Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
Хэргийн индекс | 173/2022/0240/Э |
Дугаар | 2022/ШЦТ/262 |
Огноо | 2022-12-12 |
Зүйл хэсэг | 18.7.1., |
Улсын яллагч | Б.Бавуудорж |
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/262
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Буриад овгийн Дашнямын Нарантуяаг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Буриад овгийн Дашнямын Нарантуяаг долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нарантуяаг шүүхээс оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нарантуяад шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нарантуяагаас 180,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Отгонбаярт олгож, иргэний нэхэмжлэгч Б.Отгонбаярын нэхэмжлэлээс 90,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шүүгдэгч Д.Нарантуяа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Бябасүрэн,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,,,,,,,,,,,,,,,,,,, С.Чулуунбат нарт төлөх төлбөргүй, хохирогч иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай .
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Монгол үнэт цаас хэвлэл” ХХК-д үйлдвэрлэгдсэн 500 граммын 22,537 ширхэг онцгой албан татварын тэмдэгт, 750 граммын 21,075 ширхэг онцгой албан татварын тэмдэгт, нийт 43,612 ширхэг онцгой албан татварын тэмдэгт, “Гэгээн трейд" ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл 1 хуудас, “Гэгээн трэйд” ХХК-ийн улсын бүртгэлийн 1011001112 дугаартай гэрчилгээ 1 хуудас, “Гэгээн трейд" ХХК-ний товч танилцуулга 3 хуудас, “Гэгээн трейд" ХХК-ний 2016 оны санхүүгийн тайлан 8 хуудас, Гэгээн трейд" ХХК-ний онцгой албан татварын тэмдэгтийн журнал 16 хуудас /бичиглэлтэй 11 хуудас, бичээгүй 5 хуудас/, 2019 оны агуулахын бүртгэл 1 дэвтэр /8 хуудсанд бүртгэл хөтөлсөн/, “Гэгээн трейд" ХХК-ний төлбөрийн баримт /гарын үсэг тамга тэмдэггүй/ 1 хуудас зэргийг шүүгдэгч Д.Нарантуяад буцаан олгож,
Хуурамч онцгой албан татварын тэмдэгт болох 330 граммын онцгой албан татварын тэмдэгт 24 ширхэг, 500 граммын онцгой албан татварын тэмдэгт 2297 ширхэг, 750 граммын онцгой албан татварын тэмдэгт 39 ширхэг, нийт 2360 ширхэг онцгой албан татварын тэмдэгт, хүрэн өнгийн тагтай 2,5 тн гэсэн бичигтэй "ВТ5-05" гэсэн лацтай 0.5 литрийн шилтэй цэнхэр өнгийн тагтай лонхтой шингэн 1 ширхэг, "цагаан архи 38%" гэсэн бичигтэй 0.35 литрийн шилтэй шингэн /хоёр хуруу хэмжээтэй шингэнтэй/ 1 ширхэг, шаргал өнгийн тагтай шилтэй шингэн 1 ширхэг, улаан өнгийн баримал шавар наасан лонхтой шингэн 1 ширхэг, “Гэгээн трэйд” ХХК-ийн байрнаас хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 238 ширхэг, 0,75 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 46 ширхэг, 0,5 литрийн хэмжээтэй "Нутгийн буян" нэртэй архи 10 ширхэг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Түшээ” хүнсний дэлгүүрээс хураан авсан “Нутгийн буян” нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архи 2 ширхэг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын "Дөлгөөнхангай" дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй “Харзтай архи 32 ширхэг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Гарьд" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 36 ширхэг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Танил" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 89 ширхэг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Хужирт-1" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 3 ширхэг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Арвин" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 8 ширхэг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Ингүүмэл" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 12 ширхэг, 0,5 литрийн хэмжээтэй "Нутгийн буян" архи 8 ширхэг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Төв дэлгүүр-2" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 2 ширхэг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Ханги хайрхан" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 5 ширхэг, Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын "Мөнх-Ундарага" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Нутгийн буян" архи 5 ширхэг, Өвөрхангай аймгийн Богд сумын "Баянхайрхан" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Нутгийн буян" архи 19 ширхэг, 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 11 ширхэг, Өвөрхангай аймгийн Богд сумын "Цацрал" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 21 ширхэг, Өвөрхангай аймгийн Богд сумын "Түмний Ундраа" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 11 ширхэг, 0,5 литрийн хэмжээтэй "Нутгийн буян" архи 114 ширхэг, Өвөрхангай аймгийн Богд сумын "Баянчулуу" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 18 ширхэг, 0,5 литрийн хэмжээтэй "Нутгийн буян" архи 16 ширхэг, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын "Баянбүрд" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 36 ширхэг, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын "Энх-өгөөж" дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 7 ширхэг, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын "Чонос" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 14 ширхэг, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын "Хайрхан" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 12 ширхэг, 0,5 литрийн хэмжээтэй "Нутгийн буян" архи 3 ширхэг, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Ганганаа" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 10 ширхэг, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын "Мөнх-Оргил" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 6 ширхэг, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын "Хайрхан" дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 15 ширхэг, “Нутгийн буян” нэртэй архи 1 ширхэг, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын "Бумбат" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 3 ширхэг, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Арвижах хүнсний дэлгүүрээс 0,5 литрийн хэмжээтэй "Нутгийн буян" архи 5 ширхэг, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын "Их богд" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 1 ширхэг, 0,5 литрийн хэмжээтэй "Нутгийн буян" архи 3 ширхэг, Өвөрхангай аймгийн Тарагт сумын "Молор" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 1 ширхэг, Өвөрхангай аймгийн Бүрд сумын "Бат-Орших" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 5 ширхэг, Өвөрхангай аймгийн Бүрд сумын "Арвис" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 17 ширхэг, Өвөрхангай аймгийн Бүрд сумын "Тэнгэрийн Оргилго" хүнсний дэлгүүрээс хураан авсан 0,5 литрийн хэмжээтэй "Харзтай" архи 15 ширхэг, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Дулаан хүнсний дэлгүүрээс хураан авсан “Нутгийн буян архи” 1 ширхэг, нийт 0.5 литрийн хэмжээтэй “Харзтай” архи 628 ширхэг, 0,75 литрийн хэмжээтэй “Харзтай” архи 46 ширхэг, 0,5 литрийн хэмжээтэй “Нутгийн буян” архи 187 ширхэг зэргийг устгаж,
хавтаст хэрэгт авагдсан 750 граммын онцгой албан татварын тэмдэгт 4 ширхэг, 500 граммын онцгой албан татварын тэмдэгт 6 ширхэг, “Гэгээн трэйд” ХХК-ийн байранд нэгжлэг хийсэн бичлэг бүхий CD 2 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нарантуяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хээгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нарантуяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ