| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0137/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/136 |
| Огноо | 2023-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******овд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч *******овд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
*******олбогдсон хэргийн талаар: *******овд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч *******ыг *******овд аймгийн Жаргалант сумын ******* дугаар (*******) багийн нутаг дэвсгэрт байрлах “***” баарны гадна 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө хохирогч *******г “харьж амаръя” гэсэн шалтгаанаар түүний цээжин тус газарт түлхсэний улмаас толгойн ар дагз хэсгээрээ газар унаж, биед нь дагзны дунд хэсгийн хуйхны шарх бүхий гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОР*******ОЙЛО******* нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...иргэн *******ээс гаргасан “*******овд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ******* гэх хүний толгой нь хагарсан байдалтай ирсэн байна” гэх гомдол мэдээллийг 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01 цаг 32 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дугаар хуудас);
- *******эргийн газар үзлэг хийсэн “...*******эрэг учрал болсон гэх газарт *******овд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” гэх баарнаас ертөнцийн зүгээс хойшоо буюу “*******өрс” клонкийн чиглэлд явган хүний зам дээр болсон байх ба уг зам нь хатуу хучилттай цементэн зам байна. *******үн унасан гэх газрыг “А” үсгээр тэмдэглэв. Уг “А” үсгээр тэмдэглэсэн явган хүний цементэн зам дээр хүний ямар нэгэн биологийн эд зүйл илрээгүй. Уг хүн унасан гэх явган хүний цементэн замын өндөр нь газрын хөрснөөс 18 см өндөртэй, өргөн нь 1.50 см өргөнтэй байлаа. Уг хөдлөх цэгийг хүн унасан гэх “А” үсгээс эгц хойд зүгт байх цементэн замын урд хэсэгт шороон хэсэгт байх шонгийн модоор авлаа. *******үн унасан гэх “А” үсгээр тэмдэглэсэн газар нь “*******” баарнаас баруун хойд зүгт 65 метр зайд байсныг гэрэл зургаар бэхжүүлж авлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-14 дүгээр хуудас);
- Гэрч *******ын “...Би *******овд аймгийн Булган сумын Онцгой байдлын газар ажилладаг 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр *******овд аймгийн Булган сумаас аймгийн төвд *******овд цэргийн хүрээний маршийн тэмцээнд оролцохоор ирээд 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тэмцээн дуусаад орой нь 22 цаг өнгөрөөд би ажлынхаа *******ын хамт “*******” бааранд ороход тэнд манай ажлын *******, нар сууж байсан. Бид дөрөв нийлээд хоёр, хоёр шил пиво захиалж уугаад бүжиглэж байтал гаднаас манай ажлын *******, , нар орж ирээд хамт пиво захиалж уугаад сууж байсан. Нэг харахад ******* бид хоёр хоёулахнаа үлдчихсэн байсан. Бид хоёр хамт явсан хүмүүсээ яасан юм бол гарцгаая гээд баарнаас гартал гадаа үүдэн дээр ******* хэдэн залуучуудтай маргасан зогсож харагдахаар нь бид хоёр очоод *******г явъя гээд авч явах гэтэл явахгүй гээд тэнд байсан залуучууд руу дайраад байсан. Тэгтэл ******* “харьж амаръя” гэж хэлээд цээж рүү нь нэг гараараа түлхтэл ******* хойшоогоо гуйваад явган хүний замын боржуурт хөл нь тээгэлдээд унасан. Тэгтэл *******н толгой нь ар хэсэгтээ хагарсан байдалтай цус гарч байхаар нь бид хоёр такси аваад эмнэлэгт аваачаад үзүүлтэл толгой нь хагарсан байна гээд боолт хийж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас);
- *******охирогч *******н “...Би 2023 оны 03 дугаар сарын 17-ны орой *******овд аймгийн төвд байдаг “*******” бааранд , нартай хамт ороход надтай хамт ажилладаг *******, *******, *******, нар сууж байсан. Тэгээд бид гурав тэр хэдтэй нийлж суугаад пиво уугаад бүжиглэж байгаад нэг харсан чинь надтай хамт байсан нөхдүүд бүгд байхгүй байхаар нь баарнаас гараад тамхины цэг дээр очоод тамхи татаж байгаад нэг залуутай маргаан үүсгэсэн. Тэгтэл *******, ******* хоёр баарнаас гарч ирээд над дээр ирээд намайг явъя, харъя, амаръя гэж хэлж байсан. Нэг мэдсэн намайг *******, ******* хоёр машинд суулгаад явж байхаар нь харьж байгаа юм уу, хаашаа явж байгаа юм гэж асуухад эмнэлэг оръё, чиний толгой хагарчихлаа гэж ******* хэлж байсан. Тэгээд эмнэлэг ороод үзүүлэхэд толгой чинь ар хэсэгтээ хагарсан байна гэж хэлээд эмч нар боолт хийж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас);
- Шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...орой нь 22 цаг өнгөрөөд би хамт ажилладаг ******* гэх залуутай хамт “*******” бааранд ороход тэнд манай ажлын *******, нар сууж байсан. Бид дөрөв нийлээд хоёр, хоёр шил пиво захиалж уугаад бүжиглэж байтал гаднаас *******, , нар орж ирээд нэг харсан чинь ******* бид хоёр хоёулахнаа бааранд үлдсэн байхаар нь Чойном бид хоёр харихаар баарнаас гартал баарны гадаа тамхины цэг дээр ******* хоёроос гурван залуутай маргасан зогсож харагдахаар нь бид хоёр очоод *******г авч явах гэтэл явахгүй тэнд байсан залуучууд руу үг хаяад хэрүүл өдөөд байхаар нь салгаж аваад доошоо явган хүний зам дагаад алхаж байтал ******* буцаад дайраад байхаар нь би “маяглаад байгаач, явж амаръя л даа” гээд цээж рүү нь урдаас нь гараараа түлхтэл ******* хойшоогоо явган хүний замын боржуурт хөл нь тээгэлдээд унангуут нь би очоод татаад босготол толгой нь ар хэсэгтээ хагарсан бололтой цус гарч байхаар нь шууд тэндээс такси аваад эмнэлэгт аваачиж үзүүлтэл толгой нь хагарсан байна гээд боолт хийж өгсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас) зэргээр *******овд аймгийн Жаргалант сумын ******* дугаар (*******) багийн нутаг дэвсгэрт байх “******* club” баарны гадна 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө шүүгдэгч ******* хохирогч *******г үгэнд орсонгүй гэх шалтгаанаар түүний цээжин тус газарт түлхэж унагаасны улмаас хохирогч газарт унасан үйл баримт тогтоогдож байна.
1.2. *******эрэгт шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...*******н биед дагзны дунд хэсгийн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. ...*******н биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас)-ийг бэхжүүлсэн байна. Энэхүү шинжээчийн дүгнэлтийг яллагдагч *******ын “...******* буцаад дайраад байхаар нь би “маяглаад байгаач, явж амаръя л даа” гээд цээж рүү нь урдаас нь гараараа түлхтэл ******* хойшоогоо явган хүний замын боржуурт хөл нь тээгэлдээд унангуут би очоод татаад босготол толгой нь ар хэсэгтээ хагарсан бололтой цус гарч байхаар нь шууд тэндээс такси аваад эмнэлэгт аваачиж үзүүлтэл толгой нь хагарсан байна гээд боолт хийж өгсөн” гэх мэдүүлэг, гэрч *******ын “...******* “харьж амаръя” гэж хэлээд цээж рүү нь нэг гараараа түлхтэл ******* хойшоогоо гуйваад явган хүний замын боржуурт хөл нь тээгэлдээд унасан” гэх мэдүүлэг зэрэгтээ харьцуулан дүгнэвэл шүүгдэгч хохирогчийг түлхсэн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.
1.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл *******овд аймгийн Жаргалант сумын ******* дугаар (*******) багийн нутаг дэвсгэрт байх “***” баарны гадна 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч *******г үгэнд орсонгүй гэх шалтгаанаар цээж рүү нь түлхэж, улмаар хохирогч түлхэлтийн улмаас газарт унахдаа гэмтэл авч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны хувьд болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
2.3. Аливаа түлхэх, чирэх, угзрах гэх мэт үйлдлийг үйлдлийнх нь шинжээр бусдын биед халдсан шууд санаатай үйлдэл гэж үзэхгүй боловч тухайн үйлдлийг ямар санаа зорилгоор хийснээс шалтгаалан гэм буруугийн хэлбэр тодорхойлогддог. Энэ хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгч хохирогчийг өөрийн үгэнд орсонгүй гэх шалтгаанаар хохирогчийг түлхэж, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан байх ба шүүгдэгч нь тухайн түлхэх үйлдлийг өөрийн уур бухимдлыг гаргах зорилготой санаатай хийсэн болох нь нотлогджээ. Тодруулбал шүүгдэгч нь түлхэх үйлдлийг хохирогчийн биед халдах зорилгоор хийсэн ба уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирч болохыг мэдэх боломжтой гэж үзэх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
2.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. *******охирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Миний бие Булгаа овогтой Нэргүй нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг Нэргүй овогтой Мөнхбаатар бүрэн барагдуулж авсан. Цаашид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэж (хавтаст хэргийн 27 дугаар хуудас) мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. *******увийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), *******овд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас), *******овд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 56-60 дугаар хуудас), шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...Надад нэмж хэлэх зүйл гэвэл би хохирогч *******г түлхэж унагаан биед нь гэмтэл учруулсандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь ээж, дүүгийн хамт амьдардаг, гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн, урьд *******овд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 төгрөгөөр торгох ялаар, *******овд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч нөхөн төлснийг болон хохирогч хор уршгийн талаар нэхэмжлээгүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. *******арин тус хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх санал гаргасан;
- шүүгдэгчийн өмгөөлөгч “...700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700’000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү. Прокурорын гаргасан ялын саналыг багасгаж өгнө үү” гэх санал;
- шүүгдэгч “...Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
3.2. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан оногдуулах ялын төрлийг торгох ялаар тогтоох нь зүйтэй. Торгох ялын хэмжээний хувьд шүүгдэгч нь урьд бусдын өмчлөх эрхэд халдаж, мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж торгох ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.
3.3. Улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх саналууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй тул хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 160.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж тус тус хуульчилжээ. Тодруулбал Эрүүгийн хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтуудын агуулгыг харьцуулан дүгнэвэл шүүх торгох ялыг төлөх 4 сар 01 хоногоос 3 жил хүртэл хугацаа тогтоох, уг тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөх хэмжээг тогтоох гэсэн хоёр ухагдахуунаас бүрдэнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана” гэж, мөн хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэж тус тус хуульчилжээ.
Дээрх заалтуудыг шийтгэх тогтоолоор шүүгдэгчид торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосон тохиолдолд тогтоох хэсэгт торгох ялыг биелүүлэх 4 сар 01 хоногоос 3 жил хүртэл хугацаа тогтоож, уг тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөх хэмжээг тодорхой бичих гэсэн агуулгаар ойлгоно. *******арин шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хорих ялаар солихыг заавал дурдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессыг тайлбарласан, шүүгдэгчийг сүрдүүлсэн агуулгатай мэдэгдэл бичих хууль зүйн шаардлагагүй болно.
Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бие даасан процесс бөгөөд шүүхээс гүйцэтгэх хуудас бичсэний дараа торгох ялыг шүүхээс тогтоосонд хугацаанд, эсхүл хугацаа тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлөхийг шийдвэр гүйцэтгэгч ялтанд мэдэгдэж тэмдэглэл үйлддэг. Иймд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тохиолдолд торгох ял биелүүлэх хугацаа болон биелүүлээгүй бол хорих ялаар солих тухай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдах хууль зүйн шаардлагагүй болно.
3.4. Мөрдөгч 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүгдэгч *******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 38 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
4. *******эрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТОО******* нь:
1. Шүүгдэгч ургийн овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1’000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *******овд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨН*******ЗАЯА