Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 0067

 

1 Н.Ө-д холбогдох эрүүгийн хэргийн тухай 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Б.О Шүүгдэгч Н.Ө Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ш Хохирогч Б.Д Н арийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Ө-д холбогдох, 1925004700317 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Д-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт Орхон БаянӨндөр суманд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,  З овогт Н-н Ө,

Шүүгдэгч Н.Ө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт 2019 оны 07 сарын 01-ний шөнө Б.Д-н нүүрэн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолоор: 2 Шүүгдэгч З овгийн Н-н Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Ө нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Ө-с 675.050 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25-р хороо 107-Б-32 тоотод оршин суух /РД:УШ97112456/-тай Б.Д-д олгож, нэхэмжлэлээс 2.257.252 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ. Хохирогч Б.Д давж заалдах гомдолдоо: Миний бие Б овогтой Д  нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний шөнө Арвижих дэлгүүрээс явах үедээ үл таних хүн болох Н.Ө-д цохиулсан хамрын ясны хугарал, таславчийн муруйлт хамрын нуруу, зүүн доод зовхинд зөөлөн эдийн цус хуралт, цох хэсэгт нэг тооны шалбархай, нэг шүдний титэмний эмтрэл бүхий гэмтэл авсан билээ. 3 Уг хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-нд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ж.Байгалмаа даргалагчтай шүүх бүрэлдэхүүн шүүн Н.Ө-д эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөлөх нөхцөл болно гэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь Н.Ө нь одоо хүртэл өөрийн гэм бурууг үл ухамсарлан уучлалт гуйж өөрийн гэм бурууг ухаарснаа мэдэгдээгүй бөгөөд хохирлын төлбөрийг барагдуулах талаар нэг ч удаа холбогдоогүй болно. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 06-нд дэд хурандаа Б-д байцаалт өгөх үед таарах үед өөрийн ээж болох хүнтэй цуг өөийн бурууг бусад руу чихэн өөрсдийг хохирогч мэтээр ярьж байсан. Мөн өөрсдөө маш их гомдолтой байна хэмээн ахин гомдол гаргана гэж өөрсдийн бурууг үл ухамсарласан байдалтай байсан. Уг оногдуулсан шүүхийн тогтоол нь гаргасан үндэслэлтэй үл тохирч байгаа учир уг хэргийг ахин шүүн миний хохирлыг бүрэн барагдуулж нотлох баримт хангалтгүй гэсэн 57-р хуудсанд авагдсан баримт нь 27500 төгрөгний галт тэрэгний тасалбарын хувьд 9 дүгээр сарын 06-нд дэд хурандаа Б- нь хэргийн материалыг прокурорт шилжүүлэх гэж байгаа тул эцэслэсэн байдлаар хэргийн материалтай танилцан гарын үсэг зурах шаардлагатай гэж дуудсаны үндсэн дээр өдөртөө очиж буцсан. Мөн хэсгийн мэдээгүйжүүлэгч дор хамрын цөмөрсөн хугарал татах мэс ажилбар, ерөнхий мэдээгүйжүүлэг дор хамрын хугарал, таславч, самалдаг засах мэс заслын төлбөр нийт 2 сая 22.500 төгрөгний баримтыг мөрдөн байцаагч Б шаардлагаар зөвхөн е-баримтыг хавсаргасан. Мөрдөн байцаагч нь мэс засалд орсон гэсэн ямар нэгэн өвчний түүх шаардаагүй учир ирүүлээгүй болно. Иймд миний гаргасан гомдлыг хүлээн авч ахин шийдүүлж өгнө үү? гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.О дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Н.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв. Шүүгдэгч Н.Ө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 01-ний шөнө Б.Д-н нүүрэн тус газар нь цохиж, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Ө-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар 4 тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна. Шүүгдэгч Н.Ө-д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч Б.Д-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, энэ талаарх нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Хохирогч Б.Д анхан шатны шүүх хохирлын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн, мэдээгүйжүүлэлттэй хамрын цөмөрсөн хугарал татах, хамрын хугарал, таславч самалдаг засах мэс заслын төлбөрөө гаргуулахаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргажээ. Анхан шатны шүүх хохирогчийн 2 527 802 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шаардлага хангасан гэж үзсэн 675 050 төгрөгийг гаргуулж, 2 257 252 төгрөгний нэхэмжлэлийн хувьд нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр уг хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурьдаж шийдвэрлэсэн байна. Хохирогч Б.Д-н хамрын гэмтлээ эмчлүүлэхийн тулд мэс засал хийлгэж мөнгө төлсөн талаарх өвчний түүхээ хэрэг анхан шатны шүүхэд хянагдаж байх үед гаргаж ирүүлээгүй,зарим нэг нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт хийж шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд хохирогчийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нь зааж шийдвэрлэсэн нь хохирогчид шүүгдэгчээс хохирол гаргуулах эрхийг нь зөрчөөгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ял хөнгөрүүлэхтэй холбоотой баримтыг гаргаж өгч болох боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нотлох баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хүлээн авч нотлох баримтаар үнэлж хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд хохирогч Б.Д нь хохиролтой холбоотой нотлох баримтуудаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй тул хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна. 5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2. д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Д-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР С.ЦЭЦЭГМАА