсөн. Тухайн гэмт хэрэг 08 дугаар сарын 31-ний өдөр гарсан хэрэг байгаа. Энэнээс хойш 9,10,11,12 дугаар сарын цалин орлогогүй байсныхаа нөхөн төлбөр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөр тооцоод 1,680,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Насанд хүрээгүй хохирогч А.Өлзий-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр өөрийнхөө гэрт байж байгаад хүнтэй дэлгүүр орох гээд өөрийн хоёр дүү болох Өлзийхишиг, Өлзийбаатар нар болон Дэлгэрмаа эгчтэй хамт гарсан. Тэгээд зам гарах гээд явган хүний гарцаар гүйгээд гарч байтал миний ардаас мотоцикл хүрч ирээд мөргөчихсөн. Тэгээд намайг мөргөсөн мотоциклтой хүн мотоцикл дээрээ суулгаад засмал замаараа хойшоо явж байгаад нэг дэлгүүрийн үүдэнд буулгасан. Намайг гэртээ харих үед Дэлгэрмаа эгч, дүү нарын хамт гэртээ харьчихсан байсан. Өөрийн эмээ болох Баярмөнхөд хэлээд явсан. Эмээ тухайн үед дэлгүүр лүү явчихаад ир гэж хэлээгүй. Дэлгэрмаа эгч бид хэд өөрсдөө юм авах гэж явсан. Хоёр тийшээ хараагүй, явган хүний гарцаар чигээрээ гүйчихсэн. Юу ч сонсогдоогүй, хүрч ирээд мөргөчихсөн. Намайг мөргөсөн хүн намайг мотоцикл дээрээ суулгаад эмнэлэгт хүргэж өгье гэж хэлээгүй шууд дэлгүүрийн үүдэнд буулгачихсан. Гэрт хүргэж өгье гэж хэлээгүй. Манай аав ажил дээрээ, ээж маань төрөх гээд эмнэлэгт байсан. Намайг болон миний дүү нарыг эмээ тухайн үед харж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

 

Гэрч Ч.Баярмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр гэртээ буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 40-04 тоотод өөрийн ач, зээ нарын хамт байж байсан. Тухайн үед Өлзий-Очирын ээж нь төрөх гээд эмнэлэг рүү яваад өгсөн байсан. Тэгээд хүүхдүүд нь гэрийн гадаа хашаан дотор тоглож байсан. Тухайн үед би хоол хийх гээд хөлдөөгч ухаад хөлдүү мах гаргах гээд байж байтал хүүхдүүд хашаанаас гараад явчихсан. Тэгээд би тухайн үедээ нээх анзаараагүй байж байх үед удалгүй гаднаас Дэлгэрмаа, Өлзий-Очирын хоёр дүүтэй хамт орж ирээд надад Өлзий-Очирыг мотоцикл засмал зам дээр дайрчихлаа гэж хэлсэн.Тэгэхээр нь би хашаанаас гартал Өлзий-Очир хашааны үүдэнд зогсож байсан. Тэгээд эмнэлэг рүү авч явсан. Би хүүхдүүдийг хашаанаас гарахад нь хараагүй, гэр дотор хоол хийх гээд байж байсан. Тэгэхэд хүүхдүүд гараад явчихсан байсан. Сүүлд Дэлгэрмааг орж ирэхэд л би мэдсэн. Надаас өөр том хүн байгаагүй, хашааны хаалгыг дотроос нь түгжчихсэн байсан. Хашааны үүдэнд зогсож байх үед нь харахад нүүр хэсэг нь хөхөрчихсөн, толгой нь бага зэргийн хавдчихсан байсан. Гэр дотор орж ирээд Өлзий-Очир нь цусаар бөөлжсөн, тэгэхээр нь эмнэлэг рүү авч явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Я.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 40-04 тоотод хашаан дотроо гадаа А.Өлзий-Очир, тэгээд хоёр дүү нь бид дөрөв тоглож байсан. Тэгээд өлсөөд байхаар нь дэлгүүр лүү боорцог авах гээд бид дөрөв явсан. Тэгээд би засмал зам гарах гэж А.Өлзий-Очирын хоёр дүүг нь хоёр гартаа хөтөлчихсөн явж байхад А.Өлзий-Очир нь түрүүлээд гүйгээд засмал зам гарсан. Тэгээд засмал замаар явган хүний гарцны цагаан зураасаар явж байгаад засмал замын баруун талын явган хүний зам руу цагаан зурааснаас дөнгөж гараад гүйтэл Өлзий-Очирыг мотоциклтой ах хүрч ирээд мөргөчихсөн. Тэгээд Өлзий-Очирыг мөргөснийхөө дараа мотоцикл унаж явсан хүн Өлзий-Очирыг тэвэрч аваад мотоцикл дээрээ суулгаад яваад өгсөн. Тэгэхээр нь би буцаад гэр лүүгээ яваад гэрт байгаа эмээд нь хэлэх гээд дүү нарыг нь аваад явсан. Ямар ч дуут дохио, сигнал дарахгүй хүрч ирээд мөргөчихсөн. Тухайн үедээ буюу засмал зам гарах гээд байж байхдаа замын хоёр тал руу харж шалгасан. Тэр үед засмал зам дээр машин мотоцикл байхгүй байсан. Мотоцикл унаж явсан гэх ах хурдтай яваагүй, бага зэргийн удаан явж байгаад мөргөчихсөн. Бид хэд өөрсдөө гадаа тоглож байгаад өлсөөд дэлгүүр лүү явсан. А.Өлзий- Очирын ээж нь эмнэлэгт төрж байсан, тэгээд манай ээж эмнэлэг рүү явчихсан, бид хэдийг эмээ нь харж үлдсэн байсан. Эмээдээ дэлгүүр явах талаараа хэлсэн. Тэгэхэд эмээ нь хариулж амжаагүй байхад Өлзий-Очир хашаанаас ганцаараа гараад гүйчихсэн. Араас нь би дүү нарыг нь хөтлөөд явсан. Явган хүний гарцаар гарч байгаад замын баруун талд очоод явган хүний гарцнаас гарсан, тэр үед мотоцикл хүрч ирээд араас нь мөргөчихсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

 

Шүүгдэгч Д.Баатарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би 71-74 ӨВЗ улсын дугаартай хар ногоон өнгийн “Ub moto” загварын мотоциклтой таксинд явж байсан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р баг Хүнс бараан зах дээрээс 9 дүгээр хороо руу таксидах хүн аваад явж байсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9-р дүгээр хороо руу засмал замаар явж байгаад 9 хорооны засмал замын ерөтнцийн зүгээр зүүн талаас явган хүний хөндлөн цагаан зураасаар бага насны хүүхэд гүйгээд гараад ирсэн. Би тэгээд мотоциклийнхоо хойд тормозыг гишгэсэн. Тэгээд зам гарч явсан гэх хүүхэд миний мотоциклийн баруун талыг мөргөөд засмал зам дээр ойчсон. Би мотоциклоо зогсоогоод тухайн мөргүүлсэн гэх хүүхэд дээр очоод тэвэрч аваад мотоцикл дээр ирээд урдаа суулгаад эмнэлэг рүү явсан. Тэгтэл тухайн хүүхэд уйлаад эмнэлэг рүү яваагүй. Тэгэхээр нь би буцаж эргээд мөргөсөн гэх газраа очоод гэрт нь хүргээд өгье гэхэд гэрээ зааж өгөөгүй. Өөрөө мотоциклоос буугаад яваад өгсөн. Тухайн үед би 30 км цагийн хурдтай явж байсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох А эрхийн үнэмлэх байгаа.  Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба өөрийн мөргөсөн гэх хүүхдэд гэм буруугаа зөвшөөрч эм тарианы 42,100 төгрөг, бэлнээр болон дансаар 2,500,000 төгрөг өгч зарцуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 568 дугаартай “... 1. Үзүүлэгч А.Өлзий-Очирын биед тархины эдийн няцралт, баруун чамархай дагзны хэсгийн САК, гавал ясны баруун чамархай хэсэгт мастойд сэртэн дайрсан хугарал, дагзны баруун талд дагз, чамархайн заадсаас дээш зулай, дагзны заадас хүртэл дагасан хугарал, баруун хацрын төвгөр, бүсэлхий, баруун өгзөг хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

 

4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-32 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаартай техникийн шинжээчийн “1. 71-74 ӨВЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан жолооч Д.Баатар нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Үүнд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”,

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

 

2. Явган зорчигч А.Өлзий-Очирын асран хамгаалагч нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Үүнд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-д “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. 27.2-а-д “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

3. Уг зам тээврийн осол нь явган зорчигч, жолооч хоёрын буруутай үйл ажиллагааны улмаас гарсан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”,  27.2-д “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. 27.2-а-д “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” гэсэн заалтыг гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

 

4. Явган зорчигч болох А.Өлзий-Очирын асран хамгаалагч нь 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй  байх гэсэн заалтыг зөрчин замын хөдөлгөөнд оруулж 71-74 ӨВЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан жолооч Д.Баатар нь Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгч, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна.

 

5. Шинээр тусгах зүйлгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-38 хуудас/,

 

            Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12 хуудас/,

 

            Цагдаагийн Ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Д.Баатар нь 691112 дугаартай АВ ангиллын хүчинтэй үнэмлэхтэй” гэсэн жолоочийн лавлагаа /хх-ийн 67 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн

2226003620295 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 2-3 хуудас/,

 

Шүүгдэгч Д.Баатарын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2015 дугаартай тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Д.Баатарын 5561126836 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 52, 55, 58, 60-64 хуудас/,

 

Шүүгдэгч Д.Баатарын хохирол  төлсөн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 66 хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хэргийн үйл баримтаар Д.Баатар нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 71-74 ӨВЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 16.1 дүгээр зүйлд заасан ”явган хүний зохицуулагддаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас бага насны буюу 7 настай А.Өлзий-Очирын эрүүл мэндэд нь тархины эдийн няцралт, баруун чамархай дагзны хэсгийн САК, гавал ясны баруун чамархай хэсэгт мастойд сэртэн дайрсан хугарал, дагзны баруун талд дагз, чамархайн заадсаас дээш зулай, дагзны заадас хүртэл дагасан хугарал, баруун хацрын төвгөр, бүсэлхий, баруун өгзөг хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн насанд хүрээгүй хохирогч А.Өлзий-Очир, гэрч Ч.Баярмөнх, насанд хүрээгүй гэрч Я.Дэлгэрмаа нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 568 дугаартай шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт, жолоочийн лавлагаа, яллагдагч Д.Баатарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  Иймд шүүгдэгч Д.Баатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Эмчилгээний зардалд баримтаар 2,489,100 төгрөгийн хохирол төлөгдсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зүгээс нэмж баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй. Цаашид гарах зардлыг иргэнийн журмаар нэхэмжилж авахын нээлттэй үлдээх саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Д.Баатарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.  Хохирогч А.Өлзий-Очирт 2,489,100 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Баярсайханы хувьд гэмт хэрэг гарснаас хойш буюу 08 дугаар сарын 30-наас хойш асран хамгаалж байгаа. Иргэний хуулийн 505-д зааснаар хөдөлмөрийн хөлснөөс багагүй хэмжээний дагуу шаардах эрхтэй байдаг. Үүний дагуу ажилгүй, орлогогүй байсан  9,10,11,12 дугаар сарын ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420,000 төгрөгөөр тооцож 1,680,000 төгрөгийг шүүгдэгч Д.Баатараас нэхэмжилж байна. Хохирогч А.Өлзий-Очирт цаашид гаргах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж үзэж цаашид гаргах зардлыг иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж  нээлттэй нэхэмжлэх эрхийн үлдээж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Баатарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Д.Баатар нь жолоодох эрхийн АВ ангиллын үнэмлэхтэй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Д.Баатар нь 691112 дугаартай АВ ангиллын хүчинтэй үнэмлэхтэй” гэсэн жолоочийн лавлагаагаар /хх-ийн 67 хуудас/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Баатар нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 71-74 ӨВЗ улсын дугаартай “UB Moto”  маркийн мотоцикл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16.1-д “Явган хүний зохицуулагддаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан бага насны хүүхэд болох 7 настай А.Өлзий-Очирыг мөргөний улмаас зам тээврийн осол гаргаж, эрүүл мэндэд нь “тархины эдийн няцралт, баруун чамархай дагзны хэсгийн САК, гавал ясны баруун чамархай хэсэгт мастойд сэртэн дайрсан хугарал, дагзны баруун талд дагз, чамархайн заадсаас дээш зулай, дагзны заадас хүртэл дагасан хугарал, баруун хацрын төвгөр, бүсэлхий, баруун өгзөг хэсэгт зулгаралт” бүхий хүнд хохирол учруулсан  үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Д.Баатар нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Насанд хүрээгүй хохирогч А.Өлзий-Очирын “...Би тухайн өдөр өөрийнхөө гэрт байж байгаад хүнтэй дэлгүүр орох гээд өөрийн хоёр дүү болох Өлзийхишиг, Өлзийбаатар нар болон Дэлгэрмаа эгчтэй хамт гарсан. Тэгээд зам гарах гээд явган хүний гарцаар гүйгээд гарч байтал миний ардаас мотоцикл хүрч ирээд мөргөчихсөн. Тэгээд намайг мөргөсөн мотоциклтой хүн мотоцикл дээрээ суулгаад засмал замаараа хойшоо явж байгаад нэг дэлгүүрийн үүдэнд буулгасан. Намайг гэртээ харих үед Дэлгэрмаа эгч, дүү нарын хамт гэртээ харьчихсан байсан. Өөрийн эмээ болох Баярмөнхөд хэлээд явсан. Эмээ тухайн үед дэлгүүр лүү явчихаад ир гэж хэлээгүй. Дэлгэрмаа эгч бид хэд өөрсдөө юм авах гэж явсан. Хоёр тийшээ хараагүй, явган хүний гарцаар чигээрээ гүйчихсэн. Юу ч сонсогдоогүй, хүрч ирээд мөргөчихсөн. Намайг мөргөсөн хүн намайг мотоцикл дээрээ суулгаад эмнэлэгт хүргэж өгье гэж хэлээгүй шууд дэлгүүрийн үүдэнд буулгачихсан. Гэрт хүргэж өгье гэж хэлээгүй. Манай аав ажил дээрээ, ээж маань төрөх гээд эмнэлэгт байсан. Намайг болон миний дүү нарыг эмээ тухайн үед харж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

 

Гэрч Ч.Баярмөнхийн “...Би тухайн өдөр гэртээ буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 40-04 тоотод өөрийн ач, зээ нарын хамт байж байсан. Тухайн үед Өлзий-Очирын ээж нь төрөх гээд эмнэлэг рүү яваад өгсөн байсан. Тэгээд хүүхдүүд нь гэрийн гадаа хашаан дотор тоглож байсан. Тухайн үед би хоол хийх гээд хөлдөөгч ухаад хөлдүү мах гаргах гээд байж байтал хүүхдүүд хашаанаас гараад явчихсан. Тэгээд би тухайн үедээ нээх анзаараагүй байж байх үед удалгүй гаднаас Дэлгэрмаа, Өлзий-Очирын хоёр дүүтэй хамт орж ирээд надад Өлзий-Очирыг мотоцикл засмал зам дээр дайрчихлаа гэж хэлсэн.Тэгэхээр нь би хашаанаас гартал Өлзий-чир хашааны үүдэнд зогсож байсан. Тэгээд эмнэлэг рүү авч явсан. Би хүүхдүүдийг хашаанаас гарахад нь хараагүй, гэр дотор хоол хийх гээд байж байсан. Тэгэхэд хүүхдүүд гараад явчихсан байсан. Сүүлд Дэлгэрмааг орж ирэхэд л би мэдсэн. Надаас өөр том хүн байгаагүй, хашааны хаалгыг дотроос нь түгжчихсэн байсан. Хашааны үүдэнд зогсож байх үед нь харахад нүүр хэсэг нь хөхөрчихсөн, толгой нь бага зэргийн хавдчихсан байсан. Гэр дотор орж ирээд Өлзий-Очир нь цусаар бөөлжсөн, тэгэхээр нь эмнэлэг рүү авч явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Я.Дэлгэрмаагийн “...Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 40-04 тоотод хашаан дотроо гадаа А.Өлзий-Очир, тэгээд хоёр дүү нь тэгээд би гээд бид дөрөв тоглож байсан. Тэгээд өлсөөд байхаар нь дэлгүүр лүү боорцог авах гээд бид дөрөв явсан. Би А.Өлзий-Очирын хоёр дүүг нь хоёр гартаа хөтөлчихсөн явж байхад А.Өлзий-Очир нь түрүүлээд гүйгээд засмал зам гарсан. Явган хүний гарцны цагаан зураасаар явж байгаад засмал замын баруун талын явган хүний зам руу цагаан зурааснаас дөнгөж гараад гүйтэл Өлзий-Очирыг мотоциклтой ах хүрч ирээд мөргөчихсөн. Тэгээд Өлзий-Очирыг мөргөснийхөө дараа мотоцикл унаж явсан хүн Өлзий- Очирыг тэвэрч аваад мотоцикл дээрээ суулгаад яваад өгсөн. Ямар ч дуут дохио, сигнал дарахгүй хүрч ирээд мөргөчихсөн. Тухайн үедээ буюу засмал зам гарах гээд байж байхдаа замын хоёр тал руу харж шалгасан. Тэр үед засмал зам дээр машин мотоцикл байхгүй байсан. Мотоцикл унаж явсан гэх ах хурдтай яваагүй, бага зэргийн удаан явж байгаад мөргөчихсөн. Явган хүний гарцаар гарч байгаад замын баруун талд очоод явган хүний гарцнаас гарсан, тэр үед мотоцикл хүрч ирээд араас нь мөргөчихсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 568 дугаартай “... 1. Үзүүлэгч А.Өлзий-Очирын биед тархины эдийн няцралт, баруун чамархай дагзны хэсгийн САК, гавал ясны баруун чамархай хэсэгт мастойд сэртэн дайрсан хугарал, дагзны баруун талд дагз, чамархайн заадсаас дээш зулай, дагзны заадас хүртэл дагасан хугарал, баруун хацрын төвгөр, бүсэлхий, баруун өгзөг хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

 

4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-32 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаартай техникийн шинжээчийн “1. 71-74 ӨВЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан жолооч Д.Баатар нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Үүнд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

 

2. Явган зорчигч А.Өлзий-Очирын асран хамгаалагч нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Үүнд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-д “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 27.2-а-д “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

3. Уг зам тээврийн осол нь явган зорчигч, жолооч хоёрын буруутай үйл ажиллагааны улмаас гарсан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”,  27.2-д “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. 27.2-а-д “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” гэсэн заалтыг гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

 

4. Явган зорчигч болох А.Өлзий-Очирын асран хамгаалагч нь 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй  байх гэсэн заалтыг зөрчин замын хөдөлгөөнд оруулж 71-74 ӨВЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан жолооч Д.Баатар нь явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгч, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-38 хуудас/,

 

Яллагдагч Д.Баатарын “...Тухайн өдөр би 71-74 ӨВЗ улсын дугаартай хар ногоон өнгийн “Ub moto” загварын мотоциклтой таксинд явж байсан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9-р дүгээр хороо руу засмал замаар явж байхад  засмал замын ертөнцийн зүгээр зүүн талаас явган хүний хөндлөн цагаан зураасаар бага насны хүүхэд гүйгээд гараад ирсэн. Би мотоциклынхоо хойд тормозыг гишгэсэн. Тэгээд зам гарч явсан гэх хүүхэд миний мотоциклийн баруун талыг мөргөөд засмал зам дээр ойчсон. Би мотоциклоо зогсоогоод тухайн мөргүүлсэн гэх хүүхэд дээр очооод тэвэрч аваад урдаа суулгаад эмнэлэг рүү явсан. Тэгтэл тухайн хүүхэд уйлаад эмнэлэг рүү яваагүй. Тэгэхээр нь би буцаж эргээд мөргөсөн гэх газраа очоод гэрт нь хүргээд өгье гэхэд гэрээ зааж өгөөгүй. Өөрөө мотоциклоос буугаад яваад өгсөн. Тухайн үед би 30 км цагийн хурдтай явж байсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох А эрхийн үнэмлэх байгаа.  Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба өөрийн мөргөсөн гэх хүүхдэд гэм буруугаа зөвшөөрч эм тарианы 42,100 төгрөг, бэлнээр болон дансаар 2,500,000 төгрөг өгч зарцуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цагдаагийн Ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн жолоочийн лавлагаа / Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2226003620295 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 2-3, 7-12, 67 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Д.Баатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй гэрч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.Баатарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүгдэгч Д.Баатар нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярсайханд хохиролд 2,489,100 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар /хх-ийн 65-66 хуудас/ тогтоогдож байх тул түүнийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярсайхан шүүх хуралдаанд “Хүүхэд одоогоор цус төлжүүлэх, ойн ухааныг нь сайжруулах витамин ууж байгаа. Нэг витамины үнэ 70,000 төгрөг, хоёр витамины мөнгийг нэхэмжилж байна. Тухайн гэмт хэрэг 08 дугаар сарын 31-ний өдөр гарснаас хойш 9,10,11,12 дугаар сарын цалин орлогогүй байсныхаа нөхөн төлбөр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөр тооцоод 1,680,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон болон энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

           

            Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “... Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлсөн нөхцөл байдал тогтоогдсон.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хавтаст хэргийн хүрээнд авагдаагүй. Шүүгдэгч Д.Баатарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хөдөлмөрийн насны буюу 44 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хохирогчийн цаашид гаргах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд шүүхийн шатанд хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг болон цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа гаргаж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

          Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Хохирогчийн хувьд цаашид гаргах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү. Шүүгдэгч Д.Баатарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх тал дээр тусгайлан гаргах санал байхгүй.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

 

             Шүүгдэгч Д.Баатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

           Шүүгдэгч Д.Баатар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 42 дугаар гудамжны 11 тоотод оршин суудаг болох нь  тус багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн  2015 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

          Иймд шүүгдэгч Д.Баатарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жил хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс нэг жилийн хугацаанд явахыг хориглож,

 

          Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.Баатарт мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

          Шүүхээс оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Жоов овгийн Даваадоржийн Баатарыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Жоов овгийн Даваадоржийн Баатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  хоёр  жилийн хугацаагаар хасч, нэг жил хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баатарыг нэг жил хоёр сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.Баатарт мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баатарт оногдуулсан 2  жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Д.Баатарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярсайханы нэхэмжилсэн 1,680,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярсайхан нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Д.Баатар нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярсайханд 2,489,100 төгрөг төлсөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярсайхан нь гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ