Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 0061

 

1 Н.Т, Л.Е нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 171/2019/0245/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Л.Э Шүүгдэгч Н.Т Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б Н арийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 260 дугаар цагаатгах тогтоолтой, Н.Т, Л.Е нарт холбогдох,  эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ах нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр суманд оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Н Т.

Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,  Орхон аймаг Баян-Өндөр сум Жаргалант багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,  Г овогт Л.Е.

Шүүгдэгч Н.Т, Л.Е нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 05 сарын 17-ны өдөр Орхон 2 аймгийн Жаргалант сум Жаргалант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эгэл” ХХК-ийн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч иргэн Ш.Э-н эзэмшлийн гагнуурын электрод 5 боодол, цагаан өнгийн будаг 500 грамм, шар өнгийн будаг 500 грамм, 69 см хэмжээтэй шарик 5 ширхэг, 29 см хэмжээтэй шарик 7 ширхэг, ган бөмбөлөг 3 ширхэг зэргийг хулгайлан 297.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 260 дугаар цагаатгах тогтоолоор: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т, Л.Е нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Т, Л.Е нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Н.Т, Л.Е нарт холбогдох 2019 оны 08 сарын 09-ний өдрийн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, эрүүгийн  хэргийг тус Орхон аймгийн прокурорт буцааж, Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Н.Т, Л.Е нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ. Прокурор Л.О эсэргүүцэлдээ: ... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн дараах үндэслэл нь тогтоогдлоо. Үүнд: Шүүх тусгайлан хамгаалсан байр, агуулах нь хаалга цонх нь бүрэн бүтэн, цоожтой, харуул хамгаалалттай байх байтал тухайн агуулах нь хаалга үүд нь цоожгүй, цонх нь хагархай учраас тусгайлан хамгаалсан байр, агуулах гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь тухайн объект нь иргэн Ш.Э-н өмч бөгөөд засаж сэлбэж байсан нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Харуул Б.Д-д цалин хөлс өгч байсан, цагаан сараар эд 3 зүйл хөлсөнд нь өгч байсан, харуул өдөрт нь нэг удаа эргэж тойрдог байсан гэж мэдүүлдэг. Яллагдагч Л.Е яллагдагчаар мэдүүлэхдээ тухайн агуулахыг харуул харж хандаж байдаг байсан, тухайн үед эзэнгүй байсан гэж мэдүүлсэн байдаг. Хэдийгээр цоожгүй байсан ч тусгайлан харуул харж хамгаалж байсан байхад шүүх Эрүүгийн хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж дээрх объектийг тусгайлан хамгаалсан байр, агуулах гэж үзэхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй байна. Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хүчингүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтыг зөрчсөн байх бөгөөд шүүх тогтоол уншиж сонсгохдоо таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор уншсанаас зөрүүтэй бичигдсэн байна. Мөн тогтоох хэсгийн 5 дахь заалтанд шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш гэж гомдол эсэргүүцэл бичих эрхийг тайлбарлахдаа зөрүүтэй бичсэн. Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаахаар шийдвэрлэсэн боловч гардуулсан шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг Орхон аймгийн прокурорт буцаасугай гэж тогтоох хэсэгт зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсгийг зөрчин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 260 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Н.Т, Л.Е нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, тухайн хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзлээ. Шүүгдэгч Н.Т, Л.Е нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 05 сарын 17-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сум Жаргалант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эгэл” ХХК-ийн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч иргэн 4 Ш.Э*н эзэмшлийн гагнуурын электрод 5 боодол, цагаан өнгийн будаг 500 грамм, шар өнгийн будаг 500 грамм, 69 см хэмжээтэй шарик 5 ширхэг, 29 см хэмжээтэй шарик 7 ширхэг, ган бөмбөлөг 3 ширхэг зэргийг хулгайлан 297.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Т, Л.Е нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулаагүй байна гэж үзэж тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Т, Л.Е нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ш.Э-н мэдүүлэг, гэрч Б.Д, М.Д, Ц.Б нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт зэргээр шүүгдэгч Н.Т, Л.Е нар нь хохирогч Ш.Э-н агуулахад байсан 297.000 төгрөгийн үнэтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь нотлогдож байна. Харин шүүгдэгч нарын нууцаар нэвтэрсэн дээрх агуулах нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн ...агуулахыг бага багаар засаж янзалж байгаа, нэг мөр засах гэхээр их хэмжээний мөнгө орох гээд байдаг, агуулахад ямар эд зүйл байгааг нэг бүрчлэн сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн цагдаагийн байгууллагаас хүлээлгэн өгсөн эд зүйлийг хүлээж авсан... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Д-н... Уг агуулахын хаалга үүд нь цоожгүй, цонх нь хагархай, хаанаас бол хаанаас хүн орох боломжтой, заримдаа сургуулийн хүүхдүүд ороод тоглоод яваад байдаг, зарим нэг цонхыг нь панераар тагласан, хаалга нь цоожгүй тул хаагаад орхисон... гэсэн мэдүүлэг зэргээр тусгайлан хамгаалсан агуулах гэж үзэх боломжгүй байна. Шүүгдэгч Л.Е-н ...2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 14 цагаас 15 цагийн хооронд Н.Т бид хоёр хоёр хүүхдээ дагуулаад гэрээсээ гараад сумын төв орох замдаа вакум цонхны үйлдвэр лүү орж хэсэг суухаар агуулахын хаалга нь онгорхой болохоор нь орсон. Үйлдвэрийн дотроос нь том жижиг нийлсэн 10 гаруй шаарик, 3 ширхэг ган бөмбөлөг, 2 ширхэг будаг, 5 ширхэг электрод байхаар нь авсан... гэсэн мэдүүлэг, 5 Шүүгдэгч Н.Т-н ...Анх агуулах руу дотор нь орж сууя гэж бодож орсон. Агуулахад ороход эд зүйл байхаар нь хулгай хийж авч гарч яваад баригдсан юм... гэсэн мэдүүлгүүд нь дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байх тул агуулахын хаалга цонх нь онгорхой, гаднах хашаа нь нурж унасан, хаалга үүд нь цоожгүй, бэхэлгээгүй байсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарыг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулаагүй байна гэж үзэж тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэгээс үзэхэд цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаахаар уншиж сонсгосон боловч цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт хэргийг прокурорт буцаахаар зөвтгөж бичсэн нь шүүхийн шийдвэр гарахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин прокурорын эсэргүүцэлд дурьдсанаар анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтанд “ цагаатгах тогтоолыг” гэхийг “шийтгэх тогтоолыг” гэж буруу бичсэнийг зөвтгөн өөрчилж, ...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дугаар зүйлийн 2. д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 260 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...шийтгэх тогтоолыг” гэснийг “...цагаатгах тогтоолыг...” гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, заримыг нь хэрэгсэхгүй болгосугай. 3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн 6 дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД Ё.БЯМБАЦЭРЭН С.ЦЭЦЭГМАА