Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 0038

 

1 Н.Т-д холбогдох эрүүгийн хэргийн тухай  Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Л.О Шүүгдэгч Н.Т Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С Хохирогч Н.Ү Хохирогчийн өмгөөлөгч М.М Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Т холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Т түүний өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух,  Ж овогт Н-н Т. Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн СӨХ-ийн 3-20 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Ү-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор: 2 Шүүгдэгч Ж овгийн Н-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Н.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногийн хугацаагаар тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-д оногдуулсан 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх аижллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Н.Ү нь гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Н.Т давж заалдах гомдолдоо: ... Миний бие Н овогтой Т нь Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Том охин 8 настай, бага хүү 1 настай. Урьд өмнө ял шийтгэл эдлэж байгаагүй. Би эхнэр Н.Ү-тэй гэр бүл болоод 8 жил болж байгаа бөгөөд сүүлийн үед бид гэр бүлийн доторх зөрчил маргаанаа зөв зохистой шийдвэрлэж чадаагүйн улмаас эхнэртээ сэтгэл санааны болон бие мах бодийн хувьд хохирол учруулсан гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна. Мөн эхнэр бид 2 Иргэний хэргийн шүүхээс 3 сарын эвлэрэх хугацаа авч 3 цаашдын амьдралаа бодон эвлэрэх үнэнхүү хүсэл эрмэлзлэлтэй байгаа тул энэхүү байдлыг харгалзан үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэн харгалзах ялаар шийдвэрлэж хорих ялыг минь өөрчилж өгнө үү? гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо: ... Үйл явдал болсон байдал 2019 оны 02 дугаар сарын 15-ны шөнө нөхөр хүүхэн шуухантай явж, архидаж ирснээс болж хэрүүл маргаан үүсч, улмаар багалзуурдаж авч зодож гуя шилбэрүү цохиж, ар дагзаар хүчтэй савж унаган, хоолой боож зодсон. Уг үйлдэл байнга давтагддаг, найз нөхөд рүү минь янз бүрийн үгтэй мессэж бичдэг мөн ажилд явахад заналхийлсэн мессэж бичиж ярьж байдаг гэсэн өргөдөл гаргасан. Уг өргөдлийн дагуу шалгаж 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч Н.Т-г хохирогч Н.Ү-н эрх чөлөөнд халдаж, хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч ч өөрийн гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлэгт хүлээсэн. Ү, Т нар хамт амьдрах хугацаанд бие биеэ харддаг уг байдлаас болж маргалддаг бие биенээ хүндэлдэггүй, харилцан, бие биенийхээ эрх чөлөөнд халдсан үйлдэл гаргаж байсан нь шүүхийн хэлэлцүүлэгээр тогтоогдсон. Шүүгдэгч Н.Т нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, энэ асуудлыг зөв зохицуулж харилцан ойлголцож чадаагүйдээ дүгнэлт хийж, цаашид гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэх талаар, мөн хохирогчтой уулзан, хоорондоо эвлэрэн ярилцаж байснаа шүүхэд хэлсэн. Мөн тэд иргэний шүүх хурлаар орж гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжтой гэж эвлэрэх хугацаа авсан байгаа. Н.Т-н хувьд сургууль төгсөөд мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, Монголын залуучуудын холбооны шагналтай хамт олондоо хүндтэй нэгэн байгаа. Мөн тэрээр одоо гэр бүлийн санхүүгийн эх үүсвэрийг хангаж зээлээ төлөх, үр хүүхдээ тэжээх үүргийг хүлээж байгаа бөгөөд түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж буюу тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Н.Т-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ. Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн СӨХ багийн 3-20 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Ү-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогчийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт 4 хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол, хор уршгийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтад заасан төрөл, хэмжээний ялыг хуулийн агуулга зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүгдэгч Н.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтанд хамаарахгүй байна. Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн ... нийгмээс заавал тусгаарлахгүйгээр тэнсэн харгалзаж, хорих ялыг өөрчилж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1 Шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ С.ЦЭЦЭГМАА