Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/52

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

    2023          06         02                                     2023/ШЦТ/52

      

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.М-д холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.Н

 Улсын яллагч                                               Э.Х

 Шүүгдэгч                                                  Ц.М нар оролцов.

 

         Монгол Улсын иргэн,  оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, .............., настай, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............нөхөр, .............хүүхдийн хамт Багануур дүүргийн  дугаар хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Ц-н М /РД: /.

Яллагдагч Ц.М нь ............оны ............дүгээр сарын ............-ний өдрөөс ..........оны ........... дугаар сарын ...........-ний өдрийн хооронд өөрийн Ц.М гэх фейсбүүк хаягнаас “..................” гэсэн фейсбүүк группт мэдээллийн технологи ашиглаж цахим орчинд ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, улмаар 994.149 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Ц.М-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би ...............оны ...............дүгээр сараас лайв хийж сугалаа явуулж мөрийтэй тоглуулж эхэлсэн. Би гэртээ зүгээр сууж байхаар орлоготой болъё гээд фейсбүүкээр “.................” группэд лайв хийж хүмүүсийн хооронд сугалаа явуулдаг бөгөөд 4 хүн оролцдог 10.000 төгрөгийн сугалаа явуулдаг байсан. Надад 3000 төгрөгийн ашигтай эхний хүнд 15.000 төгрөг, 12.000 төгрөг, 5000 төгрөг, 5000 төгрөг гээд нийт 37.000 төгрөгийг буцаагаад шилжүүлдэг байсан. Өдөрт 10 гаруй хүн орж ирдэг байсан бөгөөд өдөртөө 30.000 төгрөгийн ашиг олдог. Хүүхдүүдээ ууж идэх зүйл, хүүхдийн живхээ аваад дуусдаг байсан. Хамгийн сүүлд 2023 оны 03 дугаар сард лайв хийсэн. Би өөрийн банкны тоот дансыг ашигладаг байсан. Сугалаанд оролцож байгаа дугааруудыг хайрцаганд хийж сэгсэрч байгаад гаргаж ирэн дарааллаар нь байрлуулж хожлын мөнгийг нь явуулдаг байсан. Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 145, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Х.Ц-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би банкны гэсэн дугаарын дансыг ...........оноос хойш ашиглаж байгаа бөгөөд ..............оны ................дугаар сарын ..........-ны өдөр “................” гэсэн фейсбүүк групп дээр сугалаа явагдаж байхаар нь сонирхоод сугалаа явуулж байгаа хүний данс руу 10.000 төгрөг шилжүүлж оролцоод мөнгө хожоогүй, дахин мөнгөгүй сугалаанд нь оролцсон чинь та мөнгөгүй сугалаанд орсон хасахтай гарсан бөгөөд би танаас мөнгө авч байж хожсон хүний мөнгийг өгнө гээд мессежээр 14.000 төгрөг шилжүүлээрэй гэхээр нь хэд хоногийн дараа 14.000 төгрөг шилжүүлсэн. Би 2 удаагийн гүйлгээгээр нийт 24.000 төгрөг шилжүүлсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

Гэрч Б.О-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би банкны  гэсэн дансыг 10 гаруй жил ашиглаж байна.  .............оны .............дугаар сарын .............-ны өдөр өөрийн фейсбүүк хаягнаас “..............” гэсэн фейсбүүк группэд сугалаа хэлбэрээр лайв явуулж байхыг үзээд сонирхоод Ц.М-н  гэсэн данс руу 5.000 төгрөг шилжүүлж оролцсон бөгөөд дуусгаагүй гараад явсан. Тэгээд маргааш нь дансаа шалгахад М гэсэн данснаас 2.000 төгрөг ирсэн байсан. Би Ц.М гэх фейсбүүк хаягнаас хийж байсан лайвыг үзэхэд 1-4 тоог цаасан дээр бичиж байршуулсан байсан. Тухайн тооноос оролцож байгаа хүмүүс нэг тоог сонгоод Ц.М гэх хүний дугаарын дансанд 5.000 төгрөгөөс дээш мөнгө хийж тоглоомонд оролцох боломжтой гэж ярьж байсан. Тэгээд цаасан дээр бичсэн 1-4 тоог хуйлаад сав руу хийгээд сэгсэрч хамгийн эхэнд гарч ирсэн тоог сонгосон хүн 15.000 төгрөг, 2 дахь удаагаа сэгсэрэхэд гарч ирсэн тоог сонгосон хүн 12.000 төгрөг, 3 дахь удаагаа сэгсэрэхэд гарч ирсэн тоог сонгосон хүн 5.000 төгрөг хожих боломжтой гэсэн лайв явж байсан. Тэгэхээр нь би  тухайн сугалаа буюу тоглоомонд оролцохоор шийдсэн. Би лайваар сугалаа хэлбэрээр зохион байгуулсан  сугалаанд 10 гаруй оролцож байсан бөгөөд дээд тал нь 50.000 төгрөг хожиж байсан. Хамгийн ихдээ 30.000 төгрөг алдаж байсан. Тухайн тоглоомд оролцоход хожихоос илүү алдах нь их байдаг. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/,

Гэрч С.Т-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би банкны  гэсэн дансыг 2013 оноос хойш ашиглаж байна. ..............оны ............дугаар сарын ..........-ны өдөр Ц.М гэх фейсбүүк хаягнаас “...............” гэсэн фейсбүүк группэд сугалаа таалгах тоглоом явагдаж байсан. Би өөрийн данснаас Ц.М-н  гэсэн данс руу уг сугалаанд нийт 25.000 төгрөг шилжүүлж 3 удаа оролцож байсан. Уг тоглоомын үр дүнг урьдчилан таах боломжгүй цэвэр азаа үзсэн хэлбэр. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би дугаарын банкны данс эзэмшдэг. ..............оны .............дугаар сарын ..........-ны өдөр Ц.М гэх фейсбүүк хаягнаас “...........” гэсэн фейсбүүк группэд лайваар сугалаа хэлбэрээр мөрийтэй тоглоомыг зохион байгуулж байсан юм. Би Ц.М гэсэн данс руу өөрийн дансаар 10.000 төгрөгийг 0515 гэж утгаар шилжүүлсэн. Би анх удаа орсон бөгөөд энэ тоглоомын үр дүнг урьдчилан таах боломжгүй бөгөөд тоогоо сонгоод, сонгосон тоо нь таарсан тохиолдолд оруулсан мөнгөө 50 хувь өсгөж авах боломжтой юм. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/

Гэрч Б.Т-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би банкны гэсэн данс эзэмшдэг. ..............оны .............дүгээр сарын эхээр  “.............” гэсэн фейсбүүк группэд Ц.М гэсэн хаягаар сугалаа сугалуулж аз турших тоглоомыг лайваар явуулж байхаар нь өөрийн данснаас Ц.М-н  дугаарын данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн. Энэ тоглоомонд 4 хүн оролцдог бөгөөд тус бүр өөр өөрийн гэсэн тоог хэлж уг тоог бусад хүмүүсийн тоотой хольж эргэлдүүлж нэг тоог сонгон сугална. Энэ тоонд таарч аз нь таарч шалгарсан хүн оруулсан мөнгөн дээрээ мөнгө нэмж мөнгөө буцааж авах боломжтой байдаг юм. Энэ тоглоомын үр дүнг урьдчилан тааварлах боломж байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/

Хэргийн газрын үзлэг хийсэн “хэрэг болсон гэх газар нь Багануур дүүргийн  дугаар хороо, дугаар гудамжны тоотод байрлах монгол гэр байв. Гэрийн баруун хана дагуу гар нүүрийн угаалтуур, хувцасны шүүгээ, ор гэх мэт зүйл байв. Гэрийн хоймор хэсэгт стинк, зурагт, гэрийн зүүн талын хана дагуу 3 шүүгээтэй толь, бор өнгийн хөлтэй ширээ байв. Ширээн дээр 3 ширхэг хуванцар сав, дотор нь өнгийн цаас болон, цаасны хайч тодруулагч зэрэг эд зүйл байв. Ширээн дээр 11 тасалгаатай саван дотор, улбар шар, ногоон, ягаан, шар өнгийн хуйлсан жижиг цааснуудыг хадгалсан байв. Мөн уг савны хажууд ширээний тавцан дээр саарал өнгийн хавтастай 60 хуудастай А4 хэмжээтэй дэвтэр байх бөгөөд дэвтэрт 1/16 гэсэн бичиглэлээр эхэлж С-1-ээс С-10 хүртэл дэвтрийн нэг талын нүүрийг 3 баганад хувааж бичиг нь үл мэдэгдэх тэмдэглэл, томъёолол байсныг гэрэл зургаар бэхжүүлж, эд зүйлүүдийг эд мөрийн баримтаар хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9/

Гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн “.............“..............” гэсэн бичиглэлтэй, гадна талаараа цайвар өнгийн олон өнцөгтүүдийн дүрслэлтэй, саатай кейстэй бөгөөд гар утсыг М-р нээлгэж үзээд фейсбүүк рүү нь нэвтэрч ороход Ц.М гэх хаяг идэвхтэй байх ба photonote цэс рүү орж үзэхэд 10 ширхэг зураг хадгалагдсан байх ба зургуудыг нэг бүрчлэн үзэхэд бүхий гэсэн бичиглэлтэй хадгалсан зургууд байв. дугаартай данс нь Ц.Мөнгөнтуулын эзэмшлийн данс байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12/

Ц.М-н эзэмшлийн банкны дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай “ банкны  дансны 67 хуудас бүхий хуулга байх ба хуулган дээрх орлогын мэдээллийг ногоон өнгийн тодруулагчаар, зарлагын мэдээллийг цэнхэр өнгийн тодруулагчаар тэмдэглэсэн болно. Нийт орлогын 876 гүйлгээ буюу нийт 8.819.530 төгрөг, зарлагын 602 гүйлгээ буюу 7.825.381 төгрөгийн гүйлгээ байв. Яллагдагч Ц.М-н нийт орлогоос нийт зарлагыг хасаж тооцоолоход хууль бусаар мөрийтэй тоглоом тоглуулсан ашиг гэх 994.149 төгрөгийг олж тогтоосон болно” гэх тэмдэглэл /хх-ийн 58/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолоор “3 ширхэг хуванцар сав болон түүний дотор байсан тодруулагч, цаасны хайч, 11 тасалгаатай хуванцар сав бүхий улбар шар, ногоон, ягаан, шар өнгийн хуйлсан цааснууд, саарал өнгийн хавтастай А4 хэмжээтэй дотроо бичиглэлтэй 60 хуудастай дэвтэр зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ. /хх-ийн 16/

Ц.М-н эзэмшлийн банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгууд /хх-ийн 62-129/

Иргэний үнэмлэхний болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “...регистрийн дугаартай Б овгийн Ц-н М, Багануур дүүргийн  дугаар хороо, дугаар гудамжны  тоотод оршин суудаг...” гэжээ.  /хх-н 123, 125, 154-155/

Шүүгдэгч Ц.М нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 157/, болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.М-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч Ц.М нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 994.149 төгрөгийг улсын орлогод оруулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.М нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 180/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.М нь .............оны .............дүгээр сарын .............-ний өдрөөс ..................оны ..............дугаар сарын ...........-ний өдрийн хооронд өөрийн Ц.М гэх фейсбүүк хаягнаас “...............” гэсэн фейсбүүк группт мэдээллийн технологи ашиглаж цахим орчинд ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, улмаар 994.149 төгрөгийн ашиг олсон болох нь:

-мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт Ц.М-н хэргээ хүлээн мэдүүлсэн “Би .............. оны ............ дүгээр сараас............ дугаар сар хүртэл өөрийн фейсбүүк хаягнаасаа “............” группэд лайв хийж 1 тоглолтод 4 хүн оролцуулан 10.000 төгрөгийн сугалаа явуулдаг байсан. Надад 3000 төгрөгийн ашигтай эхний хүнд 15.000 төгрөг, 12.000 төгрөг, 5000 төгрөг, 5000 төгрөг гээд 37.000 төгрөгийг буцаагаад шилжүүлдэг байсан. Өдөрт 10 гаруй хүн орж ирдэг байсан бөгөөд өдөртөө 30.000 төгрөгийн ашиг олдог. Сугалаанд оролцож байгаа дугааруудыг хайрцаганд хийж сэгсэрч байгаад гарч ирсэн дарааллаар нь байрлуулж хожлын мөнгийг нь явуулдаг байсан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Ц-н “...................” гэсэн фейсбүүк групп дээр сугалаа явагдаж байхаар нь сонирхоод сугалаа явуулж  байгаа хүний данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.О-н “Ц.М гэх фейсбүүк хаягнаас сугалаа явуулж байхаар нь Ц.М-н гэсэн данс руу 5.000 төгрөг шилжүүлж оролцсон. Хамгийн ихдээ 30.000 төгрөг алдаж байсан. Хожихоосоо илүү алдах нь их” гэх мэдүүлэг, гэрч С.Т-н “Би өөрийн  данснаас Ц.М-н гэсэн данс руу уг сугалаанд нийт 25.000 төгрөг шилжүүлж 3 удаа оролцож байсан. Цэвэр азаа үзсэн тоглоом юм” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-н “Би Ц.Мь гэсэн  данс руу өөрийн дансаар 10.000 төгрөгийг 0515 гэж утгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Т-н “өөрийн данснаас Ц.М гэсэн  дугаарын данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлгүүд болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн хаан банкны дансны хуулганд болон гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

“Мөрийтэй тоглоом” гэдэгт хоёр буюу түүнээс дээш тооны этгээдийн хооронд буюу эсхүл тоглоомын газрын зохион байгуулагчаас тогтоосон журмын дагуу хонжворын хэлэлцээр бөгөөд мөрийтэй тоглоомын үр дүн нь мөнгөн буюу бусдын эд хөрөнгийн үнэлгээгээр тодорхойлогдох ба ашиг хонжоо олох зорилготой үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л төрлийн тоглоом хамаарна.

Тус гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, ашиг олох зорилготой байдаг бол объектив тал нь олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан идэвхтэй үйлдлийг ойлгоно. Тус гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч М нь ............. оны ............дүгээр сарын ..........-ны өдрөөс мөн оны ...........угаар сарын ...........ий өдрийг хүртэлх хугацаанд Ц.М гэх өөрийн фейсбүүк хаягнаас “...............” гэсэн фейсбүүк группт лайв хийж, нэг удаагийн тоглолтод 1 хүнээс 5.000-10.000 төгрөгийн бооцоо тавиулж, өөрийн  дугаартай  дансаараа шилжүүлэн авч, 4 хүн оролцуулан “Сугалаа” хэлбэрээр тоглолт хийж,

Улмаар оролцогч тус бүрийн сонгосон тоог цаасан дээр дугаарлан хайрцаганд хийж сэгсрэн, хамгийн эхэнд гарч ирсэн тоог таасан дарааллаар нь байрлуулж, хожлын мөнгийг нь буцаан шилжүүлэх замаар тоглуулж, өөртөө нийт 994.149 төгрөгийн ашиг олсон болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Ц.М-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Ц.М-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго нөлөөлсөн гэж үзэв.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, хуулбар хувь орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.М нь энэ гэмт хэргийг үйлдэж 994.149 төгрөгийн ашиг олсон болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон тул түүнээс 994.149 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох үндэслэлтэй байна.

           3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс Ц.М-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.

Ц.М нь “урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл ................, ............” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Ц.М-г мэдээллийн технологи ашиглаж цахим орчинд ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.М-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний орлого, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.М нь торгох ялыг хуульд хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирсэн зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Ц-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглаж цахим орчинд ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Ц-н М-д 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг Ц.М-д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.М-д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.М-с гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 994.149 (есөн зуун ерөн дөрвөн мянга нэг зуун дөчин есөн) төгрөгийг гаргуулж улсын орлогод шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 3 ширхэг хуванцар сав болон түүний дотор байсан тодруулагч, цаасны хайч, 11 тасалгаатай хуванцар сав бүхий улбар шар, ногоон, ягаан, шар өнгийн хуйлсан цааснууд, саарал өнгийн хавтастай А4 хэмжээтэй дотроо бичиглэлтэй 60 хуудастай дэвтэр зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Ц.М-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА