Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/133

 

                                       

                                          

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Алтанцэцэг, шүүгдэгч О.******* түүний өмгөөлөгч Л.Ганболд, шүүгдэгч Ө.******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ын *******, *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2336000000059 дугаартай, 178/2023/0129/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 15-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 1.Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-2, эцгийн хамт, аймгийн сумын багийн 6-7 тоотод оршин суух, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар: ПЮ*******

2. Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,    мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт, аймгийн   сумын багийн 02-21 тоотод оршин суух, урд нь аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 121 дугаатай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, мөн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар, аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,мөн шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан ******* ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар: ПЮ*******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.******* нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр аймгийн сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр “Алтайн буйлааст” байрны 0 давхарт байрлах М.ы гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж М.ы нүүр хэсэгт гараараа, гарниз модоор толгойд нь цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ө.******* нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр аймгийн сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр “Алтайн буйлааст” байрны 0 давхарт байрлах М.ы гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж Р.*******гийн нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

Хохирогч М.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр гэртээ байж байтал гаднаас Р.*******, О.*******, Ууганбаяр 3 нэг танихгүй залуутай орж ирээд намайг гарниз шиг зүйлээр толгой чих рүү цохичихоод гараад явсан.Р.******* нь Ө.******* ахыг “хөгшин кобро” гэхээр нь Өсөхөө ах буцаагаад цохисон чинь гараад явчихсан. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/хэргийн 13-р хуудас/

Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн үед М. гэх айлд ороход танихгүй 3,4 залуучууд архи ууж байсан. Нэгнээс нь тамхи байна уу гэсэн чинь Өсөхөө гэдэг залуу намайг хаанаас ирчихээд томроод байнаа гээд нүүр лүү олон удаа цохисон. Тэгтэл манай найз О.******* ирээд намайг аваад гарсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг хэргийн 66-р хуудас/

Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Гэрлээ, Энхмаа гэх эмэгтэйн хамт бид 3 Алтайн буйлааст байрны подвольд нэг айлд очсон. Тэгсэн гаднаас 2 залуу орж ирээд саарал өнгийн куртиктэй залуу үгийн зөрүүгүй гэрийн эзэн гэх ахыг гараараа толгой хэсэг рүү цохичихоод гараад явсан. Ямар нэгэн үгийн зөрүүгүй паркетэн шалны хүрээ шиг юмаар цохисон гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас/

Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр Гэрлээ, ажлынх нь нэг залуутай М.ыд байж байтал гаднаас танихгүй 3-4 хүн орж ирсэн. Тэгтэл намхан нэг залуу М.ыг сууж байсан орон дээр нь дараад гараараа болон гарниз модоор цохиод байсан. Тэгчихээд маш хурдан гараад явсан.Би М.ы цусыг угааж өгөөд гараад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 96-р хуудас/

аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 168 дугаартай дүгнэлтэнд “...Б.*******гийн биед баруун нүдний дээд, доод зовхи, алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./хэргийн 40-р хуудас/

аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаартай дүгнэлтэнд “...М.ы биед тархи доргилт, хамар хэсгийн шарх, зүүн чихний ар дунд хэсгийн шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зулайн зүүн урд хэсгийн зулгаралтууд, зүүн чихний гадна дунд хэсгийн зулгаралт, зүүн хацар, зүүн чих хэсгийн зулгаралууд гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хэргийн 47-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.гаар хохирогч М.ыг зодсон гэх хүнийг таниулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 100-р хуудас/

Шүүгдэгч О.*******, Ө.******* нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн болон эд хөрөнгөтэй эсэхийн, байнга оршин суух хаягийн лавлагаанууд 103-107-р хуудас/

Шүүгдэгч Ө.*******ын шийтгэх тогтоолын хуулбарууд хэрэгт цугларсан байна.

Дээрх баримтуудаас үзэхэд Г.*******, М. нарын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх бөгөөд тухайн гэмтлийг шүүгдэгч О.*******, Ө.******* нар тус тус учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

  Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр аймгийн сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах “Алтайн буйлааст” байрны 0 давхарт залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоорондоо маргалдаж зодолдсоны улмаас О.*******, Ө.******* нар нь Б.*******, М. нарын биед хөнгөн гэмтэл учруулсан    гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

  Тухайн цаг хугацаанд 2 шүүгдэгч хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан өөрөөр хэлбэл шүүгдэгч тус бүр нэг нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг хангасан, зүйлчлэл тохирсон байна.

 Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

Шүүгдэгч О.*******, Ө.******* нар нь үл ялих зүйлээр шалтаглаж танхайн сэдэлтээр хохирогч нарын биед халджээ. Шүүгдэгч нар өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, бусдын биед гараар болон эд зүйлээр халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Олноороо архидан согтуурснаас үүдэн   гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна. Гэмт хэрэг гарахад хохирогч нарын буруутай үйлдэл ч байсныг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч О.*******, Ө.******* нарыг тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч зүйлчлэлийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 103,107-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 147-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 146-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 113-р хуудас/ байнга оршин суух хаягийн лавлагаа, Эд хөрөнгөтэй эсэхийг шалгасан лавлагаа/ хэргийн 114-р хуудас/ гэрч Н.Цэцэгхүүгийн мэдүүлэг /хэргийн 98-р хуудас/, гэрч Э.Цэрэн-Очирын мэдүүлэг /хэргийн 93-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Хохирогч М.д хохирлын мөнгө болох 400,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүгдэгч О.Өсөхбаяр гаргаж өгсөн, хохирогч Г.*******гээс “Одоо нэхэмжлэх зүйгүй. Хохирлын баримт гаргаж өгөхгүй, гомдол саналгүй” гэх /хэргийн 134-р хуудас/ мэдүүлгүүд өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.******* нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, харин шүүгдэгч О.******* нь дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, эцгийн хамт амьдардаг, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тус тус тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч О.*******, Ө.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, шүүгдэгч О.*******, Ө.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******, Ө.******* нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхийг  тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт.

Шүүгдэгч, Ө.******* болон өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн болно.

 Шүүгдэгч О.******* болон өмгөөлөгчөөс шүүхийн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх утга бүхий тайлбарыг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч О.*******, Ө.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.*******, Ө.******* нарт тус тус тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******, ******* ******* ургийн овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******, ******* ******* ургийн овогт *******ын ******* нарыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******, Ө.******* нарт оногдуулсан торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.*******, Ө.******* нарт тус тус тайлбарласугай

5.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.*******, Ө.******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС