Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/269

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч Б.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Маахүү овгийн Бямбасүрэнгийн Алтанцэцэгт холбогдох 2226000000332 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 30 настай, регистрийн дугаар ЙД92060201, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 16 дугаар гудамжны 9 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Маахүү овгийн Бямбасүрэнгийн Алтанцэцэг.

Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь  хохирогч Д.Оюунгэрэлийг “ажилд оруулж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 2022 оны 05 дугаар сард 31,000 төгрөгийн үнэ бүхий цагаан идээ, 100,000 төгрөг бэлнээр,  2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөгийг  өөрийн Хаан банкны харилцах 5024628575 тоот  дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                          

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч   шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг төлсөн” гэв.

 

Хохирогч Д.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Алтанцэцэг бид хоёр Богд суманд нэг ангид 9 жил хамт суралцсан эртний танил, найзууд байгаа юм. 2022 оны 05 дугаар сард Б.Алтанцэцэг манай гэрт нэг удаа ирсэн. Тэгээд Б.Алтанцэцэгийг манай гэрт ирэхээр нь би 14 дүгээр цэцэрлэгт ажилладаг болохоор нь Алтанцэцэгээс "танайд байнга хийчихмээр ажил байна уу" гэж асуухад Алтанцэцэг "манайд гал тогоонд аяга тавга угаагчийн орон тоо байгаа. Тэнд ажилладаг хүн нь тэтгэвэртээ гарч байгаа. Манай дарга бамбай булчирхайн хорт хавдартай юм, хот руу эмчилгээнд явах гэж байгаа. Хэдэн төгрөг өгөөд тус болчихвол чамайг ажилд авахад тустай юм болов уу." гэж хэлсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа цагаан идээ, 100,000 төгрөг бэлнээр аваад нөхөр Мөнх-Эрдэнийн хамт 14 дүгээр цэцэрлэг дээр очиж даргадаа өгөөрэй гээд Алтанцэцэгт өгсөн. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Алтанцэцэгийн данс руу 200,000, 200,000, нийт 400,000 төгрөг шилжүүлсэн. Б.Алтанцэцэг надад хэлэхдээ "дарга боловсролын газарт мэдэгдсэн. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс чамайг дарга ажилд авна гэсэн" гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 09 дүгээр сарын 20-д гартал хүлээсэн. Намайг ажилд ор гэж дуудахгүй болохоор нь Алтанцэцэгээс чатаар "ажилд авах болж байгаа юм болов уу, даргынхаа утасны дугаарыг өгөөч" гэхэд надад "85823246 энэ манай даргын дугаар" гэж өгсөн. Тэгээд өгсөн дугаар луу нь залгахаар авахгүй байхаар нь "Би Алтанцэцэгийн найз Оюунгэрэл гэх хүн байна. Танай байгууллагад ажилд орох гээд" гэсэн утгатай мессеж бичсэн чинь "Цахим хуралтай байна. Чи 4 дэх өдөр ажил дээр хүрээд ирээрэй." гэсэн хариу ирсэн. Тэгээд би 4 дэх өдөр ажил дээр нь очоогүй. 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн орой Алтанцэцэгийн гэрийн ойролцоо Алтанцэцэгтэй уулзахад Алтанцэцэг "манай даргын гэрийн гадаа яваад очоодохъё" гэхээр нь би тухайн үед машинтай явж байсан болохоор Алтанцэцэгийг суулгаад захын баруун талын байрны гадаа очсон. Алтанцэцэг “Хэддүгээр байр гэдгийг нь мэдэхгүй, манай даргынх энэ байранд байдаг” гэж хэлсэн. Байрны гадна очоод Алтанцэцэг "машин нь байхгүй байна, би маргааш ажил дээр очоод даргатай уулзчихаад чамд шийдтэй хариу өгье" гэж хэлсэн. Маргааш нь Даваа гараг байсан шиг санагдаж байна. Даваа гарагийн өглөө би 14 дүгээр цэцэрлэг дээр Мандах даргыг сурж очоод үүдэнд таарсан. Мандах дарга мөн үү гэж асуухад мөн байна гэсэн. Та намайг танихгүй байна уу гэхэд танихгүй байна гэж хэлсэн. Тэгээд өрөөнд орж байгаад уулзъя гэхээр нь өрөөнд нь ороод учир байдлаа хэлтэл Мандах дарга "би хэнийг ч ажилд авна гэж хэнээс ч мөнгө аваагүй" гээд Алтанцэцэгийг өрөөндөө дуудаж оруулж ирсэн. Алтанцэцэг Мандах даргын өрөөнд орж ирээд "би худлаа яриад мөнгө авчихсан юм" гэж хэлсэн. Надад өгсөн 85823246 гэсэн дугаар нь Алтанцэцэгийн өөрийнх нь дугаар байсан юм билээ. Тэр өдрөө Алтанцэцэг миний 5545028770 дугаарын ХААН банкны данс руу 250,000 төгрөг шилжүүлсэн. Би Алтанцэцэгт 500,000 төгрөг өгсөн. Мөнгөө буцаагаад авчихвал надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/,

 

Гэрч Ю.Мандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Б.Алтанцэцэгтэй 14 дүгээр цэцэрлэгт хамт ажилладаг бөгөөд манай цэцэрлэгт туслах багшаар ажилладаг юм. ...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 08 цагийн үед ажил дээрээ ирээд үүдэнд улавч өмсөөд зогсож байтал нэг танихгүй эмэгтэй сайн байна уу гэж мэндлэхээр нь хариу мэндэлсэн чинь таныг  Мандах гэдэг үү гэсэн. Тэгэхээр нь би тиймээ гэхэд та намайг танихгүй байна уу гэсэн. Би үгүй, танихгүй байна гэж хэлсэн чинь  “за танай өрөөнд ороод ярилцъя” гээд манай өрөөнд орж ирсэн. Манай өрөөнд орж ирээд тэр эмэгтэй "Та нээрээ намайг танихгүй байгаа юм уу" гэхээр нь би “танихгүй байна” гэсэн чинь гайхаад байсан. Би ч бас хэн юм болоо гээд гайхсан. Тэгснээ нөгөө эмэгтэй "та зуны турш миний чатанд хариу бичээд байсан байж одоо танихгүй байгаа юм уу, таны бие сайн уу, бие чинь зүгээр үү.  Та чинь бамбайн хорт хавдартай гэсэн биз дээ.  Танайд ажилладаг Алтанцэцэг дарга чамайг ажилд авна гэсэн гэж хэлсэн. Тэгээд таныг дуудахгүй болохоор нь би өөрийн биеэр ирж уулзаж байгаа юм. Намайг 2022 оны 11 дүгээр сарын 01-нээс ажилдаа ороорой гэсэн биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би ерөөсөө хүн ажилд авна гэж хүнтэй мессеж бичээгүй" гэсэн чинь тухайн эмэгтэй “танайд ерөөсөө орон тоо гараагүй юм уу" гэхээр нь би "манайд 09 дүгээр сарын 01-ний өдөр аяга угаагчийн орон тоо гарсан. Тэр орон тоон дээр хүн авчихсан. Алтанцэцэгийг дуудаж хоёулаа нүүрэлдье" гээд дуудсан. Тэгээд Алтанцэцэгийг ороод ирэхээр нь би "энэ хүн орж ирээд намайг та ажилд авна гэж мессеж бичсэн гээд байна, ямар учиртай юм бэ" гэхэд Алтанцэцэг "Мандах дарга чамайг ажилд авна гэж хэлээгүй, Цэнгэл гэх хүн чамайг ажилд авна гэсэн юм" гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй "юу яриад байгаа юм бэ, чи надад 14 дүгээр цэцэрлэгийн Мандах дарга гэж хэлсэн биз дээ." гэсэн. Би тэгэхээр нь тэр Цэнгэл гэдэг нь ямар учиртай хүн юм бэ гэсэн чинь 13 дугаар цэцэрлэгт үйлчлэгч ажилтай хүн гэхээр нь тодруулсан чинь тэнд тийм хүн ажилладаггүй гэсэн. Тэгээд би Цэнгэл гэх хүнтэй чинь нүүрэлдье гэсэн чинь энд байдаггүй, Улаанбаатар хотод ажилладаг гэж хэлсэн. Тухайн эмэгтэй Б.Алтанцэцэгт эхлээд 200,000 төгрөг өгсөн байсан. Сүүлд Алтанцэцэгт надад өгөөрэй гээд 300,000 төгрөг өгсөн байсан. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Алтанцэцэгийг дуудаад “багш нь цаашид чамтай хамтарч ажиллаж чадахгүй нь, чи өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн дээр байх. Цаашдаа өөр ажилд орсон ч гэсэн чамд хэрэгтэй байх. Би цагдаа, шүүх, боловсролын яам гэхгүйгээр эндээ шийдье” гэсэн чинь өргөдлөө өгөхгүй гараад явах гэхээр нь би “чи өргөдлөө өгчихгүй юм уу” гэсэн чинь Алтанцэцэг “би өнөөдөр орой байх ч юм уу, үгүй ч юм уу” гэж хэлээд гараад явчихсан. Би тэгэхээр нь амь насанд нь аюул учрах ч юм бил үү гэж бодоод цагдаад хандсан юм. Би өөрөө эргээд хүн амины хэрэгт холбогдчихвол гэж айсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,

 

           Яллагдагч Б.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Би Д.Оюунгэрэлийн гэрт очсон чинь надаас танайд ажил байна уу гэж асуусан. Тэгэхээр нь манайд гал тогоонд аяга тавга угаагчийн орон тоо гарна. Тэнд ажилладаг хүн нь тэтгэвэртээ гарч байгаа гэж хэлсэн чинь Оюунгэрэл “тэгвэл тэндээ намайг оруулаад өгөөч” гэсэн. Тэгэхээр нь “би оруулаад өгье. Манай дарга бамбай булчирхайн хорт хавдартай юм. Одоо Улаанбаатар хот руу эмчилгээнд явж гэж байгаа, чи эмчилгээнд нь зориулаад хэдэн төгрөг өгвөл чамайг ажилд авахад тустай юм болов уу” гэж хэлсэн.Түүнээс хойш 2 хоногийн дараа Оюунгэрэл над руу яриад ажлын чинь гадаа байна, гараад ир гэсэн. Тэгээд даргадаа өгөөрэй гээд надад 100,000 төгрөг, цагаан идээтэй өгсөн. Оюунгэрэл миний данс руу 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 06 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөг шилжүүлсэн.Тэгээд би Оюунгэрэлд “2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дарга чамайг ажилд авна” гэсэн гэж хэлсэн. Тэгсэн 09 дүгээр сарын 20-доор Оюунгэрэл надаас ажилд авах юу болж байгаа вэ гэж асуусан. Тэгэхээр нь би 85823246 гэсэн өөрийнхөө барьдаг дугаарыг манай даргын утас гээд өгсөн. Тэгтэл Оюунгэрэл миний өгсөн тухайн дугаар луу залгаад мессеж бичээд байсан. Тэгэхээр нь би 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр буюу 4 дэх өдөр ажил дээр ирээрэй гээд нөгөө дугаараасаа Оюунгэрэл рүү мессеж бичсэн.Тэгсэн Оюунгэрэл- намайг уулзъя гээд байхаар нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны орой уулзаад би Оюунгэрэлийг дагуулаад хамт Мандах даргын гэрт очъё гээд яваад захын баруун талын байрны гадаа очоод “энэ байранд байдаг, хэдэн тоот гэдгийг мэдэхгүй байна. Даргын машин гаднаа байхгүй байна. Би маргааш ажил дээр очоод даргатай уулзчихаад чамд хариу өгье” гэж хэлээд Оюунгэрэлээс салсан. Маргааш нь Даваа гарагт ажил дээрээ байж байсан чинь Мандах дарга намайг дуудсан. Тэгээд орсон чинь өрөөнд нь Оюунгэрэл сууж байсан.  Мандах дарга надаас юу болоод байгаа талаар асуухаар нь бүх үнэнээ хэлсэн. Тухайн үед би Оюунгэрэлээс цувуулаад 500,000 төгрөг авсан. Өөрийнхөө 5024638575 тоот дансаар 400,000 төгрөгийг, бэлнээр 100,000 төгрөгийг авсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг болоод байсан учир ийм үйлдэл хийсэн. Авсан мөнгөө хүнд мөнгөний өртэй байсан, тэрэндээ өгсөн. Хохирлын мөнгийг буцааж өгсөн. Би өөрийн гаргасан буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

          Хөрөнгө үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11/21 дугаартай “1 литр ямааны сүү 3000 төгрөг, 1 кг ямааны сүүний ааруул 25,000 төгрөг. 2 литр ямааны сүү, 1 килограмм ямааны сүүний ааруул нийт 31,000 төгрөг”  гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 11-15 хуудас/,

 

          Шүүгдэгч Б.Алтанцэцэг, хохирогч Д.Оюунгэрэл нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 36-37, 40-44 хуудас/,

 

  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2226000000332 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 84-85 хуудас/,

 

           Шүүгдэгч Б.Алтанцэцэгийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт,  төрийн албан хаагчийн анкет, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33-34, 46, 48-55, 60-63, 69-71 хуудас/,

 

Хохирогч Д.Оюунгэрэлийн шүүхэд ирүүлсэн “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Алтанцэцэгт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам,

шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн,

хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

          Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд  “...Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь хохирогч Д.Оюунгэрэлийг ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулж  түүнээс 2022 оны 05 дугаар сард 31,000 төгрөгийн үнэ бүхий цагаан идээ, 100,000 төгрөг бэлнээр,  2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөгийг  өөрийн Хаан банкны харилцах 5024628575 тоот  дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Д.Оюунгэрэл, гэрч Ю.Мандах нарын мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Алтанцэцэгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Алтанцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Б.Алтанцэцэг нь хохирогч Д.Оюунгэрэлийг “ажилд оруулж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 2022 оны 05 дугаар сард 31,000 төгрөгийн үнэ бүхий цагаан идээ, 100,000 төгрөг бэлнээр,  2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөгийг  өөрийн Хаан банкны харилцах 5024628575 тоот  дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

           Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг  үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч Д.Оюунгэрэлийн “...2022 оны 05 дугаар сард Б.Алтанцэцэг манай гэрт нэг удаа ирсэн. Тэгээд Б.Алтанцэцэгийг манай гэрт ирэхээр нь би 14 дүгээр цэцэрлэгт ажилладаг болохоор нь Алтанцэцэгээс " танайд байнга хийчихмээр ажил байна уу" гэж асуухад Алтанцэцэг "манайд гал тогоонд аяга тавга угаагчийн орон тоо байгаа. Тэнд ажилладаг хүн нь тэтгэвэртээ гарч байгаа. Манай дарга бамбай булчирхайн хорт хавдартай юм, хот руу эмчилгээнд явах гэж байгаа. Хэдэн төгрөг өгөөд тус болчихвол чамайг ажилд авахад тустай юм болов уу." гэж хэлсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа цагаан идээ, 100,000 төгрөг бэлнээр аваад нөхөр Мөнх-Эрдэнийн хамт 14 дүгээр цэцэрлэг дээр очиж даргадаа өгөөрэй гээд Алтанцэцэгт өгсөн. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Алтанцэцэгийн данс руу 200,000, 200,000, нийт 400,000 төгрөг шилжүүлсэн. Б.Алтанцэцэг надад хэлэхдээ "дарга боловсролын газарт мэдэгдсэн. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс чамайг дарга ажилд авна” гэсэн гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 09 дүгээр сарын 20-д гартал хүлээсэн. Намайг ажилд ор гэж дуудахгүй болохоор нь Алтанцэцэгээс чатаар "ажилд авах болж байгаа юм болов уу, даргынхаа утасны дугаарыг өгөөч" гэхэд надад "85823246 энэ манай даргын дугаар" гэж өгсөн. Тэгээд өгсөн дугаар луу нь залгахаар авахгүй байхаар нь "Би Алтанцэцэгийн найз Оюунгэрэл гэх хүн байна. Танай байгууллагад ажилд орох гээд" гэсэн утгатай мессеж бичсэн чинь "цахим хуралтай байна. Чи 4 дэх өдөр ажил дээр хүрээд ирээрэй." гэсэн хариу ирсэн. ...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн орой Алтанцэцэгтэй гэрийнх ойролцоо уулзахад Алтанцэцэг "манай даргын гэрийн гадаа яваад очоодохъё" гэхээр нь би тухайн үед машинтай явж байсан болохоор Алтанцэцэгийг суулгаад захын баруун талын байрны гадаа очсон. Алтанцэцэг “хэддүгээр байр гэдгийг нь мэдэхгүй, манай даргынх энэ байранд байдаг” гэж хэлсэн. Байрны гадна очоод Алтанцэцэг "машин нь байхгүй байна, би маргааш ажил дээр очоод даргатай уулзчихаад чамд шийдтэй хариу өгье" гэж хэлсэн. Маргааш нь Даваа гарагийн өглөө би 14 дүгээр цэцэрлэг дээр Мандах даргыг сурж очоод үүдэнд таарсан. Өрөөнд орж байгаад уулзъя гэхээр нь өрөөнд нь ороод учир байдлаа хэлтэл Мандах дарга "би хэнийг ч ажилд авна гэж хэнээс ч мөнгө аваагүй" гэсэн.  ...Алтанцэцэг Мандах даргын өрөөнд орж ирээд "би худлаа яриад мөнгө авчихсан юм" гэж хэлсэн. Надад өгсөн 85823246 гэсэн дугаар нь Алтанцэцэгийн өөрийнх нь дугаар байсан юм билээ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/,

 

Гэрч Ю.Мандахын “...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 08 цагийн үед ажил дээрээ ирээд үүдэнд улавч өмсөөд зогсож байтал нэг танихгүй эмэгтэй сайн байна уу гэж мэндлэхээр нь хариу мэндэлсэн чинь таныг  Мандах гэдэг үү гэсэн. Тэгэхээр нь би тиймээ гэхэд та намайг танихгүй байна уу гэсэн. Би үгүй, танихгүй байна гэж хэлсэн чинь  за танай өрөөнд ороод ярилцъя гээд манай өрөөнд орж ирсэн. Манай өрөөнд орж ирээд тэр эмэгтэй "Та нээрээ намайг танихгүй байгаа юм уу" гэхээр нь би “танихгүй байна” гэсэн чинь гайхаад байсан. Тэгснээ нөгөө эмэгтэй "та зуны турш миний чатанд хариу бичээд байсан байж одоо танихгүй байгаа юм уу, таны бие сайн уу, бие чинь зүгээр үү. Та чинь бамбайн хорт хавдартай гэсэн биз дээ, танайд ажилладаг Алтанцэцэг "дарга чамайг ажилд авна" гэсэн гэж хэлсэн. Тэгээд таныг дуудахгүй болохоор нь би өөрийн биеэр ирж уулзаж байгаа юм. Намайг 2022 оны 11 дүгээр сарын 01-нээс ажилдаа ороорой гэсэн биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би "би ерөөсөө хүн ажилд авна гэж хүнтэй мессеж бичээгүй" гэсэн чинь тухайн эмэгтэй “танайд ерөөсөө орон тоо гараагүй юм уу" гэхээр нь би "манайд 09 дүгээр сарын 01-ний өдөр аяга угаагчийн орон тоо гарсан. Тэр орон тоон дээр хүн авчихсан. Алтанцэцэгийг дуудаж хоёулаа нүүрэлдье" гээд дуудсан. Тэгээд Алтанцэцэгийг ороод ирэхээр нь би "энэ хүн орж ирээд намайг та ажилд авна гэж мессеж бичсэн гээд байна, ямар учиртай юм бэ" гэхэд Алтанцэцэг "Мандах дарга чамайг ажилд авна гэж хэлээгүй, Цэнгэл гэх хүн чамайг ажилд авна гэсэн юм" гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй "юу яриад байгаа юм бэ, чи надад 14 дүгээр цэцэрлэгийн Мандах дарга гэж хэлсэн биз дээ." гэсэн. Би тэгэхээр нь тэр Цэнгэл гэдэг нь ямар учиртай хүн юм бэ гэсэн чинь 13 дугаар цэцэрлэгт үйлчлэгч ажилтай хүн гэхээр нь тодруулсан чинь тэнд тийм хүн ажилладаггүй гэсэн. Тэгээд би Цэнгэл гэх хүнтэй чинь нүүрэлдье гэсэн чинь энд байдаггүй, Улаанбаатар хотод ажилладаг гэж хэлсэн. Тухайн эмэгтэй Б.Алтанцэцэгт эхлээд 200,000 төгрөг өгсөн байсан. Тэгээд тухайн эмэгтэй сүүлд Алтанцэцэгт надад өгөөрэй гээд 300,000 төгрөг өгсөн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,

 

           Яллагдагч Б.Алтанцэцэгийн “...2022 оны 05 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Би Д.Оюунгэрэлийн гэрт очсон чинь надаас танайд ажил байна уу гэж асуусан. Тэгэхээр нь манайд гал тогоонд аяга тавга угаагчийн орон тоо гарна. Тэнд ажилладаг хүн нь тэтгэвэртээ гарч байгаа гэж хэлсэн чинь Оюунгэрэл “тэгвэл тэндээ намайг оруулаад өгөөч” гэсэн. Тэгэхээр нь “би оруулаад өгье. Манай дарга бамбай булчирхайн хорт хавдартай юм. Одоо Улаанбаатар хот руу эмчилгээнд явж гэж байгаа, чи эмчилгээнд нь зориулаад хэдэн төгрөг өгвөл чамайг ажилд авахад тустай юм болов уу” гэж хэлсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа Оюунгэрэл над руу яриад ажлын чинь гадаа байна, гараад ир гэсэн. Тэгээд даргадаа өгөөрэй гээд надад 100,000 төгрөг, цагаан идээтэй өгсөн. Оюунгэрэл миний данс руу 2022 онь 06 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 06 дугаар сарын 29-ний өдөр мөн 200,000 төгрөг шилжүүлсэн.Тэгээд би Оюунгэрэлд “2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дарга чамайг ажилд авна” гэсэн гэж хэлсэн. Тэгсэн 09 дүгээр сарын 20-доор Оюунгэрэл надаас ажилд авах юу болж байгаа вэ гэж асуусан. Тэгэхээр нь би 85823246 гэсэн өөрийнхөө барьдаг дугаарыг манай даргын утас гээд өгсөн. Тэгтэл Оюунгэрэл миний өгсөн тухайн дугаар луу залгаад мессеж бичээд байсан. Тэгэхээр нь би 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр буюу 4 дэх өдөр ажил дээр ирээрэй гээд нөгөө дугаараасаа Оюунгэрэл рүү мессеж бичсэн. Даваа гарагт ажил дээрээ байж байсан чинь Мандах дарга намайг дуудсан. Тэгээд орсон чинь өрөөнд нь Оюунгэрэл сууж байсан.  Мандах дарга надаас юу болоод байгаа талаар асуухаар нь бүх үнэнээ хэлсэн. Тухайн үед би Оюунгэрэлээс цувуулаад 500,000 төгрөг авсан. Өөрийнхөө 5024638575 тоот дансаар 400,000 төгрөгийг, бэлнээр 100,000 төгрөгийг авсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг болоод байсан учир ийм үйлдэл хийсэн. Авсан мөнгөө хүнд мөнгөний өртэй байсан, тэрэндээ өгсөн. Хохирлын мөнгийг буцааж өгсөн. Би өөрийн гаргасан буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

          Хөрөнгө үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11/21 дугаартай “1 литр ямааны сүү 3000 төгрөг, 1 кг ямааны сүүний ааруул 25,000 төгрөг. 2 литр ямааны сүү, 1 килограмм ямааны сүүний ааруул нийт 31,000 төгрөг”  гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 11-15 хуудас/,

 

          Шүүгдэгч Б.Алтанцэцэг, хохирогч Д.Оюунгэрэл нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 36-37, 40-44 хуудас/,

 

  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2226000000332 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 21-22 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Оюунгэрэл, гэрч Ю.Мандах нарын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч  нарын дансны хуулга  зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ. Шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

          Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Алтанцэцэг нь хохирогч Д.Оюунгэрэлийг “ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Хаан банкны өөрийн харилцах дансаар 400,000 төгрөг, бэлнээр 100,000 төгрөг, цагаан идээ зэргийг шилжүүлэн авсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

            Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Алтанцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгч эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь хохирогч Б.Оюунгэрэлд 531,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Б.Оюунгэрэлийн “Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хохирогч Д.Оюунгэрэл, шүүгдэгч Б.Алтанцэцэг нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна.

 

            Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

Шүүгдэгч Б.Алтанцэцэгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

          Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

         Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, прокурорын ялын санал зэргийг õàðãàëçàí үзлээ.

           Шүүгдэгч Б.Алтанцэцэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

           Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанцэцэгийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

          

Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Оюунгэрэлд 531,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

    Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

     Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Алтанцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,   36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Маахүү овгийн Бямбасүрэнгийн Алтанцэцэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Маахүү овгийн Бямбасүрэнгийн Алтанцэцэгийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанцэцэгт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Оюунгэрэлд 531,000 төгрөг төлсөн, хохирогч Д.Оюунгэрэл нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус  дурдсугай.         

           

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Алтанцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Алтанцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦЭЦЭГЭЭ