Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/58

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

    2023          06         12                                    2023/ШЦТ/58

      

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.У-д холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.Н

 Улсын яллагч                                               Н.Х

 Шүүгдэгч                                                  Д.Унар оролцов.

 

         Монгол Улсын иргэн, оныдугаар сарын -ний өдөр дүүрэгт төрсөн, эрэгтэй, настай, боловсролтой, мэргэжилтэй, “ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Багануур дүүргийн  дугаар хороо, байрны  тоотод оршин суух, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..............оны ..............дүгээр сарын ..............-ний өдрийн ............. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хулуийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Г овгийн Д-н У /РД: /.

Яллагдагч Д.У нь ...............оны .................дүгээр сарын ................-ны шөнө .........цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн ............. дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “............” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан Н.М-н биед халдаж, нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд шарх, дээд зовхи, салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.У-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2023 оны 04 дүгээ сарын 07-ны орой “............” бааранд найзынхаа төрсөн өдөрт очоод бага зэрэг архи уусан. Хажууд сууж байсан З пивоны шил барьчихаад хүмүүс рүү заналхийлж агсраад байхаар нь Б-д “энэ яагаад байгаа юм бэ?” гэж хэлтэл Б-н цаана сууж байсан М “чи ямар сүртэй юм бэ?, яагаад аашлаад байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэгтэл З над дээр ирээд намайг заамдаж авахаар нь би босож ирээд бид хоёрыг заамдалцах үед хэн нэгэн миний хамар луу нэг удаа цохьсон бөгөөд би цохиулсандаа уур хүрээд буцаж очоод М-г намайг цохьсон гэж бодоод түүний баруун нүд рүү баруун гараараа нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 53, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Н.М-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн үед “.........” бааранд очсон. З согтоод агсам тавьж У-той муудалцаад байхаар нь  би салгасан. Гэтэл У З-тэй хэрэлдэж байгаад намайг ширээндээ сууж байхад гараараа миний уруул руу нэг удаа цохиход Ц У-г цааш нь аваад явсан. У “ална аа” гэж хашгирч босож ирээд баруун гараараа миний баруун нүд хэсэгт нэг удаа цохиход миний нүд харанхуйлаад доошоо тонгойсон бөгөөд миний гар норох шиг болсон чинь цус гоожоод баруун нүд нээгдэхгүй байсан. Миний бие хэвийн зүгээр байгаа, надад гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21,23/

Гэрч Б.З-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2023 оны 04 дүгээр сарын 07-ны орой найз Ц-н төрсөн болж байна гэхээр нь би “...........” бааранд очсон. Тэгээд 2 шил пиво уусан бөгөөд Б надад үг хаяад бид хоёр маргалдаад байж байхад дундуур У орж ирээд буруугаар ойлгоод бид хоёр нэг нэгнийгээ заамдаж аваад зууралдаж байхад Т, М хоёр бид хоёрыг салгасан бөгөөд намайг гадаа байж бай гэхээр нь би гарсан. Тэгээд удалгүй буцаад ороод иртэл М-н хацар цус болчихсон байсан. Маргааш нь М У-д цохиулаад хөмсгөндөө оёдол тавиулсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 31/,

Гэрч Э.Т-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...У З хоёр муудалцаад заамдалцахаар нь бид хоёр салгасан бөгөөд гадаа гараад ороод иртэл УМ хоёр барьцалдаад байж байхаар нь би М-г татаад салгатал У ирээд гараараа М-г цохьсон бөгөөд би нүүрийг нь хартал М-н нүдний дээд хөмсөг сэтэрсэн цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №09шэ/122 дугаартай: “Н.М-н биед баруун нүдний дээд зовхинд шарх, дээд зовхи, салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 40-41/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “Багануур дүүргийн ......... дүгээр хороонд үйл  ажиллагаа явуулдаг “...........” гэх нэртэй бааранд болсон байв. Хохирогч Н.М-р үйл явдал болсон гэх газар нь заалны үүднээс ертөнцийн зүгээр зүүн талд 1 дүгээр ширээ болон цементэн баганы дунд болсон гэх газрыг заалгаж 1 гэсэн тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. /хх-ийн 2-4/

Хохирогч Н.М-н согтуурал шалгасан тухай тэмдэглэл, хохирогчийн нүүр болон нүд хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтээр “Н.М нь 0.38 хувийн согтолттой” гэжээ /хх-ийн 6-7/

Яаралтай тусламжийн ...............оны ................дүгээр сарын .............-ны өдрийн ...............цаг ............минутад “..............” бааранд бусдад зодуулж нүүрэндээ гэмтэл авсан” гэжээ /хх-ийн 11-18/

Иргэний нэхэмжлэгч З.Х-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Иргэний нэхэмжлэгч З.Х-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Хохирогч Н.М нь ...........оны ..........дүгээр сарын ..........., ..........-ний өдрүүдэд гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээ авч 161.000, Багануур дүүргийн Эрүүл мэндийн амбулаториор хяналтын үзлэг 15.000 төгрөг, нийт эрүүл мэндийн даатгалын сангаас 176.000 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 33/56 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул яллагдагч Д.У-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 33/56 дугаартай албан бичгээр “иргэн Н-н М  /РД: / нь 2023 оны 04 дүгээр сарын 07, 19-ний өдөр гэмтлийн оношоор Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж 161.000, амбулатор үзлэг 15.000, нийт 176.000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэжээ /хх-ийн 24/

Иргэний үнэмлэхний болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “...регистрийн дугаартай Говгийн Д-н У нь Багануур дүүргийн  дугаар хороо, Наран хороолол, байрны  тоотод оршин суудаг...” гэжээ.  /хх-н 57, 62/

Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58-59/

Шүүгдэгч Д.У нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 66/, болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.У-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч Д.У нь хохирогч Н.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, түүнээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 176.000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дансанд төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Унь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 87/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.У нь согтуугаар 2023 оны 04 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн ..........дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “.............” бааранд найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.М-н нүүрэн тус газар гараараа  2 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд баруун нүдний дээд зовхинд шарх, дээд зовхи, салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол хохирол санаатай учруулсан болох нь:

           -шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.М-н мэдүүлсэн “У нь эхлээд гараараа миний уруул руу цохиж дараа нь нүдэн тус газар цохьсон” гэсэн мэдүүлэг, гэрч Б.З-н “Намайг буцаад ороод ирэхэд М-н хацар цус болчихсон байсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Т-н “М-г татаад салгатал У ирээд гараараа М-г цохьсон бөгөөд М-н нүдний дээд хөмсөг сэтэрсэн цус гоожиж байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед баруун нүдний дээд зовхинд шарх, дээд зовхи, салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №09шэ/122 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Д.У нь хохирогч Н.М-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.У-н дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч, шүүгдэгч нар нь архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас үл ойлголцол үүсгэсэн нь тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.У нь хохирогч Н.М-н биед баруун нүдний дээд зовхинд шарх, дээд зовхи, салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.М “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.У-г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Багануур дүүргийн прокурорын газраас хохирогч Н.М нь Дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторын үзлэг, гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 176.000 төгрөгийн зардал гарсан буюу төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан хэмээн дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасны дагуу тус прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх прокурор З.Хүслэнг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, дээрх зардлыг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.У-с гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх зорилгоор нэхэмжлэл гаргажээ. /хх-н 25,27/

Улмаар хэрэгт прокурорыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлүүлэн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байна.  

Хохирогч Н.М нь эрүүл мэндийн даатгалын сангаас 176.000 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны 33/56 дугаартай албан бичгээр баримтуудаар тогтоогдож  байна. /хх-н 11-18/

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч З.Х-н нэхэмжилсэн 176.000 төгрөгийг шүүгдэгч Д.У-с гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.

           3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс Д.У-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 хоногийн дотор төлж барагдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.

Д.У “ам бүл 3, байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Учир нь Д.У нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ялаа эдэлж дууссан боловч тэрээр урьдчилан мэдэх тооцоолох боломжгүй гэнэт үүссэн болон гадны объектив хүчин зүйлүүдийн нөлөөнд автаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Д.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба түүний ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний орлого, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.У нь торгох ялыг хуульд хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Г овгийн Д-н У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г овгийн Д-н У-д 600 (зургаан) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг Д.У-д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.У-д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Д.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Д.У-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч Н.Мөнх-Оргилд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 176.000 (нэг зуун далан зургаан мянган) төгрөгийг шүүгдэгч Д.У-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА