Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/268

 

 

 

 

 

                                                                                                            

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Хохирогч Г.Лувсанлхам,

Шүүгдэгч М.Ганбаяр, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тарвагач овгийн Мянгандашийн Ганбаярт холбогдох 2226002660190 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 46 настай, регистрийн дугаар Й076010173, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 111 дүгээр байрны 4 тоотод оршин суух хаягтай, урьд:

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум сум дундын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

           Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 331 дугаартай “Ялыг дүйцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 6 сарын баривчлах ялаас чөлөөлсөн,

 

           Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай “Ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай” шүүгчийн захирамжаар 2 сар 11 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн,

 

           Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ХМШЗ/157 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч М.Ганбаярын эдлээгүй үлдсэн 02 жил 25 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 жил 25 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Тарвагач овгийн Мянгандашийн Ганбаяр.

 

 Үйлдсэн хэргийн талаар:

 

             Шүүгдэгч М.Ганбаяр нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагаас 18 цаг 30 минутын хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дугаар багийн 28 дугаар гудамжны 18 тоотод оршин суух хохирогч Г.Лувсанлхамын хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 7 инчийн хэмжээтэй 3 ширхэг мөнгөн аяга, 6 инчийн хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аяга, 5 инчийн хэмжээтэй 3 ширхэг мөнгөн аяга, үүргэвч 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1,570,000 төгрөгийн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Ганбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би энэ залууг танихгүй.  Тухайн үед миний хувьд согтуу явж байгаад энэ айлд ороод 8 ширхэг мөнгөн аягыг нь авсан байсан. Би энэ үйлдэлдээ үнэхээр их харамсаж байна. Мөн энэ залуугаас уучлалт гуйж байна. Надад энэ залуугийн  гэрт ороод мөнгөн аягийг нь авна гэсэн санаа зорилго байгаагүй.” гэв.

 

Хохирогч Г.Лувсанлхам шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ  “...Тухайн үед би  ажил дээрээ байсан. Тэгээд эхнэр хүүхэд хоёроо аавындаа хүргэж өгчихсөн байсан. Манай гэрийг  Алтансарнай  мөн аавын  дүү болох Амаржаргал  нар манай гэрийг сахиад үлдсэн. Тэгээд манай аавын дүү Амаржаргал эгч над руу залгаад гэрт хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би авдранд байсан мөнгөн аяганууд байна уу гэж асуусан чинь мөнгөн аяганууд байхгүй байна  гэж хэлсэн. Тэр үед цагдаад хэлэх гэсэн чинь Амаржаргал цагдаад дуудлага өгчихсөн байсан. Тэгээд манай гэрт  цагдаа нар ирээд үзлэг нэгжлэг хийгээд байна гэж байсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч Г.Лувсанлхамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 28-18 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. Би эхнэр хүүхдээ Өмнөговь аймаг руу хадмындаа хүргэж өгөөд өөрөө ажил хийхээр Дундговь аймаг руу 2022 оны 03 дугаар сарын сүүлээр явсан. Биднийг явахад гэр сахиж миний төрсөн дүү болох Алтансарнай, хамаатны эгч болох Амаржаргал нар үлдсэн. Харин 2022 оны 05 дугаар сарын 29-ний орой 18 цаг өнгөрч байхад гэрт хулгай орсон байна. Том өрөөнд байсан авдрыг онгойлгож дотор нь байсан мөнгөн аяганууд байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотоор дамжаад өнөөдөр гэртээ ирсэн. Манай авдран дотор байсан шинэ цагийн 8 ширхэг мөнгөн аяга алга болсон байна. Тус аяганууд нь 5 инчийн хэмжээтэй 3 ширхэг, 6,7 инчийн хэмжээтэй 5 ширхэг аяга байгаа. Би нарийн хэмжээг нь сайн мэдэхгүй байна. 1 жижиг, 2 том аяга нь гадна ёроол хэсэгтэй морины дүрс бүхий товгортой, бусад аяганууд нь цулгай мөнгөн аяганууд байсан. Миний нарийн мушгиа хийцтэй мөнгөн гинж, миний дүү Алтансарнайн жижиг бор үүргэвч байхгүй болсон байна. Би гэрээсээ алдагдсан эд зүйлээ олж авч хохиролгүй болмоор байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

 

            Гэрч Ц.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Уянга сумаас дүү болох   ирсэн. Лувсанлхам эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот руу 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр ажил хийхээр яваад гэрийг нь Лувсанлхамын төрсөн дүү болох Алтансарнайн хамт сахиж байгаа. Өнөөдөр би 07 цагийн орчим Арвайхээр сумын 05 дугаар баг хүнс бараан зах руу явахад Алтансарнай гэрт үлдсэн. Харин 18 цаг 30 минутын орчим Алтансарнай над руу залгаад байшинд хулгай орчихож гэхээр нь иртэл байшингийн порчик онгорхой, гэрийн авдрын тагийг онгойлгосон байхаар нь цагдаагийн байгууллагад хандан дуудлага өгсөн. Би Г.Лувсанлхамтай утсаар холбогдоход авдран дотор мөнгөн аяганууд байна уу гэж асуусан. Би авдран дотор нь үзэхэд ямар нэгэн мөнгөн аяга байгаагүй. 8, 9 мөнгөн аяга байгаа талаар ярьж байсан. Би тухайн аягануудыг нь харж байгаагүй. Би Алтансарнайгаас гэрээс хэзээ гараад хэдийд ирсэн, мөн гэрээс нь ямар эд зүйл алдагдсан байгаа талаар асуухад мөнгөн аягануудаас гадна үүдэнд цамц дэвтэр хийсэн байсан эмэгтэй хүний жижиг үүргэвч цүнх байхгүй байгаа талаар ярьж байсан. Мөн би 16 цагт байшингаа түгжиж гараад 18 цаг 20 минутын орчим гэртээ ирсэн гэж байсан. Лувсанлхам 2, 3 хоноод ирнэ гэж байсан, ирээд эд зүйлээ бүртгээд ямар эд зүйл алдагдсан талаар хэлэх байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,

 

            Гэрч Б.Батаагийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн "...Би энэ талаар сайн мэдэх зүйл байхгүй, харин 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр миний таньдаг Мянгандашийн Ганбаяр гэх залуу 200,000 төгрөгийн хэрэг байна, оронд нь энийг үлдээчихээд явья гэхээр нь үзтэл жижиг хар үүргэвчтэй мөнгөн аяганууд байсан. Ганбаяр надад хэлэхдээ найрнаар цугласан аяганууд байгаа юм. Би 2, 3 хоноод ирж авна гэсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ирж аваагүй байгаа юм. Би хулгайн эд зүйл болох талаар нь сайн мэдэхгүй. Хүний юм алдчих вий гэж цааш нь далд лангууныхаа ар луу хийгээд байсан юм. Би таньдаг хүн болохоор тус болох гээд түр 200,000 төгрөгийн барьцаанд нь авч үлдсэн юм. Цагаан хээ, цагаан цахилгаантай, хүүхдийн хар үүргэвчинд мөнгөн аяганууд байсан. Би аягануудыг нь бол гаргаж үзээгүй, нилээн хэдэн шинэ цагийн аяганууд байгаа бололтой байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,

 

           Яллагдагч М.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би он сар өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч гэсэн би тухайн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ганцаараа архи уучихсан, нэлээн согтолттой явж байсан. Тэр үед нэг хашааны хаалга онгорхой, дотор нь өвлийн тоосгон байшинтай хашаа байсан. Тэгэхээр нь би хашаанд нь ороод байшингийн хажууд сүүдэрт нилээн сууж байгаад байшингийн цонхоор орсон. Тэгээд ороход авдар байх шиг байсан. Уудалж үзэж байгаад 8 ширхэг мөнгөн аяга олсон. Тэр тэр мөнгөн аягануудыг аваад жижиг өрөөнөөс нь хар хүрэн өнгийн хоёр үүргэвчтэй цүнх олоод мөнгөн аягануудаа хийгээд гараад явсан. Тэгээд тэр үедээ Хүнс бараан зах ороод өөрийн таньдаг Батаа ахын контейнер дээр очоод 200,000 төгрөг түр зээлээч, мөнгөн аягануудаа үлдээчихье, хэд хоногоос эргэж ирээд таны мөнгийг өгөөд мөнгөн аягануудаа авъя гэж хэлсэн. Тэгээд Батаа ахаас бэлнээр 200,000 төгрөг аваад мөнгөн аягануудаа цүнхтэй нь үлдээчихээд явсан. 200,000 төгрөгөөр би ихэнхдээ архи уугаад дуусгачихсан.Дараа нь өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаад цагдаад 8 ширхэг мөнгөн аяга хулгайлсан гэдгээ өөрөө хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалисткийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 71 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдээс 1, 3, 4, 5, 8, 9 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.

 

           2. Папилон санд байх М.Ганбаяр, Г.Алтансарнай нарын гарын дардастай тохирч байна.

 

           3. Папилон санд байх эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирох байна.

 

           4. М.Ганбаяр, Г.Алтансарнай нарын санд байх мэдээллийг дүгнэлтэд хавсаргав.

 

           5. Шинжилгээний явцад өөр ямар нэгэн зүйл илрээгүй болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-52 хуудас/

 

          Мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хохирогч Г.Лувсанлхамаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15 хуудас/,

 

           Гэрч Б.Батаагаас 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “эмэгтэй хүний, цагаан өнгийн төмөр цахилгаантай, LV брэндийн эмблем бүхий бичээстэй үүргэвч цүнх, 14,5 см диамтертэй ёроолдоо морины дүрс бүхий товгор хээтэй мөнгөн аяга 1 ширхэг /шинэ цагийн/, 13 см диаметртэй мөнгө аяга 6 ширхэг: 1.түмэн насан хээтэй 1, өлзий хээтэй 3, морины дүрс бүхий хээтэй 1, загасан хээтэй 1 ширхэг /шинэ цагийн/, 11.5 см диаметртэй ёроолдоо морины дүрс бүхий товгор хээтэй шинэ цагийн мөнгөн аяганд” үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18 хуудас/,

 

           Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаартай “Мөнгөн аяга 7 инчийн 3 ширхэгх220,000=660,000 төгрөг, мөнгөн аяга 6 инч 2 ширхэгх190,000=380,000 төгрөг, мөнгөн аяга 5 инч 3 ширхэгх150,000=450,000 төгрөг, мөнгөн гинж 180,000 төгрөг, үүргэвч 40,000 төгрөг, нийт 1,710,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 33-36 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “ 8 ширхэгмөнгөн аяга, эмэгтэй LV брэндийн эмблем бүхий бичээстэй үүргэвч цүнх” зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 21 хуудас/,

 

           Шүүгдэгч М.Ганбаярын хувийн байдлыг тогтоосон “иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 70-71, 77-78, 81-102 хуудас/,Ширхгийг” үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9-11 хуудас/,

 

             Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн  "...М.Ганбаяраас хар өнгийн хагас түрийтэй үдээстэй гутал” хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17-19, 21 хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8

хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2226000000098 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч М.Ганбаярт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч М.Ганбаяр нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагаас 18 цаг 30 минутын  хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дугаар баг 28-18 тоотод оршин суух иргэн Г.Лувсанлхамын байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч, 1.530.000 төгрөгийн үнэ бүхий 7 инчийн хэмжээтэй 3 ширхэг мөнгөн аяга, 6 инчийн хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аяга, 5 инчийн хэмжээтэй 3 ширхэг мөнгөн аяга, 40,000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар авсан гэмт хэргийг үйлдсэн болон нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,  хохирогч Г.Лувсанлхам, гэрч Ц.Амаржаргал, Б.Батаа нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлт,  хөрөнгийн үнэлгээний байгууллагын 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан,  2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд  гэрэл зургийн үзүүлэлт  зэрэг  нотлон баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч Г.Лувсанлхамын эзэмшил өмчлөлийн 8 ширхэг мөнгөн аяга, хар өнгийн үүргэвчийг буцаан олгох  саналыг  гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч М.Ганбаярын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид  заасан  хулгайлах  гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тул улсын яллагчийн зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй санал нийлж байна. Мөн хохирогч нь эд хөрөнгө буцаан авна гэсэн саналыг гаргасан тул хохирогчийн эд хөрөнгө болох мөнгө аяганууд болон хар өнгийн үүргэвчийг хохирогчид буцааж өгөх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

 Шүүгдэгч М.Ганбаяр нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 28 дугаар гудамжны 18 тоотод оршин суух хохирогч Г.Лувсанлхамын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 7 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 3 ширхэг, 6 инчийн мөнгөн аяга 2 ширхэг, 5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 3 ширхэг, үүргэвч зэргийг хулгайлан авч 1,570,000  төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

          Шүүгдэгч М.Ганбаяр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

          Хохирогч Г.Лувсанлхамын “...Би эхнэр хүүхдээ Өмнөговь аймаг руу хадмындаа хүргэж өгөөд өөрөө ажил хийхээр Дундговь аймаг руу 2022 оны 03 дугаар сарын сүүлээр явсан. Биднийг явахад гэр сахиж миний төрсөн дүү болох Алтансарнай, хамаатны эгч болох Амаржаргал нар үлдсэн. Харин 2022 оны 05 дугаар сарын 29-ний орой 18 цаг өнгөрч байхад гэрт хулгай орсон байна. Том өрөөнд байсан авдрыг онгойлгож дотор нь байсан мөнгөн аяганууд байхгүй байна гэж хэлсэн. Манай авдран дотор байсан шинэ цагийн 8 ширхэг мөнгөн аяга алга болсон байна. Тус аяганууд нь 5 инчийн хэмжээтэй 3 ширхэг, 6,7 инчийн хэмжээтэй 5 ширхэг аяга байгаа. 1 жижиг, 2 том аяга нь гадна ёроол хэсэгтэй морины дүрс бүхий товгортой, бусад аяганууд нь цулгай мөнгөн аяганууд байсан. Миний дүү Алтансарнайн жижиг бор үүргэвч. Би гэрээсээ алдагдсан эд зүйлээ олж авч хохиролгүй болмоор байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

 

            Гэрч Ц.Амаржаргалын  “...би 07 цагийн орчим Арвайхээр сумын 05 дугаар баг хүнс бараан зах руу явахад Алтансарнай гэрт үлдсэн. Харин 18 цаг 30 минутын орчим Аптансарнай над руу залгаад байшинд хулгай орчихож гэхээр нь иртэл байшингийн порчик онгорхой, гэрийн авдрын тагыг онгойлгосон байхаар нь цагдаагийн байгууллагад хандан дуудлага өгсөн. Би Г.Лувсанлхамтай утсаар холбогдоход авдран дотор мөнгөн аяганууд байна уу гэж асуусан. Би авдран дотор нь үзэхэд ямар нэгэн мөнгөн аяга байгаагүй. 8, 9 мөнгөн аяга байгаа талаар ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,

 

            Гэрч Б.Батаагийн "...2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр миний таньдаг Мянгандашийн Ганбаяр гэх залуу 200,000 төгрөгийн хэрэг байна, оронд нь энийг үлдээчихээд явъя гэхээр нь үзтэл жижиг хар үүргэвчтэй мөнгөн аяганууд байсан. Ганбаяр надад хэлэхдээ найрнаар цугласан аяганууд байгаа юм. Би 2, 3 хоноод ирж авна гэсэн. Хүний юм алдчих вий гэж цааш нь далд лангууныхаа ар луу хийгээд байсан юм. Би таньдаг хүн болохоор тус болох гээд түр 200,000 төгрөгийн барьцаанд нь авч үлдсэн юм. Цагаан хээ, цагаан цахилгаантай, хүүхдийн хар үүргэвчинд мөнгөн аяганууд байсан. Би аягануудыг нь бол гаргаж үзээгүй, нилээн хэдэн шинэ цагийн аяганууд байгаа бололтой байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,

 

           Яллагдагч М.Ганбаярын “...Би хашаанд нь ороод байшингийн хажууд сүүдэрт нилээн сууж байгаад байшингийн цонхоор орсон. Тэгээд ороход авдар байх шиг байсан. Уудалж үзэж байгаад 8 ширхэг мөнгөн аяга олсон. Тэр тэр мөнгөн аягануудыг аваад жижиг өрөөнөөс нь хар хүрэн өнгийн хоёр үүргэвчтэй цүнх олоод мөнгөн аягануудаа хийгээд гараад явсан. Тэгээд тэр үедээ Хүнс бараан зах ороод өөрийн таньдаг Батаа ахын контейнер дээр очоод 200,000 төгрөг түр зээлээч, мөнгөн аягануудаа үлдээчихье, хэд хоногоос эргэж ирээд таны мөнгийг өгөөд мөнгөн аягануудаа авъя гэж хэлсэн. Тэгээд Батаа ахаас бэлнээр 200,000 төгрөг аваад мөнгөн аягануудаа цүнхтэй нь үлдээчихээд явсан. 200,000 төгрөгөөр би ихэнхдээ архи уугаад дуусгачихсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 71 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдээс 1, 3, 4, 5, 8, 9 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.

 

           2. Папилон санд байх М.Ганбаяр, Г.Алтансарнай нарын гарын дардастай тохирч байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-52 хуудас/

 

          Мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хохирогч Г.Лувсанлхамаар таньж олуулах ажиллагаа явуулсан “Манай гэрээс алдагдсан алдагдсан аяганууд болон цүнх эд зүйл 1-9 дугаартай бүгд байна. Би аягануудаа ерөнхий шинж, 3 ширхэг морины дүрс бүхий товгор хээтэй аягаараа, мөн гадна дотор хэсэгтээ хээгүй, нэг их хэрэглэж байгаагүй болохоор хэрэглээний сэв гээд байх юм байхгүй зэргээр нь таньж байна. Харин мөнгөн гинж гэрт авдранд байсан. Би дутуу үзсэн байна лээ” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15 хуудас/,

 

           Гэрч Б.Батаагаас 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “эмэгтэй хүний, цагаан өнгийн төмөр цахилгаантай, LV брэндийн эмблем бүхий бичээстэй үүргэвч цүнх, 14,5 см диаметртэй ёроолдоо морины дүрс бүхий товгор хээтэй мөнгөн аяга 1 ширхэг /шинэ цагийн/, 13 см диаметртэй мөнгө аяга 6 ширхэг: 1.түмэн насан хээтэй 1, өлзий хээтэй 3, морины дүрс бүхий хээтэй 1, загасан хээтэй 1 ширхэг /шинэ цагийн/, 11.5 см диаметртэй ёроолдоо морины дүрс бүхий товгор хээтэй шинэ цагийн мөнгөн аяганд” үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18 хуудас/,

 

           Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаартай “Мөнгөн аяга 7 инчийн 3 ширхэгх220,000=660,000 төгрөг, мөнгөн аяга 6 инч 2 ширхэгх190,000=380,000 төгрөг, мөнгөн аяга 5 инч 3 ширхэгх150,000=450,000 төгрөг, мөнгөн гинж 180,000 төгрөг, үүргэвч 40,000 төгрөг, нийт 1,710,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 33-36 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “8 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй LV брэндийн эмблем бүхий бичээстэй үүргэвч цүнх” зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 21 хуудас/,

 

           Шүүгдэгч М.Ганбаярын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 65,  68-90 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2226002660190 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

           Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.

 

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч 

М.Ганбаяр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байран нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдэл болон  гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

          Шүүгдэгч Тарвагач овгийн Мянгандашийн Ганбаярыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

           Шүүгдэгч М.Ганбаяр нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

 

           Шүүгдэгч М.Ганбаярт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байна гэж үзлээ.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.

 

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7 инчийн хэмжээтэй 3 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга, 6 инчийн хэмжээтэй 2 ширхэг шинэ цаг хар өнгийн үүргэвч зэрэг нь хохирогч Г.Лувсанлхамын гэрээс алдагдсан гэх эд зүйл мөн болох нь хохирогч Г.Лувсанлхам,*******, шүүгдэгч М.Ганбаяр нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

            Хохирогч Г.Лувсанлхам нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн 8 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг үүргэвч цүнхийг буцааж авахаар хүсэлт гаргасан тул шүүгдэгч М.Ганбаяраас гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч М.Ганбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч М.Ганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.  Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгчийн хувьд хохирол төлбөргүй байна гэж үзсэн. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  учир Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд хэмжээг хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно гэж заасан байгаа учраас үүнийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан үзэхийг хүсч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөгчид 8 ширхэг мөнгөн аяганы асуудал  байгаа, түүнийгээ шалгуулъя гэсэн мэдүүлгээ өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байгаа.  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ял дээр нэмж нэгтгэж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хохирогч нь хулгайд алдагдсан эд зүйл болох мөнгөн аягануудаа буцааж авна гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч М.Ганбаяр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар  нэгтгэж шийдвэрлүүлэх гэсэн боловч чадаагүй.  Одоо дахиад шүүх хурлаар орж байгаа болохоор эрх зүйн байдал минь дордож байгааг минь харгалзан үзээд хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

 

           Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр жилээс найман жил хүртэл  хугацаагаар хорих ял шийтгэхээр,

 

Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 6.7 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò “ãýìò õýðýã ¿éëäñýí íü íîòëîãäñîí, ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí õ¿íèé ãýìò õýðýã ¿éëäñýí íºõöºë áàéäàë, ó÷ðóóëñàí õîõèðîë, õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, õóâèéí áàéäëûã õàðãàëçàí ø¿¿õ äàðààõ áàéäëààð õîðèõ ÿëûã õºíãºð¿¿ëæ, ÿëààñ ÷ºëººëæ, àëáàäëàãûí àðãà õýìæýý õýðýãëýæ áîëíî” ãýæ,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний  хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж òóñ òóñ õóóëü÷èëсан.

 

Шүүхээс шүүгдэгч М.Ганбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийг шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Иймд шүүгдэгч М.Ганбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй  байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан таван жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил хорин тав хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг таван жил хорин тав хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч М.Ганбаяр нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 25 хоногийн хорих ялаас 5 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлсэн,  4 жил 7 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй болох нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцоогоор тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганбаярт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд өмнөх Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жил 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрвөн/ жил 7 /долоо/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 7 /долоо/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

   Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганбаярт оногдуулсан 5 /тав/ жил 7 /долоо/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгч М.Ганбаяр нь 2022 оны 11 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 16 /арван зургаа/ хоног цагдан хоригдсон болох нь тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШТ/117 дугаартай шүүгчийн захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцоо зэргээр тогтоогдож байх тул түүний цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7 инчийн хэмжээтэй 3 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга, 6 инчийн хэмжээтэй 2 ширхэг шинэ цагийн аяга, 5 инчийн хэмжээтэй 3 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга, LV гэсэн бичигтэй хүрэн өнгийн үүргэвч 1 ширхэг” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Лувсанлхамд буцаан олгож,

 

Шүүгдэгч М.Ганбаяр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Г.Лувсанлхам нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тарвагач овгийн Мянгандашийн Ганбаярыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Тарвагач овгийн Мянгандашийн Ганбаярыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Ганбаярт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан  1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жил 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 7 /долоо/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганбаярт оногдуулсан 5 /тав/ жил 7 /долоо/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганбаярын цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7 инчийн хэмжээтэй 3 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга, 6 инчийн хэмжээтэй 2 ширхэг шинэ цагийн аяга, 5 инчийн хэмжээтэй 3 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга, LV гэсэн бичигтэй хар өнгийн үүргэвч 1 ширхгийг хохирогч Г.Лувсанлхамд буцаан олгосугай.

 

7. Шүүгдэгч М.Ганбаяр нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Лувсанлхам нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч М.Ганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ