Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ЦШТ/443   

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Б.Билгүүн,       

шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ******* аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамтаар ******* дүүрэг 20 дугаар хороо, Сэлбэ 1-97 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******гийн ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хохирогч Ц.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газар вискиний шилээр цохиж биеийн эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* мэдүүлэг өгөхгүй гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Ц.*******гийн өгсөн: “...10 жилийн найз гийн өрсөн өдөр нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр болох байсан болохоор өмнөх өдөр нь 04-ний өглөө 09 цагийн үе Довуучигийн түрээслэж байгаа нийтийн байранд нь очсон. Өдөр нь манай найз Ука буюу гийнд ирсэн бөгөөд бид гурав хоол хийж идчихээд 00 цагт төрсөн өдөр эхлэхийг нь хүлээж байсан. Ингээд 00 цаг өнгөрөөд гэх охин руу залгаад “уулзъя” гэж яриад нь гэх найзтайгаа машинтай ирж аваад Хүнсний 1 дэлгүүрийн орчимд байх *******ийн байрлаж байсан Залуус буудалд орж 1 шил виски ууцгаасан. Тэгээд буцаад гийн гэрт ирцгээгээд виски ууцгаагаад байж байхад гэх охин намайг “чи Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн юм уу, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн юм уу” гээд намайг өдөж эхэлсэн. Тэгэхэд нь би юм дуугараагүй, маргалдаагүй бөгөөд би “та нарыг жижгэрүүлнэ, манай ар тал ерөнхийлөгчийг жижгэрүүлдэг, чамайг ална” гээд хэрүүл хийсэн. Нэг мэдэхэд вискиний шилээр миний толгой руу цохисон, цус гараад би шоконд ороод г үсдээд авсан чинь тэнд байсан найзууд салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч С.ийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр найз ******* бид хоёр Хүнсний 4 дэлгүүрийн орчимд нэг буудалд ганц, хоёр пиво уугаад сууж байсан. Тэгэхэд урьд нь хамт ажиллаж байсан над руу залгаад “найзынх нь төрсөн өдөр болж байна, очоод авъя” гэхээр нь би байгаа газраа заагаад өө найз гэх *******той хамт ирсэн. Ирэхээр нь буудалдаа нэг шил виски хувааж уучихаад байж байхад өө манай гэр лүү явъя, хоол хийж идэнгээ ууя гэхээр нь бид нар түрээслэж байгаа нийтийн байранд нь очсон.

Тэнд очоод дахиж нэг шил виски хувааж ууцгаасан бөгөөд тэгэхэд ******* нь муур цохиж аваад байхаар нь ******* “чи болиоч ээ” гэсэн чинь ******* “энэ яасан овоо гичий вэ” гэж дайраад *******ийн үснээс зулгаасан. Тэгээд бид нар салгаад холдуулсан чинь ******* шарандаа вискиний шил аваад толгой руу нь цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.ын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Ц.*******гийн биед духанд шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           -   иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

            - эд хөрөнгөтэй эсэх хураангуй судалгаа /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн

 судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Л.******* нь 2022 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хохирогч Ц.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газар вискиний шилээр цохиж биеийн эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Б.Санжаа нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Л.******* нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хохирогч Ц.*******гийн духанд шарх, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

мөрдөн байцаалтад хохирогч Ц.*******гийн өгсөн: “...Нэг мэдэхэд вискиний шилээр миний толгой руу цохисон, цус гараад би шоконд ороод г үсдээд авсан чинь тэнд байсан найзууд салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч С.ийн өгсөн: “...******* нь муур цохиж аваад байхаар нь ******* “чи болиоч ээ” гэсэн чинь ******* “энэ яасан овоо гичий вэ” гэж дайраад *******ийн үснээс зулгаасан. Тэгээд бид нар салгаад холдуулсан чинь ******* шарандаа вискиний шил аваад толгой руу нь цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.ын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Ц.*******гийн биед духанд шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Ц.******* нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах ...” гэх санал,

   Шүүгдэгч: “...хүлээн зөвшөөрч байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.*******т 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя. 

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.*******т оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ