Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2019/02340

 

 

2019 оны 11 сарын 04 өдөр

 

Дугаар 183/ШШ2019/02340

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар С ......., Э /РД:......../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

 

 

2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010.12.05-ны өдөр төрсөн хүү Э.Т, 2014.03.12-ны өдөр төрсөн хүү Т нарыг эцэг Э ын асрамжид үлдээсүгэй.

 

 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдийн тэтгэлэгийн талаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаангүй болохыг дурдсугай.

 

 

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар Э ын өмчлөлийн БЗД-ийн 5-р хороо, ........... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Y-....... дугаартай, 36.2 м.кв 1 өрөө орон сууцыг 2019.11.01-ний өдрийн дотор, С ын өмчлөл /үл хөдлөх орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийн гэрчилгээг С ын нэр дээр бүртгүүлэх/-д шилжүүлж, энэхүү гэрээ байгуулагдсанаар С д тус орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөхийг Э д даалгасугай.

 

 

 

5. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд С ын өмчлөл /үл хөдлөх орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийн гэрчилгээг С ын нэр дээр бүртгүүлэх/-д шилжүүлээгүй бол Э аас 56.429.668 төрөгийг гаргуулж С д олгсугай.

 

 

 

6. Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр ............ тоот хаягт байрлах 11.02 м.кв авто зогсоол, .......... Хьюндай маркийн фортер моделийн авто машин, ............. маркийн WIZARD моделийн автомашин, ........... улсын дугаартай KIA маркийн RHINO моделийн автомашиныг тус тус Э ын өмчлөлд үлдээсүгэй.

 

 

 

7. Хан-Уул дүүргийн 2-р хороо, үйлдвэр .......... тоот 79.68 м.кв 3 өрөө сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан нэхэмжлэгч С ын татгалзалыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хариуцагчаас 105.300 төгрөг гаргуулж С д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 /70200+70200+70200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, 130.2.2-т зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.06-ны өдрийн 02845 дугаар, 2018.05.04-ний 05614 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл тус тус дуусгавар болсоныг дурдсугай.

 

 

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ