Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/02476

 

2019 оны 11 сарын 18 өдөр

   Дугаар 183/ШШ2019/02476

Улаанбаатар хот

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Морингийн 0 гудамж, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Б овогт Ж.Ч /рд:0000000/-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Ч, гэрч Ж.Г, Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Ж.Ч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Ч миний бие 1982 онд Холбооны сургалтын төвд элсэн орж суралцаж байгаад 1984-1989 онд хугацаат цэргийн алба хааж, 1987-1989 онд Холбооны сургалтын төвд үргэлжлүүлэн суралцаж, 1989 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Холбооны яамны барилга монтажийн газрын тоног төхөөрөмж угсралтын 2 дугаар брагидад монтажчинаар ажиллаж эхэлсэн. Ингээд 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр өвчний учир группэд орж ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие 1993 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Соёл урлагийн ардын театрт тайз чимэглэлч, 1996 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сувиллын 4 дүгээр яам, хүүхдийн клиник сувилалд ажиллсан. Миний бие 60 нас хүрч байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болж харьяа нийгмийн даатгалын хэлтэст хандахад ажиллаж байсан газрын ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал шаардлагатай болсон. Гэтэл Үндэсний төв архив болон Нийслэлийн архиваас Холбооны яамны барилга монтажийн газрын баримт шилжин ирээгүй тул лавлагаа гаргаж өгөх боломжгүй гэсэн тодорхойлолт гарсан. Иймд намайг 1989 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Холбооны яамны барилга монтажийн газрын тоног төхөөрөмж угсралтын 2 дугаар брагидад монтажчинаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ж.Ч нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.  

Ж.Ч-ийг 1989 онд ажилд авсан, 1991 онд ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, Холбооны яамны барилга монтажийн газрын бүх баримт архивт шилжиж ирээгүй болох нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Үндэсний төв архивын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д зааснаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй байна.

 

Хүсэлт гаргагч Ж.Ч нь 1989 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Холбооны яамны барилга монтажийн газрын тоног төхөөрөмж угсралтын 2 дугаар брагидад монтажчинаар ажиллаж байсан болох нь түүний тайлбар, 1974 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тус газрын даргын 1989 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 179 дугаар тушаалаар “сургууль төгсөж, 000 тоот томилолтоор ирсэн тул тоног төхөөрөмжийн угсралтын 2 дугаар брагидад монтажчинаар томилов” гэх бичилт, тус газрын даргын 1991 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай бичилт, гэрч Ж.Г, Д.Э нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд *******ийг 1989 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Холбооны яамны барилга монтажийн газрын тоног төхөөрөмж угсралтын 2 дугаар брагидад монтажчинаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Ж.Ч /рд:00000000/-ийг 1989 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Холбооны яамны барилга монтажийн газрын тоног төхөөрөмж угсралтын 2 дугаар брагидад монтажчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ