| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2023/0103/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/149 |
| Огноо | 2023-04-27 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч С.Ариунаа
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Алтантогос
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч Т, М
Гэрч Л, М, А, Т, М, Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн ...... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Т РД: ...
2. Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын ..... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, М РД: ...
Шүүгдэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Тнь тус цэцэрлэгийн нягтлан бодогч М-тай хамтран Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйл 1 дэх, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.1.1 дэх хэсэг, 11.1.2 дахь хэсэгт 11.2.4 дэх хэсэгт заасан хуулиар олгогдсон эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 28.1 дүгээр зүйл “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.3-д “Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж тайлагнах”, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “үнэн зөв байх”, 13 дугаар зүйлийн 13.5-д анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх-ийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж,
Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгт хөдөлмөр эрхлээгүй өөрийн хамаарал бүхий этгээд болох Т-ыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот тушаалаар сантехникч, өдрийн жижүүрээр томилж 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 тоот тушаалаар чөлөөлж, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 тоот тушаалаар жижүүрээр түр томилж 15 сар ажилласан хугацааны цалин 6.285.767 төгрөгийг олгож байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэлд 762.959 төгрөгийг төлж нийт 7.048.726 төгрөгийн хохирол учруулсан,
Б-ыг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот тушаалаар сантехникч өдрийн жижүүрээр томилж 23 сар ажилласан хугацааны цалин 11.722.258 төгрөгийг олгож байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэлд 1.496.432 төгрөгийг төлж нийт 13.218.690 төгрөгийн хохирол учруулсан,
Б-ыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалаар сантехникчээр, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тушаалаар харуул хамгаалалтын ажилтнаар, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 тушаалаар харуул хамгаалалтын ажилтнаар тус бүр түр томилж нийт 18 сар ажилласан хугацааны цалин 8.138.013 төгрөгийг олгож байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэлд 882.581 төгрөгийг төлж нийт 9.064.959 төгрөгийн хохирол учруулсан,
Т-ыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот тушаалаар гал тогооны туслах ажилтнаар, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 тоот тушаалаар үйлчлэгчээр томилж 25 сар ажилласан хугацааны цалин 11.888.683 төгрөгийн цалин олгож, байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэлд 1.501,729 төгрөгийг төлж нийт 13.390.392 төгрөгийн хохирол учруулсан
Н-ыг 2016 оны 08 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар, 2018 оны 06 дугаар сард хөдөлмөр эрхлээгүй байхад нийт 7.403.353 төгрөгийн цалин, байгууллагаас мөн хугацаанд 823.804 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Мнь тус цэцэрлэгийн эрхлэгч Т-тэй хамтран Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18.5 “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ”, 20.1.3 “аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах”, 20.2.3 “холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах”, 20.2.8 “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх” гэсэн эрх үүргээ хэрэгжүүлэхдээ цэцэрлэгийн эрхлэгч Т гаргасан шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж Төрийн албаны тухай хуулийн 57.1 дүгээр зүйл “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.3-д “Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж тайлагнах”, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “үнэн зөв байх”, 13 дугаар зүйлийн 13.5-д анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн зүйлийн 7.1.4-д заасан Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх -ийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчиж
Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгт хөдөлмөр эрхлээгүй Т-ыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот тушаалаар сантехникч, өдрийн жижүүрээр томилж 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 тоот тушаалаар чөлөөлж, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 тоот тушаалаар жижүүрээр түр томилж 15 сар ажилласан хугацааны цалин 6.285.767 төгрөгийг олгож байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэлд 762.959 төгрөгийг төлж нийт 7.048.726 төгрөгийн хохирол учруулсан,
Б-ыг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот тушаалаар сантехникч өдрийн жижүүрээр томилж 23 сар ажилласан хугацааны цалин 11.722.258 төгрөгийг олгож байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэлд 1.496.432 төгрөгийг төлж нийт 13.218.690 төгрөгийн хохирол учруулсан,
Б-ыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалаар сантехникчээр, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тушаалаар харуул хамгаалалтын ажилтнаар, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 тушаалаар харуул хамгаалалтын ажилтнаар тус бүр түр томилж нийт 18 сар ажилласан хугацааны цалин 8.138.013 төгрөгийг олгож байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэлд 882.581 төгрөгийг төлж нийт 9.064.959 төгрөгийн хохирол учруулсан,
Т-ыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот тушаалаар гал тогооны туслах ажилтнаар, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 тоот тушаалаар үйлчлэгчээр томилж 25 сар ажилласан хугацааны цалин 11.888.683 төгрөгийн цалин олгож, байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэлд 1.501.729 төгрөгийг төлж нийт 13.390.392 төгрөгийн хохирол учруулсан
О-ыг 2016 оны 08 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар, 2018 оны 06 дугаар сард хөдөлмөр эрхлээгүй байхад нийт 7.403.353 төгрөгийн цалин, байгууллагаас мөн хугацаанд 823.804 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний хувьд тус байгууллагын эрхлэгчээр 2013 онд томилогдон 10 дахь жилдээ ажиллаж байна. Тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа төрийн албаны тухай хууль болон Засгийн газраас гаргасан дүрэм журамд заасан алдаа дутагдал гаргаж байгаагүй. Цэцэрлэгийн хувьд анх 1981 онд байгуулагдсан ба Баянтүмэн тасгийн ажилчдын цэцэрлэг гэж байсан. 1981-1990 оноос Төмөр замын ачаа тээвэр багассан учраас тухайн цэцэрлэг хаягдаж, ямар нэгэн санхүүжилт, төсөвт оролцож байгаагүй ба 1990 онд манай аймгийн мэдэлд ирсэн. Ямархуу байдалтай хүлээж авч байсан гэдгийг манай Боловсрол шинжлэх ухааны дарга болон бусад холбогдох хүмүүс бүгд мэддэг. Энэ хугацаанд цэцэрлэг хаягдаад 20 гаран жил болсон ба хүүхэд дахин хүлээж авах боломжгүй байсан. Гэхдээ Баянтүмэн тасгаас түр засвар хийж өгсөн ч энэ нь хүүхдийн аюулгүй байдлыг хангахаар байгаагүй. Тухайн үед би эрхлэгчээр ороод энэ их ажлыг алхам алхмаар шат дараатайгаар хийж эхэлсэн. Эрхлэгч хүний хувьд миний хамгийн гол баримталдаг зарчим, мөн миний ажлын байрны тодорхойлолтод зааснаар хүүхдийн сурч хөгжих орчныг аюулгүй, эрсдэлгүй, хамгаалагдсан орчныг бүрдүүлж ажиллах байдаг. Үүний дагуу би энэ 10 жилийн хугацаанд өөрийн чадлаараа бага багаар цэцэрлэгээ хөгжүүлж ирсэн ба энэ орчинг бүрдүүлэхийн тулд бидэнд тодорхой хэмжээний төсөв, мөнгө хэрэгтэй болдог. Энэ төсөв мөнгийг би цэцэрлэгийн урсгал засварт тавигдсан төсөвт тааруулдаг байсан. Манай цэцэрлэг тийм том цэцэрлэг биш ба 150 хүүхэд хүлээж авдаг жижигхэн цэцэрлэг юм. Тухайн жилдээ батлагдсан урсгал зардлын төсөв дөө тохируулаад, үүнээс гадна эцэг эхчүүдийн сургалтын орчин бүрдүүлэх урсгал зардалд зориулсан хандив мөнгө, мөн 2013 оноос хойш манай хамт олон орчноо бүрдүүлэхийн тулд хандив өгч гар бие оролцдог байсан зэргээс бид нар орчноо алхам алхмаар бүрдүүлж ирсэн. Миний зүгээс 2015 онд батлагдсан хүүхдийн стандартын дагуу хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэж явдаг байсан. Энэ стандарт намайг ажлаа хүлээж авах үед бүх зүйл нь зөрчигдсөн байсан гэж хэлсэн. Энэ асуудлыг шийдэхийн тулд би тухайн жилд батлагдсан төсвөөс хэтрүүлэн ажиллаж, тухайн төсөвт өр авлага үүсгэж байгаагүй. Тухайн төсвийнх нь дагуу багтаан ажиллаж байсан ба хамт олон болон эцэг эхчүүдийн тусламжаар цөөнгүй ажлуудыг хийж байсан. Стандартын асуудалд жишээ болгож хэдэн зүйл хэлэхэд цэцэрлэг бол баруун зүүн хоёр корпустай ба баруун корпусын 2 анги нь хэвийн ажилладаг, харин зүүн корпус 4 ангийн зохион байгуулалттай байсан ч тэр нь тэр чигтээ хаагдсан. Ерөөсөө 20 жилийн турш ямар ч халаалт, тог, суултуур байхгүй хаясан. Төмөр зам тухайн үед өгөхдөө том хүний угаалтуур, том хүний суултуур хийж өгсөн. Тэгэхэд ахлах бүлгийн хүүхдийн угаалтуур гэхэд тухайн насны хүүхдийн нуруунд тохирсон, цээжнээс дээш илүү гараагүй өндөртэй, бага бүлгийн буюу 2 настай хүүхдийн суултуур тийм байх ёстой гээд цаанаас бүх стандартыг заасан байдаг. Тэгэхээр энэ бүгдийг би сольж, засах ажлыг ажилчдынхаа хамт хийж ирсэн.
Манай гал тогоо ямар ч стандартыг хангадаггүй ба тоног төхөөрөмжүүд нь доголддог. Хамгийн ойрын жишээ нь уур сорогч байна. Би 2017 онд дээвэр дээр засвар хийлгэхдээ агаар сорогчийн хоолойг өндөрлүүлсэн боловч ямар ч өөрчлөлт гараагүй ба 2 тогооч маань манан шиг юманд ажилладаг. Тэгэхээр ийм орчинд ажиллаж байхад хэн хариуцлага хүлээх нь ойлгомжтой шүү дээ. Тэр манан шиг утаа буугаад л тэр шалан дээр ус урсдаг ба бүх залгуур, холбогч бүх юм тэр чигтэй чийг болсон байдаг. Хэрвээ тэр хүмүүс тогонд цохиулаад үхвэл яах вэ гэхэд үүнийг шийдэх төсөв надад байхгүй. Яахав ажил хийж байхад арга нь олдоно гээд би ажил олгогчийн зүгээс ямар ч байсан энэ асуудлыг шийдье гэсэн шийдвэрт хүрсэн ч манай цэцэрлэгийн хувьд гарсан асуудлыг дор дор нь шийдээд явах төсөв байдаггүй учир миний хувьд ганц боломжтой зүйл нь цалин байсан. Энэнээс би уур сорогч авсан ба үүн дээр эрсдэл үүсэлгүй, дараагийн үр дагаврыг зогсоосон гэж бодож байгаа. Гэхдээ би одоо зөвхөн уур сорогч дээр жишээ авч ярьж байгаа ба манайд олон асуудлууд байдаг. Миний хувьд энэ асуудлыг тэр дор нь шийдсэн юм биш. Энэ олон жилийн турш давтамжтай үргэлжилж, төсөв байхгүйгээс болж явсаар байгаад сүүлдээ манай ахлах тогооч аргагүй эрхэнд надад “би рентген зургаа харуулахад миний цээж сэвтэй болсон байна. Жоохон уур гарахад шууд бөгшүүлж ханиадаг болсон тул миний ажлын байдал эрсдэлтэй байна, миний ажлын байрыг сайжруулж өгөөч” шаардлага тавьсан. Гэвч энэ шаардлагыг биелүүлэхэд надад төсөв байгаагүй тул миний хувьд энэ асуудлыг ийм байдлаар шийдсэн. Одоогоор манай гал тогоо хоол бэлтгэхэд асуудалгүй, аюулгүй болсон. Жишээ болгож ярихад ийм байна. Мөн ус шүүгчийн асуудал байна. Энэ усыг 8 дугаар багийн иргэд ерөөсөө ундандаа хэрэглэхгүй байхад ганцхан цэцэрлэг л хэрэглэдэг. Энэ чинь маш эрсдэлтэй шүү дээ. Өөрөө би гэртээ тэр усыг хэрэглэхгүй байгаа мөртлөө цэцэрлэг дээр хүний хүүхдүүдэд хэрэглүүлэх сэтгэл надад байхгүй. Тийм учраас би 2020 онд хувийн байгууллагатай гэрээ байгуулж ус шүүгч суурилуулж байсан. Бид үүнээс хойш усныхаа асуудлыг шийдсэн ба ноднин аймаг даяараа зэвтэй ус уухад манай цэцэрлэг зэвтэй ус ууж байгаагүй. Ийм асуудлыг би урьдчилан болон дагалдах эрсдэлээс нь сэргийлж авч байсан. Яахав төсөв мөнгө нь хүрэхгүйгээс болоод цаг тухайд нь авч чадаагүйгээс болж цаг алдсаны дараа би ийм боломжийг ашиглаж, хүүхдийн эрүүл мэнд, ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж болох юм гэсэн үүднээс шийдэж ирсэн. Гэхдээ би Б-ын цалинг бодохдоо төсвийн мөнгийг төсөвт нь зарцуулсан гэж бодож байгаа ба хувийн эрх ашигт энэ мөнгийг зарцуулаагүй. Энэ мөнгө нь заримыг нь биет зүйлүүдэд, заримыг нь засвар үйлчилгээний ажлуудад зарцуулсан ба энийг Б-ын нэрийг ашиглаж хийсэн. Өөрийн эрх ашигт зарцуулсан нэг төгрөг ч байхгүй. Гэхдээ би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоос төлж барагдуулсан, үлдэгдэл мөнгийг 5 сард багтааж төлнө, гэм буруугаа хүлээж байна...гэв.
Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би 2013 оноос хойш энэ цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Тухайн үед энэ цэцэрлэг нь Төмөр замын харьяа байж байгаад 2013 онд Хэрлэн сумын мэдэлд ирэхэд нь би орж ажиллаж байсан. Энэ процессын тухайд 2020 онд б-ЫГ ажилд ороход би мэдээгүй ба намайг нэг ажилдаа ирэхэд нярав би хүүхдээ ажилд оруулсан гээд байж байсан. Би тэр үед нялх хүүхэдтэй бас ковидын үе байсан учир ажил дээрээ хааяа гарын үсэг зуруулахаар очдог байсан. Ер нь янз бүрийн юм авахад нь би төсөв мөнгө байхгүй шүү гэж хэлдэг байсан. Учир нь манай цэцэрлэгийн хүүхэд бага болох тусам төсөв нь тэр хэмжээгээрээ бага хувиарлагддаг. Төсвийн төслийг бид нар жил болгон хийдэг байсан ч гэсэн тэр хэмжээгээрээ төсвийн төслийн дагуу хэрэгтэй мөнгө маань ирдэггүй байсан. Дараа нь ингээд янз бүрийн юм аваад байхаар нь би нярваасаа та нар юун мөнгө аваад байна вэ гэхэд Б--ын нэр дээр ингэж байгаа гэсэн. Тэгэхэд нь би та нар ингэж болж байгаа юм уу гээд тэгээд цэцэрлэгт хэрэгтэй зүйлд зарцуулж байгаа болохоор нь тэгээд өнгөрчихсөн. Ганцхан Б-аас бусад 4 хүн нь манайд ажиллаж байсан ба дарга тушаалаа гаргадаг учир би даргын тушаал дээр танай хүүхэд, танай ахын хүүхэд бол авч болохгүй гэдгийг би өөрөө сайн мэдэхгүй байсан. Энэ нь ажилдаа хайхрамжгүй хандсан миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэв.
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг нэхэмжилнэ. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Гэрч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие иргэний нэхэмжлэгч Алтантогосыг танихгүй. Харин Т, М нарыг нэг газарт хамт ажилладаг болохоор танина. Ажиллаж байх хугацаандаа жирэмсний амралтаа эдлээд буцаж 2013 оны 03 дугаар сараас туслах тогоочоор ажилд орсон. Намайг ажиллаж байх хугацаанд О-НАа бид хоёр хамт ажиллаж байсан. 2014 оноос 2017 оны хооронд Н-л ажилд орсон бөгөөд Н-тай хамт гурван жилийн хугацаанд гол тогоонд ажилласан. Н нь 2017 оны хичээлийн жил дуусгаад ажлаас гарсан. Т нь цар тахал гарахаас өмнө ажилд орсон ямар ч байсан. Харин хэзээ ажлаас гарсан талаар мэдэхгүй байна. Т нь манай цэцэрлэгт угаагчийн ажил хийдэг байсан. Т-ын хувьд хэзээ ажилд орсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан өдрийн жижүүр хийдэг байсан гэв.
Гэрч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би тэтгэвэртээ гарахын өмнө Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгт нярвын ажил эрхэлдэг байсан. Н, Б, Б, Т, нар бүгд манай цэцэрлэгт ажилладаг байсан. Б-ыг шаардлагатай тохиолдолд дуудаж ажиллуулдаг байсан. Б нь миний төрсөн хүүхэд юм. Н 2015 онд эчнээ ангид сурдаг байсан ба хичээлээ тараад ажилдаа ирдэг байсан. 2017 оноос 2018 нд ажлаасаа гарсан, гарсан сарыг нь сайн санахгүй байна. Т-л анх 2014 онд цагаан хэрэглэл угаагчаар ажилд ороод 2019 оны 12 дугаар сард ажлаасаа гарч 2021 оны 11 дүгээр сард эргэж ажилдаа орсон байдаг. Б-в 2019 онд анх сантехникчээр ажилд орсон бөгөөд 2020 оноос 2021 оны хороонд харуул хамгаалалтын ажилчид ээлжийн амралт болон чөлөө авсан үед ирж хамгаалалтын ажилтан хийдэг байсан.
Гэрч О.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр анх Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгт угаагч, үйлчлэгчээр ажилд орсон. Мөн өмнө 2014 онд тус цэцэрлэгт цагаан хэрэглэл угаагчийн ажил эрхэлдэг байсан. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө мартсан байсан. 2020 оны 01 дүгээр сараас эхлэн ковид цар тахал гарсан учраас тэр үед байгууллага дээр алба хаагч нарыг бөөнөөр нь цуглуулахгүй гэх тушаалын дагуу арга зүйчийн дуудсан цагт бэлэн байх тушаал, хуваарийн дагуу ажиллаж байсан. Намайг дуудсан цагт би ирээд цэвэрлэгээ, ариутгалын үйлчилгээ хийгээд явдаг байсан. Мөн цэцэрлэг хэвийн үйл ажиллагаанд ороход зуны цагт харуул хамгаалалтын ажилтнууд ээлжийн амралтаа эдлэх хугацаанд 20 гаруй өдөр харуул хамгаалалтын ажил хийсэн. 2021 оны 11 сард ажлаасаа гарсан...гэв.
Гэрч Б. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би анх 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгт ажилд орсон. Ажилд ороод өдрийн жижүүрийн ажил хийдэг байсан. Өдрийн жижүүр нь хүүхдүүдийн орж гарах хөдөлгөөн болон камерыг хянадаг байсан бөгөөд оройн цагаар хүүхдүүд тарах үед хяналт тавьж ажилладаг байсан. Би өдрийн жижүүрийн ажлыг 2019 оныг дуустал хийсэн. Мөн 2020 оны 7 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл, 2021 оны 8 дугаар сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд 3 харуулыг ээлжийн амралттай байх хугацаанд харуулын ажлыг хийж гүйцэтгэж байсан гэв.
Гэрч Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би анх Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгт 2014 оны 6 дугаар сард манаачаар ажилд орсон. 2018 оны 3 дугаар сар хүртэл ажилласан. Дээрх хугацаанд гал тогоонд туслахаар давхар ажилладаг байсан. Би ажиллаж байх хугацаандаа Дорнод Их сургуульд эчнээ ангид 2 сарын хугацаанд сурч төгссөн. Мөн 2017 оны сүүлчээр ажлаасаа чөлөө аваад Улаанбаатар хот руу явсан бөгөөд тухайн хугацаандаа Shangri La төвийн хүүхдийн тасагт ажиллаж байсан гэв.
Гэрч Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгт 2013 оноос 2023 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд Б нь өдрийн жижүүр, Т ковидын үед цахимаар ажиллаж байсан. Намайг анх ажилд ороход Н ажиллаж байсан ба намайг 2015 оны 8 дугаар сараас жирэмсний амралтаа аваад 2017 оны 08 дугаар сард ажилдаа ороход ажиллаж байсан. Үүнээс үзвэл Н-ыг 2018 оныг дуустал ажилласан байх гэж санаж байна. Би Т-ыг байгууллага дээр гэмтэл гарсан үед ирээд засвар хийж байхыг нь санаж байна гэв.
Гэрч Ц.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Т, М нартай ямар ч холбоо байхгүй төрөл садангийн холбоогүй. Хамт ажилладаг хүмүүс байгаа юм. Би 2013 оны 03 дугаар сараас эхэлж тасралтгүй одоог хүртэл ажиллаж байсан. 2 удаа жирэмсний амралт авч байсан. Эдгээр хүмүүсийг таньж байна. Т эрхлэгчийн хүүхэд, Б нягтлангийн хүүхэд, Б болохоор нярвын хүүхэд байгаа юм. О.Т, О.Н нарыг мөн танина. О.Н нь үйлчлэгч, угаагч хийдэг байсан харин ажиллаж байсан цаг хугацааг нь мэдэхгүй байна. Нягтлангийн хүүхэд Б нь намайг жирэмсний амралтаа аваад ажилдаа ороход хэд хэдэн удаа ажил дээр ирсэн харагддаг байсан. Яг хэзээ билээ гэдгээ мэдэхгүй хугацааг нь санахгүй байна. Эрхлэгчийн хүүхэд Т намайг жирэмсний амралттай байхад манайд ажиллаж байсан гэж ярьдаг гэхдээ хэзээ ажиллаж байсан талаар мэдэхгүй. Т 2021 оны намар үйлчлэгч хийж байгаа харагдсан нэг их удаан ажиллаагүй байх, одоо ажил дээрээ ирдэггүй. Эрхлэгч болохоор Т бага насны хүүхэдтэй цахимаар ажиллаж байгаа гэж хэлж байсан. Б мөн эрхлэгч цахимаар ажиллаж байгаа гэж хэлж байна лээ. Дарга хэлэхдээ Б-ыг зун ажиллаж байсан гэж ярьж байсан...” гэжээ. /1-р хх-ийн 155-156 тал/
Гэрч Т.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр ажилд ороод 2018 оны 09 дүгээр сараас одоог хүртэл цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байна. М гэж үйлчлэгч надтай хамт ажилладаг байсан. Гал тогоонд О.Н гэж үйлчлэгч байсан. Ө гэж хүн миний оронд үйлчлэгчээр ажилд орсон. Ө-г ажлаас гарахад Н.С үйлчлэгчээр ажиллаж байсан. Би 2016 оны 05 дугаар сараас жирэмсний амралтаа аваад 2017 оны 8 билүү 9 дүгээр сард ажилдаа орсон. Намайг жирэмсний амралттай байхад Ө гэх хүн үйлчлэгчээр ажилласан. Намайг ажилдаа ороход Ө гэх хүн цэцэрлэгийн туслахаар ажиллаж байгаад гарсан. Одоо үйлчлэгч байхгүй туслах багш нар ээлжилж цэвэрлэгээ хийдэг. С гэж үйлчлэгч 2021 оны 10 дугаар сарын эхээр ажлаас гарсан. О.Т гэж хэзээнээс ажиллаж байгаа гэдгийг нь мэдэхгүй. Манайд угаагч хийдэг юм. Хааяа ирээд даавуу угаагаад зогсож байдаг юм. Б хааяа ирээд ажиллаж байдаг. Гурван манаачтай хамт зуны үед их засварын ажил хийж байгаа харагддаг. Дуудсан үед л ирээд ажиллаж байгаа. Т ажил дээр ирээд байдаг байсан. Манай цэцэрлэгийн эрхлэгчийн хүүхэд байгаа юм. Бид нарт хэлэхдээ слесарийн орон тоонд ажиллаж байгаа гэж байсан. Яг ажиллаж байсан цаг хугацааг нь санахгүй байна...” гэжээ. /1-р хх-ийн 159-160 тал/
Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2017 оноос 2021 оны 08 сар хүртэл харуул хамгаалалтын ажилтнаар ажилласан. Т , Б , Т нарыг танина. Эдгээр хүмүүс цэцэрлэг дээгүүр хааяа ирдэг юм. Т даргын хүүхэд байгаа юм. Б нягтлангийн хүүхэд байгаа юм. Эдгээр хүмүүсийг цэцэрлэгт ажиллаж байхыг мэдэхгүй. Намайг ажиллаж байх хугацаанд эдгээр хүмүүс 5 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаагүй. Сантехникийн ажлыг манаач М хийдэг байсан. Сангийн ажил хариуцсан тусдаа ажилтан намайг ажиллаж байх хугацаанд байгаагүй..” гэжээ. /1-р хх-ийн 168-169 тал/
Гэрч Т.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оноос 2018 онд 5 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаад Дорнод их сургуулийг Сургуулийн өмнөх боловсролыг багш мэргэжлээр суралцаж төгсөөд 2018 оноос хойш бүлгийн багшаар ажиллаж байна. Б гэдэг хүн зуны амралтаар хүний оронд ажиллаж байгаа гээд 5 дугаар цэцэрлэг дээр байсан. Хэдий хугацаанд ажиллаж байсан гэдгийг мэдэхгүй байна. 2016 онд О.Н нь гал тогоонд туслах ажилтан хийж байсан. Хэдий хугацаанд ажилласан гэдгийг мэдэхгүй байна. О. Т гэх хүн байнгын бол ажиллаж байгаагүй хааяа ажил дээр ирчихсэн жижүүрт гарч байхыг харсан. Б. гэж хүн ажиллаж байсан гэдгийг мэдэхгүй. Т зуны амралтаар ажил дээр хүний оронд ажиллаж байгаа гэж байсан. Байнгын бол ажиллаагүй. Яг хэзээ ажиллаж байсан гэдгийг нь санахгүй байна...” гэжээ. /1-р хх-ийн 172-173 тал/
Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хэрлэн сум 5 дугаар цэцэрлэгт 2013 оны 03 дугаар сараас туслах тогоочоор ажилд орсон одоог хүртэл ажиллаж байсан. Н гэх хүнийг танина. Манай цэцэрлэгт гал зуухны туслах ажилтан байсан. Надтай хамт цэцэрлэгийн гал тогоонд ажиллаж байсан. Н нь 2014 онд ажил орсон 2015 онд ажлаасаа гарсан шиг санаж байна сайн санахгүй байна. Т ажил дээр ирээд манаанд гарч, цэвэрлэгээ хийж байхыг харсан. Гэхдээ ганц хоёр удаа л харсан. Хэдий хугацаанд манайд ажилласан гэдгийг мэдэхгүй. Б ажилладаг талаар мэдэхгүй. Т манаачаар ажиллаж байсан. Хүний оронд ажиллаж байсан байх гэж бодож байна. Хэдий хугацаанд ажиллаж байсан талаар мэдэхгүй. Б урд мөн хүний оронд манаачаар ажиллаж байсан сайн мэдэхгүй байна. Т, Б хоёрыг одоо юу хийж байгаа талаар мэдэхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 176-177 тал/
- Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн Б/02 дугаартай Т сантехник, өдрийн жижүүрээр томилсон тушаал,
2019 оны 02 сарын 28-ны өдөр Б/03 дугаартай тушаалаар Б.Т-ыг мөн өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал,
2019 оны 04 сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар ээлжийн амралтаа авсан жижүүр М ажилдаа эргэн орох хүртэлх хугацаанд жижүүрээр түр томилсон тушаалын хуулбарууд /1-р хх-ийн 18-19, 21 тал/
- Б 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай тушаалаар мөн өдрөөр сантехникчээр томилсон тушаалын хуулбар /1-р хх-ийн 20 тал/
- О.- лыг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үйлчлэгчээр томилсон Б/18 дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 22 тал/
- Б.Б 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б/02 дугаартай тушаалаар сантехникчээр томилсон тушаалын хуулбар /1-р хх-ийн 23 тал/
- Б.Быг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр харуул хамгаалалтын ажилтнаар томилсон Б/04 дугаартай тушаалын хуулбар,
Б.Быг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр харуул хамгаалалтын ажилтнаар түр томилсон Б/04 дугаартай тушаалын хуулбарууд /1-р хх-ийн 24-25 тал/
- О.Тыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б/17 дугаартай тушаалаар гал тогооны туслах ажилтнаар томилсон тушаалын хуулбар /1-р хх-ийн 28 тал/
- Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтын хамтаар /1-р хх-ийн 30-62 тал/
- Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгээс гаргуулж авсан цагийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 65-69 тал/
- Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оноос 2021 оны ажиллах орон тоо, албан тушаал, цалинг батлах тухай тушаалын хуулбарууд /1-р хх-ийн 72-86 тал/
- Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/58 дугаартай захирамжаар “Т.Т-ийг 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон тухай” тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 88-91 тал/
- Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 119 дугаартай “... нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи” албан тоот, хавсралт /1-р хх-ийн 151-152 тал/
- Санхүүгийн шинжээч аудитор Б.Маналсүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2/02 дугаартай шинжээчийн дүгнэлт , хавсралтын хамтаар /1-р хх-ийн 233-241, 5-р хх-ийн 4 тал/
- ТМХААН банкны депозит дансны хуулга /2-р хх-ийн 96-111 тал/
- Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн 2014 оноос 2021 оны цагийн тооцоо /3-р хх-ийн 3, 4-р хх-ийн 36 тал/
- Т ХАС банкин дахь ...... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 133-134 тал/
- Б ХАС банкин дахь ...... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 157-158 тал/
- Б ХАС банкин дахь ...... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 177 тал/
- Т ТӨРИЙН банкин дахь ...... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 189-190 тал/,
- Н ТӨРИЙН банкин дахь ........тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 206-207 тал/
- Хөлсөөр ажиллуулах гэрээний хуулбар, Shangri-la зочид буудлын хүний нөөцийн албанд Н гаргасан өргөдлийн хуулбар /5-р хх-ийн 64-67 тал/
- Т, М нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Т, М нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Т нь Б.М-тай хамтран Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйл 1 дэх, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.1.1 дэх хэсэг, 11.1.2 дахь хэсэгт 11.2.4 дэх хэсэгт заасан хуулиар олгогдсон эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 28.1 дүгээр зүйл “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.3-д “Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж тайлагнах”, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “үнэн зөв байх”, 13 дугаар зүйлийн 13.5-д анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх-ийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж,
Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгт хөдөлмөр эрхлээгүй өөрийн хамаарал бүхий этгээд болох Б.Т-тыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот тушаалаар сантехникч, өдрийн жижүүрээр томилж 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 тоот тушаалаар чөлөөлж, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 тоот тушаалаар жижүүрээр түр томилж 15 сар ажилласан хугацааны цалин 6.285.767 төгрөгийг олгож байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэлд 762959 төгрөгийг төлж нийт 7.048.726 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Бу-г 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот тушаалаар сантехникч өдрийн жижүүрээр томилж 23 сар ажилласан хугацааны цалин 11.722.258 төгрөгийг олгож байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэлд 1.496.432 төгрөгийг төлж нийт 13.218.690 төгрөгийн хохирол учруулсан,
Б-ыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалаар сантехникчээр, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тушаалаар харуул хамгаалалтын ажилтнаар, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 тушаалаар харуул хамгаалалтын ажилтнаар тус бүр түр томилж нийт 18 сар ажилласан хугацааны цалин 8.138.013 төгрөгийг олгож байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэлд 882581 төгрөгийг төлж нийт 9.064.959 төгрөгийн хохирол учруулсан,
Т-ыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот тушаалаар гал тогооны туслах ажилтнаар, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 тоот тушаалаар үйлчлэгчээр томилж 25 сар ажилласан хугацааны цалин 11.888.683 төгрөгийн цалин олгож, байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэлд 1.501,729 төгрөгийг төлж нийт 13.390.392 төгрөгийн хохирол учруулсан
Н-ыг 2016 оны 08 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар, 2018 оны 06 дугаар сард хөдөлмөр эрхлээгүй байхад нийт 7.403.353 төгрөгийн цалин, байгууллагаас мөн хугацаанд 823.804 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,
Шүүгдэгч М нь Т-эй хамтран Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18.5 “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ”, 20.1.3 “аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах”, 20.2.3 “холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах”, 20.2.8 “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх” гэсэн эрх үүргээ хэрэгжүүлэхдээ цэцэрлэгийн эрхлэгч Тгаргасан шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж Төрийн албаны тухай хуулийн 57.1 дүгээр зүйл “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.3-д “Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж тайлагнах”, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “үнэн зөв байх”, 13 дугаар зүйлийн 13.5-д анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн зүйлийн 7.1.4-д заасан Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх -ийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчиж
Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгт хөдөлмөр эрхлээгүй Т 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот тушаалаар сантехникч, өдрийн жижүүрээр томилж 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 тоот тушаалаар чөлөөлж, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 тоот тушаалаар жижүүрээр түр томилж 15 сар ажилласан хугацааны цалин 6.285.767 төгрөгийг олгож байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэлд 762.959 төгрөгийг төлж нийт 7.048.726 төгрөгийн хохирол учруулсан,
Б 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот тушаалаар сантехникч өдрийн жижүүрээр томилж 23 сар ажилласан хугацааны цалин 11.722.258 төгрөгийг олгож байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэлд 1.496.432 төгрөгийг төлж нийт 13.218.690 төгрөгийн хохирол учруулсан,
Б 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалаар сантехникчээр, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тушаалаар харуул хамгаалалтын ажилтнаар, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 тушаалаар харуул хамгаалалтын ажилтнаар тус бүр түр томилж нийт 18 сар ажилласан хугацааны цалин 8.138.013 төгрөгийг олгож байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэлд 882.581 төгрөгийг төлж нийт 9.064.959 төгрөгийн хохирол учруулсан,
Т 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот тушаалаар гал тогооны туслах ажилтнаар, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 тоот тушаалаар үйлчлэгчээр томилж 25 сар ажилласан хугацааны цалин 11.888.683 төгрөгийн цалин олгож, байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэлд 1.501,729 төгрөгийг төлж нийт 13.390.392 төгрөгийн хохирол учруулсан,
Н 2016 оны 08 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар, 2018 оны 06 дугаар сард хөдөлмөр эрхлээгүй байхад нийт 7.403.353 төгрөгийн цалин, байгууллагаас мөн хугацаанд 823.804 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А, гэрч Л, О, Н, С, М, А, Б, Т, Ө, М, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн Б/02 дугаартай Б.Т-ыг сантехник, өдрийн жижүүрээр томилсон тушаал, 2019 оны 02 сарын 28-ны өдөр Б/03 дугаартай тушаалаар Б.Т-ыг мөн өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал, 2019 оны 04 сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар ээлжийн амралтаа авсан жижүүр М-ЫГ ажилдаа эргэн орох хүртэлх хугацаанд жижүүрээр түр томилсон тушаалын хуулбарууд, Б-Г 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай тушаалаар мөн өдрөөр сантехникчээр томилсон тушаалын хуулбар, Т-ЫГ 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үйлчлэгчээр томилсон Б/18 дугаартай тушаалын хуулбар, Б-ЫГ 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б/02 дугаартай тушаалаар сантехникчээр томилсон тушаалын хуулбар, Б-Г 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр харуул хамгаалалтын ажилтнаар томилсон Б/04 дугаартай тушаалын хуулбар, Б-Г 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр харуул хамгаалалтын ажилтнаар түр томилсон Б/04 дугаартай тушаалын хуулбарууд /1-р хх-ийн 24-25 тал/, Т-ЫГ 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б/17 дугаартай тушаалаар гал тогооны туслах ажилтнаар томилсон тушаалын хуулбар, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтын хамтаар, Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгээс гаргуулж авсан цагийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оноос 2021 оны ажиллах орон тоо, албан тушаал, цалинг батлах тухай тушаалын хуулбарууд, Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/58 дугаартай захирамжаар “Т-ИЙГ 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон тухай” тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт, Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 119 дугаартай “.... нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи” албан тоот, хавсралт, Санхүүгийн шинжээч аудитор Б.Маналсүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2/02 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралтын хамтаар, ТХААН банкны депозит дансны хуулга, Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн 2014 оноос 2021 оны цагийн тооцоо, Т ХАС банкин дахь ...... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Б ХАС банкин дахь ...... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Б ХАС банкин дахь ...... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Т ТӨРИЙН банкин дахь ...... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Н ТӨРИЙН банкин дахь ........тоот дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, хөлсөөр ажиллуулах гэрээний хуулбар, Shangri-la зочид буудлын хүний нөөцийн албанд Н-ААС гаргасан өргөдлийн хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар нийтийн албан тушаалтанд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчийг хамааруулан ойлгохоос гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ” гэж хуульчилсан.
Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/58 тоот “Т ажилд томилох тухай” захирамжийн хуулбар, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт, Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн М ажилд томилох тухай” тушаалын хуулбар, нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтаар Т, нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, М нь тус цэцэрлэгийн нягтлан бодогч болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т, М нар нь нийтийн албан тушаалтан болно.
Албан тушаалын буюу авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно гэж заажээ.
Шүүгдэгч нар нь нийтийн албан тушаалтны хувьд өөрт хуулиар олгогдсон эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хийх ёсгүй үйлдлийг хийж өөрийн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй буюу ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй ажилтан, мөн бусад хувийн байгууллагад ажиллаж байгаа ажилтан зэрэг нийт 5 хүнийг өөрийн байгууллагад ажилласнаар тооцож, хамтран үндэслэлгүй цалин олгож улсад 50.589.924 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Т, М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг журамлан үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Шүүгдэгч Т, М нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бусадтай хамтран албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,
шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бусадтай хамтран албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т, М нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 30.000.000 төгрөгийг төлсөн, төлөгдөөгүй хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тогтмол орлоготой зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.400.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 5.640.000 төгрөгийг төлсөн, төлөгдөөгүй хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тогтмол орлоготой зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан Т, М нарт оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүхэд ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан ба шүүгдэгч Т, М нарын хамтран үйлдсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас улсад 50.589.924 төгрөгийн хохирол учирсан болох нь Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн цалингийн цэсэнд үзлэг хийсэн тэмдэглэл, тооцоолол, Хэнтий аймгийн “ӨНДӨР ХААН ИТГЭЛ-АУДИТ” ХХК-ийн шинжээч аудитор Б.Маналсүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2/02 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.
Энэхүү хохирлоос шүүгдэгч нарт өөрт ногдох хэсгээс Тнь 30.000.000 төгрөгийг, шүүгдэгч М нь 5.640.000 төгрөгийг Дорнод аймгийн Төрийн сангийн 1000................952 тоот дансанд тус тус төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарын гаргаж өгсөн задгай баримт болох ХААН банкны банк хоорондын шилжүүлэг баримтаар тус тус нотлогдож байх тул нийт 35.640.000 төгрөгийг хасч үлдэгдэл 14.949.924 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулахыг шийдвэрлэх эрхийн хүрээнд шүүгдэгч Т, М нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ээс 4.915.620 төгрөгийг, шүүгдэгч М-гаас 10.034.304 төгрөгийг тус тус гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т, М нар нь төлөх төлбөртэй тул тэдгээрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 58-23 тоот үл хөдлөх эд хөрөнгө, шүүгдэгч Мгийн өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 16-30 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т, М нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бусадтай хамтран албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бусадтай хамтран албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6400 /зургаан мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.400.000 /зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүгдэгч Т-д оногдуулсан 6.400.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч М-д оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т, М нарын нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ээс 4.915.620 төгрөгийг, шүүгдэгч М-гаас 10.034.304 төгрөгийг тус тус гаргуулж төрийн санд оруулсугай.
6. Хэрэгт шүүгдэгч Т өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 58-23 тоот үл хөдлөх эд хөрөнгө, шүүгдэгч М-гийн өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 16-30 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т, М нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Т, М нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т, М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ