Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/143

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч М.Бамбадорж

......Дархан сумын 15 дугаар баг Мангирт 1 хэсэг 47 брак гудамж 11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дархан-Уул аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 31-ний өдрийн №392 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 17-ны өдрийн №3.. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Халиугчин овогт Баттулгын Дашдэмбэрэл. /РД: НТ85010410/

2. Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн .... баг Бугант тосгоны .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ардтойлбо овогт Мөнхбаярын Баярсайхан. /РД: МЕ87081318/

3. Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 53 брак 6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 11 сарын 08-ны өдрийн 297 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Болдын ....... /РД: ТИ86031113/

4. Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Төвийн 2-75 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ядамсүрэнгийн Даваахүү. /РД: МР94111415/

 

Шүүгдэгч Б.Отгонбаяр, Б.Дашдэмбэрэл, Я.Даваахүү, М.Баярсайхан нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймаг Баяндун сум 1 дүгээр баг “Ногоон толгой” гэх газарт Тоёота-приус 20 маркийн 86-80 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, minelab GM-05 маркийн металл хайгч, цахилгаан мотор, цахилгаан молдок, хүрз, оскав ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар гар аргаар алт эрэн хайсан, 3 шуудай шороо олборлосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлт тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж гаргах тайлбар байхгүй байна гэв.

Шүүгдэгч Д шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж гаргах тайлбар байхгүй байна гэв.

Шүүгдэгч Д шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж гаргах тайлбар байхгүй байна гэв.

Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж гаргах тайлбар байхгүй байна гэв.

Шүүгдэгч Мөнхбаярын Баярсайхан, Баттулгын Дашдэмбэрэл, Болдын Отгонбаяр, Ядамсүрэнгийн Даваахүү нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сум 1 дүгээр баг “Ногоон толгой” гэх газарт Тоёота-Приус 20 маркийн 86-80 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, minelab GM-05 маркийн металл хайгч, цахилгаан мотор, цахилгаан молдок, хүрз, оскав ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар гар аргаар алт эрэн хайсан, 3 шуудай шороо олборлосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Х.Соёмбо-Эрдэнэ, гэрч Х.Хүрэлчулуун нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Б.Отгонбаяр, Б.Дашдэмбэрэл, Я.Даваахүү, М.Баярсайхан нар нь өөрсдөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Отгонбаяр, Б.Дашдэмбэрэл, Я.Даваахүү, М.Баярсайхан нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Отгонбаяр, Я.Даваахүү, М.Баярсайхан нарт тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Б.Дашдэмбэрэлд 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүгдэгч ...... Б.Дашдэмбэрэл нарт хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Я.Даваахүү, М.Баярсайхан нарт хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаяр, Б.Дашдэмбэрэл, Я.Даваахүү, М.Баярсайхан нарт тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар ял оногдуулахыг сануулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч М.Баярсайханы эзэмшлийн 86-80 СЭА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн 10.963.339 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн minelab GM-05 маркийн металл хайгч, цахилгаан мотор, цахилгаан молдок, хүрз, оскав зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, улсын орлого болгох зүйтэй байна.   

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Баярсайханы эзэмшлийн 86-80 СЭА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн 10.963.339 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч М.Баярсайханы эзэмшилд хадгалагдаж байгаа болно.

 

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “3 ширхэг цулгай цагаан өнгийн шуудайтай 133 кг  шороо зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Отгонбаяр Б.Дашдэмбэрэл нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Я.Даваахүү, М.Баярсайхан нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр газарт тус тус хүргүүлэхээр шийдвэрлэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Артойлбо овогт Мөнхбаярын Баярсайхан, Халиугчин овогт Баттулгын Дашдэмбэрэл, Боржигон овогт Болдын .р, Борж......игон овогт Ядамсүрэнгийн Даваахүү нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаяр, Я.Даваахүү, М.Баярсайхан нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Дашдэмбэрэлд хорих ял оногдуулахгүйгээр 2 / хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Отгонбаяр, Я.Даваахүү, М.Баярсайхан, Б.Дашдэмбэрэл нарт оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Отгонбаяр Б.Дашдэмбэрэл нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Я.Даваахүү, М.Баярсайхан нарт үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч М.Баярсайханы эзэмшлийн 86-80 СЭА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн 10963.339 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн minelab GM-05 маркийн металл хайгч, цахилгаан мотор, цахилгаан молдок, хүрз, оскав зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, улсын орлого болгосугай.  

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Баярсайханы эзэмшлийн 86-80 СЭА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн 10963.339 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч М.Баярсайханы эзэмшилд хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “3 ширхэг цулгай цагаан өнгийн шуудайтай 133 кг  шороо зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Отгонбаяр Б.Дашдэмбэрэл нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Я.Даваахүү, М.Баярсайхан нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр газарт тус тус хүргүүлсүгэй. 

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Отгонбаяр Б.Дашдэмбэрэл, Я.Даваахүү, М.Баярсайхан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ