Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/270

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч Г.Э., түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овгийн Г-ы Э-т холбогдох 2226000850317 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ....... оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, ... настай, регистрийн дугаар ........, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн ........ сумын .......... дугаар багийн .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, .......... овгийн Г-ы Э.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ....... сумын ... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эмт” худалдааны төвийн 2 давхарт байрлах гар утасны лангуунаас хохирогч Ш.Б-ы эзэмшлийн 380,000 төгрөгийн үнэ бүхий “Huawei P20” маркийн гар утсыг нууцаар авсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                          

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг төлсөн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч Ш.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цагийн орчим ....... сумын ...дугаар багт байрлах “Эмт” худалдааны төвийн 2 давхарт түрээслэдэг лангууны хажуу талын лангуун дээр үл таних залуу “Iphone 7” маркийн гар утас засуулахаар ирэхдээ “манай лангуунаас утас үзье” гэж гаргаж үзэж байгаад 2019 оны “Huawei P20” маркийн хар өнгөтэй гар утас аваад явсан байсан. Хайрцаг савгүй гар утас байсан. Манай ажлын газрын Б гэх хүн дээр “Iphone 7” маркийн гар утас засуулж байсан залууг сэжиглэж байна. Тухайн залуу гар утсаа аваагүй над дээр утас үзэж байсан юм. Тухайн үед тэр залуу Б-гий утсаар 89552498 дугаарын утас руу залгаж ярьсан байсан. Хар өнгийн, шинэ ““Huawei P20” маркийн ардаа хурууны хээ уншигчтай гар утас байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би яллагдагчийн талаас 380,000 төгрөгийн хохирлоо барагдуулж авсан. Шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19, 42-44 хуудас/,

 

Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед ажил дээрээ байж байхад 20 орчим насны бор царайтай, туранхайдуу, 165 см өндөртэй, хар куртиктэй, түрийтэй гуталтай залуу ирээд надад “Iphone 7” маркийн гар утас засуулна гэж ирээд гар утсаа үзүүлэх хоорондоо засуулж буй гар утасныхаа кодыг асуугаадахъя гээд миний ........... дугаарын гар утсаар........... дугаар луу 2 удаа залгасан. Гар утсыг нь үзэж байх хооронд хажуугийн лангуу болох Б-ны лангуунаас утас үзэж байгаад над дээр ирээд “үсээ засуулчихаад ирж гар утсаа авна” гээд гарсан. Түүнээс хойш Б над дээр ирээд утас засуулж байсан хүнийг асуухаар нь “үсээ засуулаад ирж утсаа авна” гэж байсан гэхэд “лангуун дээр гар утас үзэж байгаад аваад явчихсан байна” гэж хэлсэн. Ирж гар утсаа аваагүй. Тухайн гар утсыг нь би аваад ирсэн байгаа. Тухайн залуу эхэлж орж ирэхдээ гурвуулаа орж ирсэн. Тухайн хүмүүсээ ээж, аав гэж дуудаад байсан. Хамт явсан 2 хүн нь “утсаа аваад гараад ирээрэй” гээд түрүүлээд гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 хуудас/,

 

Яллагдагч Г.Э-ын “Зөвшөөрч байна. Би хэзээ гэдгийг нь санахгүй байна, гар утас авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/08 дугаартай  “1 ширхэг “Huawei P20” маркийн гар утсыг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 380,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 57-60 хуудас/,

 

Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Эмт” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-28 хуудас/,

 

Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Ш.Б-аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-36 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Эмт” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий CD-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 37 хуудас/,

 

           Шүүгдэгч Г.Э-ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, Өвөрхангай аймгийн ........ сумын .дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 167 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 197 дугаартай албан бичиг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-83,92, 96-98 хуудас/,

 

Хохирогч Ш.Б-ы шүүхэд ирүүлсэн “Хохиролд 380,000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Э-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам,

шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн,

хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Улсын яллагч Б.Бавуудорж шүүх хуралдаанд  “...Хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч Г.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүнс бараан захын ”Эмт” худалдааны төвийн 2 давхарт байрлах гар утасны лангуунаас иргэн Ш.Б-ы эзэмшлийн 380,000 төгрөгийн үнэ бүхий “Huawei P20” маркийн гар утсыг нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Ш.Б-,  гэрч Д.Б- нарын мэдүүлэг,  хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01 /08 дугаартай дүгнэлт,  хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагч Г.Э-ын мэдүүлэг, хохирогч Ш.Б-аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Ш.Б-д 380,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд Г.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүх хуралдаанд  “...Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Прокурортой ялын төрөл хэмжээгээ тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн тул прокурортой тохиролцсон ялын хэмжээнд ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Г.Э- нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн - сумын- дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эмт” худалдааны төвийн 2 давхарт байрлах хохирогч Ш.Б-ы гар утасны лангуунаас “Huawei P20” маркийн гар утсыг нууцаар авч 380,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

           Шүүгдэгч - овгийн Г-ы Э-р нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

           Хохирогч Ш.Б-ы “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цагийн орчим - сумын-дугаар багт байрлах “Эмт” худалдааны төвийн 2 давхарт түрээслэдэг лангууны хажуу талын лангуун дээр үл таних залуу “Iphone 7” маркийн гар утас засуулахаар ирэхдээ “манай лангуунаас утас үзье” гэж гаргаж үзэж байгаад 2019 оны “Huawei P20” маркийн хар өнгөтэй гар утас аваад явсан байсан. Хайрцаг савгүй гар утас байсан. Манай ажлын газрын Бямбацэрэн гэх хүн дээр “Iphone 7” маркийн гар утас засуулж байсан залууг сэжиглэж байна. Тухайн залуу гар утсаа аваагүй, над дээр утас үзэж байсан юм. Тухайн үед тэр залуу Б-гийн утсаар 89552498 дугаарын утас руу залгаж ярьсан байсан. Хар өнгийн, шинэ “Huawei P20” маркийн ардаа хурууны хээ уншигчтай гар утас байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би яллагдагчийн талаас 380,000 төгрөгийн хохирлоо барагдуулж авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19, 42-44 хуудас/,

 

Гэрч Д.Б-гийн “...Би тухайн үед ажил дээрээ байж байхад 20 орчим насны бор царайтай, туранхайдуу, 165 см өндөртэй, хар куртиктэй, түрийтэй гуталтай залуу ирээд надад “Iphone 7” маркийн гар утас засуулна гэж ирээд гар утсаа үзүүлэх хоорондоо засуулж буй гар утасныхаа кодыг асуугаадахъя гээд миний - дугаарын гар утсаар - дугаар луу 2 удаа залгасан. Гар утсыг нь үзэж байх хооронд хажуугийн лангуу болох Б-ны лангуунаас утас үзэж байгаад над дээр ирээд “үсээ засуулчихаад ирж гар утсаа авна” гээд гарсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/08 дугаартай дүгнэлтээр “1 ширхэг “Huawei P20” маркийн гар утсыг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 380,000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 57- 60 хуудас/,

 

Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн  “Эмт” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 26-28, 37 хуудас/,

 

Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Ш.Б-аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-36 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

           Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.

 

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Г.Э-ын хохирогч Ш.Б-ы эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдэл болон  гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

           Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Г.Э-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

           Шүүгдэгч Г.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

           Шүүгдэгч Г.Э- нь хэрэг хариуцах чадвартай болох нь Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын  36 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 68-69 хуудас/,            

 

Шүүгдэгч Г.Э- нь хохирогч Ш.Б-д 380,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Ш.Б-ы “Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

            Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

            Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

 Шүүгдэгч Г.Э- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын  хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг  авах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  прокурорын ялын санал зэргийг õàðãàëçàí үзлээ.

Иймд шүүгдэгч - овгийн Г-ы Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 7 сарын  хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Э-т  тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Э-т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

          

Шүүгдэгч Г.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ш.Б-д 380,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Эмт” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий  CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

 

    Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

     Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1 Шүүгдэгч - овгийн Г-сугай.

 

2. Шүүгдэгч - овгийн Г-ы Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр долоон сарын  хугацаагаар тэнссүгэй.

 

            З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Э-т  тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Г.Э-т  тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Г.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ш.Б-д 380,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баимтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Эмт” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

               ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                     Д.ЦЭЦЭГЭЭ