| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/03958/и |
| Дугаар | 183/ШШ2019/02408 |
| Огноо | 2019-11-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2019/02408
2019 оны 11 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2019/02408 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Г ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, тоотод оршин суух, Э /РД:......./-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7.839.011.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, хариуцагч Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Э нь Г ХХКтай 2016 оны 9-р сарын 30-ний өдөр Дугаар ....... Зээл болон барьцааны гэрээ байгуулан 6,500,000 /Зургаан сая таван зуун мянган төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон гэрээг байгуулж Цалингийн зээлийг авсан болно. Зээлдэгч нь зээл авснаасаа хойш гэрээний үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн гэрээний 2.2, 2.4-р зүйлд заасны дагуу төлбөрөө төлөөгүй байгаа, 2017 оны 9-р сарын 07-ний өдрөөс хойш одоог ямар нэгэн төлбөр хийгээгүй, гэрээний хавсралтанд заасан эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж байгаа, түүнтэй байгуулсан гэрээний үүрэг биелэгдэх хугацаа дуусгавар болсныг үндэслэн, зээлдэгч Э -д холбогдуулж дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээл- 4,910,103.88 төгрөг, үндсэн хүү-2,726,373.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү- 202,533.99 төгрөг, нийт- 7,839,011.73 /Долоон сая найман зуун гучин есөн мянга, арван нэгэн төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г ХХК-иас цалин барьцаалсан зээл авч 6.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай авсан нь үнэн бөгөөд миний ажиллаж байсан газар орон тооны цомхотгол хийж намайг болон манай нөхрийг ажлаас чөлөөлсөн. Тиймээс зээлийн эргэн төлөлтөө хийх боломжгүй болсон. Одоогоор миний бие болон манай нөхөр тогтсон ажилгүй байгаа бөгөөд ямар нэгэн орлогогүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Г ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г ХХК нь Э гоос 2016.9.30-ны өдөр ...... зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 4,910,103.88 төгрөг, үндсэн хүү 2,726,373.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202,533.99 төгрөг, нийт- 7,839,011.73 төгрөгийг нэхэмжилсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг орон тооны цомхотголд орж, зээл төлөх боломжгүй болсон гэх үндэслэлээр эс зөвшөөрсөн байна.
Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2016.9.30-ны өдөр ........ тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч Э д 36 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэй, 6.500.000 төгрөгийг шилжүүлж хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, зохигчдын хооронд зээл, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болно.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Иймд нэхэмжлэгчээс ирүүлсэн зээл, хүүний тооцооллыг үндэслэн үндсэн зээл 4,910,103.88 төгрөг, үндсэн хүү 2,726,373.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202,533.99 төгрөг, нийт 7,839,011.73 төгрөгийг зээлдэгч Э гоос гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э гоос 140.375 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 140.375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч Э гоос зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 7,839,011.73 төгрөг гаргуулж Г ХХК /.........../-д олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э гоос 140.375 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 140.375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ