Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/498

 

 

 

 

 

 

 

    2023         04         07                                    2023/ШЦТ/498

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ц.Ганцэцэг

Шүүгдэгч .......... нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ......... овогт ..........-ийн ..........-д холбогдох эрүүгийн 2303 00105 0125 дугаартай хэргийг шүүх 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19......оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ……… мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа ..........дүүрэг ....... дүгээр хороо .......... тоотод оршин суудаг, урьд

1997 оны 6 дугаар сарын 3-ны өдөр .......... аймгийн сум дундын шүүхийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан

.......... овогт ..........-ийн .......... /РД: ..........  /.

           

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч..........  нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 7 цаг 10 минутын орчимд, .......... дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэр, .......... цэцэрлэгийн зүүн талын замд, Тоёото Приус маркийн..........  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас, явган зорчигч ..........-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч .......... мэдүүлэхдээ: “… Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 – 4 дүгээр тал/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 – 11 дүгээр тал/, хохирогч ..........-ийн мэдүүлэг /хх-ийн 22 – 23 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч..........-ын 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2064 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр тал/, “Авто тээврийн үндэсний төв”-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн  2023 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 39126170 дугаартай дүгнэлт /хх-ийн 54 – 57 дугаар тал/, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 62 дугаар тал/, гэрч ..........-ийн мэдүүлэг /хх-ийн 97 – 98 дугаар тал/, гэрч ..........-ны мэдүүлэг /хх-ийн 100 – 101 дүгээр тал/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 20-ны 04/852 дугаар албан тоот, түүний хавсралт /хх-ийн 104 – 105 дугаар тал/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын санхүү бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 105 дугаар тал/, шүүгдэгч ..........-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар тал/  зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч . ……… нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 7 цаг 10 минутын орчимд, ……… дүүргийн….. дугаар хорооны нутаг дэвсгэр, ………цэцэрлэгийн зүүн талын замд, Тоёото Приус маркийн ……… улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас, явган зорчигч ………-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 4 дүгээр тал/,

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн  5 – 10 дугаар тал/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11 дүгээр тал/,

 

Эд мөрийн баримтаар тогтоосон мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14 – 17 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 19 дүгээр тал/,

 

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, хохирогчоос хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 24 – 28 дугаар тал/,

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 04/852 дугаартай албан бичиг, гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын мэдээлэл, хохирол төлсөн баримт /хх-ийн 103 – 106 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ………-ийн өгсөн: “... Би 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 07 цаг 10 минутын орчим ажил руугаа явах гээд хувийн ……… цэцэрлэгийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн гарах гэж яваад машинд мөргүүлсэн. Тухайн үед би зам хөдлөн гарахаасаа өмнө баруун талаас урагшаа эргэж байсан Т.Приус маркийн автомашины жолоочид харагдахаар баруун гараа өргөөд намайг хараад зам тавьж өгөх байх гэж бодоод явсан. Тэгээд би машинд мөргүүлээд хойшоо яг ар нуруугаараа газар унасан ба өөрөө босож чадахгүй байсан. Тэр үед замаар явж байсан үл таних 2 эрэгтэй хүн над дээр ирээд миний биеийг асуусан. Тэр үед машины жолооч гэх 40 гаран насны эрэгтэй над дээр ирээд миний биеийг асуусан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд миний нурууны яс хугарсан байсан учир шууд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд би эмнэлэгт хэвтсэн. Жолооч дуут дохио өгөөгүй, шууд ирээд намайг мөргөсөн. Би эмчилгээний зардлаа буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч ………-ийн өгсөн: “... дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ………-д эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.619.000 төгрөгийн зардал гарсан. Гарсан зардлыг холбогдогч………-оос гаргуулж, төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 109 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2064 дугаартай дүгнэлтэд:

1. ………-ийн биед сээрний 12 дугаар нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн  48 – 49 дүгээр тал/,

 

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 39126170 дугаартай дүгнэлт:

1. Урд хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормос, автомашины хурдны хайрцгийн ажиллагаа, зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, экологийн үзүүлэлт стандартын шаардлага хангахгүй, хойд буфер байхгүй, баруун талын ухрах арааны гэрэл асахгүй, дуут дохио ажиллахгүй, зүүн хойд хаалга сэвтэй, зүүн урд талын под крыло байхгүй, урд буферийн доод сетка байхгүй, урд бүртгэлийн дугаар үрчийсэн байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.

2. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй байна.

3. Уг тээврийн хэрэгслийн урд хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа стандартын шаардлага хангаж байсан. Зогсоолын тоормос зогсож байсан.

4. Уг тээврийн хэрэгсэл нь 2021 оны 6 дугаар сарын 22-ний өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн. 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр техникийн үзлэгт орж тус тус тэнцсэн байна. Үзлэгийн хугацаа дуусаагүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 54 – 59 дүгээр тал/,

 

Мөрдөгчийн 2023 орны 3 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт:

            1.Явган зорчигч ……… нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            2. Toyota Prius 20 маркийн ……… улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ……… нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 19.1 “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих...”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг ханган.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн хэрэг, осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх үндэслэлтэй нь цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна...” гэх дүгнэлт /хх-ийн 62 дугаар тал/,

 

Шүүгдэгч ………-ийн яллагдагчаар өгсөн: “... хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 90 дугаар тал/,

 

Шүүгдэгч ………-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар дүгнэвэл шүүгдэгч ……… нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 7 цаг 10 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, ……… цэцэрлэгийн зүүн талын замд, Тоёото Приус маркийн ……… улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас, явган зорчигч ………-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм.

 

          Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч ………-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

           

           Дээрх байдлаар шүүгдэгч ………-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ……… нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч ……… нь 5.619.000төгрөг, хохирогч ……… нь 466.107 төгрөг тус тус нэхэмжилснээс шүүгдэгч ……… нь мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч ………-д 5.619.000 төгрөг, хохирогч ………-д 466.107 төгрөгийг тус тус төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хохирогч ……… нь  өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох ………-с жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ………-ийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ………-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байх ба эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Шүүх хялбаршуулсан журмаар ………-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч ……… нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ……… овогт ………-ийн ………-ийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ………-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ……… нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ……… нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

 5. Хохирогч ……… нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ……… нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай

 

             8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ………-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ………-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС