Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/266

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг /цахимаар/,

Шүүгдэгч Х.Төрмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж,  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн Хэнмэдхэвийн Төрмөнхөд холбогдох 2210006381131 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1995 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 27 настай, регистрийн дугаар ЙМ95011414, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн “Баянтээг түлш” ХХК-ийн нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сум Шинэ Арвайхээрийн 2-20 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржгин овгийн Хэнмэдхэвийн Төрмөнх.

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Х.Төрмөнх нь 2021 оны 04 дүгээр сард фэйсбүүк цахим орчинд “Принтерийн худалдаа” гэх хаягнаас “Принтерийн захиалга авна” гэсэн зарыг байршуулж, цахим хэрэгсэл ашиглан хууран мэхэлж, бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Ц.Бат-Оргилыг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 36 минутанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүннү вилла хотхоны 1402 дугаар байрны 33 тоот гэртээ байхад нь 200,000 төгрөгийг А.Мөнхбаатарын Хаан банкны 5026972845 тоот дугаарын дансыг ашиглаж, шилжүүлж авсан,

 

2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” худалдааны төвд худалдаа эрхэлж байсан хохирогч А.Бат-Өлзийг  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “төлбөрийг нь дараа хийе” гэж хуурч нэг бүр нь 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Lenovo” маркийн зөөврийн компьютерыг залилан авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                          

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Төрмөнх шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг төлсөн. Хийсэн үйлдлээ хууль бус гэдгийг мэдэж байсан” гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хохирогч Ц.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Хүннү вилла” хотхоны 1402 дугаар байрны 33 тоот гэртээ байх үедээ фэйсбүүкээр “Принтер худалдаа” гэх нэртэй цахим хаягаар принтерийн захиалга авна гэсэн зараас холбогдож чатаар харьцаад Хаан банкны 5026972845 гэх Мөнхбаатар эзэмшигчтэй дугаарын дансанд өөрийн 5400944471 дугаарын данснаас интернет банкны үйлчилгээг ашиглан 200,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн захиалсан бараа захиалсан өдрөөс хойш 10-14 хоногийн дотор ирнэ гэж хэлээд одоог хүртэл ирээгүй. Тухайн Принтерийн худалдаа гэх хаяг дээр байх 98002300 гэсэн дугаар руу удаа дараа залгахад холбогдохгүй байгаа. Би тэр хүнийг танихгүй. Тухайн үед фэйсбүүк хаяган дээр зар хараад холбогдсон. Уулзаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,

 

          Хохирогч А.Бат-Өлзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” худалдааны төвийн 2 давхарт компьютер принтерийн худалдаа засварын бизнес эрхэлдэг. Саяхан буюу 10-аад хоногийн өмнө зүс таних залуу надаас компьютерийн дэлгэц, мауз 2 худалдаж авсан. Тухайн үед бол яахав нэхэмжлэх бичиж надаас авсан. Мөнгө нь миний хувийн дансанд 95,000 төгрөг орсон юм. Би ч тухайн үед байгууллагын нэр дээр авч байгаа болохоор итгэсэн. Өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 13-14 цагийн хооронд өөрийгөө “Баянтээг-Түлш" ХХК-ийн нягтлан гэж танилцуулсан таргандуу бор царайтай 170 см орчим өндөртэй залуу ирээд надад хандаж 10 дугаар сарын 20-ны үеэр мөнгийг шилжүүлнэ, та надад “Lenovo” маркийн  i3 багтаамжтай нөүтбүүк 2 ширхгийг өгөөч гэсэн юм. Би ч тухайн үед урьд өмнө нь надаас юм худалдаж авч байсан болохоор итгээд өгье гэж бодсон. Тэр залуу “би тус 2 ширхэг нөүтбүүкний мөнгийг энэ 10 дугаар сарын 20-ны  үеэр ажилчдын цалин буухаар танай данс руу хийнэ, уг нөүтбүүкийг манайх “Баянтээг- Түлш”ХХК-д өөрийн өмчлөлдөө авч байгаа юм” гэхээр нь би ч үнэн болов уу гэж бодсон. Байгууллагын нэхэмжлэх бичээд 1 хувийг нь түүнд өгөх гэтэл “за та нэхэмжлэхээ бичиж бай, би энэ 2 нөүтбүүкийг чинь өөрийн байгууллагын даргадаа үзүүлээдэхье" гэж хэлээд нэхэмжлэхийн хувиа ч авалгүй гараад явсан. Би уг залуу руу 30 орчим минутын дараа залгатал гар утсаа огт авахгүй байсан. Тэгснээ тэр залуугийн 89931449 дугаараас “за би хот руу явах боллоо, унаа маань яаруулаад болдоггүй ээ, орой хүн явуулаад нэхэмжлэх падаанаа авчихья, тун болохгүй бол би маргааш өөрөө ирнэ” гэсэн мессеж ирсэн. Тэгээд би тус залууд итгээд орхисон юм. Гэтэл өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэг үл таних компьютер худалдаж авахаар сурсан залуу надаас компьютер үзэж байгаад надад "өчигдөр зах дээр нэг үл таних бүдүүн бор залуу яг энэ шиг “Lenovo” брендийн нөүтбүүкийг хямдхан зарна гээд явж байсан шүү дээ ахаа. Тэр залуу хэлэхдээ 700,000 төгрөг гэснээ дараа нь шууд за ер шууд 300,000 төгрөгөнд худалдаж ав ав гэсэн. Тэр нөүтбүүк бол хайрцаг савтайгаа, лацтайгаа, цоо шинэ юм байна лээ ахаа" гэсэн.  Миний алдсан нөүтбүүк бол хайрцаг сав, лацтайгаа, “Lenovo” брэндийн хар өнгийн i3 загварын нөүтбүүк байгаа. Би тэр залууг харвал танина. Бондгор бор царайтай, 175 см орчим өндөртэй таргандуу залуу байсан. Өөрийгөө Баянтээг түлш ХХК-ий нягтлан бодогч гэж танилцуулж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73 хуудас/,

 

           Гэрч А.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...2021 оны 4 дүгээр сард Х.Төрмөнх нь Улаанбаатар хотод байр түрээслэж амьдарч байсан. Би хүүхдийн хувцас зардаг тул дансаар байнга мөнгө орж гарч байдаг.  2021 оны 4 сарын үед Төрмөнх Нарантуул захын “Баялаг ундраа” төвийн миний лангуун дээр ирээд “нэг принтерийн мөнгө гээд 250,000 төгрөг чиний данс руу орж ирнэ. Тэр мөнгийг манай эхнэрийн данс руу шилжүүлээд өгөөч" гэсэн. Тэгээд би мөнгө орж ирэхээр нь шилжүүлж өгсөн. Би хаанаас ямар мөнгө орж ирснийг тухайн үедээ харж байсан боловч одоо бол санахгүй байна." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/

 

           Гэрч Г.Сүхтогоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Эхний нөүтбүүкийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 15 минутын орчимд өөрийн Эмт худалдааны төвийн 2 давхарт байх компьютер засвар дээр сууж байтал нэг таргандуу, өндөрдүү, бор царайтай залуу 1 ширхэг нөүтбүүк хайрцагтай нь барьчихсан “худалдаж авах уу ахаа” гэсэн. Би ч ямар учиртай юм, доторх багтаамжийг нь харъя гэтэл тэрээр хэлэхдээ энэ нөүтбүүкийг бас нэг хүн худалдаж авах гэж байгаа юм. Тэр хүн худалдаж авахгүй бол би танд зарья гээд үзүүлж, харуулаад явсан. Удалгүй эргэж орж ирээд уг 1 ширхэг нөүтбүүкээ дахин үзүүлсэн. Уг нөүтбүүк нь “Lenovo”  маркийн 5 дугаар үеийн i3 үзүүлэлттэй, 2015 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн нөүтбүүк, бүр бичиг баримттайгаа, хайрцаг савтайгаа байсан. Би ч тухайн үед бичиг баримттай сэжиглээгүй, надад гар утасны дугаараа өгөөд би ч тэр рүү залгаж үзэхэд зүгээр холбогдоод байсан. Тэр нөүтбүүк зарсан залуу надад хэлэхдээ бол би Улаанбаатар хотоос авч ирж зарж байгаа юм гэхээр нь би түүнээс хотдоо яагаад зардаггүй юм бэ гэтэл тэнд зарагдахгүй байгаа юм. Би Өгөөмөр төвд өрөө түрээслээд тэнд нэг засвар хийх санаатай гээд л юм яриад байсан. Би ч итгээд уг нөүтбүүкийг 300,000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр эхний нөүтбүүкний мөнгийг бэлнээр тэр залууд АТМ-ээс гаргаж өгсөн. Тэр залуу дахин маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн үед дахин нэг ширхэг ижил өнгө загварын нөүтбүүк хайрцаг савтай нь барьчихсан ирээд худалдаж ав гэхээр нь би дахин харж үзэж байгаад худалдаж авсан. Тэрээр надаас мөнгө авахдаа та энэ данс руу хийчих, би Улаанбаатар хот руу явах ажилтай байна гэсэн. Тэгээд л би Хаан банкны 5564087519 дугаарын Бямбадолгор гэх эзэмшигчтэй данс руу хийсэн юм. Тэр “Lenovo” маркийн 5 дугаар үеийн i3 үзүүлэлттэй, 2015 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн, яг адилхан загварын, адилхан үзүүлэлттэй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77 хуудас/,

 

            Яллагдагч Х.Төрмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2020 оны 09 дүгээр сараас эхлэн Принтерийн хор, хуучин принтерийн засварын худалдаа, принтерийн худалдааны бизнес эрхэлж эхэлсэн юм. 2021 оны 03 дугаар сараас эхлэн Хятадын Гуанжу хотоос хэрэглэж байсан принтер оруулж ирээд хямд үнээр зарахаар өөрийн ашигладаг “Принтер худалдаа” гэх фейсбүүк хаягнаас зар байршуулан, захиалагчдаас урьдчилгаа төлбөр нийт үнийн дүнгийн 60 хувийг авч захиалга авч эхэлсэн. 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр миний байршуулсан зарын дагуу Бат-Оргил гэх залуу холбогдож  Эпсон Л-360 өнгөт принтер захиалахаар болсон. Тухайн үед би банктай холбоотой зээлийн төлөлт хийгдэх зэрэг асуудлаас болж өөрийнхөө банкны дансыг ашиглах боломжгүй байснаас багийн найз А.Мөнхбаатарын 5026972845 тоот дансыг ашиглаж тухайн хүнээс урьдчилгаа 200,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Тэгээд тухайн үед коронагийн асуудлаас болж принтер захиалга маань завсардаж ирж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн бөгөөд тухайн үедээ захиалагчийн мөнгийг өөр захиалга хийхдээ ашиглах зэргээр орж ирсэн мөнгийг эргэлтэнд оруулан ашигласан. Би тухайн ажлыг найзуудтайгаа хамтран хөрөнгө оруулах, үйл ажиллагаандаа тусламж дэмжлэг авах зэргээр хамтран эрхэлдэг байсан ч принтер захиалгын ажлыг ганцаараа хийж гүйцэтгэсэн, энэ асуудал дээр хамтарсан хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн иргэн А.Мөнхбаатарын Хаан банкны 5026972845 дугаартай дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн “А.Мөнхбаатарын Хаан банкны 5026972845 дугаарын данс руу 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 36 минутанд хохирогч Ц.Бат-Оргил нь 55400944471 дугаарын данснаас 99008582 гэсэн утгаар 200,000 төгрөг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна.” гэсэн тэмдэглэл /хх-ийн 52-57 хуудас/,

 

          Хохирогч Ц.Бат-Оргилын “Принтер худалдаа" гэх фэйсбүүк хаягтай хэрэглэгчтэй холбогдсон чатны хуулбар /хх-ийн 14-15, 17 хуудас/,

 

            Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн гэрч Г.Сүхтогоогоос 2 ширхэг нөүтбүүкийг хураан авсан “... хар өнгийн “Lenovo” маркийн 5 дугаар үеийн i3  үзүүлэлттэй 2 ширхэг дэлгэгддэг дэлгэцтэй нөүтбүүкнүүд байв. Уг нөүтбүүк нь нийт 2 ширхэг байх бөгөөд цаасан хайрцагтай байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 80-83 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хохирогч А.Бат-Өлзийгөөр зөөврийн компьютерыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 84-87 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 110 дугаартай “Тайланд улсад үйлдвэрлэгдсэн “Lenovo” маркийн CPU 5 дугаар үеийн i3, дэлгэцийн хэмжээ 14.0 инч, санах ой 4 GB, багтаамж 500 GB, шинэ, дагалдах хэрэгсэл хулгана, 2 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг тус бүр нь 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 94-96 хуудас/,

 

   Гэрч Г.Сүхтогоогоор хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 101-109 хуудас/,

 

   Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2210006381131 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 31-33 хуудас/,

 

 Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2226000000263  дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 112-113 хуудас/,

 

           Шүүгдэгч Х.Төрмөнхийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,  байнга оршин суугаа газрын хаягийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41-51 хуудас/,

 

Хохирогч Ц.Бат-Оргил, А.Бат-Өлзий нарын шүүхэд ирүүлсэн “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Алтанцэцэгт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам,

шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн,

хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

          Улсын яллагч Ч.Энхжаргал шүүх хуралдаанд  “...Хэргийн үйл баримтын хувьд яллагдагч Х.Төрмөнх нь 2021 оны 04 дүгээр сард фэйсбүүк цахим орчинд ”Принтерийн худалдаа" гэх хаягнаас ”Принтерийн захиалга авна" гэсэн зарыг байршуулж, цахим хэрэгсэл ашиглан хууран мэхэлж, бусдыг төөрөгдөлд оруулан иргэн Ц.Бат-Оргилыг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны 23 цаг 36 минутанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүннү Вилла хотхоны 1402 дугаар байрны 33 тоот гэртээ байхад нь 200,000 хоёр зуун мянга төгрөгийг А.Мөнхбаатарын Хаан банкны 5026972845 тоот дугаарын дансыг ашиглаж, шилжүүлүүлж авсан, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ”Андууд” худалдааны төвд худалдаа эрхэлж байсан иргэн А.Бат-Өлзийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “төлбөрийг нь дараа хийе” гэж хуурч түүнээс нэг бүр нь 1 сая төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг зөөврийн компьютерыг залилан авч төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдааны хэлэлцүүлэг шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тул шүүгдэгч Х.Төрмөнхийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх  хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч Х.Төрмөнхөд хувьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан уг хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналыг гаргаж байна. Хэрэгт хураан авсан болон  битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд “...Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлсөн,  прокурортой ялын төрөл хэмжээгээ тохиролцсон тул прокурортой тохиролцсон ялын хэмжээнд ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

          Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Х.Төрмөнх нь 2021 оны 04 дүгээр сард фэйсбүүк цахим орчинд “Принтерийн худалдаа” гэх хаягнаас “Принтерийн захиалга авна” гэсэн зарыг байршуулж, хохирогч  Ц.Бат-Оргилыг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 36 минутанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүннү вилла хотхоны 1402 дугаар байрны 33 тоот гэртээ байхад нь цахим хэрэгсэл ашиглан хуурч, төөрөгдөлд оруулан 200,000 төгрөгийг өөрийн найз болох А.Мөнхбаатарын Хаан банкны 5026972845 тоот дансыг ашиглан шилжүүлж авсан,

 

2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын  дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” худалдааны төвд компьютерын худалдаа эрхэлдэг хохирогч А.Бат-Өлзийг  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “өөрийн байгууллагадаа зөөврийн компьютер худалдан авч байна, төлбөрийг нь дараа хийе” гэж хуурч,  2 ширхэг “Lenovo” маркийн зөөврийн компьютерыг залилан авсан үйл баримтууд тогтоогдсон бөгөөд энэ эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

           Шүүгдэгч Х.Төрмөнх нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж,  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг  үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

           Хохирогч Ц.Бат-Оргилын “...Би 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Хүннү вилла” хотхоны 1402 дугаар байрны 33 тоот гэртээ байх үедээ фэйсбүүкээр “Принтер худалдаа” гэх нэртэй цахим хаягаар принтерийн захиалга авна гэсэн зараас холбогдож чатаар харьцаад Хаан банкны 5026972845 гэх Мөнхбаатар эзэмшигчтэй дугаарын дансанд өөрийн 5400944471 дугаарын данснаас интернэт банкны үйлчилгээг ашиглан 200,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн захиалсан бараа захиалсан өдрөөс хойш 10-14 хоногийн дотор ирнэ гэж хэлээд одоог хүртэл ирээгүй. Тухайн Принтерийн худалдаа гэх хаяг дээр байх 98002300 гэсэн дугаар руу удаа дараа залгахад холбогдохгүй байгаа. Би тэр хүнийг танихгүй. Тухайн үед фэйсбүүк хаяган дээр зар хараад холбогдсон. Уулзаж байгаагүй. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,

 

            Хохирогч А.Бат-Өлзийн "... 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 13-14 цагийн хооронд өөрийгөө “Баянтээг-Түлш" ХХК-ийн нягтлан гэж танилцуулсан таргандуу бор царайтай, 170 см орчим өндөртэй залуу ирээд надад хандаж 10 дугаар сарын 20-ны үеэр мөнгийг шилжүүлнэ, та надад “Lenovo” маркийн iЗ багтаамжтай нөүтбүүк 2 ширхгийг өгөөч гэсэн юм. Би ч тухайн үед урьд өмнө нь надаас юм худалдаж авч байсан болохоор итгээд өгье гэж бодсон. Тэр залуу “би тус 2 ширхэг нөүтбүүкний мөнгийг энэ 10 дугаар сарын 20-ны  үеэр ажилчдын цалин буухаар танай данс руу хийнэ, уг нөүтбүүкийг манайх “Баянтээг-Түлш”ХХК-д өөрийн өмчлөлдөө авч байгаа юм” гэхээр нь би ч үнэн болов уу гэж бодсон. Байгууллагын нэхэмжлэх бичээд 1 хувийг нь түүнд өгөх гэтэл “за та нэхэмжлэхээ бичиж бай, би энэ 2 нөүтбүүкийг чинь өөрийн байгууллагын даргадаа үзүүлээдэхье" гэж хэлээд нэхэмжлэхийн хувиа ч авалгүй гараад явсан. Би уг залуу руу 30 орчим минутын дараа залгатал гар утсаа огт авахгүй байсан. Тэгснээ тэр залуугийн 89931449 дугаараас “за би хот руу явах боллоо, унаа маань яаруулаад болдоггүй ээ, орой хүн явуулаад нэхэмжлэх падаанаа авчихья, тун болохгүй бол би маргааш өөрөө ирнэ” гэсэн мессеж ирсэн. Тэгээд би тус залууд итгээд орхисон юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73 хуудас/,

 

             Гэрч А.Мөнхбаатарын “...2021 оны 4 дүгээр сард Х.Төрмөнх нь Улаанбаатар хотод байр түрээслэж амьдарч байсан. Би хүүхдийн хувцас зардаг тул дансаар байнга мөнгө орж гарч байдаг.  2021 оны 4 сарын үед Төрмөнх Нарантуул захын “Баялаг ундраа” төвийн миний лангуун дээр ирээд “нэг принтерийн мөнгө гээд 250,000 төгрөг чиний данс руу орж ирнэ. Тэр мөнгийг манай эхнэрийн данс руу шилжүүлээд өгөөч" гэсэн. Тэгээд би мөнгө орж ирэхээр нь шилжүүлж өгсөн. Би хаанаас ямар мөнгө орж ирснийг тухайн үедээ харж байсан боловч одоо бол санахгүй байна." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/

 

           Гэрч Г.Сүхтогоогийн "...Эхний нөүтбүүкийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 15 минутын орчимд өөрийн Эмт худалдааны төвийн 2 давхарт байх компьютер засвар дээр сууж байтал нэг таргандуу, өндөрдүү, бор царайтай залуу 1 ширхэг нөүтбүүк хайрцагтай нь барьчихсан “худалдаж авах уу ахаа” гэсэн. Уг нөүтбүүк нь “Lenovo”  маркийн 5 дугаар үеийн iЗ үзүүлэлттэй, 2015 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн нөүтбүүк, бүр бичиг баримттайгаа, хайрцаг савтайгаа байсан. ...Би ч итгээд уг нөүтбүүкийг 300,000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр эхний нөүтбүүкний мөнгийг бэлнээр тэр залууд АТМ-ээс гаргаж өгсөн. Тэр залуу дахин маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн үед дахин нэг ширхэг ижил өнгө загварын нөүтбүүк хайрцаг савтай нь барьчихсан ирээд худалдаж ав гэхээр нь би дахин харж үзэж байгаад худалдаж авсан. Тэрээр надаас мөнгө авахдаа та энэ данс руу хийчих, би Улаанбаатар хот руу явах ажилтай байна гэсэн. Тэгээд би Хаан банкны 5564087519 дугаарын Бямбадолгор гэх эзэмшигчтэй данс руу хийсэн юм. Тэр “Lenovo” маркийн 5 дугаар үеийн i3 үзүүлэлттэй, 2015 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн, яг адилхан загварын, адилхан үзүүлэлттэй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77 хуудас/,

 

           Яллагдагч Х.Төрмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн иргэн А.Мөнхбаатарын Хаан банкны 5026972845 дугаартай дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн “А.Мөнхбаатарын Хаан банкны 5026972845 дугаарын данс руу 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 36 минутанд хохирогч Ц.Бат-Оргил нь 55400944471 дугаарын данснаас 99008582 гэсэн утгаар 200,000 төгрөг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна.” гэсэн тэмдэглэл /хх-ийн 52-57 хуудас/,

 

          Хохирогч Ц.Бат-Оргилын “Принтер худалдаа" гэх фэйсбүүк хаягтай хэрэглэгчтэй холбогдсон чатны хуулбар /хх-ийн 14-15, 17 хуудас/,

 

            Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн гэрч Г.Сүхтогоогоос 2 ширхэг нөүтбүүкийг хураан авсан “... хар өнгийн “Lenovo” маркийн 5 дугаар үеийн i3  үзүүлэлттэй хар өнгийн 2 ширхэг дэлгэгддэг дэлгэцтэй нөүтбүүкнүүд байв. Уг нөүтбүүк нь нийт 2 ширхэг байх бөгөөд цаасан хайрцагтай байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 80-83 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хохирогч А.Бат-Өлзийгөөр зөөврийн компьютерыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 84-87 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 110 дугаартай “Тайланд улсад үйлдвэрлэгдсэн “Lenovo” маркийн CPU 5 дугаар үеийн i3, дэлгэцийн хэмжээ 14.0 инч, санах ой 4 GB, багтаамж 500 GB, шинэ, дагалдах хэрэгсэл хулгана, 2 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг тус бүр нь 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 94-96 хуудас/,

 

   Гэрч Г.Сүхтогоогоор хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 101-109 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

          Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Х.Төрмөнх  нь хохирогч Ц.Бат-Оргилыг “принтерийн захиалга авна гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан,  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн найз А.Мөнхбаатарын Хаан банкны дансаар 200,000 төгрөг шилжүүлэн авсан,  мөн хохирогч А.Бат-Өлзийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, ашиглаж “өөрийн байгууллагадаа зөөврийн компьютер худалдан авч байна, төлбөрийг нь дараа хийе” гэж хуурч, 2 ширхэг “Lenovo” маркийн зөөврийн компьютерыг шилжүүлэн авсан үйлдлүүд нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

            Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Х.Төрмөнхөд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлжээ.

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн  тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилжээ.

 

            Шүүгдэгч Х.Төрмөнхийн өөр өөр цаг хугацаа, орон зайд тус тусдаа үйлдсэн 2 удаагийн үйлдлийг нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байх тул зүйлчлэлийг зөвтгөх нь зүйтэй байна.

 

Иймд Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Боржгин овгийн Хэнмэдхэвийн Төрмөнхөд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй байна.

 

             Шүүгдэгч Х.Төрмөнхийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Х.Төрмөнх нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Ө.Мөнхбаатарын дансны  хуулга  зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.  Шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

          Шүүгдэгч Х.Төрмөнх нь хохирогч Ц.Бат-Оргилд 200,000 төгрөгийг төлсөн, хохирогч А.Бат-Өлзий нь 2 ширхэг “Lenovo” маркийн зөөврийн компьютерыг буцаан авсан, хохирогч Ц.Бат-Оргил,  А.Бат-Өлзий нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Х.Төрмөнхийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

            Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

Шүүгдэгч Х.Төрмөнхийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

          Шүүгдэгч Х.Төрмөнх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

         Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон прокурорын ялын санал зэргийг õàðãàëçàí үзлээ.

           Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Төрмөнхийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

          

Шүүгдэгч Х.Төрмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Бат-Оргил, А.Бат-Өлзий нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

    Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

     Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Төрмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,   36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Боржгин овгийн Хэнмэдхэвийн Төрмөнхөд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржгин овгийн Хэнмэдхэвийн Төрмөнхийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржгин овгийн Хэнмэдхэвийн Төрмөнхийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Төрмөнхөд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Х.Төрмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Бат-Оргил, А.Бат-Өлзий нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус  дурдсугай.         

           

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Төрмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Төрмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦЭЦЭГЭЭ