Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/197

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321001540145 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ******* ******* ******* дизайн ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг, нийтийн байрны подвалд үл ялих зүйлээс болж маргалдаж эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, баруун шуу, бүсэлхийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 20-ны өглөө ажлаасаа буугаад амралтын байрандаа байж байтал ах архи аваад өгөөч гэхээр нь 1 шил Хараа гэх нэртэй архи авч өгч, архинаас нь 2, 3 удаа уусан. ...захирал уулзаж утасныхаа төлбөрийн мөнгө асуутал захирал намайг архи уулаа гэхээр нь архи уугаагүй талаар захиралд тайлбарлаж байтал гаднаас орж ирээд намайг шууд боож унагаад чи өдөржин архи уулаа гээд загнахаар нь би тавьчих гээд бид 2 жоохон маргалдаж байтал миний хамар нүдний яс орчим, дух, шанаа руу 2-3 удаа цохисон. ...Тэгээд намайг подвалоос чирж хөөж гаргахад нь би ээж рүүгээ хэлэхэд ээж цагдаа дуудаж өгсөн. ...Миний хувьд хохирол төлбөр нэхэмжилнэ. Эмнэлэгт үзүүлэхээр явахад таксинд сууж нааш цааш явсан 10,000 төгрөг, Улаанбаатар хот руу явсан зардал 50,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8,000 төгрөг, хамрын зураг, хэвлийн эход харуулахад 45,000 төгрөг, хамар хоолойн эмчид үзүүлсэн 30,000 төгрөг, Улаанбаатар хотоос ээж, аавын хамт ирсэн зардал 185,400 төгрөг, Дорнодоос Улаанбаатар хот руу үзүүлэхээр ээжийн хамт явсан зардал 124,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 19-нөөс 03 дугаар сарын 31 хүртэл 13 өдрийн цалин 1 өдрийн 70,000 төгрөгөөр тооцож 910,000 төгрөг нийт 1,362,400 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10, 15/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өдрийн хоолон дээр нэг эмэгтэйн хамтаар орж ирээд архи уусан. болон хамт байсан эмэгтэй нь нэлээн согтсон байсан. Тэр орой ажилчдын амрах байр болох подвалд чанга чанга утсаар яриад хэн нэгнийг хараагаад орилоод байсан. Удалгүй гаднаас инженер орж ирээд ахын дүү одоо боль, дуугай бай гээд байхад нь огт дуугүй болохгүй байсан. Тэгээд гэх хүн гараараа нэг удаа алгадах шиг л болоход хамраас нь цус гарсан. Тэгэхээр нь би хамрынх нь цусыг арчиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай ажлын гэх хүн өдөр нь ажлын цайны газарт согтуу явж байсан ба орой нь мөн гал тогоонд дахиад тааралдахад тэр хавиар хэрүүл маргаан хийгээд байж байсан. Тэгэхээр нь би “чи одоо боль, унт эсвэл гэртээ харь, олон хоног архи уулаа” гэж хэлсэн. ...Тэгээд би ажилчид амьдардаг подвал руу ороход миний араас дал руу цохиж чамайг Дэнжийн мянгад алхуулахгүй, орцонд чинь нэвт шааж ална, чи хэнтэй зууралдсанаа мэдэхгүй байна гэж хэлээд намайг нойл орох гэтэл араас дагаад нулимаад олон юм яриад байхаар нь би “чи одоо унт, ахын хувиар нэг алгадуулаад унтвал унт” гэж хэлсэн. Тэгтэл олон юм яриад дуугүй байхгүй уур хүргээд байхаар нь зүүн гарынхаа араар нэг хүрэх шиг болсон. Надад өөрөөр гийн биед халдаж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 42-43/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 210 тоот дүгнэлтэд:

1. биед хамрын таславчийн мурийлт, баруун шуу, бүсэлхийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 31-32/

- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 04-05/

- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 47/

- Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх-ийн 46/

- Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, хавсралтууд /хх-ийн 54-59/

- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 27-30/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/

- Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 62-65/ болон хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг, нийтийн байрны подвалд хохирогч үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар зодож түүний биед нь хамрын таславчийн мурийлт, баруун шуу, бүсэлхийд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б., гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 210 тоот “... биед хамрын таславчийн мурийлт, баруун шуу, бүсэлхийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч нь эмчилгээ болон бусад зардалд нийт 1,362,400 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хохирогч Б. нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Хохирогч Б. нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэмт буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА