Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал  даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Пүрэвжав,

Улсын яллагч: М.Мөнхтайван,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **********овгийн *********-ын *********-д холбогдох 2326000340093 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, *** настай, ******, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, ам бүл ***, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дүгээр баг ********* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, **********овгийн **************-ын ********* /РД:************/.

Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч **********нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 23-10 тоотод байх ************-ынэзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хохирогч *********-ын эзэмшлийн “Хаан” банкны *********** дугаартай дансанд холбогдсон ногоон өнгөтэй **************** дугаартай картыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Баку худалдааны төвийн Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машиныг ашиглан тухайн картын данснаас 500,000 төгрөгийг авч хохирогч ***********-т 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч **********шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:.. Би өөрийнхөө хийсэн хэрэгт гэмшиж байна. Би үнэхээр буруу хэрэг хийсэн байна. Намайг уучлаарай. Тухайн үед *********-ын 2 хүүхэд манайд суудаг байсан. Тэдний гудамжны замын үзүүрт “Очир маркет” гэдэг дэлгүүр байдаг. Тэдний гэрийн харалдаа хашааных нь зүүн буланд 2 том жалга хаасан хашаа байдаг. Тэнд хүмүүс архи, пиво ууж цугладаг болохоор нь хоёр хүүхэд нь хичээлдээ явчихаад ирсэн байхаар нь гэрт хүн амьтан орчихоогүй байгаа даа гээд гэрийг нь эргэхээр очсон. Ер нь би байхгүйд нь хогийг нь ачуулж, гэрийг нь харж эргэдэг. Тэгээд *********-ын хашаанд нь ороход хашааных нь хаалга онгорхой байсан. Гэрийнх нь хаалгыг татаад үзэхэд хаалга нь цоожтой байхаар нь буцаад гарах гэтэл довжооны хажууд ногоон өнгөтэй карт байсан. Тэгэхээр нь аваад харсан чинь *********-ын карт байсан. Тэгэхээр нь би тэд нар хөдөө байгаа юм чинь тэтгэвэр нь орсон байгаа. Бүтэн сайнд ирэхээс нь өмнө мөнгийг нь хийчихье гээд картыг хэрэглэсэн. Тухайн картанд байсан мөнгийг ашигласан миний буруу гэв.

Хохирогч *********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:... Миний бие өндөр настны тэтгэврээ өөрийн эзэмшлийн Хаан банкны ***********гэх дансаар авдаг юм. 2023 оны 04 дүгээр сарын тэтгэвэр тухайн сарын 01-ний өдөр ордог юм. 500.000 төгрөгөө орсон эсэхийг өөрийн том хүү ************-р интернэт банкны кодоо өгч харуултал таны мөнгийг картаар авчихсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрийн виза картаа охин ************-д байлгаж байсан юм. Гэтэл өнөөдөр охин ************-диртэл миний виза карт алга болсон байсан. Би хүнд үлдээсэн юм байхгүй. Манай охин ************-ын хүүхдүүд *********, ********** нарыг ********** нь харж байсан. ********** нь манайхтай холын хамаатан байгаа юм. Тэгээд сая мөнгө алдах үедээ хүүхдүүдээ харуулж байсан. Миний данснаас 500,000 төгрөг гарсан. 160,000 төгрөг, түүний дараа 20,000 төгрөг нийт 180,000 төгрөг дансанд буцаж орж ирсэн. Үлдэгдэл 320,000 төгрөгийг өнөөдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 22, 25-р тал/,

            Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:...*********** гэх хүн манай ээж байгаа юм. Би ********** гэх хүнийг танина манай аав *********-н холын хамаатан **********нь манай гэрийн эзэмшлийн эд зүйлийг зарцуулах эрхтэй хүн биш. Би 2 хүүхдээ хөдөөнөөс замын унаанд суулгаад явуулсан. Манай 2 хүүхэд гэрээсээ хувцсаа аваад ********** эгчийнд хэд хоноод хичээлдээ суусан. Яагаад ********** эгчийнд хоёр хүүхдээ үлдээсэн гэвэл хүүхэд харах хүн байхгүй. Манай ээж хөдөө манайд байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

Насанд хүрээгүй гэрч ***********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр бүтэн сайн өдөр би Хайрхандулаан сумаас өөрийн төрсөн дүү болох ************гийн хамт хөдөөнөөс ирсэн. Эмээ *********** хөдөө Хайрхандулаан суманд үлдсэн болохоор ******** гэх эмээгийнд дүү бид хоёр 4 хоног гэрт нь суухаар болсон. Тэгээд хөдөөнөөс ирсэн өдрөө буюу 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр үдээс хойш 15 цаг өнгөрч байхад гэртээ очсон. Гэртээ дүү бид 2 хамт орсон. 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн өглөө 08 цагт хичээл ордог болохоор тэр өдрийн өглөө 07.50 цагт хичээлдээ явахаар гэрээс гарсан. Дүү ************-н хичээл бас өглөө 08 цагт ордог бид хоёр цуг гарсан. Өдөр 12 цаг 30 минутын орчимд хичээлээсээ ирсэн. Тэгээд гэрээсээ гараагүй. ******** эмээ гэрээс гараад явсан. Тухайн үед би гэрт ганцаараа үлдсэн. 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө мөн хичээлдээ явдаг цагтаа явсан. Тэгээд 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 13 цаг 30 минутын орчимд хичээлээсээ тараад ******** эмээгийнд ирээд цайгаа ууж байтал ******** эмээ би виза картын 4 оронтой кодоо солих гэж байгаа юмаа ямар код болговол зүгээр вэ” гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэсэн. Тэгэхэд надаас эмээ чинь хэдэн сарын хэдэнд төрсөн юм гэж асуусан. Эмээгийн төрсөн өдөр 07 дугаар сарын 11-ний өдөр юм гэж хэлсэн. Мөн надаас чиний төрсөн өдөр хэдэн сард вэ гэж асуухад би 06 дугаар сарын 10-нд төрсөн гэсэн. ************-н төрсөн өдрийг асуусан, 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн гэж хэлсэн. Жоохон байж байгаад ********эмээ гэрээсээ гараад явсан. 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ********эмээ хүүгийнхээ хүүхэд болох *************-д эм авчирч өгсөн. ********** нь надтай насаар чацуу хүүхэд байдаг юм гэсэн мэдүүлэг /хх-н 28-29-р тал/,

2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн ************-с эд зүйл болох “ногоон өнгийн хаан банк гэсэн бичигтэй ****************дугаартай, ************ ************** гэсэн нэртэй вика карт 1 ширхэг”-ийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12-р тал/,

2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18-р тал/,

Монгол Улсын хөрөнгө үнэлгээчин *********-ийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 4/31 дугаартай “Виза карт 10,000 төгрөг” гэсэн хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 31-34-р тал/,

Хаан банкны 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5540/137 дугаартай албан тоотоор ирсэн камерын бичлэг, АТМ-ны байршил /хх-ийн 10-р тал/,

2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хохирогч *********-ын эзэмшлийн Хаанбанкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 43-р тал/,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дүгээр багийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 405 тоот тодорхойлолт /хх-ийн 38-р тал/,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дүгээр багийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 39-р тал/,

Шүүгдэгч *******************-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41-р тал/,

2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2326000000087 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 45-46-р тал/,

 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ************-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р тал/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч М.Мөнхтайван шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтэндээ:... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ************-дхолбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч **********нь 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дүгээр багийн ****** тоотод байрлах ************-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч иргэн *********-ын эзэмшлийн “Хаан” банкны ***********дугаартай дансанд холбогдсон ногоон өнгөтэй ****************дугаартай картыг нууцаар авсан, улмаар 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Баку худалдааны төвийн хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машиныг ашиглан тухайн картын данснаас 500,000 төгрөгийг гарган авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч *********-ын мэдүүлэг, гэрч ************-ын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч *********** мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээчин Оюундарийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4/31 дугаартай хөрөнгө үнэлсэн тайлан, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5540137 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилж тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл гэж хуульчилсан байна. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дүгээр баг ****** тоотод байрлах ************-ын эзэмшлийн Монгол гэрийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байранд хамааруулан үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нотлох баримтуудыг хууль ёсны гэж дүгнэлээ. Шүүгдэгч ************-ын үйлдсэн гэмт хэрэг эрүүгийн хэрэгт авагдсан гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч ************-ыг Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар буюу хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын орон байранд халдаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтэндээ:... Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч ************-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байна. Энэ дүгнэлттэй би санал нийлэхгүй байна. Учир нь шүүгдэгч **********нь хохирогчийн гэрт хууль бусаар нэвтэрч орсон ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Түлхүүрийг нь авсан, хаалга цоожийг нь эвдсэн, цонхыг онгойлгосон гэх ямар ч нотлох баримт байхгүй байна. Улсын яллагч ************-ыг орон байранд нэвтэрсэн гэж байгаа нь хохирогчийн “миний карт авдар дотор түрийвчинд байсан” гэх мэдүүлгээс дүгнэж орон байранд нэвтэрсэн гэж үзэж байна. Гэтэл хохирогч, шүүгчийн мэдүүлэг дангаараа эх сурвалжгүй бол гэмт хэргийг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Орон байранд нэвтэрсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй учир ингэж зүйлчлэх нь буруу гэж үзэж байна. Шүүгдэгч **********нь би бусдын эд зүйлийг ашигласан нь үнэн гээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад гэвэл гээгдэл эд хөрөнгийг ашигласан гэж байгаа. Тухайн картыг довжооны араас олсон. Насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлэгт карт байсан бол бид авалгүй яахав гэж мэдүүлсэн байгаа. Мэдээж тэр картыг хүүхдүүд үзсэн бол авах байсан байх. Гэхдээ үзээгүй байгаа юм. Энэ хэрэгтээ холбоотой чухал гэрчүүд болох хоёр хүүхдийн мэдүүлгийг үзвэл прокурорын яллах дүгнэлтэнд яг эмээгийнхээ картыг авч явсан уу? үгүй юу гэсэн асуултууд нэг ч байхгүй. Ингээд үзэхлээр тухайн орон байранд яг ингэж нэвтэрсэн гэх нотлох баримт тогтоогдохгүй байгаа учир шүүгдэгч ************-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг буруу гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой гэж дүгнэж байна. Эсвэл тус хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж болно. Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Гэтэл орон байранд нэвтэрсэн гэж дүгнэсэн улсын яллагчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Яагаад гэвэл түлхүүрийг нь аваагүй, хаалга цоожийг нь эвдээгүй, ямар нэгэн онгойлгосон, нэвтэрсэн нотлох баримт байхгүй байна. Хэрэв шүүгдэгч орон байранд нэвтэрсэн бол ул мөр байх ёстой. Гэтэл ийм зүйл хавтаст хэрэгт авагдаагүй учир хохирогч *********-ын “миний карт гэрт авдранд байсан” гэх мэдүүлэг нь дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй учир зүйлчлэлийг өөрчлөх санал тавьж байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч **********“Би тэр айлд орж тэр картыг нь аваагүй” гэсэн.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ************-д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

   Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт
хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилж өгсөн байдаг.

Хүний орон байрны халдашгүй байдал буюу хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байхыг ойлгоно.

            Шүүгдэгч ************-д холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч **********нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дүгээр багийн ***** тоотод байх ************-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хохирогч *********-ын эзэмшлийн “Хаан” банкны ***********дугаартай дансанд холбогдсон ногоон өнгөтэй ****************дугаартай картыг авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Харин шүүгдэгч **********нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч *********-ын эзэмшлийн “Хаан” банкны ***********дугаартай дансанд холбогдсон ногоон өнгөтэй ****************дугаартай картнаас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Баку худалдааны төвийн хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машиныг ашиглан тухайн картын данснаас 500,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч *********-ын миний бие өндөр настны тэтгэврээ өөрийн эзэмшлийн Хаан банкны ***********гэх дансаар авдаг. 2023 оны 04 дүгээр сарын тэтгэвэр тухайн сарын 01-ний өдөр ордог. 500.000 төгрөгөө орсон эсэхийг өөрийн том хүү ************-р интернэт банкны кодоо өгч харуултал таны мөнгийг картаар авчихсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай охин ************-ын хүүхдүүд *********, **********нарыг **********нь харж байсан юм. **********нь манайхтай холын хамаатан байгаа юм. Тэгээд сая мөнгө алдах үедээ хүүхдүүдээ харуулж байсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, гэрч ************-ын *********** гэх хүн манай ээж байгаа юм. Би **********гэх хүнийг танина манай аав *********-н холын хамаатан. Би 2 хүүхдээ хөдөөнөөс замын унаанд суулгаад явуулсан. Манай 2 хүүхэд гэрээсээ хувцсаа аваад **********эгчийнд хэд хоног суусан. Насанд хүрээгүй гэрч ***********ын 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр бүтэн сайн өдөр би Хайрхандулаан сумаас өөрийн төрсөн дүү болох ************гийн хамт ирсэн. Эмээ ***********хөдөө Хайрхандулаан суманд үлдсэн болохоор ********гэх эмээгийнд дүү бид хоёр 4 хоног суухаар болсон. Тэгээд хөдөөнөөс ирсэн өдрөө буюу 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр үдээс хойш 15 цаг өнгөрч байхад гэртээ очсон гэсэн мэдүүлгүүд, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн ************-с эд зүйл болох “ногоон өнгийн хаан банк гэсэн бичигтэй ****************дугаартай, oyutsetseg chuluundorj гэсэн нэртэй вика карт 1 ширхэгийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол Улсын хөрөнгө үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 4/31 дугаартай “Виза карт 10,000 төгрөг” гэсэн хөрөнгө үнэлсэн тухай тайлан, Хаан банкны 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5540/137 дугаартай албан тоотоор ирсэн камерын бичлэг, АТМ-ны байршил, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хохирогч *********-ын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч ************-ынмөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

   Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан:... Шүүгдэгч **********нь хохирогчийн гэрт хууль бусаар нэвтэрч орсон ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Түлхүүрийг нь авсан, хаалга цоожийг нь эвдсэн, цонхыг онгойлгосон гэх ямар ч нотлох баримт байхгүй байна. Улсын яллагч ************-ыг орон байранд нэвтэрсэн гэж байгаа нь хохирогчийн “миний карт авдар дотор түрийвчинд байсан” гэх мэдүүлгээс дүгнэж орон байранд нэвтэрсэн гэж үзэж байна. Гэтэл хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа эх сурвалжгүй бол гэмт хэргийг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Орон байранд нэвтэрсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй учир ингэж зүйлчлэх нь буруу гэж үзэж байна гэсэн  дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2-т “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж тус тус хуульчилсан байх тул Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч ************-дхолбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч **********нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч *********-ын эзэмшлийн “Хаан” банкны ***********дугаартай дансанд холбогдсон ногоон өнгөтэй ****************дугаартай картнаас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Баку худалдааны төвийн хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машиныг ашиглан тухайн картын данснаас 500,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч ***********-т 500000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгч **********овгийн ***********-ын ************-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч ********** нь хохирогч ***********-т 500,000 төгрөгийг буцаан өгсөн, хохирогч ***********-т шинжээчийн дүгнэлт гаргуулсан 10,000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *********-ын мэдүүлэг, болон хохирогчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч ************-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтэндээ:... Шүүгдэгч ***********-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоох шүүх хуралдаанаар Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ************-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч ***********-ын хувийн байдал зэргийг харгалзан үзээд Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах. Уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх. Шүүгдэгч ************-д 2023 оны 04 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл ************-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан эрүүгийн хэрэг хянан ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн Хаан банк гэсэн бичигтэй  ************* дугаартай ************ ************ гэсэн виза карт 1 ширхэг, саарал өнгийн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх саналтай байна гэв” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтэндээ:.... Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч Янжинлхамыг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргаж байна. Энэ дүгнэлттэй би санал нийлэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зүйл заалт нь сонгож хэрэглэх санкцтай. Нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял гэсэн гурван санкцтай. Прокурорын хувьд хорих ялыг сонгож байна. ********нь одоо 62 настай. Урьд өмнө нь ял, зөрчилд холбогдож байгаагүй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч ямар нэгэн санал гомдолгүй гэсэн байгаа. Иймд ************-д заавал хорих ял эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Тийм учраас ************-д 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч **********нь эрүүгийн хариуцлагын талаар саналгүй гэсэн.

          Шүүгдэгч ************-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”гэж

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус хуульчилжээ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “ хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

      Шүүгдэгч ********** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч ************-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр долоон сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ************-д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Шүүгдэгч **********нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ***** дүгээр багийн ******** ******** тоот хаягт оршин суудаг болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч ************-д хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр долоон сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, түүнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч ********** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хохирогч *********-ын эзэмшлийн Хаан банкны виза карт 1 ширхэгийг хохирогчид буцаан олгож,

Шүүгдэгч **********нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч ************-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч **********овгийн *****************-н ***********-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч **********овгийн *****************-н ***********-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр  долоон сарын хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ************-д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч ************-д тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хохирогч *********-ын эзэмшлийн Хаан банкны виза карт 1 ширхэгийг хохирогчид буцаан олгосугай.

8. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***********-т 500000 төгрөгийг хохиролд төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг  дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                              Х.ОТГОНЖАРГАЛ